Данийл Хармс-Оросын авангардын нэгэн од.

Оросын шинэ уран зохиолын авангард үзэл санааны нэгэн том төлөөлөгч нь Данийл Хармс юм.

Жинхэнэ нэр нь Данийл Иванович Ивачёв, 1905 оны 12-р сард төржээ. Унаган герман хэлтэй. Петершулсег төгсөөд Ленинградын цахилгааны техникумд элссэн ч хөөгдөж бие даан боловсрол эзэмшжээ.

1924 оноос авангард амьдралын замыг сонгож, 1925 онд Яруу найрагч А.Туфановын хамт *Дэлхийн бөмбөрцөг Зауми* бүлэг байгуулжээ. Тэдний бүлэг шүлгийн агуулгыг няцааж, гол нь авиа сонсголонг рхэмлэн ямар ч үндэстний ойлгодог шинэ хэл бүтээнэ гэж тунхагладаг байв.

1926 онд насан туршийн найз А.Введийнскийтэй танилцаж *Зүүн жигүүр *бүлэг байгуулжээ. Дараа нь тэд залуу авангардистуудыг нэгтгэсэн *Чинари* бүлгийг байгуулсан юм.

Энэ бүлгэмд К.Мале?вич мэтийн томчууд дуртай ирдэг байсан ба урлагийн бүх л төрлийг нэгтгэсэн *ОБЭРИУ* нэгдэлийг тэд байгуулсан байна.

Мэдээж хэрэг тоталитаризмын үед тэрний бүтээл хэвлэгдсэнгүй. 30-аад онд Зохиолчдын эвлэлээс хөөгдөн Курскт цөлөгдсөн ба бардам зантай суу авьяастан үлдсэн амьдралаа өлөн зэлмүүн өнгөрөөжээ.

Коммунистууд АВАНГАРДИСТыг 1941 онд тагнуулаар сэжиглэн баривчилж лагерт хорьсон бөгөөд 1942 оны 2-р сард учир битүүлгээр таалал төгсчээ.

Хармсын нөхдөөс И.Бактерев, Я.Друскин хоёр л хэлмэгдүүлэлт, дайныг даван туулжээ. Друскин Хармсын Германуудад бөмбөгдүүлсэн байшингаас чемодантой гар бичмэлийг нь олж, 20 жил хүлээсний эцэст Францад дүрвэн гарсныхаа дараа цэгцлэн хэвлүүлжээ.

Түүний бүтээлүүдээс нь санчирын Ч.МӨНХБАЯР ахын орчуулснаар энд сийрүүлэв.




Цэнхэр дэвтэр №10

Улаан үстэй нэгэн хүн амьдарч байсан бөгөөд түүнд нүд, чих байгаагүй юм. Тийм болохоор улаан үстэй гэж түүнийг болзмолоор нэрлэдэг байлаа. Ярьж тэр чаддагүй байв. Учир нь түүнд ам байсангүй. Бас түүнд хамар байгаагүй.

Түүнд бүр гар хөл ч байгаагүй юм. Түүнд гэдэс гэж байсангүй. түүнд яс байгаагүй, Ямар ч дотор эрхтэн байгаагүй. Юу ч байсангүй. Тэгэхээр хэний тухай яригдаж байгааг ойлгохын арга алга. Ер нь бүгдээрээ цаашид түүний тухай ярихаа больсон нь дээр.







*Энэ мэт олон гайхалтай үгүүллэгүүдийг нь ӨЧИГДӨР сонины 1997 оны 69-72-р дугаараас уншаад сэтгэл машид хөдлөн, товчилж хүргэв.

0 Сэтгэгдэл:

Post a Comment