l' AMOUR d' ARIMA

ШӨНИЙН НУУРЫН ЭРЭГТ



I

Шөнийн нуурын эрэгт чив чимээгүй

Шөнийн нүд мэлтийгээд хав харанхуй

Тэнгэр бүүдгэр, үүлс тод, нүд минь уйтай

Нөгөө л ганцаардлын хурц илдэнд

Ганихарсан биеэ тавьж өгөөд

Гараа дэрлээд...

Уйд халхлагдсан нүдээ анихад

Усан бороо мэт нулимс

Зүрх нэвт норгоод

Зүүн чихний омогт тогтов

Нэрийг чинь өөртөө шивнэхэд

Нэл харанхуйд зул асах шиг

Хашгирмаар орь хүсэл минь

Харанхуйд аянга мэт гялсхийнэ.



II

Гэрэл асаамаар

Гэтэл ганцхан шүдэнз үлдчихэж

Шөнийн чийг

Шүдэнзний толгойг норгочихож

Зурсхийгээд гал асвал

Улсхийгээд хацар ягаарна даа

Уг нь би чиний л өмнө

Үг ч дуугаралгүй ингээд зогсохсон...

Нойтон шүдэнзийг

Нойрмог нуур руу шидчихэв

Нуур аниргүйд нүүрээ дараад мэгшлээ би.


2006.05.07


ХАРАНХУЙН МАГТУУ



Аяа, нойрмог харанхуйг гэтэлгэгч

Асаалттай дэнлүү минь

Мөнхийн гэрэлт N-ийн цэцэрлэг

Миний зүүднээ үзэгдсэн ханхүү...



Аяа, түнэр харанхуйг үргээгч

Асаалттай дэнлүү минь

Үлэмжийн гэрэлт N-ийн байшин

Үсний минь үзүүрээс дөтлөх харгуй...



Аяа, аюумшигт харанхуйг үргээгч

Асаалттай дэнлүү минь

Тэнгэрийн гэрэлт N-ийн зүрхэн

Тэндээс намайг даллах харанхуй...



Аяа, үзэсгэлэнт харанхуй

Асаалттай хар дэнлүү!



2008.03.21




Яруу найрагч

Цагаанчулуугийн Дэлгэрмаа

" "А" ТЭМДЭГЛЭЛ " номноос...

35, 85-р тал.


















*Эрин үеийн минь гоо үзэсгэлэн.

0 Сэтгэгдэл:

Post a Comment