Бид нэгэн түүхэн цаг үеийн хэлийг бүтээж байна.

Бид нэгэн түүхэн цаг үеийн хэлийг бүтээж байна.

Yг гэсэн утгаараа яруу найрагч бүр өөрийн хэл , үгийн санг бий болгодог.

Шарайд Баатарын ГАЛСАНСҮХЭД монгрлын яруу найргийн суу билэг нь ч, сул тал нь ч агуулагдана.

Түүний бүтээлүүд миний блогт хүндтэй байрыг эзлэх болно.

Мутрынх нь татлалтай БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ номноос нь дээжилэх шүлгүүд ТАНЫ ОНГОДЫГ УРИН ДУУДАХ БОЛТУГАЙ!

Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн

Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.
Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүлсийн чөлөөнд
Архичин жүнз, яруу найрагч мэт ширээн дээр
Гүн ухаантан мэт бодлогошироход
Гэрэл мэт нохойн дуу гутрал мэт шөнөөр
Гар чийдэнтэй бүсгүй санаа алдах мэт сонсогдоход
Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.
Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүлсийн чөлөөнд
Амраг охин мэт лонх, гүн ухаантан мэт дарс
Яруу найрагч мэт жүнз, сарны гэрэл мэт
Ширээн дээр зочид минь үзэгдэж
Сонгодог зураг мэт санагдахад
Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.
Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүлсийн чөлөөнд
Архичин жүнз яруу найраг мэт шүлэг уншин гуйвахад
Амтлаг болоод тансаг найрагч ширээ мэт нойрсоход
Архины шил гүн ухаантан мэт бодлогошироход
Муур эвшээлгэх дуунд дэнлүү савчин унтрахад
Мэлхий мэт ширээний цагнаас сэрүүлэгний дуу сонсогдоход
Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.

0 Сэтгэгдэл:

Post a Comment