Сойвон цагаан хус...

Сойвон цагаан хус

Сорви мэт үзэгдэх

Сохор цэлдэн нар

Толбо татан бүдгэрэх

Бохир манан хулдсан

Охор нарийн гудманд

Борооны дараах мөөг шиг

Олон шүхэр дэлгэгдэн

Шүхэр бүхний дор

Яст мэлхий мэт хүмүүс

Шүтээн сүмийн зүг

Могойн чуулган мэт мурилзах

Хөлөрч бурзайсан замаар

Хөлөө чирэн алхалхад

Анивчах тутам нүцгэрэх

Архины лангуун хот

Амьсгаа татан хөрч

Мөргөлийн дуу эхэлнэм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment