...орчлонг шинээр хайрлах уу...

Тагтаагийн ном гарсан үдэш Бүүвэй бидэн дарсны сүүдэрт ийн бичив.

***

Ай, сар

Чи Ли-Байг

Цөөрмийн гүн рүү

Урин дуудаад,

Тэр эгээ л

Навч мэт хийсэж

Чулуу мэт живжээ.

Ай, сар

Чи

Баярааг

Тэнгэрийн чанадад

Урин дуудаад,

Би эгээ л

Ли-Бай мэт дүүлэн нисэж

Чулуу мэт хөсөр уналаа.

Ай, сар...

***

Салхи зүг чигээ алдахад

Би салхи гэдгээ мэдлээ

Надаас зүүгдэж яваа тэр

Улаахан охиныг навч гэлээ.

13 САРЫН БОРООтой үдэш. Улаанбаатар.



Баясаа эгч ч муухан эр хүнээс дээр дээ.

Гэхдээ ТАГТАА бол...

...өөр шүү...

Яг л урьд шөнийн зүүд шиг

Амьдрал яг л зүүд шиг

Лааны бүдэгхэн гэрэл шиг

Яг л урьд шөнийн зүүд шиг

Бүх зүйл там тум

Бүдэгхэн, бүрхэг

Үл харагдахуй

Үл баригдахуй

Үйл /зовлон/

Үйл /хөдлөл/

Орон зай /хоосон/

Бодит оршихуйгаар түүнийг баримжаалж

Сарьсан багваахай шиг сохор амьдрах

Богино шөнийн зүүд шиг

Амьдрал яг л зүүд шиг

Бүдэгхэн, там тум, хоосон.

2007.11.28






*Үнэнч уншигчаас чинь үхэл л салгана!

TАГТАА!

0 Сэтгэгдэл:

Post a Comment