ЕСЕНИНД БИЧСЭН ЗАХИДАЛ

Бээж хөрсөн зургийг чинь хараад
тариачин минь
Бээрч орхих шиг болсон
зүрх минь
Шанаа тулсан хуурмаг дүрийг чинь олонтаа харсансан,
тариачин минь
Шархирч ийн тасалдсан нь нэгээхэн ч үгүй ээ
зүрх минь

Зарим хүний заримдаг амьдралыг
Заримдаа үхэл нь л үнэ цэнэтэй болгодогийг
Зарим хүний заримдаг амьдрал шиг
Үйл хэргийн минь гутамшигт үнэнийг
Үхэл л аварч магадгүйн үнэнийг
Үнэмшсэн даруй үхмээр санагдлаа, тариачин минь

Ийм юм бичсэндээ
Ичиж байна, өөрийнхөө өмнөөс
Ичгүүр гутамшгийн минь биелэл болсон
Зургийг чинь базаад
Инээмсэглэж байна, бусдын өмнөөс.













*Таних танихгүй бүхнээс уйдсан ч
Тархи зүрхнээсээ уйдаагүй...

хэвээр шүү
харин.

5 Сэтгэгдэл:

Тошил said...

Micheal jackson-d zoriulsan shuleg yum bolow uu Bayaraa

oldoshaksli said...

chi ch ter hariinhaa tuhai l yarina l daa

unguu dagaj bgaa ni ter

ha ha

О.Элбэгтөгс said...

kkk demii shahuu shuleg dee ene chine

Б.Баясгалан said...

нээрээ л хөрсөн цогцосыг нь хараад хөшиж бээх шиг болж билээ.

Тошил said...

Энэ зургийг нь хараад байхнэ чамтай ч адил юм шигээ. (colour...)би буруугаар ойлгочихож хохо

Post a Comment