...хамгийн гол нь дуул...


Төмөрбаатарын Есөн-Эрдэнэ 1988 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. 2000 оноос эхлэн шүлэг зохиол сонирхож эхэлсэн. Сэтгүүлч мэрэгжилтэй. “Дотогшоо” нэртэй анхныхаа яруу найргийн бүтээлээ хэвлүүлсэн.



МЭДРЭМЖИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН

Мэдрэмжийн төлөөх тулаанд
Мэлтийх тал цусан намаг болход
Миний өнөөдөр бас маргааш
Мьюзикл бас сэтгэлзүйн драм мэт ээ.
Цасны тухай цас ичиж үхэм хэлсний чинь төлөө
Навчны тухай навч илжирч өмхийрөм бичсэний чинь төлөө
Морьны тухай морь илжиг шиг дугартал гуншсны чинь төлөө
Би чиний шинэ хослолыг бэхээр будаад зэвүүнээр инээнэ.
Улиг бус ойлголтыг улиг болтол яргалсны чинь төлөө
Уух юмны төлөө унших шүлгээ зассаны чинь төлөө
Тархиа би заадсаар нь салгаж, нөжрөх цустай нь
Тал гавлаа хөнжилд чинь хийж зүрхийг чинь зогсооно
Тулалдаан бүр минь түүний төлөө
Тулалдах газраа дээр дурьдсан.

2010




ГЭСГЭЭГДЭГЧ

Хямдхан тамхи татаж
Хана мөргөж зогсохдоо
Чамайг би худалдахгүй гэж
Чанга хэлээд дахиад чанга хэлсэнийг
Шатахдаа надад биш найрагт зориулж дүрэлзэх
Шагналын бус бэлэгийн үзэг минь нотолно..
Цонхигор царайгаа дээш өргөн
Цонх хагалж тосон зогсвол
Шилний хэлтэрхий үзэсгэлэнтэйгээр гялалзаж
Шигдэх төдийд амьдралын төгсгөл өрнөв
Гэвч хорогдох мөртлөө хог болох хүслэндээ
Гэвч мэдрэгдэх мөртлөө мартагдах мэдрэмждээ
Гэвч үлдэх мөртлөө үл санагдах өгүүлэмждээ
Гэсгээл хүртээхгүйн тулд би гэсгээгдэв.

2010




УЙТГАРЛАГЧ ГОО ҮЗЭСГЭЛЭН

Цонхыг нэвт харах шалтгааныг
Нэгэнт олоход нэгэнт үүр цайжээ
Нэгэнт олдсон шалтгааныг нэгэнт мартахын тулд
Нэг ч удаа бүү инээмсэглэ
Яллах бүрт гийх үзэсгэлэнгээ
Нэгэнт гээхийн тулд
Яллагч зүрхээ надад өгөөд
Нэг л удаа мишээ
Мишээх тэр хугацааг хадгалж үлдээх шалтгааныг
Нэгэнт олоход нэгэнт цас шуурчээ
Нэгэнт шуурсан цасыг нэгэнт мартахын тулд
Нэг ч удаа бүү уйл, гэвч чи уйллаа
Хөлдсөн нулимсыг чинь нууж шуурах
Хэрцгий цас, хэрцгий юм
Үзэсгэлэнг чинь бус
Үгчлэмгүй гунигыг чинь хадгалах юм
Гэвч үгчлэмгүй гунигын чинь царцсан өнгөрөөс
Үл ялиг цухуйх үзэсгэлэн чинь олж харлаа
Нэгэнт гуньсан шалтгааныг нэгэнт мартахын тулд
Нэг л удаа чи инээмсэглэ, би түүнийг чамд зориулж хадгалъя.

2010



ИРЭГЧ ЦАГ ХУГАЦААНД ЗОРИУЛАВ

Ирэгч цаг хугацааны төлөө
Нулимсаа арчигч хонгор минь
Бүсгүй цогцос чинь гитар шиг
Хөгтэй байгаа болохоор дуул...
Ирэгч цаг хугацааны төлөө
Нулимсаа арчигч хонгор минь
Хаалттай хөшиг нээгдэхийг
Хүсэх гаслант зүрхээ
Харанхуйн дундаас гэрлийг
Хайх тарчлаант сэтгэлээ нээн
Ирэгч цаг хугацаанд зориулан
Итгэл хэмээн хоосон мөрөөд бас дуул...
Ирэгч цаг хугацаа гэж
Энэ шүлэгнээс өөр хаана ч үгүй бол
Ирэх цаг хугацаа ч юм уу
Ирж буй цаг хугацаа ч юм уу нэрлэж болно...хамгийн гол нь дуул...

2010

Монгол Улсын Их Сургуулийн Утга Зохиолын Нэгдэл


Өдөр бүхний элегия...

Унаад дуусахаар нь гуниглахгүйн тулд
Өдөр бүхэн үсээ тайрдаг
Урсаад өнгөрөхөд нь харамсахгүйн тулд
Ийм амьдралд хөлөө дүрдэг
Доошоо харахад тэнгэрийн хаяа мэт цэлгэр
Доромжлол мэт хайр намайг өлгийдөн тэвэрдэг
Яруу найраг шиг нулимс хацар дээр бөмбөрөхөд
Яг л над шиг чамайгаа ингэж байсныг санадаг
Чичрэх, мөр чинь чичрэх тэр л эгшинд
Зүрх чинь жигүүртэй байсныг баяртайяа дурсдаг
Харгислал мэт хүйтэн, ийм хүйтэнд дасах
Ийм хүйтэнд дасгасан өдөр бүхний элегия
Унаад дуусахаар нь гуниглахгүйн тулд
Өдөр бүхэн үсээ тайрдаг ч
Урсаад л өнгөрөх
Яруу найраг шиг нулимс
Улам цаана нь харуусан өвдөх
Өдөр бүхний элегия...
А.Урантогос
/Дорноговь аймгийн харьяат яруу найрагч/

Цэнхэр шувуугийнхаа блогийг нэг эргэлээ...


Цэнхэр шувуугийнхаа блогийг нэг эргэлээ. Түүнийг ор танихгүй ч гэлээ... бүсгүй хүн гэдгээс нь өөр бүтэн мэдээлэл надад үгүй ч гэлээ... Эерэг гэдэг мэдрэмж эртнээс гэмээр төрөөстэй л яваа.

Аюур олоон биш ч гэлээ олон жилийн өмнө АНТИМИР гэж яруу найргийн наадамд:
"Тэр хүн
Толийсон цэнхэр нуурын гүнд
бодолхийлж суусан
Нуурын мандалд түүний бодлоос
тэмдэг ч үгүй
Гагцхүү
тийш нь чулуу шидхэд
Ус пүлхийн
арван зүгтээ цацраад
Сая эдгээр бодлууд
энд тэнд үзэгдэнэ

Би тэр хүнийг танихгүй
Танина л даа гэхдээ л танихгүй"
гэж одоо ч надад сайхан санагддаг шүлгээ уншсаныг, Эмүжин гэх үзэсгэлэнт бүсгүй:
"Намар болдоггүй чиний нутагт
Гуниг гэж үгүй
Навчсын унгирал хэзээ ч хөглөгдөхгүй.
Намайг ирээд явсныг
Хэн ч чамд хэлэхгүй"
гэж ус мөрөн шиг шүлгээ урсгаж орхиод буусныг хэзээ ч үл мартахын адил хэмнэл зохист мэдрэмжийг түүний цахим орон зай надад төрүүлдэг юм.

Ингээд шувуугийн блогоос нэгэн халуун яриаг эргэн саная. Энд ингээд тавьчихсан байхад тэр хэзээ эмзэглэж сөрөхгүй гэдгийг эгнэгт саная.


* * *

Г.Аюурзана


2008-06-03 17:56:29



Хамгийн хүйтэн ард үлдлээ,

Хаврын амьсгал.

Урин дулаан хичнээн сайхан.

Даанч дахиад л намар болчихно.

Зуурдын богинохон байна гэдгийг нь

Мэдэх юм хойно,

Зун болно гэдэг гунигтай.

Бусад бүх юмсын нэгэн адил

Түр зуурынх гэдгийг нь мэдсээр байж

Бухимдаад л, баярлаад л

Төөрөлдөж амьдрах минь өрөвдөлтэй.....



Нийтэлсэн: tsenxer_shuvuu, Нээгдсэн: 604, Жоорло


Сэтгэгдэлүүд:


1. тагтаа 2008-06-03 19:15:04
ккк. манай хүн заримдаа их машинднаа. гэхдээ сэтгэлгээ бол дажгүй л дээ. Энэ этэр бол хүчиндэж бичсэн шүлэг шиг л уншигджийна. Хүүр тэгэж яваад хүчингийн хэрэгт орох вий дээ. ккк. Угаасаа уран бүтээлийн онгод гэдэг байнга хүчиндэж болдог хүүхэн гэж Ломоносов хэлчлүү? за тэгүүл яахав яахав. хэхэ... сэтгэлгээний л найрагч юм даа Аюур. кк

2. uiten 2008-06-03 19:45:24
Өө ашгүй яг энэ зуны эхний өдрүүдийн сэтгэгдлийг аюур бичээд, шувуу энд тавиад би уншчихлаа гсн. Аюур угаасаа сэтгэлгээнийх шд. Ц.Хулан номон дээрээ Өлзий энэ 2-н хүчилж, бодож бичдэг талаар бичсэн байналээ

3. ТАГТАА 2008-06-03 19:50:10
Өлзий ч цул мэдрэмж л дээ. би тэгэж л бодды. Өлзийтөгсд хүчээр үйлдсэн юм ховор байхаа. аа харин Хулан бол Хулан...

4. uiten 2008-06-03 20:39:29
Өлзийг тэгж хэлээгүй. Хулан тэгсэн байналээ гэжаагаа царай нь энэ.

5. suris 2008-06-04 10:20:49
khulan uug ni ganz neg sain shuleg bii... daan ch suuldee gudamjinii huuhenees oorzgui bolzon...

6. suris 2008-06-04 10:24:05
Зуурдын богинохон байна гэдгийг нь

Мэдэх юм хойно,

Зун болно гэдэг гунигтай.

ene heseg bol neeh huchindsen sanagdku l bna hs de... goyo l ayulguulag murnud... bi bas yag odoo gunigtai bna... lolz...

7. ollie 2008-06-04 11:21:53
Хулан чинь атаахаад шал гомо гомо ярилцлага өгсөн байсын бишvv, хаха. мэдэхгvй, би л лав энэ хоёрын шvлэгнээс тийм хvчиндсэн юм олж хардаггvй. Өлзийгөөс илvv Аюур таалагддаг. гэхдээ мэдээж эцсийн цэг Галсаа гсн.

8. Я.Одгэрэл 2008-06-04 12:21:54
ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ЭЭ. ХЭ ХЭ
ЗА ТЭР ХҮМҮҮС ХҮЧИНДЭНЭ ҮҮ, ХҮЧИНДҮҮЛНЭ ҮҮ БИДЭНД ХАМАА НАМАА.К КК КК


9. Anaraa 2008-06-04 12:46:21

шүлгийн талаар айхтар сайн мэдлэгтэй хүн биш болохоор надад дажгүй л санагдаж байна
бүх зүйл түр зуурынх гээл...

10. tsenxer_shuvuu 2008-06-04 13:08:06
Bi ch bas sain medeh bish,nadaa bol ene shuleg neeh huchindsen sanagdadgui l yum, goe shuleg... Harin Hulan... Yaahaw dee l,boduul arai ondoo humuust iluu taalagdah baihaa Tehdee er n huchindej bichne gdg iluu ih hetsuu baihaa gj bodogdjiino...gsn

11. tsenxer_shuvuu 2008-06-04 13:14:11
Ollie; Ulzii, Ayur hoer 2-uulaa l taalagddag... Mendee deer heleed bsan daa, uur hen n ch helsen gd bailaa... Ayur bol utgiin zogz, Ulzii bol medremjiin zogz ch biluu, yu bilee... Ter l yaag onood heltsiim shg sanagdsn...Tehdee bi Ulziid iluu durtai, minii ezsiin zeg Ulzii gsn...

12. Опал 2008-06-04 13:22:04
Ayurzana-g ynshaal taalagdaad l bga

13. suris 2008-06-04 13:27:56
naad tagtaanii chene ug...

14. tsenxer_shuvuu 2008-06-04 13:31:49

uu tiimuu, ter harin yaaag onozon tod.lolt sanagdsan...

15. ТАГТАА 2008-06-04 13:35:29
хэе хүмүүсээ миний л бодол шүү. та хэдийн үзэл бодолд нялзаах гээгүй шүү. тэгээд ч би Аюурзаныг утга зохиолын төлөө хийсэн бүхнээр нь түнэр харанхуй дунд бяцхан дэн бариад явж байгаа хүн гэж хүндэлдэг. наадах чинь бол эгшний сэтгэгдэл. окэе. гээв гэнэт хүмүүс эмзэглээт, тэмдэглээд байгаам шиг эвгүй сэтгэгдэл төрчихлөө. угаасаа муу уран бүтээл гэж байхаас уран бүтээлч гэж байдгүй гэж боддын.

16. ТАГТАА 2008-06-04 13:40:06
ккк. Эцсийн цэг Галсаа, эцсийн цэг Аюур, Эцсийн цэг Өлзий гээл. миний эцсийн цэг одоо Одгэрэл юм болов уу? хэхэ. торгон хил, хэл хоёр дотроо л... хаха.

17. tsenxer_shuvuu 2008-06-04 13:46:52
kkk, ter ch medeej l dee, chinii ezsiin tseg Odgerel gdg n gsn..
Uuun bas neeree... Hedii ednuus namaig emzeg ntr gd bdag ch gsn ene sedew dr bol bi yund ch emzeglej, ewguitseh ntr yum boloogui shuu...Harin ch humuus uur uuriin bodloo bicheed, ih goe yaria bolood bhad chn...gsn

18. Diya 2008-06-04 16:12:38
dajgui mortuud baina.... Yor ni uran zohioliig sain medrej zarimdaa chaddaggui tiimees setgeld hurehgui baih ni bii... Tuhain huniig yu bodoj bichsen yug gargah gej bichseng guitset oilgohguigees huchindsen sanagdaj baij boloh.....

Minii bodloor bol Ayur mongoliin utga zohioliin shine uyiin toloolol bolohoor hun.... Mongon uyiinhen gedegdee ternii araas garj irj baigaa uyiinhnii gol toloolol... Ayur Olzii geh met.... Nadad tegej l sanagdsan

19. Adonis (зочин) 2008-06-04 19:07:27
Yag odoogiin baidlaar Ayur, Olziitogs, Galsansukh 3-iig Mongoliin shine ueiin utga zokhioliin toloologchid gej khelj bolokhgui baikh...ed odoo khediine khuuchchuudiin toond bichegddeg bolson...shineer mash olon yruu nairagchid torj garch irj baigaa ch ankhaaral tatakhaar shineleg degiig bii bolgoson yruu nairagch odoogoor kharamsaltai ni alga...Khulan-giin talaar bol unendee khelekh zuil alga

20. Adonis (зочин) 2008-06-04 19:07:57
Yag odoogiin baidlaar Ayur, Olziitogs, Galsansukh 3-iig Mongoliin shine ueiin utga zokhioliin toloologchid gej khelj bolokhgui baikh...ed odoo khediine khuuchchuudiin toond bichegddeg bolson...shineer mash olon yruu nairagchid toron garch irj baigaa ch ankhaaral tatakhaar shineleg degiig bii bolgoson yruu nairagch odoogoor kharamsaltai ni alga...Khulan-giin talaar bol unendee khelekh zuil alga

21. Adonis (зочин) 2008-06-04 19:07:57
Yag odoogiin baidlaar Ayur, Olziitogs, Galsansukh 3-iig Mongoliin shine ueiin utga zokhioliin toloologchid gej khelj bolokhgui baikh...ed odoo khediine khuuchchuudiin toond bichegddeg bolson...shineer mash olon yruu nairagchid toron garch irj baigaa ch ankhaaral tatakhaar shineleg degiig bii bolgoson yruu nairagch odoogoor kharamsaltai ni alga...Khulan-giin talaar bol unendee khelekh zuil alga

22. ТАГТАА 2008-06-04 19:27:59
shineer mash olon yruu nairagchid toron garch irj baigaa ch ankhaaral tatakhaar shineleg degiig bii bolgoson yruu nairagch odoogoor kharamsaltai ni alga... гарч ирж байгаа хүмүүс юм бол тэднийг бүгдийг нь уншчихна гэж юу байхав дээ. уншигдаагүй болохоо л гарч ирж байгаа гэж нэрлэгдэж байгаа байх. гараад ирцэн бол яаж ч дүгнэлт хийсэн болно доо. харин шинэ эхлэлтэй танилцаж амжаагүй тохиолдолд хэт яаран эсвэл тосон дүгнэсэн хэрэг гэж бодном. Цаг үе цаг үеэ төрүүлдэг ч мөнгөн үеийнхний тэсэлсэн миньний утаа замхрах арай болоогүй байгаа болохоор л тэр гарч ирэгсэд удаан дунд бүдэг харагдаад байгаа байх. Энэ утаа хэзээ нэгэн цагт замхрана. утаан дундаас төрөгсөд шинээр уран зохиолын түүхийг туурвина. Миний хувьд Монголын уран зохиолын түүх төгсгөлийн эхлэл дээрээ байна гэж боддог. Нууц товчоо, гэсэн жангараас утга зохиолын эхлээд гайхалтай арвин баялаг сан хөмрөгтэй. Эл гайхалтай туурвилын цаг үе төгсчихсөн. тэгээд соцреализм эхэлж зогсолтын байдалдаа орсон. шинэ үеийн уран зохиолын түүхийг /дахин эхлэлийг/ мөнгөн үеийнхэн тавьсан гэдэгтэй маргах утгагүй. харин дахин эхлэсэн бол одоо үргэлжлүүлэх хүмүүс хэрэгтэй. Тэднийг мөнөөх утаан дундаас гарч ирэгсэд хэмээн идгэнэм...

23. ТАГТАА 2008-06-04 19:32:15
shineer mash olon yruu nairagchid toron garch irj baigaa ch ankhaaral tatakhaar shineleg degiig bii bolgoson yruu nairagch odoogoor kharamsaltai ni alga... гарч ирж байгаа хүмүүс юм бол тэднийг бүгдийг нь уншчихна гэж юу байхав дээ. уншигдаагүй болохоо л гарч ирж байгаа гэж нэрлэгдэж байгаа байх. гараад ирцэн бол яаж ч дүгнэлт хийсэн болно доо. харин шинэ эхлэлтэй танилцаж амжаагүй тохиолдолд хэт яаран эсвэл тосон дүгнэсэн хэрэг гэж бодном. Цаг үе цаг үеэ төрүүлдэг ч мөнгөн үеийнхний тэсэлсэн миньний утаа замхрах арай болоогүй байгаа болохоор л тэр гарч ирэгсэд удаан дунд бүдэг харагдаад байгаа байх. Энэ утаа хэзээ нэгэн цагт замхрана. утаан дундаас төрөгсөд шинээр уран зохиолын түүхийг туурвина. Миний хувьд Монголын уран зохиолын түүх ТӨГСГӨЛИЙН ЭХЛЭЛ дээрээ байна гэж боддог. Бид чинь Нууц товчоо, Гэсэр Жангараас авахуулаад утга зохиолын гайхалтай арвин баялаг сан хөмрөгтэй улс. Эл гайхалтай туурвилын цаг үе төгсчихсөн. тэгээд соцреализм эхэлж уран зохиолын хөгжилт зогсолтын байдалдаа орсон. шинэ үеийн уран зохиолын түүхийг /дахин эхлэлийг/ мөнгөн үеийнхэн тавьсан гэдэгтэй маргах утгагүй. харин дахин эхлэсэн бол одоо үргэлжлүүлэх хүмүүс хэрэгтэй. Тэднийг мөнөөх мөнгөн үеийнхний тэсэлгээний утаан дундаас тэсч гарч ирэгсэд хэмээн идгэнэм...

24. ТАГТАА 2008-06-04 19:35:11
итгэнэм....хэхэ. ээмэр алдаа... дээрхийг нь устгаж өгч тус болоорой шувуухай мээнь.

25. Leda (зочин) 2009-01-11 12:03:00
Амьсгалах тоо хүртэл хязгаартай заяагдсан ертөнцөд хичнээн удаан төөрөлдөж явах юм бэ?
26. tsenxer_shuvuu 2009-01-12 16:28:38
Ter amisgalah too hezee duusna, ter hurtel tuuruldsuur l yawah biz... Tuurugdluus garj, uchriig n oloh gj huseh, hicheeh tusam ch ulam ch tuuruud l bh shg blhiin... Yuu ch bodq yawj bwal amar bhsan...

27. zaya (зочин) 2009-06-10 15:20:01
uneheer unen shuleg bn. uliral uliralaaraa soligdih burt l uuniig mederdeg.

28. tsenxer_shuvuu 2009-06-15 12:58:00
Тийм шүү...

29. kafka 2009-06-15 14:09:57
er ni bol zugeershdee saihan... haaya shulgiig huchilj bihcih taatai sanagddag...

30. ezrapound (зочин) 2009-06-17 16:19:35
Би дээрх бичил семенарт чинь ороод явчих уу? Хулан бол зүгээр л байж л байдаг байх ч ёстой нэг шүлэгч эмэгтэй. Оросоор поетесса билүү? Өлзийтөгс бол жинхэнэ яруу найрагч, эмэгтэй хүнд байж болох хамгийн эмзэг нарийн мэдрэмжүүдтэй түүний шүлгүүдийг би ямагт үнэлнэ. Өлзий Монголд давтагдаад л байна тэглээ гээд тэр гялалзсаар л байна. Аюур яруу найрагчийн хувьд гүнзгий л дээ. Бас мэдрэмж сайтай. Хамгийн гол нь өөрөө өөрийгөө асар их голж зовоож бичдэг юм шиг байгаа юм. Түүний шүлгээс та аливааг мэдэрч болно харин хэзээ ч сэрж мэдрэхгүй үүн дээр түүний урлал зүй жаахан дутдаг холбоцууд тааруухан ядмагхан санаа алдалт арга барсан гэх үү дээ сул үгээр чимэг хийдэг тэр нь л түүний нэгэн том алдаа гэх үү эсвэл жаахан авъяасын сул тал гэе ккк үгээ онож өгөхгүй байна.Үргэлжилсэн үгийн тал дээр тэр яалт ч үгүй том л доо. Асар их уншдаг болохоороо тэр хэнээс ч илүүг магадгүй Монголд жинхэнэ постмодернийг анхчлан хөгжүүлсэн. Залуусын оюун санаанд томоохон хувь нэмэр оруулсан хүн л дээ. За болъё.

31. Bebi 2009-06-25 11:31:15
Аюур ахын тухай яриа өрнөж байгаа болохоор оролцохгүй байж чадахгүй нь. Бүсгүйчүүдээс Өлзийтөгс давтагдашгүй. Түүний хуулбар сүүлийн үед дэндүү олон төрж байгаа. Гэхдээ тэд Өлзийтөгсийг хэзээ ч давтаж чадахгүй. Түүний шүлгүүдийг уншихад сэтгэлд заавал баяр баясгалан, гуниг гутрал, харуусал, бахархал гээд сэтгэлийн бүхий л хөдлөл мэдрэгддэг. Гэтэл Хулан, Ичинхорлоо гэх мэт хүмүүсийн шүлгүүд... мэдэхгүй юм даа. Хэцүү дээ. Тэгж сэтгэл хөдлөл мэдрэгддэг зүйл ховор шүү. Хуланг хуулбарладаг хүн намайг бага байхад арван жилийн дунд ангийннхан дунд л олон байсан. Одоо тэд түүнээсээ ичиж байгаа байх аа.
Уучлаарай, Аюур ахын тухай ярих гэж байсан ч Өлзийтөгс гээд жаахан хазайчихлаа. Энэ бол Элбэгийн бичсэн сэтгэгдэлтэй холбоотой юм л даа. Одоо Аюур ахын тухай яръя. Надад Аюурзанын үргэлжилсэн үгийн зохиол нь шүлгээсээ хамаагүй илүү санагддаг. Гэхдээ шүлэг нь муу биш л дээ. Шүлэг бичих гэж өөрийгөө хэтэрхий хүчилдэг юм уу, эсвэл заавал нэг хэлбэр, агуулга, магадгүй онолд өөрийгөө гинжилчихдэг юм болов уу. Одоохондоо монголын уран зохиолын тэнгэрт тод гялалзаж байгаа хүн гэвэл Б.Галсансүх, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс гурав. Г.Аюурзана шүлгийн тал дээр Галсансүхийг гүйцдэггүй юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол миний л бодол. Галсансүх өөрийгөө хүчилдэггүй, ямар нэгэн зүйлд баригдаж хүлэгдэж шүлэг бичдэггүй болохоор тэгдэг байх. Аюурзана бол утга зохиол судлал, үргэлжилсэн үгээрээ мундаг. Гэхдээ би шүлгүүдийг нь ч бас унших дуртай. Ийм сэтгэлтэй хүн монголд олон төрөөсэй Гэхдээ хуулбар биш цоо шинэ найрагч, зохиолч шүү Эцэст нь нэг юм хэлэхэд, сүүлийн үед Өлзийтөгс хэтэрхий чимээгүй байгаа юм биш үү!!!!!!

Тэр хорин жил харж, хайрлаж, инээмсэглэжээ...


Орос хүрэмтэй хүний дүрстэй шавар баримлаар дүүрэн
Орчин цагийн Улаанбаатарын жирийн нэгэн иргэн
Шүүмжлэлт реализмын гүнзгий нөлөөн дор
Шүүрс алдан олон олон шүлэг тэрлэжээ.

Жаазаар дүүрсэн давчуу буландаа
Жаргалтай хүний дүр эсгэн сууж
Тоос дарсан ширээний чийлэн шигээ
Тортог суусан зүрхнийхээ угаас дуулжээ.

Адгуусал, мансуурал, тачаадал сэлт
Алив нүглийн галаар замаа гэрэлтүүлж
Тэр гэрэлд тодорсон юмсын тухай
Тэмүүлэл дүүрэн шүлэг бичжээ.

Тэр хорин жил харж, хайрлаж, инээмсэглэжээ
Тэр хорин жил харж, хайрлаж, инээмсэглэсэн
Тэр л янзаараа нэг л өдөр инээмсэглэн орж ирээд
Мэнд усгүй хөлөө ачин суужээ.

Бар жил.

"Наймааны чулуу"


Буцах аргагүй хол явчихсан хойно цасан шуурга улам ширүүсэхэд бид дор дороо л түгшиж, яриа хөөрөө, инээд наргиа ч хумигдав. Алдхан зайг ч хамаагүй ардаа орхихын мөрөөс болж явахад ёдорын муухай цасан шуурга эрт галавын аварга жигүүртэн нисч ирээд хий далавчаараа зам харгуйг хумин авч, өөдөөс саад тотгор цацах шиг айдас төрүүлнэ. Жолоо барьж явсан эр замын ховил мөргүүлэн тэргээ эргэж хартал шарвуулчихаад, хэдэнтээ сулхан зүтгүүлж үзсэнээ хэлээ гарган, луухгар хүзүүгээ арынхаа түшлэгт нааж "үхэж байгаа" байдал үзүүлэнгээ:

-Ёстой явахгүй нь. Ойр хавиас аччих чулуу олдох нь уу гээд урам нь нурам шиг хийсээд, осгож үхэх юм биш байгаа гэж дотроо зовнисон биднийг уриалж, малгайгаа даран өндөлзлөө. Бид гэдэг нь малчин гэхээсээ наймаачин талынхаа бүүргийг илүү налж хан-хайсан нэг нутгийн ханагарууд. Манай сум хилийн боомтод ойр болохоор бид хүний өөрийн гэхгүй ноос ноолуур, арьс нэхийг ёстой л хамж аваад гадагш гарган түрийвчээ мах ихтэй хуушуур шиг хөөрхөн болгож амжина. Түүндээ сэтгэл амар, цээж тэнэгэр явдаг байлаа.

"Та нар миний гараас хаашаа мултрах юм" гэх шиг шуурга шилбэ жиндүүлэн, илбэ шидийн амьтан үсчин цамнах мэт цасан бургиас бүхээг рүү өнгөлзөн шургачина. Зүгээр сууж байгаад осгож үхэлтэй биш, бууж дугуй хүндрүүлчих юм хайхаас өөр яах билээ. Бид хэдээс хамгийн ухаантай нь наймааны одтой нь болох
Түнжинхүү түрүүлж хаалга онгойлгоод:

-Өндөр Ядамын зуслангийн хажууханд л ирсэн байна. Мориных нь аргамжаа холгүй байгаа даа гэж хурдан гэгчээр хашгирах шахам хэлэв. У1нгэж бачим хашгирахаараа тэр ямар ч юмыг өмчлөөд авчихдаг юм. Өндөр Ядамын морио аргамждаг чулуу нэгэнт түүнийх болсныг мэдсэн бид өөр өөр зүг рүү бүдчин хар шуургыг хараан зүхэж явсаар өөрсдийнхөө чулууг олцгоов. Гар хоосон ирсэн хүн байсангүй. Тэрэгний эзэн:

-Дахиад нэг нэг чулуу олоод ирвэл ч айлтгүй ээ гээд залхуурав бололтой тэрэгнийхээ доогуур тонгойж, дэмий оролдож гарлаа. Цасан шуурга галзуурсан мэт исгэрнэ. Ойр хавьд дахиад тийм том чулуу байсангүй. Байсан ч олох аргагүй юм чинь. Харин сумын начин Хуягаа хаанаас олсон юм бүү мэд, нэг том хүрэн чулууг мөрлөөд хүчтэй шуурганд гуйвасхийн сүр бараатайхан хүрч ирлээ. Тосч авах гэхэд:

-Буцааж авчирна аа, за юу гэж хэнд хэлж байгааг нь ойлгох аргагүй бувтнаад "Чүүай" хэмээн хойд дугуйны тус тэрэгний нум нахилзтал тавьчихав.

Чулуугаа ачаад цааш хөдлөхөд ачаа сайхан таарсан тул дугуйнд хүч өгч цас, шуургыг хага зүсэн явсаар бид зорьсон газраа саадгүй хүрлээ. Хятад улсын багашаархан сууринд очиход түнш маань баяр хөөр болон гүйж, цайлж дайлан, хэзээ ч гомдоож болохгүй сайн нөхрийн ёсоороо угтав. Насаар залуу, хангал адууг чихдээд чарлуулчих тэнхээтэй Хуягаа ачаагаа буулгаж, арьс нэхийгээ "сайн найзын" туслах Өвөр монгол залууд хүлээлгэж өгөх болов. Бид хэд халуун ханзан дээр хөрвөөж, амтат зоог барин, жүнз юм балгаж, цэц булаацалдан жаргаж байлаа. Энэ зуур Хуягаа нэг л удаа орж ирсэн юм.

Тэр бидний зүг атаархах мэт харснаа юу ч ганц жүнз архи татаад ажлаа үргэлжлүүлэхээр гарч одлоо.
Түүнээс хойш төдий л удалгүй хүмүүсийн орилолдох дуу гадаа хадаж, бөөн шуугиан дэгдээд явчихав. Тэр их чимээн дотор ганц ч Монгол үг сонсогдоогүй боловч биднийг хэрэгт дурлан гарч очиход нэг хятад эр атийс хийгээд түрүүлгээ харан газарт уначихсан хэвтэнэ. Тэр ойлгомжгүй байдлыг харахаар зүг зүгээс хар хувцастай хүмүүс хэрээ шиг цувсаар зээлийг дүүргэж орхив. Хэрвээ тэр үхчихсэн гэвэл аминдаа их л хайртай хүн байжээ гэсэн бодол зурас хийв.


Дахиад гөвшүүлэхээс айгаад толгойгоо хоёр гараараа тэврэх гэж хичээсэн байв. Үхчихсэн хүний сүүлчийн үйлдэл ингэж амьд үлддэг байх нь гэж бодоод би амандаа Ногоон дарь эхийн зүрх уншив. Миний зүрх ч хачин чанга дэлсэж байлаа. Харин Хуягаа аль хэзээний ачааг нь буулгасан хоосон тэвшин дээр нөгөө хэдэн чулуугаа хурдан хурдан өргөн, яарч адган ачиж байв. Хэрмэн хашааны булан тойроод хэдэн цагдаа ирж явлаа. Хуягаа тэднийг ирэхээс өмнө чулуу амжиж ачаад бидэн рүү харж зориг муутайхан инээмсэглэв. Түнжинхүү сүр сар хийн ирж миний мөрнөөс татаад:

-Цаад мангар чинь хүн алчихжээ гээд хөсөр хэвтэх иргэн хүнийг заав. Цагдаа нар Хуягааг шорон руу тууж одлоо. Үхсэн байсан уу, эсхүл үхсэн юм шиг хэв
тсэн үү ямар ч байсан тэр иргэн хүнийг эмнэлэгт аваачсан юм. Биднийг ч бас шоронд хорих гэсэн боловч сайн түншийнхээ ач буянаар гавлуулалгүй салав. Түнш маань: "Эд бол сайн хүмүүс байгаа юм. Их сайн хүмүүс шүү" гэж өмгөөлсөөр байгаад баривчлуулсангүй.

Өвөр монгол залуугаас чухам юу болсныг сонсоод Хуягааг яах гэж тийм хэрэг хийснийг бид ойлгоогүй ээ. Түүхий эдээ хүлээлгэж өгснийхөө цараа тэр хэдэн чулуугаа л буцаагаад тэвш рүү дөхүүлж байж. Тэр үед хажуугийн гудмаар өнгөрч явсан иргэн хүн түүнийг хараад гүйж ирэн: "Ямар чулуу, хэний чулуу, яах гэж байгаа юм" гэхэд Хуягаа "Энэ миний чулуу, надад их хэрэгтэй" гэжээ. Нөгөө иргэн хүн чулуунуудыг баахан харж байснаа хаанаасаа ч гаргаж ирсэн юм бүү мэд хурц үзүүртэй алхаа хамгийн том хүрэн чулууны бөөрөнд зоочихсон байгаа юм. Тэгээд "Ямар ч хэрэггүй чулуу, энд алт алга. Энд ч бас алга." гэж унаж тусан, зэгэл муухай дуу гарган инээхэд нь Хуягаа түүнийг ганцхан дэлсчихжээ.

Бид Хуягаатай уулзах гэж шоронгийн үүдээр эргэлдээд эргэлдээд чадсангүй. Ачаа ихтэй тул нөгөө хэдэн чулууг буулгаж хаяад л нутаг буцахаар хөдөллөө. Хилийн дээсийг давав уу үгүй юу цасан шуурга маналзаж нүд нүүргүй ша
вхуурдаад арга буюу нөгөө хэдэн чулуу бас Хуягаа дүүгээ бид үгүйлж эхэлсэн юм. Овор ихтэй ч хөнгөн ачаатай тэрэг жаахан муриганаж байгаад л хунгарт зоогдож байв. Цаашаа явах аргагүй боллоо. Ойр хавьд ямарч чулуу алга. Хүний" нутагт хаясан чулуунуудаа би л давтай хэлбэр дүрс, өнгө зүсээр нь санах гэж оролдоод чадсангүй.

"Ямар ч байсан есөн чулуу байсан. Жолооч залхуураагүй бол арван чулуу хүний нутагт хаях байж шүү. Сумын начинтай нийлээд арван чулуу ч юм уу" гэж бодож байтал Түнжинхүү хажуунаас:

-Сүүлд Хуягаагийн авчирсан том хүрэн чулуу чинь Сайханбэр эмгэний дэрний чулуу шүү дээ гээд даарсандаа агжигнан чичирч хүйтэн архи балгав. Би давьхийтлээ цочив. Тэр Сайханбэр эмгэн нь миний эмээ болох хүн байсан юм гэнэ лээ. Гоо үзэсгэлэнгээрээ гайхагдсан тэр эмэгтэй өтөлсөн байтугай төрөл арилжсан хойноо ч олныхоо хайрласан сайхан бэр гэдэг нэрээрээ мөнхөрч, их нутгийнхаа элгэн хүрэн чулуунд шингэсэн байж.

-Бид хэд чинь эзэнтэй л чулуунуудыг харь газар аваачаад хаячихаж. Эзэд нь биднээс нэхнэ дээ гэж хэлэхэд хамт яваа хэд маань намайг шоолж инээх гээд чадсангүй. Инээж чадсан ч инээсэн чигээрээ хөлдөх байлаа. Инээсэн царайтай хүүр ямар харагдахыг би нэг муухан төсөөлж байнаа.








*Энэ бол энэ жилийн "Утгын чимэг"-ийн
дэд байрыг эзэлсэн өгүүллэг ээ.

Зохиогч нь эрхэм ах Төрийн БАЯНСАН билээ.




"GoGO.mn-s авав"
Тэнд үлдээсэн сэтгэгдэлүүд:

Нийт сэтгэгдэл(18)
  • jojo 202.72.241.XXX
    2010 оны 5-р сарын 29

    bayansan gedeg chini ooroo xujaa yumuu

    [ Хариулах ]
    • Зочин 180.235.173.XXX
      2010 оны 5-р сарын 29

      tiim geed baihad chini

      [ Хариулах ]
      • jojo 202.72.241.XXX
        2010 оны 5-р сарын 29

        oo tiimuu xujaa gej bodloo

        [ Хариулах ]
        • Зочин 202.70.38.XXX
          2010 оны 5-р сарын 31

          ene yaagaad 1t orooguin be, 1t orson ni zgr l hog bsan

          [ Хариулах ]
    • Bi 180.235.166.XXX
      2010 оны 5-р сарын 29

      iim teneg yum niitlej baihaar hunii naimaanii tuhai seremjiluuleh yum oruulaach erguu uhna gogo mn-ii heden maluud adminuud ni gej yamar erguu yumnuud baidag boloo

      [ Хариулах ]
      • Зочин 202.180.219.XXX
        2010 оны 5-р сарын 29

        юм уншчихаад эргүү зохиол гэж бичиж яаж чадаж байнаа.тун давгүй өгүүлэл болжээ. тэгээд ч монголчууд байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэдэг нь оргүй үг бус шүү.мсонгол газар шороо монгол нутаг дээрээ л үлдэх ёстой. бурхан гуйсан ч бүү өг гэдэг үг бий ш дээ. энийг л сануулж байна бусуу.нэх гэдэг ямар нэртэй хүн бичсэн нь гол биш ямар утга агуулгатай нь гол шүүдээ.

        [ Хариулах ]
      • Зочин 124.158.66.XXX
        2010 оны 6-р сарын 2

        chi ooroo hunii naimaa mal chini

        [ Хариулах ]
  • tsaash 202.170.68.XXX
    2010 оны 5-р сарын 29

    tegeed daraa n yasan bol? goe l togsgoltei bgaasai... chuluunuud mini ergeed eh orondoo irsen bgaasai.... eh bolson baigali delhii mini ergvv bidniigee orshoo!!!

    [ Хариулах ]
  • Зочин 202.179.4.XXX
    2010 оны 5-р сарын 29

    Баярлалаа. Сайхан өгүүллэг бичсэн байна. Үргэлжлэлийг уншихыг хүсч байна.

    [ Хариулах ]
    • Зочин 82.123.236.XXX
      2010 оны 6-р сарын 3

      Urgeljlel bhgui, bugd hulduh uhehgui yu, unshaad oilgoogui yum uu

      [ Хариулах ]
  • b 85.105.112.XXX
    2010 оны 5-р сарын 29

    ene 1 t orson uguulelees hamaagui amid yum aa

    [ Хариулах ]
  • b 85.105.112.XXX
    2010 оны 5-р сарын 29

    mundag uguulel 1 t orsnoos iluu yum aa

    [ Хариулах ]
  • Зочин 122.233.173.XXX
    2010 оны 5-р сарын 30

    Gun gunzgii utga aguulgatai, unshsan hund samamj surgaal ugson saihan uguulleg bna.

    [ Хариулах ]
  • Зочин 202.170.85.XXX
    2010 оны 5-р сарын 30

    Saikhan zohiol bnaa nadad l lav goyo sanagdaj bnaa

    [ Хариулах ]
  • Зочин 222.247.53.XXX
    2010 оны 5-р сарын 30

    Түрүүлсэн нь гэж авах юмгүй гамшиг байсан ш дээ, хамаагүй дээр юм. Даанч тэр залуу хүн алаад урд үлддэг нь ёстой муухай юм. Эд нар нь ч гэж дүүрчихсэн тэнэгүүд, хаяад явж л байдаг.

    [ Хариулах ]
  • Зочин
    2010 оны 5-р сарын 31

    heden jiliin daraa huyagaa ter chuluunuudiig achaad Mongoldoo ireed...

    [ Хариулах ]
    • Зочин
      2010 оны 6-р сарын 2

      zohiol ni dajgui bna.Harin unshlaga muu bna.Dongoj avaad l haraad unshsan yunuudaa.Zohiol deeree sain ajillasan bol turuulj ch boloh bjee.Zohiolchid mini uran unshigchaa zov songoochdee

      [ Хариулах ]
  • Зочин
    2010 оны 6-р сарын 3

    saihan oguulleg baina, ertnii yavdal gedgees hamaagui deer yum, bi bol 1-t oroh yostoi baij gej bodloo.

    [ Хариулах ]

Сөөнгө хоолойгоор шувуу жиргэдэггүй.

Одоо би ганцаардахаа больсон
Өрөөнийхөө зүүн өнцөгт хэвтдэг
Тэнд хамгаас дулаан.
Өрөөнийхөө баруун буланд ажилладаг
Тэнд эмх замбараагүй эрээчсэн байдаг.
Өнөөдөр юу хийхийг хаалга тушаасан.
Сэрүүн агаарыг шуналтай сорж
Цэвэрхэн хувцаслаад чамтай уулзана.
Төрсөн гэртээ очино.
Тэнгэрээр хараацай шиг ниснэ.
Ханатлаа нэрээрээ дуудуулна.
Дахиж ганцаар ярихгүй.
Элдэв чимээ анирдан зугаацахгүй.
Эргэж ирэхгүй...
Өнөөдөр юу хийхийг хаалга минь уянгалуулан хэлсэн
Надад энгийн байна.
Би унтдаггүй, уурладаггүй...
Шоронгоор түгэх чимээг дуу гэж нэрлэдэггүй
Сөөнгө хоолойгоор шувуу жиргэдэггүй

*Мягмарсүрэнгийн Хангал
-ын
ШҮЛЭГ...

Би итгэдэг...


Хурууны минь үзүүрээс уяатай алтан утасны
Хурмаструу цойлсон нөгөө үзүүрээс чи атган суугаа.
Би итгэдэг, энэ орчлонд
Биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт.
Хуруугаараа би тэнгэрээс дүүжлэгдээд
Нуруугаа амьдралруу харуулчихаад агаарт хөвөөд л байгаа
Бодит амьдралдаа эргэн ирээч гэсэн
Богинохон үгтэй захидлууд надад ирээд л байгаа
Би итгэдэг энэ амьдралд
Бидэнд зориулагдсан ямар нэгэн орон зай бий гэдэгт.
Галт тэрэгнүүд урдаа тийм урт шат тавьчихаад
Газар дээгүүрээ л мөлхөөд байхаар нь заримдаа би цухалддаг ч
Үүл болоод нар, тэдний дэргэд чи минь байхад
Өчүүхэн төдий салхи дэгдэхэд л хөөрч чадах юм шиг санагддаг
Тэгээд л би ямагт инээж, дээшээ ширтэж
Тэндээс чи гараан сунгаж, намайг татаад л авах өдрийг
Тэсгэлгүй ихээр хүлээж, хүлээн хүлээхдээ
Тэнгэр болоод газрын хооронд
Тэгийн төдий ч зай үгүй дээ гэж боддог...
Би итгэдэг, энэ орчлонд
Бидэнд зориулагдаагүй ямар боловч зүйл үгүй гэдэгт...



2009.12.18

*Яруу найрагч

Батсуурийн

БАЯСГАЛАН.

Аяа, Өдрийн наран баруунаа шингэх лүгээ нэгэн

Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжаа Төвд хэлээр бичсэнийг


Огторгуйн Цагаан Гарьд Монголчилжээ.



* * *

Аяа

Өдрийн наран баруунаа шингэх лүгээ нэгэн

Үдшийн харанхуй зүүнээс ирэх лүгээ хоёр

Өнөөдрийн хийсэн үйл дутмаг лугаа гурав

Өнөө санаваас сэтгэлд уйтгар нэгэн төрнө

Энэ насны талыг идрийн цогоор өнгөрөөсөн лүгээ нэгэн

Илт бие сэтгэлийн буурал угтан ирэх лүгээ хоёр

Энэ хорвоогийн найман номыг мэдээгүй лүгээ гурав

Эргэцүүлэн санаваас сэтгэлд гуниг нэгэн төрнө

Өмнөх жилийн хур чийг үгүй лүгээ нэгэн

Өнөө жилийн зуны ган гачиг лугаа хоёр

Өвөл хаварт юу болохыг болзоогүй лүгээ гурав

Үргэлжид санаваас сэтгэлд амаргүй нэгэн ургана

Эрх багын цагийг наадмаар өнгөрөөсөн лүгээ нэгэн

Эдүгээ бас муу үйлээс залхаагүй лүгээ хоёр

Ирээдүй маргааш хэзээ үхэхийн болзоо нь лүгээ гурав

Илтэд санаваас сэтгэлд гэмшил нэгэн төрнө

Анхан дор модны навч ургах лугаа нэгэн

Амьдрах энэхэн зуурт модтойгоо хамт орших лугаа хоёр

Адаг сүүлд модноосоо салан унах лугаа гурав

Анхааран санаваас сэтгэлд батгүй нэгэн ургана

Анхан дор нэг оронд төрөх лүгээ нэгэн

Амьдрах хооронд сайн муутай нөхөрлөх лүгээ хоёр

Адаг эцэст дээр дооргүй үхэх лүгээ гурав

Аливааг санаваас сэтгэлд мөнх бус нэгэн ургана

Голын усыг хүсэн тэмүүлэгч гөрөөс лүгээ нэгэн

Холын зэрэглээг усанд эндүүрч нэхэх лүгээ хоёр

Хоосонд нь хууртан явсаар хатаж үхэх лүгээ гурав

Холбон санаваас сэтгэлд өрөвдөх нэгэн төрнө

Ариун номын утгыг андуу гүймэг мэдсэн лүгээ нэгэн

Ааг ихдэж ам хоосон бахирах лугаа хоёр

Анхааран авлага үгүй адаг мөхөс хоцорсон лугаа гурав

Анзаарч санаваас сэтгэлд аймшиг нэгэн төрнө

Элин халихын чадал хүчин төгөлдөр лүгээ нэгэн

Эрх хүчин мөхсөөр урхи торонд орох лугаа хоёр

Эгүүрд нисэхийг хүсэвч торны зовлонг эдлэх лүгээ гурав

Эргэцүүлэн санаваас сэтгэлд энэлэл нэгэн төрнө

Өвөр чанар хоосон өөрийн сэтгэл лүгээ нэгэн

Үнэнд баригчийн авьяасыг өрнүүлэх лүгээ хоёр

Үргэлжид эндүүрэхийн үзэгдэл чанга хатуу лугаа гурав

Үгүйлэн санаваас сэтгэлд гаслан нэгэн төрнө.

ЭЛЕГИЯ

*Зүрхэн талаас нэгдэх нь: Гүйцэтгэгчийн ОРГИЛБОЛД

* * *

Цагираг цагираг цэнхэр цэнхэр
утаан дунд
Царай төрх нь нэг бүдгэрч
нэг тодрох
Царгиа дуу нь нэг холдож
нэг ойртох
Ааг бардам халх хөвүүнтэй
учирсан минь
Арван оны өмнө бил үү
Арван хормын өмнө бил үү

Бүдэг униарт лавсан будрах
цасан дундуур
Бүүр түүрхэн бүртэлзэн бүртэлзсээр
алхан ирээд
Бүрэг нүдэндээ гунил хөвүүлэн
эгц ширтэх
Цэгц цэцэн халх хөвүүнтэй
учирсан минь
Цэцэг дэлгэрэхийн цаг бил үү
Модод нүцгэрэхийн эхэнд бил үү

2010 он Оюутны А хотхон. II байр. 116 тоот


*Эрхэм анд
Гүйцэтгэгчийн ОРГИЛБОЛД
-д зориулав.

Монгол-ЕВРЕЙ

Сайн анд Савкадаа

Утга зохиолын амьдрал дэндүү нам гүм байгааг би сүүлийн үед “нууц бодлого” байх гэж дотроо хардаад байх болсон юм. Гитлерийн “цахилгаан дайн” гэдэг шиг монголын утга зохиолыг цахилгаанжуулахгүй нь нууц төлөвлөгөө ч юм уу, нууц бүлгийн төлөвлөгөөт ажил хэрэгжээд байгаа санагдах юм. Тиймээс эртний үлгэр домгийн зүйрлэлээр “нэгэн баатар эр” унтаж байна. Түүнийг монгол-еврей эзэд нь хааяа нэг сэрээхээрээ “шилэн аяганы төлөө” ирүүл тулаанд оруулчихаад л санаа нь амарсан “ноёдууд” нойрны эм өгөөд унтуулж орхино. Хорвоо ертөнцөд хосгүй агуу том баатар эр болж байгаа тухай амтат нойрноосоо сэрэх цаг хэдий болсон ч удаан үйлчилгээтэй нойрны эм нь нөлөөлсөн хэвээр ажээ. Харин хэзээ нэгэн цагт өндийж босоод өөр дээр нь тухалсан өтөл юмнуудыг сэгсэрч хаяад эрүүл цэвэр агаараар амьсгалж, ид хаваа харуулахыг ёстой таашгүй нь. Гэлээ гэхдээ ертөнцийн үнэн мөнхийн жам ёсоор нэг л нартай өдөр сэрэх нь магад.
Мэдээж улстөрийн амьдрал дахь “хавар бүхний синдром” бол цөхөрсөн ард түмний хувьд гарцаагүй үйл явдал л даа? Ядуурал, хомсдол, эрүүл бус нийгмийн харилцаа, баян хоосны хэт ялгаа, хуучин капитализмын шинэхэн мөлжлөгө. Үнэндээ Монголын капиталист нийгэм хэт мөлжлөгийн эхэн үед яваа учраас нэг хэсэг нь цулайж, нөгөө хэсэг нь чөрийж байдаг түүхэн зүй тогтлыг туулж байгаа юм. Ямар дахиад улаан туг атгаад цагаан морьтой капитализмын ангал мангал дээгүүр харайлтай биш дээ? Аа_тийм мартсанаас ийм л хатуу хар нөхцөлд тэсвэрлэж цөхөрсөн нийгмийн “олон” өнгөрсөн зуунд суурь машинаа эвдээд үймж эхлэнгээ “цуст хувьсгал” өрнүүлдгийг манай дээдсүүд эрх биш мэддэг гэдэгт итгэнэ. Хүчээр ч болтугай өөрийгөө итгүүлж тайвшрахаас…

Хаа холын шувуу...


Газрын бүлээн амьсгалд
Шил шиг цантсан тэнгэрт
Гар хүрч ядах мэт
Мододын орой цорволзоно

Хаа холын шувуу
Цонх мөргөөд буцах мэт
Хаврын тэнгэр дуугархыг
Хачин ихээр хүснэм.





Яруу найрагч Д.Нямдорж
"Эр тагтааны гуниг"
номоос


Халааснаас чинь авсан.




Халааснаас чинь авсан
гал улаан загалмай
Халуу төөнөн хэвтэнэ
орны хөндийд.
Хайрыг минь цовдлоод
халааслаж явсан
Хар хүчийг чамаас би
хулгайлж авсан.
Итгэл найдварын цус
илч дулаан шингэсэн
Ийм загалмайг одоо
би өөрөө эзэмшинэ.



2008 он Улаанбаатар

“ЭМЭГТЭЙ ХҮН”

Монголын уран зохиолын стандарт бус сэтгэлгээний түүх
Цуврал 5

Л.Өлзийтөгс-“ЭМЭГТЭЙ ХҮН”


Түүнд нэг “араншин” байдаг юм. Бас нэг тийм гэж тодорхойлж боломгүй “нууц” байдаг юм. Мөн сэтгэл дундуур татаад явчихдаг ”амирлангуй” ч бас байдаг юм. Өөр бас нэг зүйл байгаа мэт санагдаад байдаг ч би одоо хүртэл тодорхойлж чадаагүй юм. Том сар, модон гүүр, хэцэн дээр дэрвээтэй даашинз, хуучин байшингийн үнэр гээд зөвхөн түүний л мэдэх, зөвхөн түүнийх байж болох ”ертөнц”-ийн тухай цөөнгүй хүн таамаглаж бичсэн цаашдаа ч тэр мэт таамаглалууд бичигдсээр байх биз. Харин надад юу байна вэ? Ердөө гомдмоор гуравхан үг.
АРАНШИН
НУУЦ
АМИРЛАНГУЙ.

Үзтэл, сэтгэл минь үймэх хорхойн сүрэг мэт...

***


Үзтэл, сэтгэл минь үймэх хорхойн сүрэг
мэт болоод
Үзтэл, нисванисын хэрмэл шувуунд түүлгэж дуусах нь
мөд болоод
Шатаж буй байшингийн цонхоор харах шиг
шаналан минь
Урсаж буй гэрийн тооноор өнгийх шиг
уурсах минь
Улам дэврээд.
Галавын галавт орчлонг дүүргэх
нүглийн нян
Судлыг бөглөснөөс, тайтгарал нигүүсэлийн цус зүрхэнд
нөжрөөд, тэьяадал
Самуурлын утаанд мэлмий аньж, билэг зөн
хиртэн бүдгэрээд
Үзтэл, сэтгэл минь хорхойс тэжээгч хүүрнээс
эс ялгараад
Үзтэл, нисванисын өтийг түүх шувуу нь яруу
найраг л болоод...

2009 он Улаанбаатар

НИСВАНИС




Чин үзэсгэлэнт охин чиний

Чихийг тас хазаад өгье

Улаан хормойгоо дэрвүүлэхэд чинь

Улангассан бух байна би.


Янагийн хэмээр лугшсан халуун цуст чиний

Ялдам гоо хүзүүнд соёогоо шигтгэе

Хүсэмжит үнэрээ ертөнцөд нэл цацсанаас

Хүрч дэргэд чинь ирсэн ороолон байна би.


Эмзэг турьхан эм чиний

Эгмийг тас хазаад өгье

Эрмэг алхаа чинь тамын өрхийг сөхсөнөөс

Энд оргож ирсэн албин байна би.


Орон хотын хаа нэгтээ

Орь залуу цогцосноо хүсэн тачаахад

Оюун санаанаас ад зэтгэрийн түмэн дүр ургаад

Олж чамайг бүчин даганам.


Таашаан хүртсэн бүхэнд чинь тэд шингэж

Там руу, над руу чамайг хөтөлнөм

Угтах замд чинь гэрэл эс тусваас

Угтаа тэр миний тачаалын сүүдэр гэнэм.



2009 он Улаанбаатар

Дув дуугүй итгэлээр цогцос мэт амьдарч явнам,,,


Дув дуугүй итгэлээр цогцос мэт амьдарч явнам
Дуу чимээ, авиа гаргахыг тэсэлгүй хүснэ
Дотогшоо царгисан хоосон хөндий цээжинд минь
Доромжлогдож дууссан нэгэн орь дуу тавинам
Нүх сүв, хамар ам бүхнээр минь
Нэвширч дарагдсан бүхэн минь ил гарах шахнам
Үгс минь, чарлаан минь, хашгираан минь
Эд эрхтэнд цутгах цусанд минь холигдном
Тэсэхгүй нь тэвчихгүй нь ингээд ч нэмэргүй
Тэвчээр минь нэгэн цагт алдуурахдаа л алдуурна
Урьд нь хүн байсан гэж ухаантнууд шуугилдана
Одоо л харин би үхдэл мэт амьдарна.











А.Урантогос

/Говьсүмбэр аймгийн харьяат яруу найрагч /

Баяд ястан, Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь “миний буруу”

ТАВАН ЦАГАРИГ” Г.БАЯРСАЙХАН, Ж.БАТМӨНХ

Монгол Улсын гарьд Баянмөнхийн Гантогтохыг олонд танилцуулах нь илүүц биз ээ. Улсын баяр наадамд гурван удаа үзүүрлэсэн хүчит гарьд, дэлхийн томчуудыг айлгаж явсан чөлөөт бөхийн шилдэг тамирчин гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй. Гэвч даруухан гарьд маань тэр бүр хэвлэлд ярилцлага өгч, өөрийнхөө дотоод сэтгэлийг нээгээд байдаггүй билээ. Харин бидний тавьсан саналыг хүлээн зөвшөөрч, илэн далангүй ярилцсан юм. Дотроо хадгалж, сэтгэл эмзэглэж, гомдож явдаг олон зүйлийг ярилцлагадаа дэлгэлээ.


Ухаан орсон цагаасаа л бөх болно гэдгээ мэдэрсэн

-Та сүүлийн үед бөхөөс хол байлаа. Ард түмэн ч хайртай бөхөө юу хийж явааг сонирхож байгаа нь дамжиггүй. Одоо хийж буй ажлын талаар ярилцлагаа эхлэх үү?
-Одоо бөхөөс хөндийрсөн байгаа л даа. Спортоор хичээллэнэ гэдэг маш их хөдөлмөр, тэвчээр, цаг хугацаа шаарддаг ажил. Харин би насанд хүрсэн эр хүн болохоор амьдрал ахуй, гэр бүлээ авч явах шаардлага гарна. Тиймээс бөхдөө 100 хувь бүхнээ зориулж чадахгүй байна. Одоо дан ганц бөхөөр амьдралаа авч явна гэдэг өнгөрчээ. Бөхчүүдээ харж үзэх, шагнал урамшууллын асуудал алдагдчихаад байна. Миний үеийн, надтай хамт барилдаж байсан ихэнх бөх бизнес хөөх тал руугаа хазайчихлаа. Энэ бол бөхчүүдийн өмнө тулгамдаж буй гол асуудал. Ер нь бол барилдъя, бэлтгэл сургуулилтаа хийе, ард түмнээ баярлуулъя гэсэн сэтгэл надад байдаг.

-Тантай нэг үед өрсөлдөж явсан Д.Сумьяабазар, Ц.Цэрэнпунцаг зэрэг бөхчүүд бизнесийн салбарт чамгүй амжилттай явна. Та тэдний адил бизнес эрхэлж байна уу?
-Бизнес хөөж байгаа. Бидний хувьд удам угсаа, аав ээж, гэр бүлээрээ спортын төлөө, бөхийн төлөө бүхнээ зориулж ирсэн. Анх ерээд онд нийгэм өөрчлөгдөөд, хүн бүр амиа бодоод бизнес хийж эхлэх үед бид бөхийнхөө өв уламжлалыг авч үлдэн, залгамж халаагаа бэлдэхийн төлөө хичээсэн. Харин одоо өөрийгөө бодох цаг болж. Тиймээс сүүлийн хоёр, гурван жил бизнесийн хойноос явлаа. Арван наснаасаа эхлэн амиа өгөхөөс буцахгүй бөхийн төлөө зүтгэлээ, одоо санаа амар хол явъя.

-Анх бөхийн замд хэрхэн орж байснаа яривал манай уншигчдад сонин байх болов уу? Аав тань улсад 10 түрүүлсэн дархан аварга, олимп, дэлхийгээс медаль хүртсэн дэлхийд данстай хүн. Тэгэхээр бөх болох зам чинь эртнээс тодорхой байсан болов уу?
-Ухаан орсон цагаасаа л бөх болно гэдгээ мэдэрсэн дээ. Бага байхад аав намайг бөх болгоно гэж их ярина. Таньдаг айлд очихдоо “За миний хүү нэг барилдчих” гээд хүүхдүүдтэй нь ноцолдуулна. Энэ бүгдээс л миний бөхийн гараа эхэлсэн болов уу гэж боддог. Энэ том бөхийн гэр бүл надад хамгийн их нөлөөлсөн.

-Анхны багш хэн бэ?
-Анх 1984 онд аав намайг Спортын төв ордонд чөлөөтийн Т.Батчулуун багш дээр дагуулан аваачиж билээ. Тэгэхэд их гоё сэтгэгдэл төрж байсан. Яг албан ёсоор секцэнд орж, бөхийн гараагаа эхэлж байна гэж бодохоор нэг л гоё. Энэ тухай одоо бодоход их дурсамжтай байдаг юм.

-Том аваргын хүү болохоор хүмүүс таныг анхааралтай харж байсан байх. Чөлөөтөөр хичээллэж эхлээд анхны амжилт хэр хурдан ирэв?
-Тэр үеийн сургалт маш чанартай байж. Олон шилдэг бөхийг дэлхийд гаргаж ирсэн Оросын сургалт дасгалжуулалт бидэнд их нөлөөлсөн л дөө. Батчулуун багш тэр үед биднийг их сайн бэлдсэн гэж боддог. Бэлтгэл дээр мэх давтахаас гадна авхаалж самбаа, бие бялдар хөгжүүлэх дасгал гээд маш өргөн цар хүрээтэй бэлтгэл хийлгэнэ.

Намайг анх секцэнд ороход аав надад хоёр жил ямар ч тэмцээн, уралдаанд орж болохгүй гэсэн. Эхлээд сууриа зөв тавих ёстой гэж үзсэнээс тэгсэн хэрэг. Тэгээд хоёр жил хичээллэсний дараа хамгийн анх секцнийхээ аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүллээ. Намайг түрүүлсэн гээд диплом гардуулсан нь их урам өгсөн л дөө. Тэр бол улс, дэлхийн аваргынх биш, зүгээр л секцний тэмцээнд түрүүлсэн диплом. Гэхдээ л энэ нь маш их урам хайрласан. Эндээс юм бүр анхнаасаа эхэлдэг, шат дараалалтай явдаг гэдгийг ойлгосон. Монголчууд “Хүүхдийг бурмаар тэжээхээр урмаар тэтгэ” гэдэг хамгийн үнэн үг. Энэ дипломыг одоо болтол би хадгалаад байдаг юм.

Харин дараахан нь наадмын хүүхдийн барилдаанд оролцохоор бэлтгэж эхэллээ. Тэр үед манайх Дамбадаржаад зусдаг байсан юм. Батчулуун багш манайд ирж, бэлтгэл хийлгэнэ. Энэ үед л зодог, шуудаг анх өмсөж билээ. Тэгээд наадмын өсвөрийн барилдаанд түрүүлсэн. Тэр жил аав шигшээ багийг дасгалжуулан Москвад Сайн санааны тоглолтод оролцоод наадамд барилдаагүй. Наадмын дараа аав ирчихээд “Намайг наадмын дэвжээнд барилдалгүй өнжсөн жил хүү маань түрүүлж, их билэг дэмбэрэлтэй явдал боллоо” гэж ярихад нь их урам орж байсан. Энэ бүгдээс би хүний хөдөлмөрийг цаг тухайд нь үнэлэх, хүнд урам хайрлах хамгийн чухал гэдгийг ойлгосон.

Надад хайрласан энэ их урам миний амжилтад багагүй нөлөөлсөн гэж боддог. Хүүхдийн наадамд түрүүлсний дараа тэмцээнд оролцох бөөн хорхойтой боллоо. Тэр намартаа Төв аймагт болсон чөлөөт бөхийн өсвөрийн УАШТ-д анх ороод алтан медаль авсан. Тэр үед дурсамжтай барилдаан их гарсан л даа. Би хэсэгтээ нэг ялагдчихсан юм. Сэтгэлээр унаад сууж байтал намайг ялсан нөхөр маань бас нэг хүүхдэд ялагдчихлаа. Ингээд нөгөө хүүхдийг оноогоор цэвэр ялж байж хэсгээсээ гарах болсон. Барилдаан ч санаснаар болж хэсгээсээ шалгарч, улмаар аваргалж байлаа. Их л өрсөлдөөнтэй тэмцээн болсон санагддаг.

-Ер нь чөлөөтөөр хэдэн кг-аас эхэлж барилдсан бэ? УАШТ-ээс авсан медаль гэвэл нэлээд их тоо гарна биз?
-Өсвөрийн УАШТ-д түрүүлэхдээ 63 кг-д орж байсан. Дараа нь жин өгссөөр байгаад 130 кг хүртэл барилдсан даа. Тэр тэмцээнээс хойш орсон тэмцээн болгоноосоо медаль авсан. Өсвөр, насанд хүрэгчдийн УАШТ-аас 10 гаруй алтан медаль авсан.

-Насанд хүрэгчдийн УАШТ-д анх хэдэн онд түрүүлсэн бэ?
-Одоо ч ихэнх нь мартагдаж байна шүү. Ямар ч байсан 1992 оны спартакиадаар түрүүлж байлаа. Том тэмцээнд түрүүлсэн болохоор Барселоны олимпод оруулж магадгүй гэсэн яриа гарсан ч миний оронд Н.Түмэннаст явж байсан.

-Үүнээс өмнө олон улсын тэмцээнүүдэд ороод үзчихсэн байв уу?
-Би чөлөөтөөр их багаасаа барилдсан. 1988 онд Австрид болсон өсвөрийн ДАШТ-д ороод хоёр хожиж, хоёр хожигдож байлаа. Дараа нь 1991 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль авсан.

-Тэр үед ямар хүчтэнүүдтэй тулж медаль авав?
-Тэр их сонин түүхтэй тэмцээн байсан юм. Би “Шонхор” клубийн О.Мөнхбат багштайгаа хоёулхнаа явсан. Манай Мөнхбат багш маш олон төрлийн үүрэг гүйцэтгэж байлаа. Дасгалжуулагчаас гадна улсаа төлөөлж хурал, техникийн зөвлөгөөнд сууна. Мөн эмч, сэтгэлзүйч гээд л. Тэмцээний өмнөхөн аав зардал хайж олоод явуулж байлаа. 1991 он гэдэг спортод мөнгө өгөх нь байтугай улс өөрөө дампуурах шахчихсан хэцүү байсан үе шүү дээ. Эхний тойрогт Өмнөд Солонгосын бөхтэй таарсан. Тэгэхэд өөрийн шүүгч байхгүй, буурай орны бөхийн зовлонг мэдэрсэн дээ.

Би тэр барилдаанд үнэхээр “хийлгэсэн”. Одоо бичлэг нь байдаг бол үзмээр санагддаг юм. Өөрийн тооцоогоор бол арваад оноо авсан байдаг. Би л ажиллаад байдаг, оноо өгдөггүй. Дээр нь ганцаараа болохоор бие халаах хүн байдаггүй. Мөнхбат багштайгаа л тулна. Багш маань хажуугаар нь барилдааны кодекс хөтөлнө, өрсөлдөгч бөхчүүдийг судална гээд ажил ихтэй. Тэгээд тэр солонгостоо ялагдчихлаа. Харин дараа нь гурав ялж хэсгээсээ хоёроор гараад Туркийн бөхтэй хүрлийн төлөө барилдсан. Нөгөө хэсгээс иран, турк гарч, Оросын бөх мултарсан. Ер нь залуучууд, өсвөр үеийн тэмцээнд Турк, Ираны бөхчүүд насаа дарж их орно. Надтай барилдсан турк л гэхэд харваас хөгшин царайтай. Бие бялдар аймаар хөгжсөн, булчин шөрмөс болсон хүн байсан.

Би тэгэхэд 2:1-ээр ялж хүрэл медаль авсан юм. Тэр үед Канадын Зильберман гэж дасгалжуулагч надад их тус болсон. Орост амьдарч байгаад хавчигдаад Канад руу гарсан еврей хүн. Тэндээ очоод “Монреаль” гэдэг клуб байгуулж, дасгалжуулагчаар нь ажиллаж байгаад сүүлд шигшээ баг удирддаг болсон гэсэн. Тэр хүний шавь нь ДАШТ-ий финалд манай О.Пүрэвбаатарыг ялдаг Г.Сиссаури. Би өөрөө 23 дугаар сургуулийг төгссөн, унаган орос хэлтэй болохоор орос хүнтэй ярилцахад ямар ч асуудалгүй. Зильберман тэр ДАШТ-ий үеэр надтай их сайн найз болсон. Намайг Канадад ирж над дээр хичээллээч гэсэн санал хүртэл тавьж байсан юм. Надад их зөвлөгөө өгнө өө.

Намайг турктэй барилдахын өмнө “Чи наадахаа ядрааж барилд. Дугтраад, хөлд нь хий дохиж дөрвөн хөллүүл. Урьдны барилдааныг нь харж байхад их амархан цуцдаг юм билээ. Тиймээс маш их хөдөлгөөн хийж ядрааж байгаад сүүлийн минутад оноогоо ав” гэж зөвлөсөн юм. Би яг тэр зөвлөгөөнийх нь дагуу барилдаад ялж байлаа.


Шигшээгийн ах нарыг бүгдийг нь хожно гэсэн зорилготой бэлтгэл хийдэг байлаа

-Тухайн үед шигшээ багт өрсөлдөөн хэр ширүүн байсан бол?
-Манай “Шонхор” клуб гээд хүчтэй өрсөлдөгч гараад ирчихсэн байсан л даа. Манайхан шигшээгийн ах нарыг бүгдийг нь хожно гэсэн зорилготой бэлтгэл хийдэг байлаа. Тиймээс тусдаа, нууц бэлтгэл хийнэ. Бас “Шонхорын таван цул” нэртэй тусгай уудаг бэлдмэлтэй байв. Үүнийгээ уучихаар хүч чадал дорхноо сэргэж, алдсан энергиэ нөхөөд авчихна. Үүгээрээ шигшээгийн тамирчдаас давуу талтай.

-Тэр нь ямар бэлдмэл байх вэ? Нууц жороо дэлгэж болох уу?
-Одоо шинжлэх ухаан хөгжчихсөн энэ үед нууцлаад байх шаардлага байхгүй л дээ. Тэнд үзэм, нохойн хошуу, зөгийн бал, байхуу цай, хушга ордог байсан. Байгалийн гаралтай гэдэг утгаараа зүрх судасны үйл ажиллагаанд их сайнаар нөлөөлнө. Намар нь бид нар хөдөө, гадаа явахдаа нохойн хошуу түүж ирнэ. Аав л энэ жорыг гаргана шүү дээ. Тамирчин хүн бэлтгэл хийхээс гадна алдсан эрч хүчийг нөхөх амин дэм хэрэгтэй байдаг. Тэр нь байгалийн гаралтай байвал асар нөлөөтэй. Тэр үед манай бөхчүүд шигшээгийн ах нарыг чичрүүлдэг байж. Ямар сайндаа шигшээгийнхэн “Шонхор”-ын бөхчүүдтэй тэнцүүхэн барилдвал сүүлдээ цуцна шүү” гэж ярьж байхав. Манай “Шонхор”-ын залуус тэр үед асар том багтай зоригтой тулалдаж гарч ирсэн юм шүү. Ихэнх нь дэлхийгээс медальтай том бөхчүүд тэр үеийн шигшээд багтаж байсан. Ийм хүчтэй өрсөлдөгч байсан нь биднийг их хурцалдаг байлаа.

-”Шонхор”-ын залуус хэзээ ах нараа дийлж, багаараа тэргүүлсэн бэ?
-Ерээд оны дундуур анх удаа багийн дүнгээр алтан медаль авсан. Ний нуугүй хэлэхэд тэр үед бүгд манайхныг доош дарах гэж хичээдэг байлаа. Багийн дүнгээр гайгүй гараад ирэхээр нэг нэгэндээ бууж өгөөд л өөрсдийгөө дээш нь гаргачихна. Нөгөө айхтар “Хүч”, “Алдар”, шигшээгийнхэн бүгд нийлээд бидний эсрэг үзнэ шүү дээ.

-Улсын аварга болсон хүн шигшээ багт орж, тэр жилдээ хилийн чанадад улсаа төлөөлдөг нь бичигдээгүй хууль. Та нар нөгөө дарахыг хүсээд байсан ах нарыгаа хожоод шигшээд орохоор клубээс тань хэр ялгаа мэдрэгддэг байв?
-Шигшээ баг гэдэг маш олон дасгалжуулагчийн ажлыг үнэгүйдүүлдэг сөрөг талтай. Тиймээс энэ байдлыг эвдэх гэж “Шонхор” клуб байгуулагдсан. Олон улсад спортыг клубийн системээр хөгжүүлж, амжилтад хүрсэн нь илүү. Шигшээ багийн дасгалжуулагч гэдэг нэг хүн үнэгүй хоол хүртчихээд сууж байдаг. Энд тэндээс гайгүй хүүхэд ирэхээр өөр дээрээ авчихаад тэр олон багш дасгалжуулагч нарын хөдөлмөрийг зүгээр сороод сууж байна. Тэгээд тамирчин нь амжилт гаргавал гавьяа шагналыг нь ганцаараа хүртчихдэг. Миний бодлоор аль клубийн тамирчид УАШТ-ээс олон медаль авч байна, тэр клубийн дасгалжуулагч нь шигшээгийн ахлах болох ёстой. Энэ л хамгийн шударга систем. Сүүлийн үед үүнийг ойлгож, дэмжих хандлага гарч байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь үүнийг ойлгох гэсээр байтал маш их цаг алдлаа. Ер нь чөлөөт бөх унасан гол шалтгаан энэ шүү дээ. Шигшээ баг байж болно оо. Шигшээ багийн дасгалжуулагч хүн клубүүдэд амжилттай барилдаж байгаа залуусыг зөв таньж, цуглуулж, судалгаа шинжилгээ хийж чаддаг байх ёстой. Мөн ивээн тэтгэгч, спонсоруудыг хайж олох зэргээр менежерийн үүрэг гүйцэтгэнэ.

-Та Атлантын олимпоос өмнө хоёр ч ДАШТ-д медалийн оосроос атгаад алдсан. Тэр үед юу болсон юм бэ?
-1994 онд улсын заан болсон жилээ Туркт болсон ДАШТ-д тавдугаар байрт орсон. Хэсгийн аваргын төлөө Махарбек Хадарцевтэй барилдаж байлаа. Бидний өмнөх үеийн бөхчүүд мундаг амжилттай байсны нэг сайхан нь тэднийг ялаад дэлхийд гараад ирэхээр бусад бөхчүүд биднээс айдаг юм билээ. Хэсгийн аваргын төлөө барилдахад Хадарцев бүр чичирчихсэн байсан. П.Сүхбатыг ялж гарч ирсэн гэхээр мундаг бөх байна гэж ойгосон юм шиг байгаа юм. Харин би бол юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд. Дэвжээн дээр ямар ч бөхөөс айхгүй гээд л гарна. Тэгэхэд ялихгүй жаахан юмаар оноо алдаж 2:0-ээр хожигдсон л доо.

Дараа нь хүрлийн төлөө дэлхийн аварга Мелвин Дуглас гэж Америкийн бөхтэй барилдаж 3:0-ээр ялагдсан. Тэр үед дэлхийн томчуудтай үзэж болох юм байна, биднээс хол тасарсан юм алга гэсэн бодол төрсөн дөө. Яах аргагүй дийлдсэн биш, туршлага дутаад жижигхэн юман дээр ялагдсан болохоор дараагийн удаа бэлтгэлээ сайн хийгээд ирвэл эд нартай “алалцаж” болох юм байна гэж бодсон. Өмнө нь дэлхийн том бөхчүүдэд “уншуулах” байх гэсэн бодолтой байсан нь алга болоод, өөртөө итгэх итгэл төрж билээ.

Анх удаа дэлхийн томчуудтай гар зөрүүлээд ойрхон хожигдсондоо урам ороод дараа жил нь медаль авах зорилготой бэлдэж эхэлсэн. Тэр үед аав А.Сүхбат бид хоёрыг Гачууртад аваачиж бэлтгэл хийлгүүлж байсан. Тэндээ дэвжээ засаад хоёулхнаа бэлтгэл хийсэн. 1995 оны ДАШТ АНУ-ын Атлантад боллоо. Би тэгэхэд хэсэгтээ Ираны Расул Хадемд ялагдсан юм. Харин дараа нь тав дараалж ялаад хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Хүрлийн төлөө өнөөх Дугластайгаа дахиад таарлаа. Урьд нь 3:0-ээр ялагдсан бөхтэйгөө нутгийн дэвжээн дээр нь барилдахад хүнд л байлаа.

Би өмнө нь нэг барилдсан болохоор хожиж болох юм байна гэсэн итгэлтэй байсан л даа. Барилдааныг нь ч нэлээд судалсан. Тэгэхэд 1:1-ээр тэнцээд шүүгчийн саналаар ялагдсан юм. Их харамсалтай барилдаан болсон. ДАШТ өндөрлөсний дараа “Дэлхийд миний хамгийн эвгүй өрсөлдөгч Ираны Хадем л юм байна. Түүнийг ялж байвал бусдыг нь аргалж болно” гэж ойлгосон. Ингээд нутагтаа ирээд Хадемтай барилдах бэлтгэл хийж эхэллээ. Ингээд 1996 оны Азийн АШТ-д орсон. Энэ тэмцээнээс олимпийн эрх өгөх байсан болохоор нэлээд өрсөлдөөнтэй болсон. Миний бэлтгэл ч маш сайн байж.

Тэр үед аав танай сонинд ярилцлага өгөхдөө “Хадемд хоёр цоорхой байна. Тэр алдааг нь ашиглаж чадвал хоёр оноо авч болж байна. Харин гурав дахийг нь авахад хэцүү” гэж дүгнэж байсан. Азийн АШТ-д өнөөх Хадемтайгаа хэсэгтээ таарлаа даа. Хадемын баруун хөл бага зэрэг бэртэлтэй байсан. Би хөлд нь орж нэг оноо авчихаад тэр хөлийг нь мушгиж эргүүлэх гэснээ адилхан бөх хүн байж нэгнийхээ өвчтэй хөлийг нь хөндөөд яахав гээд больчихсон юм. Дараа нь дахиж нэг оноо аваад 2:0-ээр хожиж явахад Хадем завсарлага авлаа. Нөгөө хөл нь өвдөөд үргэлжлүүлж барилдахгүй санаатай байсан байх.

Гэтэл аав, ах хоёр нь хүрч ирээд юм яриад байна. Ямар ч байсан өөдтэй зөвлөгөө өгөөгүй байх. Аллах тэнгэр гээд л баахан ярих шиг болсон. Тэгээд барилдаж байтал шагайгаараа хөлдөө алдчихлаа. Хадем ч хөл сайн авна л даа. Би оноо алдахгүй гээд эргэтэл миний хөлийг дэвжээтэй наагаад барьчихсан. Шагай мултарчих шиг санагдсан. Босоод иртэл хөл дээрээ гишгэж болдоггүй. Бараг толгой шиг том хавдчихаж. Хөлдөөгч цацаад ч мэдээ алддаггүй. Ёстой аймаар бэртэл авсан. Ингээд 2:1-ээр хожиж явсан мөртлөө бэртлээр ялагдаж, олимпийн эрхгүй хоцорсон.

Ер нь бөхчүүд хүзүү хугархай, хавирга зөрчихсөн, гар хөл хугархай байсан ч бараг тоохгүй шүү дээ. Харин гишгэж чадахгүй болохоор яаж ч болдоггүй юм билээ. 1993 онд манайд болсон Азийн аваргаар хоёр хавирга давхралдчихсан барилдаад мөнгөн медаль авч байлаа. Дэвжээн дээрээ барилдсан болохоор хариуцлага өндөртэй байж. Олимпийн мөнгөн медальтай солонгосыг (Ян Хён Мо) 1:0-ээр хожоод финалд шалгарсан юм. Намайг хожиж явахад нөгөөх чинь накат эргүүлэх гээд яг нөгөө хавиргаар тэврээд авсан. Эргэчих юм бол оноо алдчих гээд байдаг.

Ёстой шүд зуусаар тэсээд өнгөрсөн дөө. Гол таслах шахдаг юм билээ. Би өвчтэй хавирган дээрээ юм наачихсан болохоор нөгөөх чинь мэдэж байсан. Албаар тэгж байхгүй юу. Харин аваргын төлөө барилдахад бэртэлтэй байсан болохоор яаж ч чадаагүй. Ах Хадемтай үлдсэн юм. Би уг нь хөлд ороод эхний оноог авсан ч дараа нь крест мэхэнд орж, тэр дороо тав, зургаа... эргээд босоод ирсэн чинь оноогоор цэвэр ялагдчихсан байсан (инээв).


Надад бэртэлгүй эрхтэн гэж алга

-Шагайны гэмтэл хэзээ эдгэрсэн бэ?
-Ер нь хүнд гэмтэл эдгэдэг юм уу. Одоо хүртэл тэр бэртлийн хор нөлөө гүйцэд арилаагүй л байна. Үе хоорондын бэртэл бол мэс засал хийгээд 70, 80 хувь эдгээж болдог юм билээ. 100 хувь эдгэрнэ гэж байдаггүй. Хэдий гайгүй эдгэсэн ч урьдынх шигээ барилдаж чадахаа больчихно. Овоо гайгүй эдгэж байсан ч бэлтгэл дээр хөндөнө гээд асуудал их. Одоо миний хувьд бэртэлгүй эрхтэн гэж алга. Арван хуруунаас эхлээд хоёр тохой, мөр, хүзүү, гол яс, хөл гээд бүгд бэртэлтэй. Бас бүх хавирга хугараад бороолоод эдгэчихсэн. Гэхдээ зөөлөн эдийн гэмтлээсээ ясны хугарал гайгүй.

Харин хугарсан яс улам хатуу, чанга болсон юм шиг санагддаг. Ер нь их спорт хүнд шүү. Ялангуяа чөлөөт бөх. Дандаа контакттай барилдана. Зайнаас мэх хийнэ гэсэн ойлголт байхгүй. Дандаа өчих, үений эсрэг мэх хийж оноо авна. Оноо алдахгүй гээд хүчтэй эсэргүүцвэл хүнд гэмтэл авч болохоор. Накатанд явахгүй гээд зүтгэвэл хавиргыг хуга тэвэрнэ шүү дээ. Мэхийг өвтгөж голцуу хийнэ. Хүнийг өвтгөж, яалт ч үгүй байдалд оруулж байж л оноо авна. Ялангуяа өндөр түвшний бөхчүүд нэгнээсээ тэгж л оноо салгадаг. Чөлөөт бөх харгис спорт шүү.

-Эрхээ авч чадаагүй ч гэсэн олимпод цагаан хуудсаар орсон байх аа?
-Намайг хоёр ДАШТ-д медалийн төлөө барилдсан, эрхийн тэмцээнд хожиж яваад гэмтлээс болж ялагдсан гээд олимпод цагаан хуудсаар оролцуулж байлаа. Харамсалтай нь Атлантын олимпод бэртэл гүйцэд эдгээгүй, бэлтгэл дутуу байсан болохоор санасандаа хүртэл барилдаж чадаагүй.

-1997 оны ДАШТ-д эхний тойрогт харамсалтай ялагдаж байсан. Тэр барилдаанаа эргээд дурсвал?
-Тэр жил Красноярскт ДАШТ болсон юм. Би эхний тойрогт Оросын Курамагомед Курамагомедовтой оноолт таарсан. Тэр барилдаанд бас л шүүгчийн будлиан орсон. Би тэгэхэд дөрвөн удаа хөлд нь орсон. Хоёрыг нь бол яах аргагүй партерт оруулаад дарахад шүүгч дуртай дургүй нэг оноо өгч байсан. Харин нэгийг нь би өөрөө оноо болгож чадалгүй алдчихсан юм. Сүүлд оноо 2:2 болчихсон үед би хөлд нь ороод оноо авсан ч нөгөөх чинь дэвжээнээс зугтаад гарчихсан. Уг нь тэр үед Курамагомедовыг оноогоор торгох ёстой байсан ч тэгээгүй. Сүүлд би ардаа алдаж нэг оноо алдаад 3:2-оор ялагдсан юм.

-Тэр ДАШТ-д Курамагомедов тантай барилдчихаад хамгийн гол өрсөлдөгчөө яллаа гэж ярьсан гэл үү?
-Ер нь би Курамагомедовын хувьд эвгүй өрсөлдөгч байсан л даа. Тэр их доогуур барилддаг, уян хатан бөх. Харин би тэрнээс доогуур хөл авдаг байсан юм. Жингээ үзүүлчихээд сугалаа татахад би нэгийг, Курамагомедов хоёрыг сугалчихсан. Гэтэл нөгөөх чинь сэтгэлээр унаад. Харин дасгалжуулагч нь “Зүгээр ээ, нутаг дээрээ барилдаж байгаа юм чинь болж л таарна” гээд сэтгэлийг нь засч байсан.

Намайг ойлгохгүй гэж бодсон бололтой, миний хажууд тэгж ярихгүй юу. Тэгээд барилдаж хожигдчихоод буудалдаа очоод зурагт үзэж суухад Курамагомедов ярилцлага өгч байсан. “Би хамгийн их айж байсан гол өрсөлдөгчөө яллаа. Одоо дэлхийн аварга болно” гэж. Цаана нь Иран, Турк, АНУ, Герман, Болгарын өчнөөн мундгууд байхад ингэж том амлаж байгаа юм. Үнэхээр ч бараг оноо алдахгүй явсаар түрүүлж, дэлхийн аварга болсон шүү.

-Түүнээс хойш ДАШТ-д хэдэн удаа оров?
-1999 онд нэг л удаа орсон. Уг нь 1998 онд улсын аварга болсон ч миний оронд Д.Сумъяабазарыг явуулсан юм. Сумъяаг надаас илүү амжилт гаргах магадлалтай гэж шигшээгийн багш нар үзсэн гэдэг юм билээ.

-1999 оны ДАШТ-д орохдоо нэлээд олон кг хассан гэдэг байх аа?
-Би 23 кг-ийг хасч орсон. Ер нь 23 кг хасна гэдэг Монголын спортын түүхэнд дээд амжилт болох байх шүү. 1998 онд явуулаагүй болохоор үндэсний бөхдөө анхааръя гэж бодоод жингээ тавьчихсан юм. Харин дараа жил нь 97 кг-д орох боломж гарахаар нь 120 кг-аас хасч байлаа. Олимпийн эрх авах тэмцээн байсан болохоор сүүлийн удаа хүчээ сориод үзье гэж шийдээд зүтгэсэн. Жин хасахын зовлонг тамирчид л сайн ойлгоно. Жирийн хүмүүс энэ зовлонг сайн ойлгоё гэвэл саунд суугаад таван кг-ийг хасаад үзэх хэрэгтэй. Жирийн үед таван кг хасна гэдэг хэцүү шүү дээ. Гэтэл 23 кг-ийг хасна гэдэг үнэхээр аймаар. Ялангуяа хамгийн сүүлийн 600 грамм үнэхээр чанга байсан. А.Цэдэнсодном багш намайг саун дотор шогшуулж байсан. Багш намайг “За чи 50 шогшчих” гэлээ. Шогшоод дуустал хөлс гардаггүй.

Гэтэл Сэсээр багш дахиад 50 шогшчих гэж байна. Хэрвээ дахиад тэгвэл би ухаан алдаж уначих гээд байдаг. Тийм үед хүнээс их заль гардаг юм билээ. Би багшид “Та гаднаас алчуур аваад ир” гэлээ. Цэдэнсодном багш дотор намайг хараад Б.Жавхлантөгс ах гаднаас хаалга дарчихаад байдаг. Тэгээд багш цаашаа хараад “Цаанаасаа нэг алчуур аваад ир” гээд хэлэх хооронд л дайраад гарчихсан. Гарч ирээд хүйтэн плитан дээр хэвтээд өгсөн.

Тухайн үед тэгж хэвтэх шиг жаргал үгүй мэт санагдаж байлаа. Гэртээ харьсан юм шиг сайхан мэдрэмж төрж байж билээ. Тэндээ жаахан хэвтэж байгаад буцаж ороод 50 шогшсоны дараа жингээ үзсэн чинь яг орсон байсан. Жингээ үзүүлсний дараа аав халуун байхуу цай авчирч өглөө. Тэрийг нь уусан чинь хөлс сад тавьдаг юм. Өмнө нь гарч өгөхгүй зовоож байсан хөлс ганц аяга цай уухад л асгарч өгсөн. Хүн чинь сэтгэлээрээ байдаг юм билээ.

-Тэгж их жин хассан хүн дэвжээн дээр гараад яаж барилдав?
-Мэдээж хэцүү байлгүй яахав. Тэр үед чөлөөтийн дүрэм өөрчлөгдөөд байсан. Дөрөв дөрвөөрөө нэг хэсэгт орж, гарч ирсэн нэг нь кодексийн дагуу барилдах байв. Миний хэсэгт Европын аварга болж байсан Оросын Фраев байсан. Тэр үед Узбекистаны нэрийн өмнөөс барилдсан юм. Мөн Пуэрто-Рико, Албанийн нэг ахмад бөх бид дөрөв нэг хэсэгт орсон. Хамгийн хэцүү өрсөлдөгч Фраевийг 1:0-ээр, бусдыг нь цэвэр ялаад хэсгээсээ гарчихав. Уг нь тэр жил өрсөлдөгч нар гайгүй таарсан.

Би эхэлж туркийг (Ф.Чакироглу) хожчихвол дараа нь грекийг (А.Ксандуполус) хожоод сүүлийн дөрөвт үлдчихээр байв. Би тэр туркийг өмнө нь 9:3-аар хожиж байсан юм. Гэтэл тэр жил 5:4-өөр хожигдчихдог байгаа. Жин их хасаад, тамирдчихсан байсан нь яах аргагүй нөлөөлсөн л дөө. Бас нутгийнх нь дэвжээнд үзэж байгаа нь ч нөлөөлсөн. Тэр үед манайд спортын анагаах ухаан сайн хөгжөөгүй байсныг хэлэх үү. Жин хассан тамирчинд алдсан эрч хүчээ нөхөж авах эм, витамин бараг байхгүй. Харин одоо харьцангуй сайжирсан байна лээ.

-Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, А.Сүхбат та нарыг хамтраад бэлтгэл хийсэн бол аль нэг нь дэлхийгээс медаль авах байсан гэж ярьдаг…
-Хамтраад бэлтгэл хийх тухай бид нар хоорондоо ярьдаг л байсан. Нэг удаа аав Д.Сумъяабазар бид хоёрыг Спортын төв ордны хоёр давхарт байрлуулаад бэлтгэл хийлгэж л байлаа. Гэхдээ хүмүүсийг дунд нь хагаралдуулаад хоолоо олж иддэг бүлэг хүмүүс байлаа шүү дээ. Тэдний энэ явдал Монголын спорт, ялангуяа чөлөөт бөхөд хамгийн их нөлөөлсөн. Тиймээс би энэ бузар зүйлд хутгалдахаа больё, гадна нь байя гэж шийдээд бөхөө орхиж байлаа. Түүнээс чөлөөт бөхдөө хайргүй, сэтгэл зовдоггүйдээ тэгсэн юм биш шүү.

-Чөлөөтөөр хамгийн сүүлд хэзээ барилдсан бэ?
-2001 оны УАШТ-д барилдаад чөлөөтөө орхисон доо. Ер нь намайг гадуурхаж, хавчих хандлага илэрч байсан л даа. Хүн тодорхой хэмжээгээр амжилт гаргаад ирэхэд дэмжихгүй болохоор ямар ч урамгүй болж байгаа юм. Тэгээд үндэсний бөхөд анхаарлаа хандуулах болсон.

-Та үндэсний бөх, чөлөөт бөхөөр Д.Сумъяабазар аваргатай олон жил өрсөлдсөн. Чөлөөтөөр та хоёрын ялалт, ялагдлын харьцаа ямар бол?
-Би чөлөөтөөр Сумъяад бараг ялагдаж үзээгүй. Харин хамгийн сүүлийн УАШТ-д будлиантай ялагдаж байсан. Ямар ч байсан цэвэр техникийн оноогоор ялагдаагүй юм даг.


Заан цолд хүрсэн мэхийг урьдчилан бэлдсэн байсан

-Та чөлөөт бөхөөс гадна сүмогоор барилдаж, монголчуудаас анхлан дэлхийн аварга болсон хүн...
-1994 оны ДАШТ-д таван тойрог барилдаж, аваргын төлөө Шведийн бөхтэй хүч үзэж байлаа. Өрсөлдөгч маань сонгомол бөхөөр дэлхийн аварга болж байсан. Намайг түрүүлснээс хойш манайхаас хөнгөн жинд А.Сүхбат л дэлхийн хошой аварга болсон доо.

-Ярианы сэдвээ өөрчилж, үндэсний бөхийн талаар ярилцвал ямар вэ? 1994 онд залуу бөх байхдаа шууд заан цол хүртсэнийг чинь бөхийн хорхойтнууд дурсах дуртай байдаг…
-Миний хувьд үндэсний бөхөөр бараг барилддаггүй байлаа. Чөлөөтийн бэлтгэлээрээ л хааяа барилдана. Нэлээд сүүлд үндэсний бөхийн арга, техникүүдийг эзэмшсэн шүү. Би улсад хоёр дахь жилдээ барилдаад заан цол авсан. Өмнө нь 1993 онд гурвын даваанд Х.Амараа начинд унасан юм. 1994 оны хувьд яг л чөлөөт бөхийн мэхээрээ заан болсон шүү дээ. Өмнөх жил нь “том” Сүхбат бид хоёр чөлөөтийн УАШТ-д маш будлиантай барилдаан хийсэн юм. П.Сүхбат ер нь зодог тайлах тал руугаа орчихсон байсан. Тэгээд хамгийн сүүлд Хирошимагийн Азийн наадамд орчихоод больё гэсэн юм билээ. Ингэхийн тулд улсын аварга болох ёстой байдаг. Тэгээд шүүгч нар ч нэлээд дэмжээд намайг ялсан юм.

Маш өрсөлдөөнтэй барилдаан болсон. Тэр үед П.Сүхбат гарьд ид үедээ байсан. 1991 онд Б.Бат-Эрдэнэ аваргыг хаячихсан, арслангийн тааварт орж байсан бөх шүү дээ. Наадмын өмнөхөн нэг барилдаанд би Сүхбат заанд гарын үзүүрээр унаж байсан юм. Тэгээд наадмаар долоогийн даваанд гарах гэж байтал Сүхбат чамайг авчихлаа гэж хэлсэн. Сүхбат заан миний хажууд ирчихээд “Ашгүй хамгийн амархан, гарын үзүүрээр хаях бөх авчихлаа” гэж яриад л. Ахмад заан надад сэтгэлзүйгээр нөлөөлж байхгүй юу. Би дотроо ийм чухал даваанд унаж болохгүй л гэж бодож гарсан. Сүхбат заан намайг бярдаж шиднэ. Тэр үед нь чөлөөтийн хүн юм чинь тогтож үлдэх л хэрэгтэй гэж бодож байсан.

-Унаж явахдаа хийсэн хариу мэх зөнгөөрөө л ороод ирсэн үү?
-Яг тэр мэхийн тухайд өмнө нь бэлдсэн мэх байлаа. Тэр жил манайхан Улиастайн аманд бэлтгэлд гарсан юм. Тэнд аав хүрч ирээд А.Сүхбат бид хоёроор бэлтгэл хийлгэнэ. Би Сүхбатын хөлийг авч цацангуут гараараа тулж тогтоод эргээд сэжиж миний хөлийг авах маягаар их бэлдсэн. Долоогийн даваанд яг тэр мэхийн хувилбар орж ирсэн л дээ. Гэхдээ яг давтсан хувилбар биш, ерөнхийдөө төстэй барилдаан болсон. Намайг суйлаад явангуут тогтоод эргээд цацах гэсэн чинь миний улаан хоолойгоор тэврээд авсан. Өөрөө бас чөлөөтийн хүн болохоор мэдрэмжээрээ хамгаалсан л даа.

Би өргөөд гаргаад ирчихсэн байдаг. Тэр чигтээ хойшоо унавал би доор нь орох гээд байдаг. Тухайн үед мосттой эргэхээс өөр аргагүй байдалд орчихсон. Угаасаа ганц хувилбар байсан нь тэр. Тэгээд эргээд харсан чинь Сүхбат заан миний доор орчихсон байсан. Маш нарийн барилдаан болж билээ. Чөлөөтөөр хичээллэж байсны л ач юм даа. Тэр үед өөртөө итгэхгүй шахуу л юм болж байлаа. Яаж туг тойрсон, аав дээрээ яаж очсоноо ч санадаггүй юм.

-Наймын даваанд юу боллоо?
-О.Балжинням аваргад унасан. Цолдоо ханасан байсныг хэлэх үү, их л амархан уначихсан. Бас нутгийн арслан аварга цолны төлөө барилдаж байсан болохоор хичээгээгүй байх.

-Чөлөөтөөр эрт хичээллэсэн хэрнээ үндэсний бөхөөр яагаад ийм хожуу барилдсан юм бэ?
-Аав тэр үед намайг зааланд барилдахыг зөвшөөрдөггүй байсан. Би ч өөрөө том бөхчүүдийн ая даах хэмжээнд хүрээгүй байж. Мөн биднийг дарах гэсэн санаархал, атаа жөтөө, хэл ам их байсан болохоор үндэсний бөхөөр сүүлд барилдаж эхэлсэн юм. Тэр ч байтугай намайг зөвхөн чөлөөтөөр барилдуулдаг юм уу гэж хүртэл ярьж байлаа. Гэсэн ч яваандаа миний өөрийн сонирхол дийлээд үндсээр барилдаж эхэлсэн. Дээр нь улсын заан гэдэг том цол авчихсан болохоор ард түмнээ баярлуулж, заавал барилдах шаардлагатай болсон доо.

-Таныг гарч ирж байх үед Бат-Эрдэнэ аварга унана гэдгийг мартаад байсан. Аваргыг давах боломж хэр байсан бэ?
-Аварга тэр үед биднээс тасарчихсан байсан л даа. 130 кг жинтэй. Гэтэл бид 80-90 орчим кг байлаа. Жингийн ийм их зөрүүтэй нөхцөлд бярдуулалгүй яахав. Тэр үедээ л тасарчихсан байж. Өрсөлдөх ёстой бөхчүүдийнх нь зарим нэг “аавын хаалгыг” татаж, бас аваар осолд ороод Бат-Эрдэнэ аваргатай тэнцүү үзэх хүнгүй болсон. Бид нар доороос нь түрж гарч ирэх арай болоогүй байлаа.

-Бөхийн хорхойтнууд нэгэн үед гарч ирсэн таван залуу зааны өрсөлдөөний тухай одоо ч ярих дуртай байдаг. Та тэдний нэг болон барилдаж явсны хувьд тэр үеэ дурсахгүй юу?
-Одоо тэр үеийн бичлэгүүдээ эргээд харахад үнэхээр аймаар санагддаг. Үнэхээр ард түмний сонирхлыг татах хэмжээний хурц барилдаанууд гардаг байлаа. Тухайн үед өөрөө барилдаж явахдаа үүнийг мэддэггүй байж. Чөлөөт-жүдо бөхийн халз барилдаан дээр Ц.Цэрэнпунцаг-Г.Өсөхбаярын хоорондын барилдаан байна. Барьцаа халж байгаа, хийж байгаа мэх гээд л үнэхээр халширмаар. Хийхгүй мэхгүй, мундаг өрсөлдөөн гардаг байлаа. Одоо барилдаж байгаа залуусыг харахаар бидний барилдаан бөхийн хорхойтнуудын сонирхлыг татахаас аргагүй байж дээ гэсэн бодол төрдөг.

-Хамт өрсөлдөж байсан тэр бөхчүүдийнхээ онцлог шинжүүдийг дүгнээд хэлбэл?
-Эрэмбээр нь эхэлж ярья л даа. А.Сүхбатын хувьд байгалиас заяасан өвөрмөц авьяастай бөх. Би зүгээр нэг авьяас гээгүй, өвөрмөц авьяас гэсэн шүү. Мөн дээр нь тэр хүний уйгагүй хөдөлмөр байна. Г.Өсөхбаярт бол ийм сайхан бие бялдрыг харамгүй заяасан. Энэ сайхан бие бялдар, чацаа зөв ашиглан амжилтад хүрсэн бөх. Д.Сумъяабазар бол цэвэр хөдөлмөрийн үр дүнд ийм сайн бөх болсон. Амжилтад хүрэхийн тулд бие бялдраа маш сайхан хөгжүүлсөн. Дээр нь чөлөөт бөхөөр тив, дэлхийд амжилттай барилдаж байсан нь чухал нөлөөтэй. Мөн бөхийн сайхан удам байна. Ц.Цэрэнпунцаг бас ялгаа байхгүй их хөдөлмөрч бөх. Мөн жүдогийн арга техникийг үндэсний бөхтэй зөв хослуулж сайхан амжилт гаргалаа.

-Таны хувьд тэдний хэнтэй нь барилдах эвгүй байв?
-Би энэ бөхчүүдийг бүгдийг нь давж, бас бүгдэд нь унаж байсан. Ур чадвараараа хол тасарчихсан хүн бидний дунд байхгүй. Надад “Тэр бяртай, тэр нь илүү” гэсэн бодол төрж байсангүй. Би бол эд нартай яг л адилхан нэг зиндааны бөх.

Би арслан цолыг хэзээ ч гуйхгүй

-Таны яриаг сонсож байхад дотроо их гомдол тээж яваа юм шиг санагдлаа. Хэрвээ тийм зүйл байдаг бол бидэнд дэлгэж болох уу?
-Би өмнө нь ч хэлж байсан, хүнд урам хайрлах шиг сайхан зүйл байхгүй гэж. Гэтэл нэг үе хурал болоод л надад арслан цол өгсөн боловч дараа нь буцаагаад авчихсан. Нэг үе би чинь улсын арслан цолтой бөх явлаа шүү дээ. Хүний эмзэг сэдвээр ингэж хамаагүй тохуурхаж болохгүй биз дээ. Өгөх ч юм шиг, өгөхгүй ч юм шиг тийм нөхцөлд ёстой хэцүү байгаа юм чинь. Хүний сэтгэлзүйд муухай нөлөөлдөг юм билээ.

Би Р.Нямдорж гуайг их гайхдаг юм. Өөрийн халааснаасаа мөнгө гаргах гэж байгаа юм шиг цолоо харамлаад байдаг. Зохих амжилтыг нь гаргасан хүмүүст цолыг нь өгөх л ёстой шүү дээ. Намайг арслан болчихвол цаашаа дийлдэхээ больчихно гэж бодсон юм уу, цолоо харамлаад л байдаг юм. Гэхдээ нэг юмыг зөвөөр ойлгоорой. Надад арслан цол өгөөч гэж би гуйж байгаа юм биш. Би тэр цолыг хэзээ ч гуйхгүй.

Ер нь сүүлийн үед МҮБХ-ны бодлого алдагдчихсан шүү дээ. Би дотроо Р.Нямдорж гэдэг хүн бөхийг улстөржүүлж байна гэж ойлгодог. Олон нийт, бөхчүүд энэ хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Өөрөө Бөхийн өргөөг хувьчилж авах гээд санаархаад байдаг. Ард түмний хөрөнгөөр боссон энэ өргөө рүү шуналын гараа сунгаж байгааг хэн ч мэднэ. Тэгсэн мөртлөө өөр хүнийг, тухайлбал аавыг хувьчилж авах гэж байна гэж хүмүүсийг төөрөгдүүлнэ. Одоо өөрөө оюуны өмчийн хэдэн хувь ч билээ олоод авчихсан. Гэтэл жинхэнээсээ Бөхийн өргөөг барих санаачилгыг гаргасан хүн нь нас барчихсан шүү дээ. Ийм байхад оюуны өмч яриад явах нь утгагүй.

Сүүлийн үед монгол үндэсний бөх Р.Нямдорж, Д.Данзан гэдэг хоёрхон хүний хоолоо олж идэх хэрэгсэл болж. Нэг хэсэг овоо явж байсан залуу бөхчүүдийн барилдаан одоо зохиогдохоо болилоо. Учир нь Говь-Алтайнхан бүгд цол авчихаж. Ийм явцуу бодлого явуулаад байгаа байхгүй юу. Мөн бөхчүүдийг яс үндэс, үзэл баримтлалаар нь хязгаарладаг. Би үүнийг яс махаараа мэдэрсэн хүн. Би хүмүүстэй уулзахдаа ярьдаг юм. Би үндэсний бөхөд хоёр буруутай хүн гэж. Эхнийх нь баяд хүн болж, нөгөөх нь Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь “миний буруу” юм. Би өөрөөр үндэсний бөхөд муу, буруу зүйл хийгээгүй.

Одоогийн бөхийн холбооны удирдлагууд бөхөд өчнөөн шинэчлэл хийлээ гэж яриад байдаг. Гэтэл үүний үр дүн гэж байх ёстой. Энэ нь бөхчүүдийн амьдрал хэр дээшлэв гэдгээр харагдана. Бөхчүүд зөвхөн барилдааныхаа амжилтаар гэр бүлээ аваад явж байвал энэ нь шинэчлэл үр дүнгээ өглөө гэж үзнэ. Гэтэл өнөөгийн бөхчүүдийн байдал үнэхээр хэцүү. Залуу бөхчүүдийн хувьд нэг компанийн үүдийг сахиж, нэг захирлын бие хамгаалагч хийгээд л явж байна. Хэн ч хамаагүй нэг хүн бөхчүүдийн зургийг аваад календарь хийж заран орлого олж байна. “Бөх” сонин гараад, бөхчүүдийн зургийг тавиад байдаг. Гэтэл энэ бүхэн нь бөхчүүдэд ямар ч үр нөлөө байдаггүй. Өнөөдөр монгол бөхчүүд зөвхөн бөхөө хөөгөөд амьдраад явах ямар ч арга алга. Үнэхээр өрөвдөлтэй байдалд байна. Би МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүнээр олон жил явлаа. Хамгийн анх дөрөв, зургаагийн давааны оноолтын талаар ярихад би ганцаархнаа цөөнх болж байсан.

Дөрвийн давааг оноох болсон шалтгаанаа начны найрааг устгах гэж тайлбарласан. Тэр хурлын үеэр татгалзаж байгаа хүн байна уу гэхэд П.Сүхбат, аав, би гэсэн гуравхан хүн гар өргөсөн. Тэгсэн чинь “Одоо цөөнхийн үгийг сонсьё. Тэр тусмаа ид барилдаж байгаа Б.Гантогтохоор үг хэлүүлье” гэсэн. Би тэр үед “Дөрвийн давааг оноолттой болгосон нь шинэчлэл биш. Нэг, хоёрын даваанд байгаа зүйлийг зүгээр л шилжүүлж байгаа явдал.

Хоёрдугаарт энэ бол асар бүдүүлэг хэрэг. Олон жил үндэсний бөхөөр барилдаад олонд танигдсан залуу бөхийн хувьд тунаж барилдана гэдэг хамгийн чухал. Энэ нь дээд цолтой бөхдөө үнэлэгдэж байгаагийн илрэл. Үүнд хүрэхийн тулд тэр бөх асар их хөдөлмөрлөж байгаа. Ам авахгүй юм бол том цол аваад ямар хэрэг байгаа юм бэ” гэж хэлсэн. Дөрвийн давааг оноолт болгосноор начны найраа багаслаа л гэж яриад байдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ найрааны арга барил улам нарийссан байхгүй юу. Одоо начин цол 100 сая хүрч байна гэвэл та нар итгэх үү. Үнэн байдал ийм л байна.

-Та өөрөө ийм найраанд орж байв уу?
-Би өнөөдрийг хүртэл барилдахдаа хүнээс даваа гуйж байсангүй. Шударга барилдъя, шударга өрсөлдье гэсэн бодолтой л гардаг байж. Харин хүмүүс надаас олон гуйж байсан. Тэрийг нуугаад яахав.

-Тэгж гуйсан хүмүүст юу гэж хариулдаг байв?
-“Хоёулаа сайхан үзчихье, чадвал дийл” гээд л гарна. Аманд багтахгүй том мөнгө амлаж байсан тохиолдол ч байна. Хүн тэгж гуйчихаар барилдаанд нөлөөлдөг юм билээ. Хүн мөнгө амлахад нь яс үзнэ гэж барилдаад унаж байсан тохиолдол ч бий. Дараа нь “Нөгөө мөнгийг нь авчихдаг ч байж уу” гэж бодож байсан үе бий.

-Та тэгээд санаанд нийцэхгүй байгаа энэ алдаа, дутагдлуудыг засахын төлөө хэр тэмцэж байв?
-Монгол бөхийн өнөөгийн байдалд санаа зовнисон олон хүн энэ байдлаас гарах арга замыг хайж байсан. Тухайлбал, аав маань Монголын мэргэжлийн үндэсний бөхийн холбоог байгуулж байлаа. Миний хувьд энэ холбоог байгуулах санаа ч төрөөгүй үед А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг гээд үеийн залуучуудаа дуудаж цуглуулаад Тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо гэдгийг байгуулсан. Тэгээд бидний зураг хөргөөр бизнес хийх шударга бус явдал гарч байна, энэ байдлаар олсон ашгийг бөхчүүдэд хүртээх ёстой гэсэн бодлого гаргаж, өөрсдийн зурагт хуудсаа хэвлүүлэн бүх аймагт тараан, орлогоос нь бөхчүүдэд хуваан олгож байлаа. Харамсалтай нь үүнийг МҮБХ-ноос дэмжээгүй учир төдийлэн амжилт олоогүй.

Ер нь бөхийн холбоог бөх хүн, бөхийн зовлон, жаргалыг ойлгодог нэгэн авах хэрэгтэй юм гэдгийг МЖБХ тод харуулж байна. Б.Бат-Эрдэнэ аварга жүдогийн холбоог толгойлж байсан, дараа нь Х.Баттулга гавъяат албыг нь авсан. Бөхчүүд нь спортоо хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа болохоор бөхийн заяа түшиж, олимпийн анхны аварга жүдогоос төрлөө.

-Монгол бөхийг яавал энэ байдлаас гаргах вэ, таны бодлоор?
-Үндэсний бөхийг мэргэжлийн шинж чанартай болгох хэрэгтэй. Ингэснээр хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх боломж бүрдэнэ, мөн бөхчүүд бөхөөрөө амьдрах боломж бий болно. Одоо бол тэнд нэг бөх хүн зодлоо, хүн аллаа гээд нийт бөхчүүдэд тусгаж ярьдаг. Гэтэл өнөөх гэмтнүүд нь зүгээр л барилдаад явж байх жишээтэй. Хэрэв мэргэжлийн болбол алдаа дутагдал, ёс зүйн зөрчил гаргасан хүнийг энэ хүрээнээс бүр хөөж болох жишээтэй. Одоо МҮБХ-ны тэргүүнийг гурван шатны шүүхээр түдгэлзүүлчихээд байхад үйл ажиллагаагаа явуулж л байна.

Шинэчлэл хийхэд хамгийн ойрын жишээ нь сүмо байна. Тэндээс авах зүйл их. Хариуцлагатай, ёс зүйтэй, бөхчүүд нь энэ спортоор амьдралаа авч явах боломжтой. Оросын хэдэн бөх хар тамхины хэрэгт холбогдоход өөрийнх нь холбоог удирдаж байхад ийм алдаа гарлаа гээд тэргүүн нь өөрийн саналаар албан тушаалаа өгч буй нь том үлгэр дууриал. Магадгүй үндэсний бөх зөв голдрилдоо орвол бусад салбарт энэ нь нөлөөлж, улс орон хөгжихөд түлхэц болох байх шүү. Монгол Улс түүхийн олон үе шатанд саад бэрхшээлийг чамгүй амссан.

Социализмын үед дээл өмссөн хүнийг хуучин цагийн үлдэгдэл гэх нь холгүй ад шоо үздэг байлаа. Тэгэхэд бөхчүүд л үндэсний хувцсаа авч үлдсэн шүү дээ. Энэ мэт монгол ёс жаяг энэ үед өвлөгдөн ирэхэд бөхчүүдийн оролцоо их бий. Ард түмэн бөхдөө хайртай, дэмждэг. Үүнд түшиглэж зөв менежмент хийх хэрэгтэй. Үндэсний бөхийг хөгжүүлэхэд түмэн шинэчлэл хэрэггүй, гол нь өндөр бооцоо хэрэгтэй. Бусад нь мянга мянган жил он цагийн шүүлтүүрээр шалгагдсан зүйл.

-Та өөрөө чөлөөтөөр барилдаж байсан хүний хувьд энэ спортынхоо ирээдүйн төлөө хэр санаа зовж явдаг вэ? Хэрвээ боломж, нөхцөл нь бүрдвэл шигшээд дасгалжуулагч хийх бодол бий юу?
-Мэдээж чөлөөтийн хэдийгээ харж, амжилт гаргалгүй ирэх үед нь санаа зовж л байдаг. Гэхдээ би бөхийн спортыг тойрсон хэл ам, хэрүүл тэмцлээс үнэхээр залхаж байна. Тиймээс ийм боломж гарсан ч зөвшөөрөхгүй байх аа.

-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.