Худал хуурмагаа өөрөөсөө ч нуунам...



Худал хуурмагаа өөрөөсөө ч нуунам

Чин үнэн, түүний сүүдэрт оршном

Хувцаслаж тэгүүнийг дагуулан явахуйд

Яруу сайхныг нь шагшсан хүмүүс

Янагш сэтгэлийг минь хөлдөө гишгэлнэм



Тэвчээртэйеэ би урин инээмсэрч

Тэнгэр зүслэн тайтгарлыг олном

Огторгуйд нэл одсон бодол минь

Орон зайг онож яднам



Орших орноо олсон заримд нь

Орой бүр хувцас эсгэнэм

Хэнтэй ч учраагүй хэрсүү нэгэн нь

Хэзээ ямагт нүцгэн явнам.



2009 он Улаанбаатар











*Хэзээ ямагт нүцгэн явнам.

2 Сэтгэгдэл:

Нямка said...

худал хуурмагыг өмчлөөд түүнийгээ мартах гэсэн
тийм үзэгдэл дүүрэн байнам
үл хүсэн үргэлжид тоголном

oldoshaksli said...

ene chin amidral shuu dee

Umchiin nudeer horvoog harna gedeg Ard ayush nariin l ajil daa.

Ene horvoo chin horvoo gej buddha bodoj olson gesen. Tegeed gutraach ugui bayarlaa ch ugui . Zugeer l bodo modniihoo doroos bosood yavchihsan.
...Busad ni yurduu l domog.

Post a Comment