ИНЭЭМСЭГЛЭЖ ЗУРАГДСАН АМРАГ


ИНЭЭМСЭГЛЭЖ ЗУРАГДСАН АМРАГ

Жаргаж манддаг ертөнцийн наран байхад
Жаахан гунигийн сэжүүрийг чамтай холбож болохгүй
Инээж уйлдаг хүний ертөнц байхад
Энэ хэсэгхэн нулимсыг нүдэнд чинь буулгаж болохгүй
Уран бийрийн үзүүрт инээмсэглэж буух амраг минь
Урьд нэгэн цагийн ийм зохиролт бүтээл минь
Амраг хосын уруул нийлж хагацах ягаан үүр байхад
Аз жаргалын нөгөө өнгийг чамд нийтгэж болохгүй
Алагхан эрвээхэй нисэх чимээгүй эгшиглэнт хором байхад
Амрагхан гоо бүсгүйн нисэнгүй үнэсэлтийг буцааж болохгүй
Төгс эгшиглэн зурагдаж дотор буух амраг минь
Төв сэтгэлийн гүнд алдрах хязгааргүй аялгуу минь
Санаж уулздаг сарны бүдэгхэн зөрөг байхад
Сайхан бүсгүйн тэврэлтийг буцааж ер болохгүй
Салж хагацаадаг цагаан манан байхад
Зүггүй гэнэн үгсийг сэтгэлд чинь үлдээж болохгүй
Үдэш үдшээр дотор зурагдах амраг минь
Үүр эртийн тунгалаг ийм зохиролт бүтээл минь
Солонгорон гийж ертөнцийн үзэсгэлэн дэлгэрдэг байхад
Соронздох адил чиний үзэсгэлэнд согтохгүй байж болохгүй
Барих юмгүй орчлонгийн цэнхэр эрхшээл тунарсаар байхад
Бадаг цээжний эгшигийг бичиглэхгүй өнгөрч болохгүй
Улам улмаар дотор зурагдах амраг минь
Урьд нэгэн цагийн ийм зохиролт бүтээл минь
Бүв бүлээн нулимсаар уйлдаг гэгээн тэнгэр байхад
Сэтгэл дотроо сэмэрсээр үзэсгэлэнт охид өнгөждөг байх юм
Салхи салхиараа бүхнийг арчдаг ертөнцийн гуниг байхад
Жаргал дотроо явсаар хос амрагууд одсон байх юм
Энэ гэгээн заяанд инээмсэглэж зурагдсан амраг минь
Эрт нэгэн цагийн тийн зохиролт бүтээл минь.





Л.Моломжамц
“Хавар шиг тийм хонгор” номоос.











-Энэ зууны эхэнд хэн шүлэг бичиж байсан юм бэ?
-Энэ зууны эхэнд Гончигийн Сүхзориг, Лхагвасүрэнгийн Моломжамц, Ганболдын Сонинбаяр, Цагаанчулуугийн Дэлгэрмаа, Доржсүрэнгийн Отгонцагаан нар л лав шүлэг бичиж байлаа.

8 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Бас Занданхүү...

oldoshaksli said...

ohiduud ni bandi naraasaa tsuuhun baih yostoi sh dee. He he.

О.Элбэгтөгс said...

bi...bi...bi tegeed yachaav hahahahahaha

oldoshaksli said...

chaavaas usleg amitanii uiten zurh

Mishaa said...

nadad tusalj gants nom zovlooch.Oilgohod amar shulegtei.

Б.Баясгалан said...

Mishaa, Erdenesolongo *Zun shig* gedeg nom unsh aa... oilgohod amar gedeg utgaaraa bish shuu. yamar ch l baisan saihan setgegdel toruulj chadna baih.

О.Элбэгтөгс said...

За тэгээд Мишаа минь Чимээгүй хот, Нэг урлаг гэсэн хоёр талтай нэг номыг олж унш.

oldoshaksli said...

Chi Enhboldbaatariin Tuner anirgui, Daraa ni Galsansuhiin Burhand heleh zuvluguug unshaatahval Ulziitugsiin Gantsaardliin Dasgal taalagdana aa.

Post a Comment