САРАН ТЭРГЭЛ сонет


Хонгилд хөлийн чимээ нэгэнт тасарч
Холын холын чимээ нисэн ирж
Сар цайрдсан ширээний хөлөөр харанхуй
Санаашрангуй тунаран ахуй, тунгалаг санагдахуй..,
Хэн нэгэнд чиний тухай ярьмаар

Гудманд хүний бараа нэгэнт тасарч
Гунигийн гунин гэгэлзэхийн агшин сэрж
Хүйт даасан өрөөний шалаар гэрэл
Хүлээзнэнгүй гулсан ирэхүй, сүүдэр сүүмэлзэхүй..,
Хэн нэгнээс чиний тухай сонсмоор.

Хонгилд хөлийн чимээ хэдэнтээ гарч
Гудманд хүний бараа нэгэнтээ бүртэлзэвч
Хэн нэгэнд чиний тухай ярьмаар
Хэн нэгнээс чиний тухай сонсмоор.


2010 он. Улаанбаатар.






* ӨВЛИЙН ШҮЛГҮҮД
-ээс
-ээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment