Яруу найрагч Цэндийн ДОРЖСЭМБЭ


Яруу найрагч Цэндийн ДОРЖСЭМБЭ

1975.02.02 – Модон туулай жил Баянхонгор аймгийн Баянхонгор хот, Номгон их уулын бэл, Түйн ариун усны хөвөөнөө сэхээтний гэр бүлд мэндэлжээ.
1982-1992. Өлзийт сумын 10 жилийн дунд сургууль

1992-1993. Өлзийт сумын VI багт малчин, ардын аж ахуйтан

1993-1996. Жамъянгаравын нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн “Утга зохиолын ажилтан”-ы анги
/Энэ сургуульд түүнтэй мөр зэрэгцэн яруу найрагч Д.Оюунчимэг, П.Батхуяг, Г.Ням-Очир, Л.Батцэнгэл нар сурч, О.Дашбалбар, Л.Хүрэлбаатар тэргүүтэн их сартваахиуд ном зааж байжээ/.
1996-1998. “Шар сонин”, “81-р суваг” сонинд сурвалжлагч, редактор

1998-2010. Яруу найрагч

2007 онд “Хэнд би таалагдах ёстой вэ?”,
2009 онд “Харсан тэнгэр” яруу найргийн номууд хэвлүүлсэн.





-Сэмбээ ахын энэ шүлгүүд үргэлж цээжинд явдаг юм. Миний бяцхан ертөнцийн ардын уран зохиол гэсэн үг юм уу даа.




ЦАС, БОРОО

Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна.

Чамтай л харсан бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна.



ЛИНДА-даа

Харандааны цагаан будгаар
Хурмаст тэнгэр газар хоёрын хооронд
Хязгааргүй олон цэг хатгаад
Хөдөлгөөнд оруулсан юм шиг
Гуйван будрах цасан дотроос
Эрдэнийн алим шиг туяаран харагддаг
Энхрий хоёр хацрыг чинь санана.

Маш нарийхан үзүүртэй харандаагаар
Мандал тэнгэрээс мянган ташуу зураасыг
Татчихсан юм шиг асгарсан бороотой
Тэр зуны солонго цэцгэнд хувилаад
Газраар нэг дэлгэрчихээд байхад
Ганцаараа сайхан чамайгаа санана

....

/Цаашаа ганц хоёр бадаг бий. Би энэ хүртэл л санадаг юм/.




ӨЛЗИЙТИЙН СУУРИН МИНЬ

Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ...
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь...
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна
Ай тэр, гэрийн минь тооноор гэрэл үзэгдэв
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ, ганцаараа
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь...

1995.01.10




БИ ЦАС

Би цас
Шуурганаар далимдуулж
Хэний гэрт хулгайч орсныг
Би мэднэ

Бүх суурингийнхны гутлыг
Улаар нь над руу харуул!
Би цас.






/Тэр үргэлж өвлийг бичдэг юм уу?
Эсвэл би түүнийг өвлийн нүдээр уншдаг юм уу?
Халуун зунаар амандаа уншиж суухад тархи сэрүү тутаад сайхан ч юм уу?/

10 Сэтгэгдэл:

Арима said...

Хаврын улаан шуургатай гудамжинд
Харандаагаар таталсан зургийг
Хөдөлгөөнд оруулсан юм шиг дэрвэлзэж
Хоёулхнаа алхаж явсан өдрийн
Гадааг муухай болгосон салхин дотроос
Ганцаараа гоё чамайгаа санана,,, гэж бараг л зөв байх аа


Хөлчүүхэн таталж бичсэн үгтэй номоос нь харъя гэтэл хүнд өгөөд явуулснаа мартчихжээ хэхэ

oldoshaksli said...

Chamaigaa sanah setgel mini
Setgel mini.

geed buten bolchloo

oldoshaksli said...

aan dund ni bas neg badag ch bj magadguum bna huu

Арима said...

"...Цасан будрах нь бяцхан суурингуудын яруу найраг юм"
Цасан будрах нь нэгэн найрагчийн шүлэгт ертөнц даяар автаж буй юм...

гээл харсан тэнгэрийг уншчаад хавтсан дээр нь сараачиж билээ

oldoshaksli said...

Tsasan budrah ni byatshan suuringuudiin yaruu nairag yum

Buuvei mini nuguu sohor ahmad daichintai kinon deer gargad shig nudee giltegnuuleed l unshdagsan.

Tsas budrah ni byatshan suuringuudiin yaruu nairag yum

Б.Баясгалан said...

дугуй унасан маадгар зураг байшд... бүтнээрээ даанч харагдахгүй нь...

oldoshaksli said...

oo neeree sayahan Nyamdorj said zaiguulgants duugee olj avsan suragtai. Ter ni yaruu bsan suragtai.
Daguulj nutagtaa ireh suragtai. Aav ni nutag zaagdaj ulziited heden jil suusiim gene ee.

О.Элбэгтөгс said...

ЦАС, БОРОО

Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна.

Чамтай л харсан бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна.
ene ch mun yaruu nairag shig yaruu nairag l daa

Тошил said...

Nutgaar min yamar sonintoi. Hur boroo elbeg l bizde

oldoshaksli said...

shdiin bileg dee.
saihaan saihan

Post a Comment