Зуун оны хөвүүн бичээч


...Зуун оны хөвүүн бичээчийг
Зулай нимгэн ихэс гүйцэмгүй...
 


Түүнийг би бардам хүн гэж хэлнэ. Үүнийг нь ҮЛЭМЖ ҮЗЭХҮЙ номондоо оруулсан доорхи шүлгүүд батална.

Түүнийг монголын үгээр урлахуйн ихэс өтгөс сүх барьж угтаагүй ч, сүү хадагтай тосоогүй нь үнэн.

Түүнийг жинхэнэ шинэчлэгч гэж би хэлнэ. Учир нь түүний шүлгүүд өрнө дорнын их сартваахиудаас жишим ч үгүй туучихдаг, дээлээ тааруулаад эсгэчихдэг манай үеийн баатруудынхаас тэс ондоо, хийц хэлбэрийг дотроосоо босгосон, хэлний хүч тамирыг тэнссэн ӨӨРИЙН амидлаг шинж чанартай бөлгөө.

Түүнийг би вээр "Шинэ үлгэр зохиох цаг"-таа оройлон жишимдэж амой.

 
Миний цаг үе

Жиндэн буй тэнгэрийн зовлонг

Жирийн сэтгэлээр мэдэрч хүрэмгүй

Зуун оны хөвүүн бичээчийг

Зулай нимгэн ихэс гүйцэмгүй.

Тэнгэрийн гашуунд өвчлөн уйлах

Тэргүүн сэтгэлээ харуусан үзнэм

Үлэмж эмгэгт хөвүүн зүрхийг

Үзгээ өргөдөг гараар дарнам.

1994 он


Нөхөддөө

Хариугүй сул одны гэгээ

Хачин тодроод агшинаа бөхнөм

Харц чинь түүнийг гүйцэхэд

Зуун он хэрэгтэй.

1992 он

4 Сэтгэгдэл:

Batorgil said...

Мундаг юм байна аа.

Я.Баяраа said...

Mundagaar barahgui...

- said...

энэ хүмүүний шүлэг бүлээн цай уух шиг биш дээ

Я.Баяраа said...

oilgosongui.

Post a Comment