Уулын их найрагч...

Гааруу өндөрт жинхэнэ бүргэд ниснэ...


Геологийн инженер мэргэжилтэй, түрэг судлалын нэрт эрдэмтэн Олжас Сулейменовын орос хэлийг талын салхиар шаглаж бичсэн эр морин шүлгүүдээс нь дээжлэв.
Галбаатар багш номын минь өмнөтгөлд энэ их хүний шүлгээс иш татасан шалтгаанаар эндүүр тэндүүр гүйж байж номыг нь олж уншсан юм. Гайхалтай... Жинхэнэ яруу найраг бол энэ. Лхагваа агсан ч жинхэнэ дуун хөрвүүлсэн байна билээ. Аргамаг* нэртэй хуучин ноорхой ном өдгөө миний номын шүүгээнд хүндтэй байр эзлэх болсон. Өдгөө ч сэрүүн тунгалаг амьдарч яваа энэ их найрагчийг мяндагтан ихэс эх орондоо урин залаасай билээ.


Нимгэн бүргэд
Гааруу өндөрт бүдүүн бүргэд мөлхөнө
Газар дээгүүр нимгэн бүргэд ниснэ
Бүргэд өөрөө залгих хоолоо харамлаж
Бүдүүн ч, нимгэн ч бүоргэд л гэж санана.
Хувьдаа тэр бүргэдтэй дайтах мэт
Хулган зурамтай үзэлцэнэ
Ганц мөсөн залгичихвал
Гашуун байна! гэж бодно
Бүргэд сүүдрээ үл харна.
Бүх ан нь тэр л сүүдрийг ажина.
Сүүдрийг нь бие гэж бодноь
Сүр барааг нь сүүдэр мэт үзнэв
Хан тэнгэрт бүргэд шувуу халина,
Харин газар дээгүүр
Өвс үл хөндөн
Мөр үл гарган
Хар ногоон, бор шаргал өнгөөр
Нимгэн бүргэд давхина.
Бүргэд яваад өгөхлөөр
Бүрт ногоон өвс, шар шороо л үлдэнэ.
Тал-оргилгүй, хавцалгүй уул юм.
Тачигнах цахилгаан тэнгэрийн дуу ч ховор,
Таананаас илүү өндөр болдоггүй,
Тайрах гээд нам болдоггүй уул юм.
Нарны тайван аймшиг
Наахна талд нь бүргэд.




Шивнээ
Үлэмжийн гайхамшигт Мисир оронд
Үүр цайх ямар сайхан гээ!
Торгон гивлүүр нэвт
Тодрон гэрэлтэх царай шиг
Элсэн дундаас наран өндийж
Энэ л хорвоод хайраа өргөхөд
Огтын дүлий пирамид хүртэл
Охидын мээм шиг
хөөрхөн байдаг.
Жингийн цуваа хөвнө.
Жингэнэх хонх нь дуугарна.
Тэмээний сүүдэр элсэнд дусна
Тэмээ өөрөө гэрэлд уусна.
Тэмээн жингээр хэн явна
Тэнэмэл бадарчин
Аль эсвэл мөргөлчин үү?
Тив алгасаж наймаа хийдэг
Худалдаачин уу?
Хэн явааг бүү мэд,
Хүн яваа нь л лав байна...
Асуултын хариу худаг руу тэмүүлэн
Асар олон цэг шиг тэмээний мөр
Элсэн дээр дурайна.



*Уншиж амжаагүй бол заавал олж уншаарай! 1990 онд орчуулагдаж хэвлэгдсэн. Орчуулагч нь Ж.Лхагваа.

5 Сэтгэгдэл:

oldoshaksli said...

mongol talaasaa ene hun talaasaa mani hun negdugeer yum sh dee.

Арима said...

"Шивнээ" гайхалтай шүлэг юм аа

oldoshaksli said...

gaihaltai

Сүрэн said...

nash ih bayarlalaa, "shivnee" goyo yumaa
Oljasiig mongol hel orchuulagdsaniig medeed ihed olzuurhav.
ЗХУ-d nuudelchin tumniig hargis buduuleg, yumgui hooson gej dord uzeh sots ueiin uzel noyorhoj, orosuud hajuuhan baigaa taliin ard tumen (mongol, kirgiz, kazah, tatar etc) -tei yamar ch holboogui uursdiiguu hugjij irsen met itgej baihad "Cлово о полку Игореве"-g sudalj, tureg helnii nuluug gargasan anhnii hun... Nom ni horiond orson ch gandan buuraagui... respect

Я.Баяраа said...

ooh tiimu. ter talaar ni sain medehgui yum. Uuniig ni gunzgiiruulj blogtoo taviach!

Post a Comment