Хар дарсан зүүд шиг нэг шөнө, нэг өдөрт зориулав. /хуучин шүлэг/



Дүрэм ёсгүй дүлий хотод

Дүрвэгчээс өөрцгүй амьдран суухад

Хөвүүн нас хөөрөл гуниг

Хөдөө хэмнэлийг эрхгүй үгүйлж

Дарсны таг авсны нүхнээс

Даан ч гүн санагдах юм.



Ганжир гялтайх цонхон дор

Гал хөсгүй зэвхий даахад

Гар зүрх зэрэг эвэршин

Гавны чимээ чихнээ хангинаж

Орцны цонх олсны нүхнээс

Онц ялгаагүй харагдах юм.


0 Сэтгэгдэл:

Post a Comment