Хаврын тухай дууг Намар дуулах нь Эгшиг зохист.

Амьд явахыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг… Энэ юутай үнэн үг вэ? Юутай үнэн үгсийг юутай үнэн хүмүүс бичиж үлдээгээ вэ? Олон зуун гурвал мөртүүдээс бүрдсэн энэ номыг уншиж суухдаа би эрхгүй ингэж бодлоо.
Мөр холбон шүлэглэх гэдэг тийм шимтээд баймаар зүйл үү? Яруу найраг танин мэдэхүйн хувьд хатаасан эрвээхэйн цуглуулганаас юугаараа илүү гэж? Олон олон зүйлийн тайлалыг эндээс олж болно. ГОЛ нь тэр бүхэн таны дотор л байсныг, олж нээхэд нь дэм болох гэж энэ бүхнийг бичсэн гэдгийг ойлгох болно…


Зохиолч Загдын ТҮМЭНЖАРГАЛын

“ГУРВАЛЖИН АЯЛГУУ”
(Хөвгүүнд бичсэн захидал)

номоос:

...Ухааны шилбүүрээр сэтгэлийн адгуусыг гилэх нь заримд хялбар, заримд бэрх, заримд угаас боломжгүй.
4.
Буруу зөв хоёр заримдаа ялгаршгүй.
Булингарт гол
Ёроолгүй санагдав ч ёроолтой л…

5.
Өмгөр заяатанд бол өдөр болгон бүүдгэр.
Гурван зуун жаран таван бүүдгэрийг
Гуниг нөмрөн гэлдэрч туулна л тэр…

93.
Уруу дорой бодолтонд
Уянга эгшиг ч зэвүүн санагддаг аж…
Урам зоригийн тухай түүнд өгүүлэх ч хэрэггүй.

114.
Чадал хэмээх хан боргоцой
Чацны өндөрт бус
Сэтгэлийн өндөрт ургадаг л.

361.
Ганцаараа жаргасан бол
Ганцаараа л зов
Гараа хэн нэг рүү сарвалзуулаад яах...

418.
Ухаангүй шалиглал эхлээд алт мэт...
Удалгүй зэс мэт...
Төдөлгүй зэв мэт...


428.
Оюун ухаан чинь л тэнд хүрээгүй бол
Оргил өөд мацах хэрэггүй.
Огтхон ч нэмэр үгүй...

470.
Цагаатгахгүй гэж мянгантаа хүсэвч
хилс гүжир цагаадаж л таарна
Цайлгахгүй гэж түмэнтээ хүсэвч
хиргүй үүр цайж л таарна
Цааз нь тэнгэрийнх тул...

490.
Эмзэглэ гэж зүр заяасан,
Эргэж хар гэж хүзүү заяасан,
Энэ бие их учиртай заяасан...

780.
Жартгаргүй үнэг гэж хаана буй
Жаваргүй өвөл гэж хаана буй
Жаргалгүй амьдрал гэж юу буй...

... Сэтгэлээ ялимгүй будангуйрах үест би өгөөмөр зан, ариун цагаан явдал үргэлжид ялан дийлж байсныг санадаг.
Аль ч цаг үед нүгэлтнүүд бас л оршин тогтнож, цагийн хожоон дээр бяцхан цэцэглэж, нэг л их жаргалтай дориун чинээлэг аж төрж буй мэт үзэгддэг авч, эцсийн эцэст заавал үйлийн үрийг амсаж, доройтон мөхдөгийг ч хааяа бодож үздэг.
Хөвгүүн минь, чи ч энэ хатуу үнэнийг ямагт сэтгэлдээ хадааслаж яваарай.



“ШҮҮДРИЙН ГИЛБЭЛГЭЭН” номоос:
***
Дурсамжийн арал,
Мөрөөдлийн арал хоёрын
Дунд нь
цэнгэг агаар

***
Зэлэн дээр май тавихад
Зэлүүд тал минь
Бужигнах шиг болдогсон...

***
Нүдэн дотор минь
Одоо ч
Мэлтрэнхэн урсаж байна,
Нүдэнгийн горхи.

***
Нууц гэж нэг юм байдгийг
анх надад
Нутгийн минь
цахиур чулуу
Хэлж өгсөн

***
Навчис
дээрээс нь асгарахад
Напальеоны хөшөөний зүрх
Ёгхийх шиг...

***
Зүдэргээнт шөнөөр дэмий л
Зүрхэн дотроо
Нар зурнам

***
“Эрмэг зүрхэнд
Гартахгүй юм ч гэж
юу байхав.”

Энэ л бодол
Туг минь байсан...
Тэр л жилүүдэд.

***
Аз жаргал гэж юу вэ хэмээн
Асууна уу, чи.
Амсалгүйгээр
үхэж болохгүй
Алтанхан
Алим л юм даа тэр.

***
Амьдарч чадалгүй
гутрагсдын
Амьсгал шүглэсэн
шүлгүүд л
Солиу олиу
Хүн овогтны
Сонгодог туурвил нь
болсон шиг.

11 Сэтгэгдэл:

О.Элбэгтөгс said...

ene ugaasaa yaruu nairagch bish bur yu ch bish

О.Элбэгтөгс said...

suuliin shuleg deer odoo yu geed gutsaad bgaa wum. saihan sanaa olson yum bol saihan bichih ni haichsiin ene nmetees davahgui amitan daa

oldoshaksli said...

Мөр холбон шүлэглэх гэдэг тийм шимтээд баймаар зүйл үү? Яруу найраг танин мэдэхүйн хувьд хатаасан эрвээхэйн цуглуулганаас юугаараа илүү гэж?

oldoshaksli said...

Эмзэглэ гэж зүрх заяасан,
Эргэж хар гэж хүзүү заяасан,
Энэ бие их учиртай заяасан...

Арима said...

ene bie ih uchirtai zayaasaaan gej.. yu ni bolohgui gj ugleed alhahad uruudaj gunihaargui saihan l ugs bn.

О.Элбэгтөгс said...

naadah chine gurav bur duruvdeh zindaanii amitan hernee uuriiguu urgelj negdugeer zindaanii zohiolch hemeen busdad oilguulah gej terendee uuruu bur itgechihsen hun dee.

О.Элбэгтөгс said...

bayaraad yun tanin medehui yariad balairaad bgaa wum. chi tegwel ter shinjleh uhaanii hyalbarshuulsan yaruu nairgaa tuurvihgui wu.

oldoshaksli said...

Чадал хэмээх хан боргоцой
Чацны өндөрт бус
Сэтгэлийн өндөрт ургадаг л.

oldoshaksli said...

Tavi hureed tavij uudag
jar hureed jargaj uudag
dars gej bii

Д.Нямдорж said...

Бид нэгнээ дурсах цаг удахгүй дээ...
Аялах дуртай нэгэн дууг маань энэ хүн бичжээ...


***

Уран байгалийн хeгжим шиг
Шувуудын жиргээ сонсогдоно6
Урсах цагийн нулимс
Улаан навчис зvсэрнэ.

Нvдэнд дулаахан бvсгvй чи
Юунд надтай учрав даа.
Нvгэлт энэхэн хорвоод
Хоосон уйтгарлах хэцvv юм.

Хeх тэнгэрийн уудамд
Шувууд дураараа цэнгэх юм
Хvн болж тeрсeн
Бидний заяа eeр шvv дээ.

Алгаа тоссон хvн бvхэнд
Аз жаргал заяадаггvйгээс хойш
Алаг хорвоогийн манан дунд
Нvдээрээ л уруул дээр чинь vнсэнэ.

Я.Баяраа said...

Ene duug bas TER bichee yu.

Post a Comment