Худал хуурмагийн мөрөн дээр...




Худал хуурмагийн мөрөн дээр
Хувхай цагаан цас хаялна
Ховсдох мэт саран мандаж
Хоосон өрөөг цусаар будна.
Царсан ул товших чимээ
Цасанд дарагдан амь тавина
Нулимсаар угаасан тунгалаг цонх
Нууц гэж үгүйг шивнэнэ.
Уйлж сураагүй дууч шувуухайн
Уянга эгшгийг би л мэднэ
Үхэл минь л түүнд уучлал болно.
Үнсэлтийн ор зүрхэнд нь үлдэнэ.





2008 он Улаанбаатар

0 Сэтгэгдэл:

Post a Comment