УВС даяараа сайхан наадлаа

***
Улаангом үүднээсээ
***
Улаангом дээрээсээ
***
video
Нугын хийсэн эвлүүлэг.
***
Нутагт минь хүн зоны сэтгэл тавирч мал сүргийн зоо тэнийсэн дэлгэр зун болж байна. Хуучин ерөнхийлөгчийн хэлдэгчлэн ТЭР УТГААРАА томоотой гэгч нь суудалд тухлаад ар өврөөр хуушуур бууз эргүүлэлгүй шиг анх удаа наадам үзлээ.
ТМС-ээ төгсөж байхад минь дөрвөн аргын тоогоо ч сураагүй явсан бацаанууд хүдэр хүдэр эрс болоод наадмын дэвжээн дээр хөндлөн. Цол харж бэргэлгүй, цочиж бусгах явдалгүй яс түс үзэлцэх нь аргагүй л Увс гэдэг бөхийн орон доо.
Наадмын түрүү авсан манай доотлын доотлын доотлын төгсөлтийн Энхбаяр гэдэг залуу хэдхэн жилийн өмнө улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн гэнэ ээ. Өнөө хар аваргын маань багын зургийг санагдуулам тэрсхэн биетэй энэ хөвүүн халхын дэвжээн дээр дэвэлтээ жагсааж буй увсын харуудын нэг яах аргагүй мөөн.
Цөс хөөргөсөн сайхан барилдаануудын дунд нэг л хүн дутуу байсан нь түүнийг үгүйлж наадамчид энд тэнд шогшрох нь Тулга заан. Тулгаа заангүй наадам үзлээ. Улсын уран барилдаант заан гэж Дүвчин заан тэр хоёрын өмнө л Чанарав гуай тодотгодогсон. Бууж мордох л хорвоо юм даа.
Морьдын хөл зуд туулсан гэхэд чанга байна аа. Зөвхөн манай аймагт л жороо морьдын уралдааныг наадмын албан ёсны хөтөлбарт оруулдаг. Хилээр оруулж ирсэн тээхгэр тээхгэр завод морьдийг нь хасаад харвал үзүүштэй сайхан л байлаа.
Өнөө алдартай тэсийн голын хурд нь өнгөнд хурдалдаг нь ёс юм даа. Энд ч бас боосууд боосорхож босоо босоо хурднуудыг нэр дээрээ уралдуулдаг болжээ. Шинэ цагийн адуу гэж сүржин нэрлэдэг эрлийзүүд нь харин ховор юм. Тэжээл мэжээлийн шахаагүй цэвэр монгол уралдаан үзлээ дээ.

Баахан догдлолтой амьтан маргааш Гамбаа заан түрүүлж Бямбаа арслан үзүүрлэж Оршихоо Бүрэнтөгс шөвгөрнө гэх шахуу юм бодсоор юун тэр торэс вийя орообэн шнайдертай манатай. За яадий жилд ганцхан наадам хойно. Эрүүл явбал ирэх жил ч бас ингээд л сууна аа хө.

0 Сэтгэгдэл:

Post a Comment