Яруу найрагч Уянсүх...

Яруу найрагч Мулцангийн УЯНСҮХ

/"Зүс бүгэг андууд" номын дотор зураг. 1992 он/


***

"Идэр есийн жавар жавар хайрсан үдэш Улаанбаатарын гудманд намайг дуудаж, номоо дэлгэн бариад яруу цаг хугацааны зүг яаран одсон ах минь.
Эгэл суурингийн борог хөвүүний зүрхэн тольтыг дэлдэж, билэг сонорыг сэрээсэн “Зүс бүгэг” ах нарынхаа шир адил хүдэр шил мэт тунгалаг найргийг амсан хайлж атган дулаацах өдөр ашид мөнхийн учир баярланам".

Ш.Я.Баяр

Яруу найрагч Уянсүхэд хэлсэн сэтгэлийн үгсээс...



***
“Хүмүүс намайг хайж уулздаг. Харин чи надаар хайлгаж уулзах шив. Уянсүх гээд бодохоор чи их “Противоречивый” хүн байх нь”
О.Дашбалбар
/1996 оны болор цом дээр анх уулзалдсан нь/

***
“...Миний шүлгүүд бол үл мэдэгдэх алсаас ирэх бүдэг бадаг, басхүү шинэ зөөлөн мэдрэм, Цэндийнх хэтэрхий хад бат, Чинийх яг энэ хоёрын торгон зааг...”
Г.Бадамсамбуу
/1992 он Улаангом/

***

“...Лаа бичсэн хүнд би их дуртай. Магадгүй та ертөнцийн хамгийн сайхан сэтгэлтэй хүн байх...”
Л.Өлзийтөгс
/1992 он. Өндөрхангай. Яруу найрагч Б.Пүрэвсүрэнгийн гэрт/

***

“...М.Уянсүх, Б.Пүрэвсүрэн хоёр Сюрреализмыг тунхаглаж байна...”
Д.Галбаатар. 1994 он.

***

“...Миний өмнө гишгэх хоёрхон хүн бий. Нэг нь Төрийн Баянсан. Нөгөө нь Мулцангийн Уянсүх...”
Х.Эрдэнэбаатар
/1995 он. Ховд хот/

***

“...Хаа ч явсан надад хамгийн ойр хүн М.Уянсүх байдаг. Тэрээр монголын утга зохиолоос намайг анхны багшаа гэж үздэг нь надад ахадсан хүндэтгэл мэт санагддагийн нуух юун.”
Бэлэгийн Норов
/2001 он. Ховд хот/



Яруу найрагч Уянсүхийн

номон цуваа:

1.Зүс бүгэг андууд 1991 он /Хамтийн бүтээл/


2.Хуучин өвс мэт шүлгүүд 2002 он /Шүлэг/


3.Жаргах нарний туяа 2002 он /өгүүллэг/


4.Асагч cарний шүлгүүд 2004 он /Шүлэг/


5.Хэтийн заяат ойрдийн хязгаар 2004 он /Шүлэг/

6.Гөрөөчний намар 2006 он /өгүүллэг/

7.Хязгааргүйн дуулал 2007 он /Шүлэг/


8.Яруу найрагч он цаг 2008 он /Шүлэг/


9.Уянсvх-1 2009 он /Тэргүүн боть/, /ХХI зууны яруу найргийн ширээний ном/


10.Эргэлдэн унах навчис мэт сая жилийн хураангуй буюу ЧИНИЙ НОМ 2009 /Шүлэг/


11. Шүлгүүд 2009 он /Шvлэг/


*Яруу найрагч М.Уянсүх

/жинхэнэ нэр нь Сүхбаатар/

2 Сэтгэгдэл:

Түмэнбаярын Аззаяа said...

Уйтгарт цээжнээ наргүйд итгэ, саргүйд итгэ!
Уйтгарт цээжнээ навчгүйд итгэ, цэцэггүйд итгэ!
Уйтгарт цээжнээ харанхуйг сэтгэ, харанхуйн тэртээ
Удган эрвээхэй гэрлийн үзүүрт уйтай ниснэм!
энэ мөртүүдийг дөнгөж уншчихаад блог луу чинь ортол Яруу найрагч Уянсүх гэсэн бичлэгийг олж уншив :)

oldoshaksli said...

Bi ene hunii Ulaanbaatar dahi biye tuluulugch ni yum bgaam l daa.

Post a Comment