Урд шөнө би хар дарж зүүдэллээ

Амиа хорлосон тогооч нарын

гэгээн дурсгалд зориулав.

***


“Ярзайтал инээсэн халбага сэрээнүүд,

Бурзайтал хөлөрсөн бууз хуушуурнууд,

Тураалд орсон хятад гоймонгууд,

Туурч цэврүүтсэн тутрага будаанууд,

Юм нь ирсэн шүүрэн шанаганууд,

Юмаар дүүрэн сав суулганууд,

Гүн түлэгдэлтэй хайруулын тавагнууд,

Гүн согтолттой гоолиг хундаганууд,

Дэлбэртлээ уурласан оргилуун дарснууд,

Дэлчгэр балтгар хүнсний ногоонууд,

Цаазаар авхуулсан өлөгчин тахианууд,

Цагаа хүлээсэн түүхий өндөгнүүд,

Ичгүүргүй нүцгэн сэтэрхий тавагнууд,

Ихэрхүү зантай яргачин хутганууд,

Хүчингийн давтантай бүдүүн гамбанзнууд,

Хүйтэн харцтай өмхий загаснууд,,,”

Хотыг дахин зүүдэлвээс зүрх минь хэт ачаалалаа

Хоромхон ч даалгүй зогсох нь байна.

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

Хахаха сонин шүлэг байна. Гоё ч юм шиг.

Anonymous said...

Хахаха сонин шүлэг байна. Гоё ч юм шиг.

oldoshaksli said...

goyo hat daa.

Post a Comment