Л.Дашням гуайн тухай.

...Ë.Äàøíÿì, Ä.Óðèàíõàé, Á.Ëõàãâàñ¿ðýí, Ä. Áàòáàÿð, Æ.Ëõàãâà”… ãàðûí òàâàí õóðóó øèã ýðõýì¿¿ä Ìîíãîëûí óðàí çîõèîëûí õ¿÷ òàìèð, òóëõ òóëãóóð íü áèëýý.



Бавуугийн ЛХАГВАСVРЭН

“Єндєр” Дашнямын vргэлжлэн буй цэг
(Сэтгэлийн єрєє тєлєхєєр цуглуулсан “задгай мєнгє”)


Л.Дашнямын хумиг но­монд ємнєтгєл бичих гэж их бодлоо. Бичихээс минь… бодох минь их байв. Ингэхэд би Дашням хэмээх хvмvv­нийг их мэдэх бил vv? Бvтээ­лийг нь их мэдэх бил vv гэсэн ацан шалаанд унав. Гэтэл хvмvvн талд нь алдаа оноогоо мэдрэхгvй болтлоо нєхєрлєж бvтээлд нь чамлах шинших тэнхэлгvй болтлоо єєгшvvлэн бодож єдийг хvрчээ.

Бие биенээсээ сvvдэр олж харахааргvй хvмvvн сэт­гэл, хайрандаа “сохорсон” он жилvvд… Тvvнийг хаанаас нь харж хэрхэн маягласнаараа номын тодотгол бичгvvд бие биенээсээ ялгарч, єгvvл­бэрийн зохион байгуулалтыг хийсвэрлэн эвдсэнээрээ илvv ухаантай харагдах гэдэг нь хєгийн явдал… Шинэ юм шиг санагдах энэ бvхэн нєгєє л цєєхєн язгуурын “алаг” тодотгол болдог аж. Миний нєхрийнхєє тухай бичих сэт­гэлд: vнэлгээ єгєх, vгvйсгэх, тээнэгэлзэх, эргэлзэх, маяг­лах зохихгvй санагдав.

Зарим ухаантнууд єєрийн ойлгосноо бусдад тулган хv­лээлгэх, хэдэнтээ зєвшєє­рvvлж чадваас єєрий­гєє ихэд бодохын vртэс цуг­луулах аж… Мэдэхийн туйлд хvрэх мэт бодох нь мэдэх­гvйн туйлд хvрэхтэй хараа бараа­ны байдаг аюултай… Энэ єгvvлбэрvvдийг Л.Даш­нямын бvтээлд болон мєн чанарт нь дvгнэлт єгсєн, хvмvvсийн бичсэнийг унш­санаа сэрэн дурдсан хэрэг… Номын ємнє бичсэн зvйлээ ємнєтгєл, оршил (энийг хоц­рогдсон гэдэг) мялаалга vг, хянан тохиолдуулагчийн, шvvт­­гэг­чийн vг гэх мэтээр нэрлэж, эхлэл vгийг бичигч нь ном­ноос нь том харагдах гэж их чармайх бололтой.

Би номын ємнєх vгийг, анхдагч уншигчийн сэтгэлийн vг гэж тоймлон ойлгодог. Ямарваа нэгэн шvvмж, маг­таал, этгээд хандлага, эерэг зусар билбvvр, бусдад тулган хvлээлгэсэн “тогтоол”, номыг бvтээгчийн тодотгол байж ч vл болох санагддаг. Олон но­монд “оршил” бичдэг мєртлєє намайг солиоров! хэмээн бодох хvн байж л байх байл­гvй… Тэр болгон дотор би заавал миний гэсэн ганц єгvvлбэр ч болсон оруулахыг хичээдэг минь талаар битгий болоосой! гэж шимтэн боддог.

Би тэгэхээр явж, явж ор­шил хэрэггvй зохиолчийн номонд журмын vгээ хэлж байгаа хэрэг…

Манай уран зохиол шvvмж судлалд цангаж бай­гаа… Гэхдээ манай шvvмж­лэг­чид судлаачид єсєж бай­хад нь биш єндийж ирэхээр нь су­далж шvvмжилдэг до­тоод “дvрэмтэй”. Дутуу нэгийг улам дутааж, дутуугvйг бас дутааж, хасах vйлдлээр бие биенээ “энхрийлдэг”.

Би энд хаан дvрс гурвал­жин - vл тєгсєх бичгийн гур­ван цэг дотор сэтгэлээ баг­таах саналтай боловчиг энэ єчvvхэнд миний сэтгэл vл багтсан тул vлэх хэсгийг амьдын хугацаа, эс бvхэндээ авч vлдмvv…

Цэгийг тєгсгєлд л ганцхан байдаг тэмдэг гэдэг ойлголтод би дургvй. Нарны аймгийн гарагууд дунд дэлхий гэдэг амьд цэг. Дэлхий дотор Мон­гол хэмээх амин цэг. Тvvний дотор хvмvvн гэгч нэгэн цэг байх юм даа гэж нотод бод­догоос болсон байж мэднэ.

Цэг-цаглашгvй, хєд­єлш­гvй, давтагдашгvй нэгэн бие тєв болой.

…Тэвэрье би чамайгаа энхрийхэн тэвэрье

Тэргэл сарны бvvвэйн дор…цэг болон уусъя!

Тэвэрье би чамайгаа

эршvvдхэн тэвэрье

Тийрэн–жаргалаа титэмлэн хязгааргvйн дунд дуусъя!

…Тэвэрье би чамайгаа дуусашгvй чангаар тэвэрье! гэсэн мєрvvд Дашнямд маань бий.


ДашнЯм эхлэх цэг


Чармай нvцгэн Даш­ням, нялуун агаад хэрцгий хор­воотой учирсан тэр гэгээн эгшинг би байгаагvй болохоор мэдэхгvй. Монгол орон мэд­нэ. Монголын уран зохиолд Дашням эхэлснийг, миний сэтгэлд Дашням эхэлснийг би мэднэ. Мэдэх юмаа хvнээр заалгалгvй бичих гэдэг “том” эрх чєлєє аж… Єнгєрсєн зууны жараад оны сvvлч энд гэрчээр дурдагдах ёстой.

Тэр жилvvдэд Монголын уран зохиол, “цусаа сэлбэ­сэн” юм. Бидний дунд Дашням хамгийн “єндєр” нь байв. Аль ч бодистой урвалд ордоггvй, єєрийнхєєрєє зvтгэсэн тэр залуу уламжлал шинэчлэ­лийн алиныг ч эс тоох, мэт­гэдэг зангаа эс нуух, эрт боловсорсон тvрvv намрын “жимс” байв. Уран зохиол дандаа “мурий” мєчир дээр ургадаг л даа. Д.Урианхай тэр vед “холоос бэтгэрэгч” бай­гаагvй, уран зохиолыг бvтээ­хийн тулд шулуудсан атлаа ойлгож ядахын босгон дээр л “тэсэрч” байсан…

Дашнямын бичсэн зохио­лын анхных нь биш байх, бидэнд уншсан анхных нь эхийн тухай єгvvллэг байсан. Єрнийн олон урсгалуудын гольдролын бvтэн ойлголттой, Монголын уран зохиолд хэзээ нэгэнтээ хэрэгтэй болох хэл­бэр-сэтгэлгээний бодит болон хийсвэрийг амтал­чихсан зохиолч ирсэн нь Дашням байсан… Залуугийн цагт хийсэн зvйл гvехэн бай­даг гэдэг ойлголттой Даш­нямын жараад оны бvтээлvvд харшдаг.

Уран зохиолын эрvvл мэн­дэд “анхаарч”, хамгийн хэ­вийн байлгаж ирсэн нь гай­халтай… Бид мэтийн “даралт” мєн ч их єгсєж уруудсан даа.

Дашням эхлээд богино хэлбэрийн vгvvлсэн зохиол дагнан бичдэг байснаа ягуу­хан мєн л богинохон богино­хон адармаатай шvлгvvд vзэгдэж эхэлсэн. Уг нь бvр багын л “толгой холбодог” байсан гэдэг юм.

Айргийн хєхvvр єєрєєсєє согтон гэдсэн дотроо маан­га татсан Африк зун, Таван vг болгондоо уур хvргэх нэг чимхлvvртэй таахай шар, Сарлагийн бух дошсон сарь­даг нь сансрын Хааны буудал мэт Хангайнхаа тухай, дого­лон шvлэг бичлээ хэмээн аашлуулж омогдуулж байж нийтлvvлсэн “Тэнгэрийн хv­лэг уяан дээр цовхчино” (Шv­лэг), “Анд нєхрєє магтаалын нvдvvрээр нунтаглан жар­гана” (Атаархал) мэтийн нэг мєртvvд гээд элдэв олон шvлэглэсэн бvтээл цувуулж эхэлсээн. Хvнд анзаараг­дахгvй болохоос тасралтгvй л бичиж туурвиж байсан. Одоо ч бичсээр л байгаа.

Сэрдхийлгэсэн юманд дуртай, сониучаас ангижирч чаддаггvй хvмvvн сэтгэл гэ­дэг хэвийн vргэлжилж буй жигд сайн сайханд дасал болдог их анзаарахгvйн “тэ­нэг манан” Дашням дээгvvр нvvж єнгєрсєн байх… Монго­лын яруу найрагт аль л хэлж болох чєлєєт сэтгэлгээний тєрєл зvйл бvхнийг авчирсан хvн бол тэр. Тvvний бvтээ­лvvдийг ямар ч урсгалд ху­ваан байрлуулахад “эхийг нь эцээгээгvй” байгаа нь нотод мэдрэгдэх юм билээ. Чєлєєт цагаан шvлгvvд номнуудынх нь ихэнх орон зайд буй…. Жинхэнэ єрнийн урсгалуудыг бид л авчрав хэмээн бодох хvмvvс Дашнямыг байхад єєртєє бахархах бахархлаа хагас эдлэлтэй сэн гэж са­нагддаг.

Манан.. Майхнаар нэг ємбєлєг
Машины тvлхvvр. Мартсан бєгж…
Маш балархай…тэг…Бас нэг цэг…
Манцуйтай хvvхэд шиг жижигхээн vзэг!
(Постмодернизм)

…Эрэлд хатсан зєрvvд зvрхсээн
Энд ганцхан хором…”тооно тушицгаая аа!”
гэдэг ч юм уу, эсвэл
…Голд орсон хvйтэн жавар ч
Халуун байдгийг би мэднэ ээ! (Дотоод хийсвэрлэл)

Газар, тэнгэр, аадар булаалдан
Эрхит модон гурвалжин

Гайт нэгэн “ахимсыг” бараадан
Энхир охин дєрвєлжин
Гал эрхэлсэн аянгат агшин
Эндvvрэл наймалжин
Гадаа, гэр, орчлонгийн уудамд
Эрх чєлєє арвалжин


…Амьдрал зуйван…
Улирал тайван… (Сюрреализм)

Гэрэлд нуугдсан сvvдрийн халуун єврийг тэм­тэрч... (Авсурд) гэх мэтчилэнгийн “элдэвт vгс” тvvнд бишгvй бий.

Ингээд бодоход Дашня­мын эхэлсэн цэг эрэл эгээр­лийн, хэлбэр хийсвэрлэл, шинэ сэтгэлгээний нэгэн цэгтэй давхцан буй ажээ…

“Хонь гаталсан усаар” туучиж яваа єнєєгийн бидэн, тvрvvлж гаталсныхаа vнэрийг мэдэж байлтай гэхдээ энэхvv єгvvлбэрvvдийг жагсааж бай­гаа хэрэг. Хэн эхэлж сэрсэн байна тэр биднээс илvvг олж vзнэ л дээ…



ДашнЯмын Vргэлжлэн буÉ цэг

Дашням оюуны гэгээр­лийн цэг дээр зогсож байгаа… Тэр нь хєдєлгєєнт цэг… Мєн чанарынхаа энэ цэг дээрээс орчлонг бясалгасан олон номтой нь уншигчид нvд харгуулсан биз ээ!

Дашням аливаад хvрэл­цээ ихтэй тул тvvний тухай тайлбар зохидоггvй. Оюуны сэрэмж ихтэй тул єєрийгєє єєрчлєх тухай тvvнд заах гэж оролдох хэрэггvй… Зурвас­хан эгшинг бусдаас хурдан барьж авах нь тvvний ухаар­лын хурд болой. Их бодсон, удаан бичсэн шvлэгнээс нь гашуун чимхэлт “алиаллын” амт мэдрэгдэнэ. Л.Дашням их тохуутай яруу найрагч. Ер нь ном бvхний босгонд “ун­шигч”, номын тєгсгєлд “ухаа­рагч” байх албагvй. Дашня­мын адайрал, адармааны мєхлєгvvд дунд нь би єєрєє тогтож ойлгох “тор”-ыг аалз мэт нэхэж сууна. Би энэ торыг дєчин хэдэн жил нэхэв. “Бороо” орохоор тороо гол­лоно.

Хэцvv Дашням, амархан Дашням хоёрын хоорондох зай хол юм. Энэ л орон зайд нь тэнэгчид vйж “vхдэг” байх… Энэ зай бас Дашнямыг дутуу ойлгох орон зай ч байж мэднэ. Єнєєгийн биднийг дайрч єнгєрдєггvй нэгээхэн зvйл алга аа… Хvний хvр­тээмж­тэй бодол, аливааг орол­дох, сэдэх, таньсны дараа бодол єєрчлєх гэдэг нь хvн болгонд байдаг зvйл. Энэ бvхэн бусдыг зугаацуулж, хэлэх ярих юмтай байлгах гэсэн зvтгэл бус. Хувь хvнд єгєгдсєн эрх чєлєє, vйлдлээр нь, vгээр нь хvнийг тодор­хойлох нь том алдаа. Яагаад гэвэл, єнєєдрийн vнэн мар­гаашийн vнэн байж чаддаггvй. Тэгвэл тэр хvмvvний vйлдэл, vг хоёр єнєєдрийнх vv, мар­гаашийнх уу? гэдэг эргэлзээ vvсэх учиртай. Цагийн юмыг цагт нь хийж болдог ч, цагийн юмыг цагт нь дvгнэж эс болно. Дашнямын vргэлжилж байгаа цэг дээрээс тvvний бvтээ­лийн сайн, муу болсныг на­даар хэлvvлэх гэвээс “vнэг турж vхэх”-ийн vлгэр. Би бээр мунхагийн туйл учраас “ха­вирган цаанаасаа” бєєсєє эрдэггvй хvн. Бид алдааг хагасалсан хvмvvс биш ч гэлээ, хvндэтгэл хайрын он цагийг ухаарсан хvмvvс. Яа­гаад гэвэл, бидний бvтээсэн, алдсан, гуньсан, баярласан он цагийн цаана, хэнийгээ ч мартахгvй, магтахгvй… муу­лахгvй гэсэн хvн мєс байгаа юм. Бvтээлийн талд бие биен­дээ хатуу ханддаг байх хэ­рэгтэй гэх хvмvvн байх! Худ­лаа vг шvv дээ! Алдаа оноо хоёроо ялгахаа байтал ижилд­сэн хvмvvсээс дэмий зvйл нэхэх хэрэггvй. Бид чинь алдаа, оноогоо ярихдаа муу хvмvvсээс нуугдаж “зvрхэн дотроо” цуглаж байж ярьдаг.

Дашням єнєєгийн энэ цэг бvхнээ эхлэх цэг гэж бодож чаддагтаа байнга номноос номондоо шинэ байдаг. Ми­ний анзаарсан, бусдын ан­заарахуйтай ойрхон байг дээ! Тvvний бичсэнчлэн:

Жvжигчид
тайзнаа заларч алиалахын ч
хэрэггvй,
Зvгээр л
нvдээ анин хэвтэхvйд
гэрэлтдэг
ШаРаШиШи-”ийн” тухай
мєрєєсєн
Зvггvй их орчлон-
хязгааргvйн уудамд
умбахсан!...



ДашнЯмын Vл тЄгсЄх цэг


Бид голын ус харгиа­туул­сан чулуунаас чулуун дээр vсэрч, тоглож, “гол гаталж” хvн болсон. Яг л М.Горькийн алдарт “Пепе”… Миний сай­хан Итали орон… гэж vсчиж байдаг шиг… Дашням цэгээс цэгт vсчиж, миний сайхан Монгол орон, Монгол мэдлэг гэж яваа нэгэн. Олон улсын харилцааны сургуульт, сур­гуулийн эзэн хvн. Ардын Их хурлын орлогч дарга, Ерєн­хийлєгчийн сонгууль, нам, эвсэл… Энэ олон оролцоо эх орноо гэсэн байж ядсан сэт­гэл… Шvлэг, єгvvллэг, тууж, бэсрэг роман, эрдэм шинжил­гээний ажил, зvгээр огт бай­даггvй Дашнямын он жи­лvvд… Энэ бvхнийг намтар учир орхиё. Бид хvний бие, зvрхээрээ бичсэн намтрыг бичгээр тодруулж, нэмж, ха­саж сурсан улс. Єєрийн намт­рыг чин vнэнээр нь мэдэх хvн ганцхан уул хvн єєрєє л бай­даг.

Монголын оюуны болон уран зохиолын орон зайд т
vv­ний орон зай багагvй. Тэр орон зайгаа дvvргэж явж ча­даж байгаад нь баяр тєрдєг. Шvлэг уран бvтээл нь санаанд оромгv
й хэлбэр, хийцтэй, нууцлаг чємєгтэй.

Vзмэр” гэдэг шvлэг байх юм:

Сайн ном
муу ном
Сайн номон доторхи
муу номын дундахи
Муу х
v
н
сайн х
v
н…

Хоёр салгачихвал тэрс санаат хоёр ш
v
лэг болно. Єнгєц уншихад хийж чада­хаар мэт… Бодож чадахаар ийм болдог мэт.

Дашням
vгнээс vг их vvс­гэнэ. Ингэснээр хэл баяждаг, ядуурдгийн алин болохыг мэдэхэд би багадна. Ямар ч байсан энэнээс цааш хэлц буй хэмээн байнга эрж, тэм­тэрч явдаг хv
ний “євчин” л биз гэж ойлгохоос.

Энэ б
vхэн, орон гаран миний єгvvлбэрvvд номын ємнєтгєл, намтар, дурсамж, тодотгол, магтаал, зэмлэлийн аль нь ч бус, сэтгэлийн єрєє тєлєх гэж цуглуулсан “задгай мєнгє”, хийж байж ухаарсан биш, ухаараад хийсэн бvтээл­тэй уран бv
тээлчийн тухай аяндаа унасан санааны хумиг болой!

Л.Дашням цаанаа хам­гийн уяхан, зєєлхєн х
vн. Гэх­дээ єргєн хvн єєхєєр, єндєр хvн шєрмєсєєр бvтсэн гэдэг монгол ардын vг буй… Миний ухааны шєрмєстэй журмын нєхєр v
л тєгсєх Єлзийнаран.

Дашням бид хоёрын дунд ойлгогдоог
vй юу vлдсэн юм бэ?

0 Сэтгэгдэл:

Post a Comment