Төрийн ордон

Тэр хуучин тоосгон байшин

Тэр хуурмаг саарал өнгөтэй

Тэр өнгө нь зохисон гэж жигтэй

Тэр хуучин тоосгон байшин.


Тэр хуучин тоосгон байшин

Тэр ханандаа том цонхтой

Тэр цонхоороо бүхнийг ширтэж залхаадаг

Тэр хуучин тоосгон байшин.


Тэр хуучин тоосгон байшин

Тэр эртний тавилгаар дүүрэн

Тэр тавилгануудад жаргалтай дурсамж үгүй

Тэр хоосон хуучин тоосгон байшин.


Тэр хуучин тоосгон байшин

Тэр цэлгэр хар хаалгатай

Тэр хаалгаар орсон хэн ч эргэж ирээгүй

Тэр тийм хоосон хуучин тоосгон байшин.


Тэр хуучин тоосгон байшин

Тэр олон тоосго багахан шавраас бүтсэн

Тэр шавар нь урсаж одоо тоосгонууд л үлдсэн

Тэр ийм хоосон хуучин тоосгон байшин.

0 Сэтгэгдэл:

Post a Comment