Тийш ганганан өнгөрөгч...


Тийш ганганан өнгөрөгч аяны шувууд

Тэнд ганцаар үлдсэн миний амрагт

Тэмүүлэл хүсэл мэт хавар цагийг бэлэглэхгүй

Тас тэврэлт тачаангүй үнсэлтийг санагдуулахгүй


Газрын диваажин, архины мухлаг, ертөнцийн хязгаараас

Гиюүрэн зогсоход чинь гэрэлтэн байдаг цонхыг би үзэхгүй

Гараа савлаж тэргүүнээ гудайлган өнгөрөн одоход минь

Ганцхан мөчийн дараа ч чи намайг дурсах эрхгүй


Тас тэврэлт тачаангүй үнсэлтийг санагдуулахгүй

Тэмүүлэл хүсэл мэт хавар цагийг бэлэглэхгүй

Тэнд ганцаар үлдсэн миний амрагт

Тийш ганганан өнгөрөгч аяны шувууд.







*Г.Ням-Очир

"Замдаа гарцгаая Хүрээ хөвгүүд ээ" ном

173-р тал.








-Сайн хүмүүс л цаг хугацааг улам үнэтэй болгодог.

2009.10.06

0 Сэтгэгдэл:

Post a Comment