ӨЧИЛ



Ядмагхан өрөөнд минь

Морилогтун!

Хатан хаан минь

Үхэл дэргэд нь

Хатан шиг хэвтээд

Үрчлээтсэн тэргүүнийг нь

Үнсэн таалахыг

Хүлээн

Үхэж буйг минь

Үзэгтүн!

Морлигтун , орохтун!

Хатан хаан минь

Орондоо живээд

Амгалангийн ёроолд унасан

Орь дуу нь хичнээн

Цээлхэн гэдгийг

Ор тас мартсан

Орь ганцаар шүлэгчийг

Ойлгохтун!

0 Сэтгэгдэл:

Post a Comment