ТАГТАА төрсөн өдөр

Өнөөдөр ТАГТААГийн төрсөн өдөр.
Бараадаж уулзая гэвч зүүднээс өөр морьгүй болохоор энэ нэгэн шүлгийг хөтөлж ирлээ.
Шувуундаа өөрийн зүгээс болон хувиасаа төрсөн өдрийн мэнд хүргэе!

Муза-Янжин ивээх болтугай!




МИНИЙ НЭЭСЭН ЕРТӨНЦ

Гоморхол чинь хааяа босох салхи мэт хөнгөн
Баярлах чинь талын солонго мэт яруухан
Догдлол чинь үүрийн туяа мэт тодхон
Дотночлох чинь дулаан бороо мэт урьхан
Хайр чинь шинэ булгийн ус мэт тунгалаг
Халамж чинь үдийн говь мэт өгөөмөр
Сэтгэл чинь зүүдний цэцэг мэт ховорхон
Шанх чинь цагаан уул мэт мөнгөлөг
Үгүйлэн санахдаа навчаар уйлах мод мэт ядуу
Үнэн хайрынхаа төлөө цэцэглэх тал мэт баян
Ирэхэд чинь сэтгэлд яргуй дэлгэрдэг хавар минь
Явахад чинь сэтгэлд цас унадаг намар минь
Дэргэд минь байхад сэтгэлд хөхөө донгодох зун минь
Дэрэн дээрээ хоцроход
хөнжилд минь дааруулах өвөл минь
Чиний ертөнцийг нээсэн миний зүрх
Чамайг тойрон эргэсэн сэтгэлийн дагуул
Ухаан чинь дутахгүйн учир намайг жаргаасан хорвоо
Ухаантай байж л танихгүй бол амархан нээмгүй ертөнц.







Яруу найрагч С.Оюун.
"Миний ертөнц" /1991/ ном.
6-р тал.

2 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Баярлалаа... Хөнгөн, Яруухан, Тодхон, Урьхан, Тунгалаг, Өгөөмөр, Ховорхон, Мөнгөлөг, Ядуу, Баян, Хавар мэт, Намар мэт, Зун мэт, Өвөл мэт Би... гэж өөрийгөө тоолоо шүү би... Хосгүй амьтан байхнээ тэгэхээр... Ниснэ дээ ниснэ, нэг л өдөр ниснэ дээ Тагтаа.

oldoshaksli said...

Муза-Янжин ивээх болтугай!

Post a Comment