“Хаврын таталбар”


***
Намуу дохигнох
Намуун аяс
Намуур амурын гилбээн алгуур
Алгуураар, нүд өргөн
Зүрх анивалзан
Анивчаад, биесээн танихчаан
Танихчаан, танихын төдийд санах аа
Санахаан
Санана аа.

***
Урь гэнэлийн энэ хавар
Урин сэрэлийн нэр нь “ХАВАР”
Хоо тоос зөрөлдсөн хуурай тэнгэрийн
Хос дөл үнсэлдэх, нойтон хөнжилд
Үр гунигийн нахиа бүлтэгнэх
Үй олон, үй олон хавар

***
Ус гүйлэгнэсэн нүдийг чинь хараад
Хаврын жаварт атаархана
Угаас төгөлдөр гоо үзэсгэлэнд
Хайрлах минь багадаад дотор давчдана

Буйд сэтгэлийн мухарт үнэртээд
Буцаад түргэн алхахад чинь
Таг хөшиж орхисон…

…Би
Чамайг хүлээсэн гудамны гэрэл мэт…
Тийм ээ!
Нүд минь
Өдөр ч шөнө ч асаж байнам.

0 Сэтгэгдэл:

Post a Comment