ЁГТ шүлэГ

"Мэдэхгүй, мэдэхгүй" гэж толгой сэгсэрсээр

Нэг л мэдэхэд тэр л янзаараа

Чичрэг туссан өвгөн шиг

Чимээгүй сэрвэлзэх мододын дор

Хөлөө ачин суугаад

Өтөл насаа төсөөлтөл:

"Унтарч буй нүдээрээ

Урган төлжих охидыг шохоорхож

Уйлах тэнхэлгүй зүрх минь

Урамшин цохилхыг мэдэрлээ

Урт холыг чимээ

Хүрхээ байсан чихээрээ

Уянгат ялдам дууг нь

Сонсоод авъя гэсэндээ

Шулмын дохиур шиг таягаараа

Замын чулуу зайчилж

Шургаж унахаа алдан

Зүтгэх хөлөө мэдэрлээ..."


Чичрэг туссан өвгөн шиг

Чимээгүй сэрвэлзэх мододын дор

Хөлөө ачин суугаад

Өтөл насаа төсөөлтөл

Бодол сарниаж зам асуусан охинд

"Би мэдэхгүй" гэж

Толгой сэгсрэн хариуллаа.



2009 он Улаанбаатар










*БУЯННЭМЭХ багшийн минь

өгсөн САНАА билээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment