ЗУЛ


“Их зохиолч С.Эрдэнийн “ЗАНАБАЗАР” романы бүлэг бүрт хэлхсэн өргөл шүлэг”

1.

Үрийн явдал хийгээд үзлийн мунхагийг тэтгэгч хүслийн чив улайран

Үдшийн хөхөмдөг огторгуйд ододын түрүүч тодорхуй, үүдэн сансар сөхөөстэй.

Сувдан дусал нэрж хураасан үүлсийг эрхшээг хүмүүний энэхэн биеийг

Сул талбиваас, асгарах хурын дусал бүхнээс ариун цэцэг дэлгэрээстэй.

2.

Хугархай сэлэм адил саран дороос аянга цахилан аадар хөллөж

Хуйлран хүрхэрэх нуурнаа буух нь илд харших мэт зэвэргэн сонсогдов.

Энэхэн чимээнээр үргэсэн унганы үүрсээн лугаа эгц совин татаж

Эрчлэн хөөсрөх долгис дунд эрдэнийн соёмбо тодорхыг үзэв, би.

3.

Өөрөө гарсан гэгээний гэрээс тээсэн салхинд өвсөн толгой дохилзох

Өнийн домогт монголын талд наран ургах нь алга урвуулахын зуур.

Алга урвуулахын зуурт мандах нарнаа сэтгэл хавсран залбирах минь

Асрал гэгээрлийн орноо гэх тэнгэрийн санаагаар асаасан мөнхийн зул.



. . .

0 Сэтгэгдэл:

Post a Comment