Ө.О.Э-д хадгалуулах нь...


Хэнд ч хэрэггүй
Хуучин номууд
Талаар нэг
Тараан шидлээд
Сүүдэрт нь
Сүүдрэвч босгож
Сүүрс алдах
Сүг сүүдэрнүүд
Тэнд цуглаж
Хар нүдний тухай
Хар үсний тухай
Хар усны тухай
Хар домгийг
Шунаглан хэлэлцэх
Шүдэнз асах ч агааргүй
Шүлс хаях ч булангүй
Шүлэгчийн гэр эзгүй
Шүлэгчийн гэр мэт эзгүй
Нүргээнт хотын
Нусыг нь арчиж өгмөөр
Нулимсыг нь тосож сөгнөмөөр
Нууцхан харцтай
Нууж уйланхай
Тэнэмэл минь
Тэнгэр минь.

2008.04.29 Улаанбаатар

0 Сэтгэгдэл:

Post a Comment