Дуусашгүй мэт энэ л аялгууг тогоруудын араас аялая даа.



Хөх тогоруудын цуваа ганганасаар одлоо, юунд тэр вэ амраг минь...
Хөхөмдөг униарт алсаас ямархан хүчин дуудна вэ?

Хором хоромд нулимс мэлтрээд чиний явсан зүг харж ч үл чаднам
Хойноос чинь харуусал гэмшлээ юүлэвч энэ юуны нэмэр вэ?

Уй гашууг хүсэгч гэж хаа ч үгүй, бүгд л хүслэн минь бүтэг гэж залбирнам.
Угтаа тийм бол бидний хагацлыг хэн нь мэдэж шийднэ вэ

Далдын шидэт тарнийн үгсийг уруул хөдөлгөн шивэгнээч, амраг минь...
Дахин учрахын хоромд л аз жаргалаа даатгая бидэн.

Дуулаад суусан ч, уйлаад энэлсэн ч аанай л чихэнд хангинасаар байх
Дуусашгүй мэт энэ л аялгууг тогоруудын араас аялая даа.

4 Сэтгэгдэл:

Nomulan... said...

Тэр тогоруудын цуваа үүлэн хөвөхүйд уусахуй
Түүчээ тогорууны шаналал салхин хөгөөр эгшиглэхүйд
Нулимс дүүрэн мишээлээр цэцэг сүлжиж өгөөд
Нэг л гунигтай холын холруу харсан сан...Та...

oldoshaksli said...

Ee chi mini ee

Ene chin miniih bish
Nominchimed ah yumuu Tsagaan Davgaa bagshiinh shuu dee.

He he.

Nomula said...

he he. Humuunii setgeliig hodolgoj es chadvaas hongon biiriig hoshih yun gedeg bizdee.Yruu nairagch humuus zovhon ooriinhoo yrtontsruu haraad ooriigoo l ilerhiileed bval nandin chanar hemeeh ni haana orshih bilee.Tiimees ene shuleg olon hunii setgel shig baihaa. In my opinion

Б.Баясгалан said...

minii oilgosnoor Nomin ahiin shuleg baihaa...

Post a Comment