Сүүлчийн удаа...

Сүүлчийн удаа
Нуурын хөвөөнөө
Нарыг үзэхдээ
Сүүлчийн удаа
Тэнгэрийг уснаа
Усыг өөртөө
Уусган авахдаа
Сүүлчийн удаа
Долгиот ертөнцийн
Үүдэн дээр
Мөрөө гээж
Мөрөөдөлд живэхдээ
Хүүхэд байжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment