Үл таних зочин МИНЬ

Эгэл жирийн, үнэхээр тэнгэрийн орны эгэл сайхан буй ХҮН.

Бөөн тагтаан дунд хөөрөлдөн зогссон нандин өдөр...

Бидэнд тийм гэрэлт өдрүүд ашид олон бийд итгэнэ.





* * *

Зовлонгоо хуваалцах гэж шүлэг бичнэм

Зовлонгоо хуваалцах минь ийм сайхан

Нулимсаа хатаах гэж шүлэг бичнэм

Нулимсаа хатаах минь ийм сайхан

Чамайг хардсандаа шүлэг бичнэм

Чамайг хардах минь ийм сайхан

Үзэн ядсандаа шүлэг бичнэм

Үзэн ядах минь ийм сайхан


***

Шүлэг бичихгүй

байхын аргагүй...

Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан нутаг

бөглүү хязгаар

Шүлэг бичихгүй байхын аргагүй зовлонт амьдрал,

гажаагүй амьдрал

Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан дүү нар,

ялдам эгч нар

Зам, жим, намар, өвөл, хаврын шувууд

Шүлэг бичихгүй байхын аргагүй өвгөн багш

Аав, ээж, өндөр тэнгэр, тансаг түүх

Хүн төрөхийн гайхамшиг, орчин үе, цаг хугацаа

Шүлэг бичихгүй байхын аргагүй хуурамч нөхөрлөл

жинхэнэ үзэн ядалт

Олон, олон дурлал

Уналт ба сэргэлт, ханын хуучин цаг зогсох мөч

Нэгэн үс цайрах ба нэгэн өдөрт хэдэнтээ баярлах тохиол

Гуч шүргэхэд олон морь, олон ноход, олон хүний өөдлөхийг

үзэх гуниг

Шүлэг бичихгүй байхын аргагүй этгээд утасны модод

Мэс засал, Өрнөд хийгээд Дорнод гэх үг, утга

Мах идэхийн тухай эргэцүүлэл бие биетэйгээн

мэтгэлцэн улайрах явдал

Хүний ухааныг магтах эндүүрэл, шүүмжлэх ихэрхэл

Шүлэг бичихгүй байхын аргагүй үлгэрийн хүмүүжил,

хожмын боловсрол

Шоргоолжноос хүн үүссэн байх гэх бодол

Сэлбийн гүүрэн дээрх бүх хүнийг таньдаг болсон үе

Шүлэг бичихгүй байхын аргагүй элэг, зүрх,

нүд, хуучин, шинэ үзэг

Шүлэг бичихгүй байхын аргагүй...

1994.07.05


* * *

Тэмтрэгдэх төдий гэгээгээр тэжээгдэж

Тэнхэрч явах үе байдаг

Хальт сонссон содон аяз шиг гэгээ

Хаа нэгтээ, хаа нэгхэн алавхийдэг

Зурвас, зурвас гялбаагаар цээжний

Зуулга хийх үе байдаг

Зурсхийх совин, битүүлэг сэрлээс

Зуурдаар бөхөхгүй итгэл сэлбэдэг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment