БУУЖ МОРДОХ ХОРВОО

Миний хамгийн хайртай Үгүүллэг. Гэхдээ энэ үгүүллэгийг монгол хүн л ойлгоно. Мораль нь монголоороо байгаа бол шүү дээ. Өөрөөр хэлбэл хэрэвзээ энэ үгүүллэгийг уншаад сэтгэл тань эс хөдлөх аваас өөрийгөө монгол хүний тооноос хасчихад буруудахгүй л болов уу.


БУУЖ МОРДОХ ХОРВОО

Малд яваа талын хvн өндөр газар хvлгийн дөрөө мулталж, хол ойрын бараа харж суух дуртай санжээ. Тэр заншлаар Төгөө өвгөн хонио тогтоож аваад, сvргийнхээ дунд мориныхоо хазаарыг амгайвчлан чөдөрлөж тавьснаа өөрөө нэг ноёлогхон толгой дээр гарч суув. Тэр хааяа хониндоо чимээ өгөн хашхирч, танзны нь торгон ирмэг мөлийж элэгдсэн цагаан хаш соруултай гаансаа гарган хашхирах дууны өнгө аяыг андахгvй. Эзэн нь сvргээ хэрхэн тогтон идээшлэхийг захиран дуугарахдаа ч сурмаг аж, Эл удаа хонин сvрэг хаашаа ч гэлээ хошууран явахыг хориглон дороо тархан тогтохыг захиран дуугарлаа гэдгийг ухааран мэдсэн мэт налайжээ. Чингэхэд нь хоньчин санасандаа хvрсэн мэт хангалуун царай туяаруулан суувай. Эднийх хургатай хонио нэг суурь, сувай хонио бас нэг суурь болгон хоёр тусад нь хариулдаг ажээ.


Төгөө ганц чvдэнзээр асаасан тамхиныхаа галыг ган төмөр толгойг нь барьсан гарынхаа эрхий хурууны өндгөөр байн байн дарж цогийг нь бөхөхөөс урьтан хавтаганыхаа мөнгөн тээгэнд сурмагхан цохиж шинэ хутгасан тамхиа асаан угсран татсаар нэлээд азнав.Тамхины нь утаа талын зөөлөн салхинд, хаш соруул эвлэгхэн vлээх уруулын нь завсраар нэгэнтээ хөхрөн суунаг татсанаа, баруун зvvн мөрөн дээгvvр нь савсан арилах аж. Зуны тэргvvн сарын илчит наран духан дээр нь ээж, унаа морь нь эзнийхээ ааш хэрхэн өөрчлөгдөхийг харж, пар пар тургилан, борог өвс уруулаараа уртайхан ярж нялх ногоо хазлан эргэцнэ. Төгөө хээрийн хоймор тvгдийн завилж суусан биеэ цэхлэн, тамхиа татаж ханасан бололтой, гаансныхаа толгой дахь цогтой vнсийг гарзшаасан янзгvй хий vлээн хvvдийтэй тамхиа аанай л дадсан зангаараа баруун ар нуруундаа тээгээр нь бvсээ тэмтчин бөх гэгч нь хавчуулж, vдийн тунгалаг зэрэглээ бөөн бөенөөрөө цогих тэртээ урдах буурал талын дунд бөртөлзөн цаашилж яваа морьтой хvний хойноос хараа тавив. Тэгээд өөртее "Ангаа өвгөн ингээд явчихдаг байж. Нутгийн нуруутай хэдэн өвгөний нэг байлаа даа..." гэж өгvvлснээ ийш тийш ямар нэг юм чимээ чагнаж бараа харж сэлбэлзэн харснаа, маанийн шад бувтнан уншив. Төгөө хэзээний шvтлэгтэн биш. Гэхдээ нэг нутгийн настан хөгшид ч юм уу, ер нь таних мэдэх хvн орчлон хальжээ гэж дуулбал хэдэн маани алба мэт уншдаг болжээ.

Хэдхэн мөчийн тvрvvнд тэр буурал талд холдон яваа хvн, хонио тогтоож явахад нь дайран ирж, нэгдлийн төв орохоор яваагаа ярьж ойр зуурын vг солих зуураа нутаг нугынхандаа "Ангаа" гэж авгайлуулж дуудуулж явсан өвгөн Хангай бие барсныг дуулгаж ээ. Төгөө тvvнийг сонсонгуутаа ''Өө хөөрхий гэж... Тэгээ юv?" гэж дуу алдсанаа “Саяхан л ануухан алхалж явсан юм сан... Майн баяраар сургуулийн хvvхдийн барилдаан vзээд налайж суусан даа . . Тэгээд хvvхэд хvvхдийг л "Сайн барилд", "Нvдээ хар гэм", "Цаад хөлөө гэм" гээд л олны дундаас хашгичин өндөлзөж суусан юм сан... Бид тэнд сvvлийн удаа хөөргөө зөрvvлэх учиртай байж дээ ... " гэж харууслаа илэрхийлэн vглэж, Хангай өвгөнийг хvндэтгэн явдаг сэтгэлээ нээн мориноосоо буужээ
Тэр мэдээ дуулгасан хvнийг Самбаа гэнэ. Самбаа ч мориноосоо буув.
Төгөө ч тvvнийг андахгvй хэн хэн нь ааш зангаа мэдэх улс авай. Эхээс энэ л зэрэглээ наадсан талд төрж эрийн цээнд хvрсэн цагаас уугуул нутгийн бараа ил, сvрэг малын бэлчээр нийлэн явдаг айлын эзэд болсон санжээ. Өнөө хэн хэн нь жаран нэгнийхээ жилийг ардаа хийчихээд явж байгаа, залуус харчуудад өвгөд настан гэж хvндлvvлэн налайж суудаг насандаа ирсэн улс ажээ. Харин Хангай өвгөн тэднийг багачууд хvvхэд ч гэх юм уу, залуус гэж дуудах дуртай байлаа. Тэр нас намбаар нь ингэж хэлдэг байсан юм уу, нэг бол ажил vйлсээр нь ч тэгж цэгнэдэг байсан юм уу, бvv мэд. Эсвэл ухаан зvг самбаа сэхээгээр нь ч хэлдэг байсан юм уу! Хангай өвгөнд хvvхэд гэж дуудагдаж явсан хоёр өвгөн хэн хэнийхээ харуусал уярлаа цайруулан хөөрөг тамхиа зөрvvлэн ёслох зуур хэд гурван vг солив. Тэгэхдээ, нэгэнт таагvй мэдээ дуулгасан Самбаа хуруундаа чимхсэн хамрын тамхиа сvжиглэнгvй vнэртэн ам нээж,
- Муу өвгөн чинь ийм хэл дуулаад яаж гэрт гэдийж суух вэ гэж бодоод ... Тэгээд Ангаагаа нутаглуулахад нь очиж ёс төр гvйцэтгэлцэн бараа болъё гэж шийдээд шогшиж явна даа... гэснээ холын уулын толгойг гал нь буурч яваа нvдээ онийлгон ширтэж
- Манийг мэдэх настан ч цөөрөөд байна шуу ... Бид чинь энэ уусан ус, суудаг нутгаасаа хэзээ ч уйдаж чилж байсангvй. Тvvн шиг хөөрхий энэ настан буурлуудаа ч бас ад шоо vзэж байсангvй өсөж өдий хvрч дээ хө... Уг нь хөөрхий өвгөний наян тавны найрыг нь хийчихэж чадсангvй. Нэгдлийн дарга нар ч бас дотроо бодолтой л байсан байх шvv... Анх нэгдэл vvсэж асаж байхад чинь манайхан чинь Ангаагийн л амыг харж байсан даа... Тэгээд л Ангааг зөв зvйтэй явдал vvдэж байгаа юм байна. Зөрж болохгvй ээ гээд л хамгийн тvрvvн нэрээ бичvvлэхэд нь бvгдээрээ л дагав даа... Нэг их нэр заргvй хэрнээ, тvмэнд нvvрийн буянтай хvн байж дээ ... гэхэд Төгөө тvvний яриаг дэмжин
- Яриа юу байх вэ, Төрийн нуруу төвшин хvн явж дээ гэснээ "Энэ малд ч мөн нvдтэй сэн..." гэж бахархангуй дуу алдан тvрэв.
Самбаа Төгөөгийн ам дvvрэн эл дуу алдан өгvvлсэн бахархлын vгний өнгө намба хоёрыг бvр өргөв.
- Хэлээд яах вэ ... гэж сунжруулан өчсөнөө
- Дал хvрч л байхдаа эмнэг тэмээ сургаад явж байсан юм шvv. Ямар сайндаа нэгдлийн дарга хорих санаатай давхиад очсон чинь нэг эмнэг тайлаг тавхайлдаад уначихсан хонь эргvvлж явж байж "Арай та минь эмнэг тэмээ сургаж яваа юм биш биз дээ" гээд асуучихаж. Тэгсэн чинь мань өвгөн "Тэгэлгvй яах вэ" гэхээр нь бас ч сайн vнэмшсэнгvй. Тэгээд "Бага тэмээ унаж явж наад яс vсээ эвдэж хvvхэд багачууддаа гай болов оо” гэхэд нь "Эмнэг бага малыг насны аагаар сургадаггvй, намбаар сургадаг юмаа дарга минь. Хоёрт бага тэмээний явдал биед хөнгөн байх юм" гэж. Тэгсэн чинь тэр жил нэгдэл, амины нийлсэн хорин хоёр эмнэг сургачихсан байсан гэдэг шvv ... Тvvнийг нь мэдээд нэгдлийн дарга, мань өвгөнийг олон эмнэг сургажээ гээд спортын мастер цол олгуулах гэсэн нь, эвлэлийн гишvvн биш юм гээд цаанаас нь татгалзсан юм гэнэлээ гэж талийгаач өвгөний паян, сайн vйлийг нь дурсан хууч дэлгэхэд нь Төгөө ч дэмжив. Тэр
- Манийг бодохноо ёстой малчин хvн байсан даа. Биднийг одоо дарга нар тэргvvний малчин, мэнд сvрэгтэн энэ тэр гээд л магтаад байна. Ангаагийн дэргэд бид юу байх вэ дээ. Энэ дарга нар бага хvvхэд, өндөр настан хоёрын ажлыг vзэх биш. Дундуур нь хараад байгаа юм. Далан долоо гараад хөөрхий мориныхоо нуруунд гарч чадахгvй боллоо. Ингээд унаа унах буян хийсээд өгдөг юм байна гээд бvр гутарчихсан сууж байсан даа. Би бvр нvдээрээ vзэж, чихээрээ vгийг нь дуулж сонссон толгой доо... Бид ер нь Ангаагийн насан дээр яаж шvv явах юм бол? ... гэж толгой сэжин өгvvлжээ.
Төгөө, Самбаа хоёр дуу дуугаа авалцав. Хангай өвгөний тухай яриад байвал хонины нэгэн хишиг өдөр багадах мэт байлаа. Ер нь хэн хэзээ нэгнээ нас өөд болоход нь мурий хазгай гишгэж явсныг нь дуудаж байлаа? Харин тэр хvний гэгээн цагаан мөр, хэнд хэзээ хэрхэн ач тус болж явсныг нь мэддэг бvхнээ хөөрөн дурсгалыг нь хvндэтгэдэг сайхан заншил байдаг санжээ. Yvний учир, хоёр өвгөн мөд барахгvй яриа хууч хөөрөг зөрvvлэн ёсолж, хоёул босжээ Самбаа мориныхоо жолоог хумин мордож, цулбуураа барин явуулын хvнийг хvндэтгэн босож зогссон Төгөө уруу хандаж:
- Энэ хойд дээгvvр гараад ирсэн чинь, далай цагаан хонь налайн харагдахаар нь баярлаж л байлаа. Тэгээд ажсан чинь чи явж харагдана гэж өгvvлэн унааныхаа толгойг өмнө зvг залав. Төгөө
- Чи минь тэгээд Ангаагийнханд намайг ямар байдалтай байж байгаа хэлээрэй дээ. Уг нь би ч гэсэн өвгөнийг залах нутаглуулахад нь байх л ёстой хvн дээ ... гэв. Самбаа ч тvvний аргагvй байдлыг ухаарч байгаа бололтой толгой дохин морио давьчин салж явав. Төгөө тvvний хойноос харан хэсэг зогсож байснаа морио хөтлөн явгаар хэд алхаж, хоёр талдаа налайх хонин харав. Хонь тогтуун идээшлэн, эхээ даган нялх ногоо гоочилж байгаа шинэ төлийн өнгө зvс содхон цайрч цагааран харагдана.
Самбаагийн далай цагаан сvрэг дайралдлаа гэсэн vг учиртай байлаа Монгол хvн ямар нэг яаруу тулгуу ажил хэргээр явж байхад халуун хошуут хонин сvрэг юм уу, адуу дайралдвал бэлэгшээн явдал хэрэг сайн сайхан бvтэхийн өлзий дэмбэрэл гэж vздэг ажээ. Тэгээд Самбаа, бэлэг дэмбэрэл бодон тэр vгийг хэлжээ. Төгөө ч учрыг нь ухааран урамтай vлджээ. Тэгээд нялх хурга мал тонших бvргэд хонь малынхаа ойр эргэлдэн байх нь гэж хөх тэнгэр өөд саравчлан бараа харж, сэжигтэй юм vл vзэгдсэнд морио чөдөрлөн тавьж энэ толгой дээр гарч тамхилан суугаа ажээ.
Самбааг бөрт буттай талын хэвгийд шоволзон торойсоор бараа тасартал нь өөрийгөө саатуулан харж байснаа, нугалж суусан өвдөгний ойр гарт өртсөн жижиг жижиг чулууг хэд гурваар нь тvvн нойтон алган дотроо өнхрvvлэн эрхи мэт нэг нэгээр нь имрэн сэлгэснээ, ганц ганцаар нь эрхий хуруун дээрээ гарган нясалж саатав. Тэгснээ солгой гарынхаа алгыг дээш харуулан эвэршиж гараг жилийн тооцоо хийв. Тэр Хангай өвгөнийг хэзээ нутаглуулах нь вэ гэж тунгаан vзжээ. Тэгээд маргааш юм байна гэж өөртөө өгvvлэн хонь малаа харж ахин чулуу тvvн алгандаа өнхрvvлэн саатав.
Төгөөг орь залуу явахад Ангаа хэмээх Хангай гэж нарийхан нуруундаа шар ногоон дурдан ч юм уу бажгар өргөн гэгчийн ороож, хошмогтой цагаан тоорцог чихийг нь сөхөн өмссөн ануухан өндөр хар хvн байлаа. Нvд булаахааргvй ч товхийсэн мөнгөн тоногтой эмээл хазаар хэрэглэхийн дээр зун бол бэлгvй хэт зvvн, өвөл бол ясан савхтай vйсэн иштэй хутга бэл сэлттэй нь бvрэн зvvнэ. Тэрбээр адуутай дайралдаад унага дааганаас нь аваад азарга морьдыг нь шинжиж байдаг зантай адуунд хайртай, сайн морь унах дуртай гялалзсан эр байлаа. Харсан vзсэн мал, дэл сул алдуул тааралдвал андахгvй, эрэл сурлын хvнд тус хvргэхийг нэр төрийн хэрэг мэт мөрдөн, ядарч зvдэрсэн хvнд тус дэм болохыг ариун vйлс гэж баримтална. Харин морь малдаа ширvvн хvнд нvvр өгөх дургvй. Тvvний эдэлж унасан морь нь хэзээд өнгөлөг, гундаж эцсэн явах нь нvдэнд vл өртөнө. Хартал талын салхи сөрөн дээлийнхээ сугыг хөөрөгдөн давхивал давхиж л явдаг, сольж юvлж амжихгvй хэд хонож байвч тэгтлээ хvндэлнэ. Бvр хөгшид настан Хангайг vнэхээр морь унаж эдэлж сурсан хvн гэж магтана. Төгөө залуу насандаа, Хангай шиг vеийн харцуул залуустай, тvvн шиг морь малаа эдлэхсэн гэж яриан дундуур хавчуулж морин толгой алдахгvй уургаа шидэхийг нь хvртэл бахархан хөөрч байсан нь зөндөө. Өнөө эргэн санавал Хангай сайхан эр явсан ажээ. Одоогийн хvvхдvvдэд тэр тухай яривал "Энэ бөгтөр өндөр өвгөн тийм хvн байсан гэж vv" хэмээн гайхаж мэднэ. Гэвч Төгөөгийн vеийнхэн мэдэх аж. Тэр ч байтугай Төгөө нэгэн vе Хангайг гэрийнхээ босгыг алхан орж ирвэл, эзэгтэй нар хvндэтгэн дээшээ залж, идээ будааныхаа дээжийг барьж, гэрийн эзэд хууч яриа дэлгэх, хурдан морио шинжvvлж, тvvнээ олзуурхан ярих дуртай байсныг гайхдаг байжээ. Зарим хvн Хангайтай аян зам нийлэх ч юм уу, аль нэг ажил төрөлд хамт явснаа аз тавилан мэт ярилцах агаад тvvнтэй ойр дөт vерхэж нөхөрлөх, айлсаж саахалтсаж нvvж суухыг хичээж байдаг хvн захаас аван тааралддаг учрыг нь олж цөхөхдөө дэмий л өөртөө "Ийм нэг олондоо буянтай явах нас намба ирэх болов уу?" гэж боддог байжээ Тvvгээр vл барам Төгөө тийн нас намбын бараагvй цагтаа Хангайд нэг их тус болж баярлуулах юмсан гэж цээжиндээ бат санаж явсан цаг ч бий ажээ.
... Баян Садын хvргэн болоод байсан тэр зун. Төгөө Садын бараан голдуу зvсний таван азарга адууг нь Бор-Өндөрийн цаваас өглөө болгон цуглуулан Хашаатын худаг уснаа, Сад хvv хоёртой ховоо сэлгэн усалж хvргэн хvv хvчээ харуулж явав. Тэгтэл гvv барих болж хавийн харчууд унагыг нь уургалж туслахаар хуран иржээ. Нэгэн усныхны хэний нь ч гэсэн унага барих vед унаа унаж уурга барьсан эр хvн сураг чимээ л авсан бол ёс мэт цугларч онгон эмнэг унагыг нь барилцаж ороо догшны нь уургалалцаж хөл болдог эртний заншил байлаа. Гэрийн эзэд ч жилдээ ганцхан тохиох тэр өлзийт өдөр ирсэн болгоныг найр тавин угтаж, гvvгээ барьсны дараа vрсийн идээ шvvсээр дайлна. Тvvний дээр сайн уургач айлын хvргэн болоод анх гvvг нь барилцах гэж байлаа. Садын адуу чийрэг догшин, тvvгээр нь ч гэрийн эзэн бахархана. Тvvний учир Төгөө хадмынхаа нvvрэн дээр уургаа хугалах ч юм уу, унаганы толгой алдах вий гэж битvvдээ тvгшин зовж байлаа. Харвал, хадам эцэг нь адуугаараа аагархан унага барихаар ирсэн улсыг голж шилэх мэт алхаа гишгээ, харц нvд нь нэг л эгдvvтэй ондоо харагдах аж. Тэгэхэд нь Төгөөгийн зvрх бvр vхэж байлаа. Хvний ид хав, эр бярыг сорих мэт хурааж ирсэн адуу, шинэ буусан дэнж дээр угсарч татсан таван зэл угсрахыг нь угсарч, зэрэгцvvлэхийг нь зэрэгцvvлж татсан дэвжээн дээр багшран, олон хvний бараанаар ороо догшин нь омгорхон сvртэй хуухирна. Тэгтэл яг унага уургалах цаг болж, морьтой хvvхдvvд адууны тал талд гаран хурааж хумихаар хөвсөрч, эрчvvд уурга хуйваа угсран ногт чагт арзайтал нь барьсан улс зэл уруу ханджээ. Төгөө өвдгөө чичруvлэн хадмынхаа уургын халиун моринд уургаа тулан мордохын зуур эргэн тойрныг харвал Хангай хусан уургаа барин бас уургынхаа урт хvрэн морио уначихсан ирж яваа харагдлаа. Төгөө тvvнийг хармагцаа уулын чинээ тvшиг тэнгэрээс буусан чинээ баярлажээ. Баян Сад ч тvvний барааг хармагцаа биеийн нь хөшөө гарсан мэт болж дуу шуу болон хөгжиж, шальдархан уургач нар сvрдэх мэт болжээ. Сад багц багцаар нь багласан ногт чагт гарынхаа бугуй тохойд сэгсийтэл нь углан алхах зуур Хангайд хандан,
- За чи ирсэн хойно болох нь тэр ... гэж сэтгэл хангалуун өгvvлэхийг сонсоод гэнэт Төгөөгийн бадарч ассан баярын гал унтрах шиг болж хор шарын утаа цээжинд нь уугин баагих шиг болжээ. Тэр хадам аавынхаа баясангуй байгаад гомдон хорсож, Хангайг адлан бухимдаж дэмий л уурганыхаа хусан ёзоорыг нойт оргитол атган авлаа гэтэл бас vеийн харчууд: нутаг усны уургач нар Хангайг "Ангаа”, "Ахай” болон сvр сvлдээ тvvнд өгөн хэзээний давлиун зангаа гээх шиг болж ахуйд "Муусайн долигонуур юмнууд ..." гэж дотроо голон омог ааг нь шатаж байлаа. Тэгснээ, ороо хангал барьж хөөж байгаа газар, Хангайн барааг харсан шальдархан уургачид уургалах гэж байгаа мориныхоо толгойг олохоо болин мунгинах ч юм уу, зарим нь уурга хуйваа моринд алдан, нэг бол эмээл дээрээсээ хуу татуулан халааж холиох нь ёс мэт тохиодог гэж хөөрөлдөхийг нь бишгvй сонссон тул бас ч хулчийсхийжээ. Хангай, Төгөөг ийнхvv шатаж явааг даанч ойлгосон янзгvй Садын араас морьтойгоо даган ойр зуурын vг солин шинэ татсан зэлэн дээрээ биесээ тvрэн тал тал тийшээ хуухиран тачигнах адуун сvрэг уруу нvд тавин явж байв. Гэтэл зэлний дэргэд ирvvт, Сад өнөө олон ногт чагтаа арц унгатган ариулж ёслоод өврөөсөө урт цэнхэр хадаг гаргаж
- За Хангай минь, ууган унагыг минь уургална даа ... гэснээ амыг нь тvvн рvv харуулан хандав. Ийм ёс төрийн явдал болно гэж бодоогvй Хангай цочсон мэт эмээл дээрээ хавьчин суудлаа засангуутаа цээл сайхан хуйв угсарсан урт уурганыхаа толгойг дээшлvvлэн бvр ёзоороор нь газар тулан босгож зvvн мөрөөрөө тvшин тонгойж
- Сад минь юу гэсэн vг вэ? Хvv чинь байна, хvргэн чинь байна Цаадуулынхаа нэгээр уургалуул ... Адууны чинь эзэн гомдоно ... гэж татгалзах дуунаар Төгөөгийн нөгөө бухимдал пурхийн арилж, Хангайд тэрхэн зуур жигтэйхэн их баярлажээ. Сад ингэхэд нь яахаа мэдэхгvй дороо зогтусан зогсов. Тэр "За энэ нусгайнууд унага жигшээчих вий Толгойг нь олохгvй, уургалах гэж байгаа нь энэ гээд ороолгож хөөгөөд ороо болгочихож мэднэ" гэж илэрхий голсон янзтай дэвжээ тойруулан харжээ. Сад ингэж ч хэлж чадах хvн байлаа. Өөрөө морь уургалахдаа тааруухан хэрнээ хvн их голомтгой юмсанжээ.
Төгөө "хэнийг шилдэг бол доо?" гэж бодон хөндийхөн харзнан хvлгийнхээ амыг тогтоож ядан байлаа. Сад өнөө хадгаа барьсан чигээрээ ам ангайн хэсэг зогссоноо их л шийдмэгхэн Төгөөг гараа занган дуудаж, уурганы нь толгойд урт цэнхэр хад намируулан уяжээ. Тэгээд ч бvvр баярлаж гvйцэв. Гагцхvv эл ёс төрийг нvvр улайлгахгvй гvйцэтгэхсэн гэдэг бодол сэтгэлдээ дvрэлзvvлжээ.
Хадаг уясан урт уургаа суналзуулан, хамгаас тvрvvлж ууган унага уургална гэдэг vнэхээрийн нэр төрийн хэрэг байлаа. Хvн болгон л энэ нэр төр, итгэл найдварыг хэрхэн өргөх нь вэ гэх шиг Төгөө уруу харцаа хандуулж зарим нь шоолж сонжсон янзтай жуумалзан харж хөдлөх барихыг нь ажин анажээ. Хангай тэр өдөр нялхавтархан хоёр унага ёс болгон уургалаад л зэл уруу адуу хураалцан хашилцаж шинэ тулгар уургачдыг урамшуулан дэмжсэн vгээр шагнан, цойлж одсон хэд гурван адууг хэрхэн эргvvлж ирэхийг хvvхдvvдэд зөвлөн бусдыг хөхvvлэн байжээ. Харин Төгөө хорьж болдоггvй хорин насныхаа аагийг чухам нэг гаргаж өнөө хадгаар мялаалгасан уурганыхаа эзэн, ямар уургач болж яваагаа гайхуулах шиг болжээ. Хангай таван азарга адууны унага зэллэж дууссаны дараа зэлэндээ тэлчлэн дэвхцэх унага харж Сад уруу "Адуу чинь өснө өө! Энэ сvргийг чинь эдлэх эзэн нь ирсэн байна шvv" гэжээ. Энэ vг Төгөөг магтсан vг байлаа. Тэгээд нэр төрийг нь өргөж өгсөн Хангайд дотроо их баярлан хэзээ нэгэн цагт энэ хvнийг нэг баярлуулан гэж бат санажээ.
Төгөө ийнхvv өнгөрснийг дурсан бодож "Би чинь тэгээд, өнөө өөртөө амласандаа хvрч, Ангаагаа баярлуулж гялайлгасан билvv?" гэж бодов. Ер нь бодоод байхад хvн санахаар гийгvvлж гялайлгасан юм санаанд нь орж ирэхгvй байлаа. Хангай өвгөн, зөвхөн адуу малд хайртай, эмнэг догшинтой ноцолдсон гvжир гvдэсхэн хvн биш байлаа. Нутгийн олон бэлчээр ус таньдаг, бичиг ном мэддэг гэж хvндэтгэхийн дээр өөр хvний тусыг эрж хvvе хаая гэж хошуу цорвойдоггvй эр явлаа. Нийтээр бичигтэн болоогvй байхад Хангайгаар захидал бичиг дуудуулах юм уу, өргөдөл айлтгал, захидал занаа бичvvлэх гэж унаа хөл болон очдог улс олон болоод ч тэр юм уу, хий сvрдсээр яваад өдий болсон шиг санагдана. Тэгээд цагаан сараар ч юм уу, сар шинэ гарсан хойно уулзаж учраагvй бол нvvр тулсан газар амры нь эрэн золгож энд тэнд дайралдвал "Ангаа, Ангаа" гээд л нvдний нь дор бузгайрхан явснаас бус магнай тэнийтэл нь баярлуулах гэж орь залуудаа санасан санаандаа хvрээгvйг бодохоор гэнэт
сэтгэл нь тавгvйрхэн хямарч, зvрх нь гунигтай цохилох шиг болжээ суудлаа засаж. гаанс тамхиа гарган дахин нэг шунаг гэгч нь нэрэв. Тэр сэтгэл тавгvйдэх vедээ ийн тамхиа тvргэн сорон, утааг нь бөөн бөөнөөр нь шившин сэлбэлзэн аягладаг ажээ. Төгөө холдон байгаа хонь, тохоотой эмээлдээ тvvртэн хэвтсэн морио ч ажсангvй, хэсэг зуур өөрийн бус сэтгэлийн хямрал бухимдалд орон гацжээ. Бодон бодоход тэр Ангаа өвгөнд төлөх ёстой өрөө төлөөгvй хvний мөсгvй зан гаргасан мэт заавал тvvнийг цайруулахгvй бол сэтгэл ер амрахгvй мэт санагдах ажээ. Тэр, аль цагийн санаж бодож явснаа хvн олонд хэлж явсан ч биш гэж нэг бодсон авч энэ бодол сэтгэлийг зогоон аварч чадахгvйг бас ухаарчээ. Тэгээд нэгэн зуур Самбаад ч яльгvй атаархах сэтгэл төрж санаа бодлоо сатааруулан ханьсаж асаасан тамхиныхаа
утааг хайнгадуухан vлээж гаансаа тvрийлэн хавтгаа бvсэндээ хавчуулан шийдмэгхэн босов. Төгөө, Ангаа өвгөний оршуулгад очих санаатай хэдий оволзовч ардах ажил төрлөө орхиж болохгvй байлаа. Гэрт хөл муу ганц хөгшин нь хоёр ачтайгаа байгаа аж. Тэр ядаж, унаа унаад хонь малын хойноос шогших чадалтайсан бол нэг хоногтоо орхиод явчихаж болох сон. Өвгөнийг баярлуулах хөг өнгөрсөн ч атугай, vлдэж байгаа vр хvvхэд төрөл төрөгсдийнх нь уй гашууг хуваалцаж цогцос шарилыг нь өргөлцөн уул усы нь тvшилцэхэд
сэтгэлийн сэв арилах шиг санагдана. Дэмий л хий адган учир зvйгээ
ядан цөхөж эхлэв.
Шороо чулуу шvжигнvvлэн алхаж ирэх чимээнээр хажуулдаж хэвтсэн морь нь эзэн уруугаа нэгэнтээ соотосхийн харснаа залхуутай гэгч нь чөдөртэй хөлөө тэлчлэн босов, Тэгснээ эмээлийнхээ гөлөм дөрөөг шигшин шилгээхэд нь Төгөө амандаа "шийг-шийг шившиж, мориныхоо толгойд эвхсэн жолоо цулбуураа тайлан хазаарлаж чөдрийг нь аван ганзагалаж, биеийн нь чилээг гарган хэдэн алхам хөтлөн явснаа мордон хоёр тийшээ холдон одсон хониныхоо хойноос
товор товор алхуулжээ..
Өдрийн нар зулай дээр ээн, холхи хэцийн цохио гялталзан бvр алс хvрэн хөндийн дунд ганц нэгхэн хуй босон замхарч харагдана. Төгөө аанай л тvжир тvжир алхлах мориныхоо явдалд бvvвэйлэгдэн хvний амьдрал, нас намтар vндэст өвс ногоо мэт урган дэлгэрч гандан гундаж, мөнх бусын салхин хvрдэн автан нисдэг орчлонгийн жам ёсыг уяран бодсоор явлаа.
Энэ нутгийнхан талийгсдаа "Хөх-Өндөр" хэмээх өнчин өндрийн өвөр залуу энгэрт нутаглуулдаг ажээ. Тэр газар Төгөөгийнхеөс хагас өртөө шахам зайтай. Нэгэн хадтай дэл, хоёр зузаан гvвээ давахад л бараа нь харагдана. Нэгдлийн төв бол тvvнээс цааш, бас хагас өртөө зайтай. Тэндээс л Ангаа өвгөний сvvлчийн аян замын цуваа наашилж Хөх - Өндөрт ирнэ гэдгийг Төгөө дотроо бодон тvрvvхэн өдөр жил тооцон vзэж байснаа санав. Төгөөгийн сувай хонь тэр Хөх - Өндөрийн чиг бэлчин яваа харагдана. Нөгөө суурь нь өөр зvг толгой хандуулжээ. Нөгөө хоёр сvрэг хониныхоо алийг нь тvрvvлж эргvvлэхээ шийдэж ядан гэлдрvvлэв. Тэгснээ гэнэт нэгэн мэргэн сайхан санаа олж өөртөө олзуурхан морио давиран нялх бага төл бvхий хонь уруугаа холхон айлын хэр шийдмэгхэн цогиулснаа морио татан алхуулав. Ухаа морь нь тvvнээс ч хол давхих шинжгvй байлаа. Ер нь эзэн хөлөг хоёрт тvvнээс ч хол дэргэх хэрэгцээ байсангvй. Тэр хониндоо дөхөн өөрийгөө дэргэд нь байгаагаа мэдэгдэн нэгэнтээ чимээ өгөн хашхираад ойрхи нэгэн өндөр дээр гарч суув. Энэ удаа тэр тамхи гаансаа угсарсангvй, харин зvvн ар сvvжин дээрээ тvнтэгнэн явсан ширэн савтай хоёр нvдний дурангийнхаа оосрыг тайлан авч хол ойрын бараа, ийш тийшээ бэлчиж яваа адуу малыг ажин дурандав. Тэр саяхан бодож олсон санаандаа сэтгэл ханан царай тавиран баясжээ. Төгөө сувай хонио дурандав. Хонь нь тун тогтуун цаашилж байв. Хавар эрт гарсан хурга, эхээ даган цайвалзан гялалзах нь өвсөн дунд цацсан сувд мэт өнгөлөгхөн харагдана. Төгөө За, та нар цаашилж л бай. Хөрвө хурга заяа нь унтаж хоцрохгvй. Ойр хавь ч айл суурь байх биш. Явж байвал явж л байг ... Орой тийшээ барааг чинь нэг хараад авамз ... Хээр хонож сураагvй биш ... Хотгvй отор гэж хичнээн ч жил хийж ирэв дээ ... Харин энэ жилийн хувьд гэвэл анх л хээр хонох нь ... Тэгсэн ч яах вэ" гэж өөртөө ярьж суулаа.
Хургатай хонь нь эзнээ бvчин налайн ирснээ эргэн тогтож, сvv, нялх ногоо хоёрт бойжиж махалсан ишиг зvггvйтэн бөөн бөөн хадан дээр vсчин гарч биесээ хөөн тоглонгуутаа зөндөө яваа хурганууд өдөн сээтэгнэхийг нь өхөөрдөн баясав. Малынхаа өнгө зvс; цовоо цолгиныг нь харахдаа сэтгэл нь хөөрч байдаг нь малчин хvний зан ажээ. Төгөө морин дэл дээр бодож олсон санаа, хариулж яваа сvргийнхээ сэргэг чийрэг өсөж торнин буй төл хоёрт олзуурхан аашилжээ. Эзнээ бараадан ирсэн сvрэг бvр ч тогтвор орон налайж зарим хонь цатгалдсан янзтай хөл жийн хэвтэн харагдана. Бас өвс ногоо гоочлоод төдий л удаагvй хургад ханьсан хоёр гурваараа бөөрөө нийлvvлэн буруу зөв харан хэвтэж ухаан зvггvй унтаж ч байгаа vзэгдэнэ. Төгөө тvvнийг өнөө л өхөөрдсөн чигээрээ баяслын гал гялалзсан нvдээр ширтэн харж "Хөөрхийс ... Хоол явдал хоёртоо ядарч ... Томоогvй л амьтаддаа" гэж шивнэв. Нялх хурга ишиг ингээд унтчихаараа сvргээсээ хоцрон гээгдэх нь бий. Бас элээ шувуу элэг барин дайрч давшилж гоочлох нь тохиолдоно. Төгөө тvvнийг юун эс андах билээ. Нойр хоолгvй шавдаж байж төллvvлж аваад, нохой шувууны хоол болгочих вий гэж бага нялх хурга ишигний хойноос нvд салгахгvй харуулдан хариулна. Уг нь, тийм бага балчир төлийг гэрийн ойр хариулах ёстой авч Төгөө гэрийн бараа ил газар малаа хариулах дургvй. Тэр ч байтугай гэрийнхээ бараа ил, холын овоо толгой дээр ч суух дургvй зантай хvн, Нөхөн санавал, энэ занг өнөө Хангай өвгөн сургасан аж. Нөгөө баян Садын хvргэн болоод нэг хоёр жил болж байсан цаг, адуу малд явж байхдаа гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс гэр уруугаа дурандах дуртай байжээ. Тэр, хэн хэдийд манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов, гэрийн яндангаар утаа гарч байна уу, vгvй юу гэж анадаг байжээ. Нэгэн удаа тийн гэр уруугаа дурандаж суухад нь Ангаа хаа ч хvрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн дөрөө мулталж, унааныхаа хөлсийг сэврээн саатах зуур юу хийж, юу бодож суусныг нь цээжин дотор нь ороод vзсэн юм шиг
- За, хvv минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу? Битгий тэгж бай. Зvдэг гэдэг юм. Малд яваа эр хvн чинь холыг харж явдаг юм. Наад зах нь гэхэд чамайг эхнэрээ хардаад тэндээс харуулдаж суудаг гэж тоглоом болно. Гэрийн эзэн гэдэг чинь, гурван давааны чанадыг байг гэхэд гурван гvвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм ... гэж сургажээ. Тэгэхэд Төгөө vнэхээрийн их ичиж, өөртөө.vvнээс хойш ингэж суухаа больё гзж бодсон аж. Тэгээд ч уяа шонгоо эргэлдэн харуулдахаа больж, уул уулын бараа толгой ширтэж ухаан бодлоо холын холд бэлчээхийг хичээн, орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ. Ер нь, хөөрөг зөрvvлэн ёсорхон тав арван малаа бөөцийлж өсгөн, хол ойрын хvнд нутаг ус, айл саахалтынхаа нэр төрийг өргөн явах, хvний арчаа овсгоог хэнээс сурч мэдсэн юм бэ, хэн хэлж өгч байсан юм бэ гэж бодоход уйдаж цөхөөгvй нутгийн настан буурал, тvшиж тулж явсан мэт санаанд нь цалхийн буухуй зvрх сэтгэл уяран байв
Төгөө оройн нар ташсан хойно сувай хониныхоо хойноос ухасхийн бараа харав. Сvрэг нь яг л өөрийн нь бодсоныг мэдсэн юм шиг Хан -Өндөрийн наад гvвээн дээр налайж байгаа харагдана. Салхины чиг янзыг vзвэл баруун урдаас vе vесхэн vлээж шөнөө эргэн хонох, чигийг барин зугуухан хотондоо дөхvvлэн иржээ. Хөгшнөө "Сувай хонио яачихаад ирж байгаа нь энэ вэ" хэмээн гайхан асуухад нь "Өнөө шөнөдөө хээр хонуулъя гэж бодлоо хө" гэжээ. Чингээд Ангаа өвгөнийг өөд болсон тухай хөгшиндөө дуулгаж, өнөө гэнэт төрсөн мэргэн бодлоо ч бас ярьж, vдэш нь шар тос хайлан зулын гол ороож мөнх галын бяцхан тасархайг Ангаа өвгөнд зориулан өргөжээ. Хөгшин нь ч бас нутгийн нэгэн настан нуган олноо орхисонд гаслан харуусаж яагаад бага залуудаа тvvнээс сvрдэн айж эмээж явдаг байснаа хөөрөлдөж, хоёул "Бид чинь, энэ хойд vедээ Ангаагийн жишээний байр суурь эзэгнэн байна уу?" гэж яриа дэлгэсэн аж.
Өглөө нь бараг vvр хаяарч байхад Төгөө хээр орхисон сувай хониныхоо барааг харахаар морио барин мордов. Yнэхээр санаснаар нь салхи зvvн хойд зvгээс сэвэлзэж байлаа. Тэр, Хөх-Өндрийн бараа харагдах хэц, нэгэн гvвээ даван замдаа бэлчиж байсан баахан адууг хөөн өчигдөр хониныхоо бэлчиж байсан гvвээн дээр гарч ирлээ. Тэгэхэд vvр манхайтал цайж дууч болжморын жиргээ намдан, хээр агь шарилжийн шинэхэн vнэр сэнгэнэж байлаа. Хээрээр ширvvхэн хөөсөн адуу явдалдаа халан Төгөөгийн бууж vлдсэн гvвээг орхин Хөх -Өндөрийн зvvн суга чиглэн цувран одов. Төгөө хоёр нvдний дурангаа гарган хонио олж харахаар Хөх - Өндөрийн хавийг нэгжин хайж гарав. Ер гялайх цайх юм нvдэнд нь vл өртөхvй, санаа яльгvй зовнин "Өнөө унасан бух vгvй, уулын буга ч vгvй" гэгчийн vлгэр болох нь уу гэж боджээ. Ургах нарны тvрvvчийн туяа баруун тэнгэрийн хаяанаа сvvмэлзэх уулсын магнайд шижиртэн тусаж төдөлгvй их талын улаан наран дорно зvгт нэлийн бvvдэгнэх гvвээ, толгодын чанадаас vvлгvй, манхайн цэнхэртэнэ. Төгөө хоёр нvднийхээ дурангийн дугуйд хамаг хараа нvдээ хандуулан орчныг харуулдсаар ямар ч бараа олж харсангvй. Хамаг бодсон санасан нь бут нуран унаж байх вий гэж бодохоос зvрх нь пал пал тvгшvvртэй цохилж эхэлжээ. Тэгээд, нvднийхээ чилээг гарган тvр дурангаа салгах зуураа багцаа хайн өчигдөр бэлчиж байсан хониныхоо мөрийг хавь ойроороо ажиж мөрөөр нь хаашаа явсныг нь мэдэхээр шийдэв. Тийн морио хөтлөн мөр хайн айлын хэр зайтай явж ч vзэв. Нvдэнд нь юу ч туссангvй. "Ямар хаашаа лvд вэ?" хэмээн хамар дороо хараал тавин гайхахуй, оройны нь vс өрөвсхийн босох шиг болж, бvх бие нь ширвээтэн жихvvцэсхийжээ. Тэгээд аанай л газар өвдөг нугалан сууж армаг тармаг буттай ухаа, Хөх-Өндрийн ар, шаваг шарилж, харгана сэгсийх хоолойг ахиад л нэгжин харлаа. Урган гарч байгаа нарны гэрэлд хавийн бараа улам тодрон дурангийн нь хараанд гадаалж яваа бозлог хvртэл тусаж байлаа. Гэтэл сvрэг хонины бараа байдаггvй. Төгөө гайхширсан янзтай дурангаа өвөр дээрээ тавьж өлөн шvлсээ хэлэн дээрээ цуглуулан газар нулимснаа "Арай эндээ тогтож хонолгvй гэр хотоо гээд эргэчихдэг юм биш байгаа даа!" гэж ганцаараа ярив. Гайхахдаа тэр ганцаараа ярьжээ. Эзгvй хээрийн талд ийнхvv дvнгэнэтэл ярьсандаа ичиж, гаанс тамхиа хань татан нэрэв. Тэгэхдээ ч өнөө л хониныхоо барааг олоод харчих гэсэн хорхой дvvрэн энэ тэрийг гvйлгэн харсаар байлаа. Тvvний нvд тэгтлээ ч муудаагvй аж. Нэгдлийн төвөөс Хөх - Өндөр хvрэх замд бусдаас ноёлог нэгэн нvцгэн нуруу бий. Тvvн дээгvvр гарч ирэх давж орох юмны бараа эндээс тодхон харагдана. Төгөө ямар нэг зөн совинд хатгуулсан мэт тийш хараа тавив. Тэгтэл ... Мандаж байгаа нарны гэрэл дагуулан нэгэн ачааны машин дvнхийн гарч ирж байгаа харагдав. Төгөө гаансаа зуусан чигээрээ өвдөг дээрээ өндийн зvрхээ палхийхийг анзаарав ... Тэр машины араас ахиад нэг машин, бас нэг хөнгөн тэрэг гарч ирлээ... Төгөө зvрхэндээ дуу алдав. Тэгээд сандран босож гаанс тамхиа далд хийж ахин эргэн тойрныг сэтгэл догдлонгуй эргvvлэн харжээ. Хонь нь даанч бараагvй ажээ. Харин өнөө замдаа хөөж хөдөлгөсөн адуу
Хөх -Өндөрийн зvvн сэрвээн дээр гаран яваа харагдана. Төгөө мориндоо мордон ямар ч атугай, хонио хаашаа явсныг мөрөөр нь мэдэх гэж бууж мордон гvвээн дээгvvр хөндлөн нялх ногоо дэлгэсэн газрын хөрс ажин дэргvvлэв. Бут өвс, чулуу, шаваг тэсэгний хожуул дунд хааяа морины төвөргөөн, алхаа гишгээнээс нь айж дэрвэсэн хонин гvрвэл хойш урагш гvйн, хар цох мөлхөн хурдалж харагдана. Гэтэл хонины шив шинэхэн мөр орж ирэв, Ажвал тогтуун, аясаараа идээшлэн явсан аж. Төгөө хониныхоо мөрийг vзэж хэрэндээ бэмбэн тvгшиж явснаа огоорон баярлав. Хонины хоргол өнгөн тал нь эвэрсхийн нов нойтноороо байлаа. Багцаа бодвол, vдшийн бvрийгээр л унагасан болов уу гэхээр байлаа. Төгөө толгойгоо дээш өргөж хониныхоо давж одсон байж болох гvвээ өөд баахан харж зогсов. Тэр гvвээний наад хуудас хоолойд, хоёр цагаан цэнхэр тогоруу, хар өревтөл зогдор юугаа намируулан бөхөг бөхөг тонголзон явахаас өөр амьд амьтны бараа олж харсангvй, Өнөө оршуулгын цуваа газрын хаяанд бараа ч тасарсан аж. Харин сая анзаарвал машины моторын бvгт дуу сонстон байлаа. Төгөө мориндоо мордон эргэж гэлдрvvлэв. Тvvнээс биш Төгөө Хөх -Өндөрийн энгэр уруу хvрээд очвол тийм ч хол биш байлаа.
Шинэ өдрийн салхи зvvн хойноос чигтэй vл мэдэгхэн сэв сэвхийнэ. Төгөө хонь маань салхи даган наашаа гарч ирнэ гэж баттай итгэж явав. Тэгээд нэлээн явснаа эргэж нэг харав. Тэгснээ мориныхоо амыг татан бvр биеэрээ эргэж, Хөх-Өндөрийн чиг хараа тавив. Тvvний нvдэнд цавцайн цайрах хонин сvрэг гялсхийн харагдах шиг болсон нь vнэн байжээ. Хонь нь мөнөөх машин зам дээгvур нь гардаг ноёлогхон нvцгэн нурууны буюу Хvрэн нурууны наад бутат гvвээн дээгvvр хоёр жигvvр тэлэн бэлчиж байгаа харагдав. Төгөө хониныхоо барааг харж санаа амарсан мэт шvvрс алдаж, дотор цайн баясжээ.
Хоногийн дараа vд хэвийж байхад Самбаа эргэж ирэв. Тэр, Төгөөд Ангаа өвгөнийг хэрхэн нутаглуулсан тухай яриа дэлгэн аанай л хөөргөө зөрvvлэн тамхилцгааж саатав, Тэр өгvvлрvvн
- Хөөрхий Ангаа буянтай хvн байсан нь vнэн байжээ. Газар газраас бишгvй л хvн ирж, ах дvv, vр хvvхэд нь ч цөмөөрөө байж байна. Чамайг би гэрээс гарч чадахгvй байгааг хэлсэн. Yгvй хө, өвгөнийг хөдөөлvvлэх гээд Хөх - Өндөр уруу явж байтал Хvрэн нурууны ард яг улаан зам дээр олон хонь налайж байдаг юм байна. Хэн хvнгvй л бэлэг дэмбэрэл бодож байлаа. Бас тэгээд яг чимээгvй газар дээр баахан адуу байж байдаг гэж байгаа ... гэж баяртайгаар сонирхуулан өгvvлжээ. Төгөө ч тvvний яриаг ихэд олзуурхан сонсов. Тэр ийм ч нэг мэдээ дуулах болов уу гэж горьдож байсан тул бvр ч олзуурхав.
Самбаа бас,
- Өвгөний сvулчийн замд халуун хошуутай мал дараагаараа дайралдлаа гэж зөндөөн баярлан бэлэгшээж байна билээ. Хэр шvv дээ, Тийм явдал ховор байдаг юм гэнэ билээ ... гэж ярьжээ
Энэ яриа Төгөөд тун таатай санагдаж байлаа. Тэр дотроо, за яамай! Хөөрхий өвгөнийг баярлуулах гээд чадаагvй хvн би. Yлдэж байгаа улсыг нь бага ч болов баярлуулсан бол болох нь тэр. Хvн өөрсдөө мэдэхгvйгээс биш бие биендээ хичнээн их өртэй байх юм бэ дээ. Өвгөний замд хонь мал байлгая гэж бодсон маань онох нь онож... Хэн намайг тийн хичээснийг мэдэв л гэж. Мэдээд ч яах юм билээ Бас мэдvvлээд ч яах билээ гэж бодож суув.
1986 оны 4-р сар


С.Дашдооров
“Хөдөөгийн мөнгөн сар” /1989/ ном
80-100-р тал

8 Сэтгэгдэл:

Тошил said...

Хөдөө байгаа залуугаас өтөг бууц үнэртэв.

О.Элбэгтөгс said...

Chi yagaad busdad uuriin uzel bodloo tulgaad bgaa wum. Ene uguulleg saihan uguulleg. Gehdee eniig oilgoson oilgoogui mongol hun mongolooroo baina. tsag uye bainga huwisan uurchlugduj bg wum. Bidnii unet zuil asar olon shuu dee. Toshild helehed tanai uwuu emeegees l maliin zaar unertej bn bh.

oldoshaksli said...

ha ha
elbegee
uuchlaarai elbegee
gehdee bi unelemj bish morali yarisan sh dee.

morali.

unendee unelemj dagaad ugui bolj bui undestnii maani yos surtahuunii unet zuils. en helend ch hamaatai.

Тошил said...

Элбэгт хэлэхэд: Өтөг бууц бол заар биш болно. Дээр чиний найз мораль яриад байгаа бололтой. Цаг хугацаа урсан өнгөрч нийгэм хувьсан өөрчлөгдөж байгаа боловч Монгол хүний эрхэмлэвэл зохих үнэт зүйлс (чиний ярьж байгаа нь ч гэсэн)бидний цусанд нь, зүрхэнд нь, тархинд нь өнө оршиж байх болоосой гэсэн хүсэл, сэтгэлийн үүднээс энэ өгүүллэгийг бичсэн байх. Тийм ч учраас Баяраа дээрх үгийг хэлсэн байлгүй. Хүн хүн өөрийнхөөрөө хүлээж авах болмой.

О.Элбэгтөгс said...

yos zyi gedeg chine mun l unelemj shuu dee nuhduud mini6 er ni alivaag uuriinhuuruu awch uzeh ni hamgiin zuw arga zam l daa. bid busdiig nasaaraa duuraij amidrah uu. utug buutsnaas zaar hanhaldag.tsewer unelemj chine jinhene yos zui shuu dee seheereegui seheentnuud mini.

О.Элбэгтөгс said...
This comment has been removed by the author.
Мөнхбаяр said...

Энэхүү өгүүллэгт оруулсан тайлбараараа нийтлэлч сэтгүүлч маань өөрийн үзэл бодлын нэгээхэн хэсгийг илэрхийлж байна. Тэр нэгээхэн хэсгээр нь би бүхэл үзэл бодлыг нь төсөөлөхийг зорьсонгүй. Чин үнэн бодлоо хэлэхэд "Надад тайлбар нь таалагдсангүй. Тулгалт энээ тэрээ бол биш, намайг лав хүлж боогоод тулгаж шаардаад, хорьж цагдсан юм алга. Гэхдээ л тайлбар нь надад хүмүүст таалагдах гэсэн оролдлого мэт санагдав." Энэ миний бодлын нэг хэсэг бол дайралт биш, зүгээр л нэг хэсгээ илэрхийлсэн хүнд өөрийн нэг хэсгээ илэрхийлж байгаа "харилцаа". Юутай ч бага ч гэсэн өөрийн бодолтой хүмүүс юм хойно. Харилцаа байвал зүгээр юм уу гэж сэтгэсэн нь энэ. Олонхид таалагдах гэсэн оролдлого хүнийг цөөнх биш болгож мэднэ гэж би бодох аятай л байна.

Я.Баяраа said...

Олонхи цөөнх, таалагдах, эс таалагдахын тухай огтоос бодоогүй билээ. Тулгуур дохио төдий гурван өгүүлбэр. Гэхдээ чи сэтгэлээсээ хэлсэн юм шүү.

Post a Comment