Бяцхан суурингийн нохдын дуу золбоотой...

Баруун хязгаарын бөглүү суурингаас ХҮРЭЛ ТУЛГА-д оролцохоор ирэхдээ NON PLUS ULTRA-г авсан юм. Аюур гуайн бүтээсэн хамгийн сайхан номноос тэр үедээ энэ шүлэг над хамгийн гүн тусаж билээ. Одоо ч уншихад сайхан.

Их элсний хаяа дэрлэсэн миний суурин. Өнгөрсөн хавар тэнд гэрлийн шугам орсон. Одоо өвгөд эмгэд РААЖИВ гэдгээ мартсан. Зурагтийн ДӨРВИЙН ДӨРВӨН суваг гарах болсон. Бүхэл бүтэн дөрвөн суваг шүү...



***

Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.

Бяцхан суурингийн нохдын дуу золбоотой,

хүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг.



Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л

Эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.

Тэдний хүүхдүүд л шүлэгч болдог.



Зурагтын ганцхан суваг гардаг

Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.

Зун нь энд диваажин шиг,

өвөл нь зүүд шиг, хавар нь там шиг...



Намар гэж ер байдаг юм уу?

Шарлах ганц ч навчгүй

Саргар моддыг нь би дэндүү сайн ойлгодог.

2005.4.21. Өлгий


Г.Аюурзана


NON PLUS ULTRA шүлгийн ном

43-р тал







*Манай сууринтай холбоотой интернэт дэх цорын ганц зураг.
Цэвээний "хонгор" хэмээх энэ цуутай хурдны 5 минутын дараа түрүү магнай өргүүлэх газарт "ЗЭЛИЙН ГОЛ" гэж бяцхан суурин бий.

4 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л

Эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.

Тэдний хүүхдүүд л шүлэгч болдог...

Намар гэж ер байдаг юм уу?

Шарлах ганц ч навчгүй

Саргар моддыг нь би дэндүү сайн ойлгодог.

oldoshaksli said...

хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л
бүрэнхий дууг мартаагүй явдаг.
хүүхдүүд л шүлэгч болдог...

The Rebel said...

Зун нь энд диваажин шиг,

өвөл нь зүүд шиг, хавар нь там шиг...

Bekhtsetseg Tuvsanaa said...

Шарлах ганц ч навчгүй саргар мод... харгана.

Post a Comment