Зөвхөн Монголдоо

Зөвхөн Монголдоо


***

Бурхан биднийг уудам нутагтай цөөхөн хvнтэй байлгасан нь том хувь заяа. Бид орос эсвэл хятадын нэг муж байсан бол юуны чинь Чингис хаан, тусгаар тогтнол, төр засаг, сvлд дуулал, хилийн цэрэг, Д.Нацагдорж, радио телевиз, халх монгол байх вэ….Oросын "Монгольский округ" байсан бол П.Очирбат цехийн мастер, Н.Багабанди Колхозийн дарга, Р.Гончигдорж аймгийн сургуулийн багш, Ц.Элбэгдорж ротын дарга, би өөрөө сумын клубт билет таслагч хийх байлаа.


***

Хэл урттай хагас европжсон гоолиг Монгол охидын зах зээл дээрхи vнэ 5-10 доллар! Энэ бол дэлхий дээр хамгийн хямд бараа юм. Ингэхээр хvvхний сайхныг зөвхөн Монголд vзэж эдэлж болно гэсэн vг.


***

Ажилгvй байр оронгvй, мөнгөгvй хvн амьдраад жаргаад явах боломжтой газар бол зөвхөн Монгол юм. Ингэхээр амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэлж байгаа юм.




************

Япон хvн өдөр бvрийн цагаа урьдчилан хувааж хэдэн сарын хэдэнд, хэдэн цагт, хэнтэй уулзаж ямар ажил амжуулахаа яс тооцсон байх ажээ. Жишээ нь ноён Мизухогийн дэвтэрт:
-1998 оны 10-р сарын 15-ны 17 цаг 55 минутанд Монголын төлөөлөгчтэй уулзана гэж сарын өмнө бичигдсэн байх юм. Тэгтэл төлөөлөгч Дорж 10-р сарын 10-нд уулзъя гэсэн санал тавьтал.
-Vгvй, тантай таван өдрийн дараа уулзах ёстой гээд халгаасангvй. Vvнд Дорж уурсаж, -Ямар их зантай золиг вэ, гээд 15-ндаа уулзсангvй тунирхлаа. Энэ нь Мизухогийн хувьд нэг өдрөө дэмий алдсан маш хохиролтой өдөр болсон байна. Бас Бармен Дондог гал тогооны том хэрэглэл авах санаатай УБ-аас Осакад нисч ирээд тvvнийгээ эрэн хайсан боловч олдсонгvй, хэл амаа ч ойлгуулж чадсангvй. Бvх хvн завгvй, сарын өмнө урьдчилан хэлээгvй тул хэн ч хvлээж аваагvй байна. Энэ улсад нэг өдөр гэдэг нэг төлевлөгөө болж өнгөрдөг байна. Төлөвлөгөө биелэх эсэх нь хамаагvй, уг өдөр төлөвлөсөн ёсоор явагдаж, тэр өдрийн хуваарьтай цагууд тvvнд зориулагдах ёстой ажээ. Ийм болохоор
-Юу байна?
-Юу ч vгvй.
-Юу хийж байна?
-Юмгvй дээ, тайван гэсэн хэллэг байдаггvй байна. Тиим болохоор бид хийх юу ч vгvй жаргалтай улс ажээ.
-Саин байна уу? Би тантай хэзээ уулзаж болох вэ? гэж тэд ярьдаг бол.
-Би тантай уулзмаар байна. Одоо яваад очвол та байх уу гэж бид ярьдаг байна. Энэ ч бас гайгvй. Шөнийн 12 цагт гэрийн vvдийг хvн хvчтэй балбах бөгөөд тайлбал нэлээд архи vнэртvvлсэн найз орж ирээд,
-Юу байна. Унтаж байна уу? Ганц шил архи байна уу? гэж шаналгах нь ердийн vзэгдэл. Бас дээр нь
-Чи ойрд манайхаар ирэхгvй яагаав, яасан их зантай болоов? гэж ярих нь нэн гайхалтай. Бид цаг баримтлахын хувьд янз янз. Хотын сэхээтнvvд арай дөнгvvр.
-Чи vдээс хойш завтай юу, би 3-4 цагийн хооронд очъё, эсвэл маргааш vдээс өмнө утасдая гэх мэт ярилцана. Хөдөө аймгийн төвийнхөн нэлээд холуур,
-Маргааш нөгөөдрөөс ажил гайгvй байж магадгvй. Чи ер нь ирэх долоо хоногоос нэг ярихгvй юу. Хөгшин чинь яаж ч магад, гэж ярина. Харин хөдөе сумдаар бол сарын шинэ хууч, цагаан сарын өмнө хойно гэж багцаална.
-Хоёулаа 13 цаг 17 минутанд уулзъя гэж ярьсан хvнийг монгол хvн хэзээ ч ойлгохгvй, хvлээж ч авахгvй.
-Юу гэнээ, vдийн завсарлагаанаар уу?
-Vгvй 13 цаг 17 минутанд
-Нэг цаг өнгэрөөгөөд vv?
-Биш ээ. Нэг арван долоод.
-Чи битгий дамшиглаад байгаарай гэх мэт..
Ингэхээр бид амар амгалан аз жаргалтай улс болоод байгаа юм. Японд залилна, хулхидна, аргална гэсэн ойлголт байхгvй. Автобус метронд билетгvй зорчигч байх vндэсгvй. Яагаад гэвэл билет авах, унаагаар зорчих, утсаар ярих нь техникжсэн учраас тvvнийг хуурч мэхлэх аргагvй. Тиймээс Японд мөнгөгvй хvн гэрээсээ ч гарч чадахгvй, танилаасаа мөнгө ч зээлж чадахгvй vхэх тавилан бий. Хэрэв танил найзтайгаа утсаар ярилаа гэж бодоход:
-Өнөөдөр би завгvй. Энэ сарын 27-ны 11 цаг 16 минутанд уулзаж болох юм, гэх маягийн монгол хvн гомдож vхэхээр хариу сонсоно. Гэвч энэ хариу нь тиим ч гомдмоор vг биш, жирийн боловсон, хvнлэг байдлыг илтгэсэн байх жишээтэй. Ийм ёс жаяг, амьдрах зарчим тогтсон учраас хvмvvсийн авч байгаа цалин нь хоол хvнс, эдэлж хэрэглэх зvйлд хангалттай хvрэлцэхээр зохицсон байдаг. Ажил хийж байж л мөнгө олохоос биш манайх шиг аргалаад, хуураад, аргацаагаад амьдарна гэсэн ойлголт байхгvй. Ажлыг vнэн ариун зvрхээрээ хийж байж амьдралд хvрэлцэх мөнгөө олж авна. Манайх яаж ч vнэн зvрх гаргаж зvтгээд амьдралдаа хvрэлцэх мөнгө авахгvй. Vvнд л засаглалын буруу зөрvv оршиж байгаа юм. Монгол хvн ажилдаа яаж ч сайн хандаад амьдралдаа хvрэлцэх мөнгө авахгvй тул илvv харж билvv долоохоос өөр аргагvй. Япон хvн илvv харж билvv долоовол амьдралд нь хvрэлцэх ажлын хөлсгvй болох тул vнэн сэтгэлээсээ зvтгэхээс өөр аргагvй. Ажилчид нь ийм замыг сонгосон байдаг болохоор дарга нар нь халж солихыг боддоггvй он удаан жил, удмаар нь ажиллуулах сонирхолтой байдаг. Ингэхийн тулд ажилчиддаа удаан жилийн хөнгөлөлттэй зээл өгч байр байшин бариулж, авто машин өгнө. Ингээд ажилчин хvн нэг л өдөр 2 давхар хувийн сууц, авто машин гэрийн тавилгыг олж авна. Харин тэр зээлийг насан туршдаа төлж гvйцээх ёстой. Насныхаа эцэст өрнөөсөө ч гарна, тэтгэвэртээ ч сууна. Яг л сайхан амьдаръя гэтэл нас өндөр, яс хэврэг болсон байх ажгуу. Хэрэв ид насан дээрээ өвдөж зовох, ажлын цомхотголд орвол байр ч vгvй, машин ч vгvй, ганц сандал ч vгvй европ хvvхний дэргэд гайхуулаад байх юу байхав. Өерт оногдсон бурхны хишгээ дээдэлж байгаа ньэнэ.
Бурхан биднийг уудам нутагтай цөөхөн хvнтэй байлгасан нь том хувь заяа. Бид орос эсвэл хятадын нэг муж байсан бол юуны чинь Чингис хаан, тусгаар тогтнол, төр засаг, сvлд дуулал, хилийн цэрэг, Д.Нацагдорж, радио телевиз, халх монгол байх вэ. Явуухулан, Лхагвасvрэн шиг найрагч хятадын "Ар монгол мужаас" хэзээ ч тодорч гарахгvй байсан бөгөөд төрийн шагнал энэ тэрийн тухай яриа ч байхгvй байлаа. Oросын "Монгольский округ" байсан бол П.Очирбат цехийн мастер, Н.Багабанди Колхозийн дарга, Р.Гончигдорж аймгийн сургуулийн багш, Ц.Элбэгдорж ротын дарга, би өөрөө сумын клубт билет таслагч хийх байлаа. Хятадын муж байсан бол монголчууд бvгд малчин тариачин байх бөгөөд гахайчин, тахиачин, ногоочин гэсэн нарийн мэргэжлээр Чижоу, Шэньжан зэрэг хотод явж суралцах байлаа. Холбоо хөдөлгөөн гэж ярьсан хvмvvс мvгдэнгийн мөглөнд vлгэр ярьж суух байв. Хvзvvндээ пайз зvvгээд олны өмнө олон хvн буудуулж vхэх бөгөөд тэдний тоонд алт дилерийн Сvх-Эрдэнэ, алдарт Цолмон, Гансvх, Эрдэнэтийн Отгонбилэг гэх мэт нэрсийн жагсаал vргэлжлэх байлаа. Гэтэл бид өнөөдөр бvгдээрээ энх тунх эрхтэн бvтэн, их хуцвал засгийн газар огцор, Улсын Их Хурал тар гээд хашгирч байгаа минь юутай их золзавшаан бэ? Хотын төв талбай дээр майхан, гэр бариад өвөлжиж хаваржаад, хашгирч орилоод, төрийн цагдаагаа хутгалчихаад ард тvмний сонгосон төрийг аль муу vгээр хараачихаад сууж байдаг улс дэлхий дээр бий юv гэвэл "Зөвхөн монголдоо" гэж хариулна. Эцэг эх нь архи уугаад, vр хvvхдээ зvгээр л гудамжинд хаядаг бөгөөд тэд нь траншеид хоноглоод хулгай хvчин хийх тул төр засаг, шинэ байшин бэлдэж тэднийг оруулж vнэгvй хооллоё гэхээр хvний эрхэнд жаргахгvй гэж хэлээд оргодог улс дэлхий дээр бий юу гэвэл "Зөвхөн Монголдоо" гэж хариулна. Сард 50 орчим долларын цалин авдаг бөгөөд 100 хvний 10 нь хувийн машинтай тэдгээрийн ихэнх нь "Жип" байдаг улс дэлхий дээр хаана оршдог вэ? гэж Америкийн сургуулийн газар зvйн хичээл дээр асуувал Монгол гэж таах хvvхэд нэг ч гарахгvй. Ардын аман зохиолын хичээл дээр оньсого таалгаж,
-Хятадаар байшингаа бариулж, Оросоор vйлдвэрээ босгуулж, Японоор засгийн газрын ордноо бариулж, Америкаар мөнгө спонсордуулдаг тэр юу вэ? гэвэл хэн ч таахгvй. Туркмений сэтгvvлч Монголд ирээд:
-Газар бvр шинээр байшин босч Монгол улс цэцэглэн хөгжиж байгааг харж байна. Манайд 90 оноос хойш нэг ч байшин баригдаагvй. Сvvлийн хоёр жилд цалингаа аваагvй хvн тvг тvмээрээ байхад, танай улсын автозам машиныхаа ачааллыгдаахаа больж дэлгvvр хоршоо чинь хvнс бараагаар хахжээ. Тэгсэн хэрнээ өлсеж vхэх аюул ярьж тэмцэл бослого хийж байгаа нь надад гайхагдаж байна гэж ярьсан юм. Хятадын ноён Ли өгvvлэхдээ:
-Монголд хог тvvгээд амьдардаг хvн байна гэдэг бол идэх юмаа хаядаг цамаан ард тvмний шинж гэжээ. Дэлхийн ямар ч улсад босс болохооргvй хvн Монголд босс болдог. Өчигдрийн хулгайч өнөөгийн компанийн эзэн. Өнөөгийн компанийн эзэн маргаашийн депутат. Депутатын дараагийн алхам яамны сайд. Ерөнхий сайд болох хvн олддоггvй тул тэрбээр ерөнхий сайд ч болж болно. Дараа нь Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Энэ бол дэлхий дээр зөвхөн монгол хvнд оногдсон ховорхон хувь заяа юм. Хэл урттай хагас европжсон гоолиг Монгол охидын зах зээл дээрхи vнэ 5-10 доллар! Энэ бол дэлхий дээр хамгийн хямд бараа юм. Ингэхээр хvvхний сайхныг зөвхөн Монголд vзэж эдэлж болно гэсэн vг. Гадаадын том орны сайд ч унадаггvй жийп машиныг зөвхөн монголын ганзагачин унадаг. Хvлгийн сайхныг сvргээсээ барьж байгаа нь энэ юм. Ажилгvй байр оронгvй, мөнгөгvй хvн амьдраад жаргаад явах боломжтой газар бол зөвхөн Монгол юм. Ингэхээр амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэлж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд "Ямар их хувь заяагаар би эзэн нь болж төрев өө" гэдэг дууг би vнэн сэтгэлээсээ дуулдаг юм. Энэ дууг би зөвхөн Монголдоо хоолой мэдэн чанга дуулахад уул тал, уудам хөндий, уc мөрөн, хад чулуу нь бие биедээ дамжуулан алсын алсад цуурайтуулж мөнх тэнгэрийн гvн рvv уусан уусан шингэдэг юм.

1998 он
С.ЦОГТСАЙХАН

0 Сэтгэгдэл:

Post a Comment