Оргил хэц нь өндөр боловч...


Тэд дуулалдсаар унаж дуусахад
Тэнгэр хов хоосон...

өрцнөөс минь энэ хоёрхон мөр хэдэн өдөр дүүжлэгдэв ээ. Өөрөө ч гэсэн ямар нэгэн юмнаас дүүжлэгдчихмээр санагдаж явлаа. Эсвэл дуу аялсаар унаж болох юм. Уналтын дуу... Цасны гадарга агаарт хүрэлцэхэд үүсэн тархдаг тэр нууцлаг долгионд ховсдуулсан хэдэн хоног.

Харин сая талханд явахаар довжоон дээрээ гарахдаа өнөө өдрүүдээ /өнөөдрүүдээ/ дууссаныг мэдэрлээ. Энгэр цээжнээ ижил ижил хэмжээтэй нойтон мэдрэмж түгэх нь намрын сүүлчийн бороо ч юм уу. "Намрын сүүлчийн бороо ч байж мэднэ" гэж Энхбаатар минь гараа шувуу шиг л дэвээд уншдагсан. Тэр минь ч бас дуулж яваад унаснаа саяхан надад их л хурцаар мэдэгдсэн юмсан. Ойлгон сонсож чадсан бил үү би. Утасныхаа улаан товчийг чангаар дарахдаа тэр ертөнцийн ямар нэгэн унтраалгыг үүрд дарчихсан юм биш байгаа. Үгүй гэж найдна. Тэр над руу залгах байхаа. /Ингэхэд би ер нь бусад руу хүний урманд дохидог билүү. Гэхдээ л тэр над руу залгах байхаа. Учир нь тэр бол Тэр. Тэр миний анд юм чинь. ТЭР:
"Өвсөн дундаас болжморын сүрэг
Үргэх гэж
Чиний ирэх хөлийн чимээг чагнана.
Болжмор үргэхгүй юм.

"...Тэр ирчихэж
Тэгээд л, солонго татчихаж." гэж бичсэн юм чинь./

Өчигдөр ХАР анд минь залгаж хамаг файлыг минь хуулж өглөө. Уг нь би тэндээс блогтоо хэдэн зураг оруулъя л гэж санасан юм л даа. Тэгсэн Пүрэвсүрэн ахын алдартай хоёр мөр санаанд буугаад тэр мөрийг дамжин тэд дуулалдсаар унаж дуусахад тэнгэр хов хоосон
... гэсэн үгс зүрх загатнуулаад жоохон хадуурчлаа. Гэхдээ Энхээгээ өөртөө ахин шинээр нээлээ. Яруу найраг гэж ийм л нэг агшин юм шиг байгаам. Зарим нь үүнийг нигүүсэл гэх юм билээ. Гэхдээ Балбар найрагч энэ тухай "Урлан бүтээх минь миний бурханд хүрэх алхам" гэж яг голоор нь хэлчихсэн юм.


За ингээд үндсэн ажилдаа орно оо.

Анхдугаар зураг:

"Зүс бүгэг андууд номын доторх Пүрэвсүрэн найрагчийн зураг".

Энэ номон дотроос:
"Чи над дээр үйрэн унах шиг
Чимээгүй цас бударна..."
гэсэн мөрүүдийг уншаад надад бүхнийг нигүүлсэхүйн санаа төрж билээ. Арван таван насны анхилхан зун байжээ.


Удаах зураг:
Ганди гуай ч билүү Өлзий найрагч ч билүү төвийн сонины нэг сурвалжлагч Увсаар нэг бууж мордохдоо Пүрэвсүрэн ахын тухай "Алт атгасан залуу" гэж нийтлэл бичиж энэ зургаар чимсэн юм гэдэг. Энэ л үедээ уран Пүрэвсүрэн Парист үзэсгэлэнгээ гаргаж, "Бүгэг андууд"-ийг нөмөрлөж, "Дотор дуун"-аа хэвлүүлж, Өлзийтөгс гэж гэрэлтсэн охиныг дагуулаад Хөхий ууландаа аваачиж зураг хэрхэн зурах, шүлэг хэрхэн бичихийг зааж явжээ. Өлзий тэр хоёрын хооронд тэгэхэд юу ч болоогүй гэж Уянсүх ах баталдаг юм. Тэр ч надад юуны хамаа.


Гутгаар зураг:

Арай л нас тогтсон үеийнх нь зураг. "Баатар хотноо дэлгэсэн үзэсгэлэнгийнхээ үеэр татуулсан юм" гэж Зандаа эгч хэллүү дээ. Энэ сүүдэрийг "Монголын мөнгөн үеийн яруу найраг" номоос үзэж болно.


Дөтгөөр зураг:

Пүрэвсүрэн найрагчийн хамгийн сүүлд хэвлүүлсэн номын нэр нь "Гуу Гуу". Зурган дээрх нунж дорой өвгөн бол уг номын баатар элжигин хошууны савдаг явсан Гуу Гуу. Энэ тухай олон сонин хууч дэлгэж болох. Тэр бүхнийг хэн нэгэн ойрмогхон тогтмол хэвлэлд нийтлэгдэх төсөр бичлэгээс минь олж үзэж ч бас болох.


Тавдугаар зураг:
Шинэ зуун эхлээд байх удаагүй байх үе. Гурван жилийн даяанаасаа бууж ирсэн Пүрэвсүрэн найрагч Улаангомын хүрээний "Дэчинравжаалин" хийдэд бодь суварга босгож ахуй цагтаа татуулсан сүүдэр.
Шадарлан зогсоо өвгөн бол эрхэм багш Бэлэгийн Норов. Арван таван насны минь анхилхан хавар цагаар Норов найрагч надад: "Шүлгэндээ ямагт зөөлнийг шингээ, төс утгат хоёр үгнээс ямагт зөөлнийг нь л сонгож бай!" гэж сургасныг би өдгөө ч үзэг барих бүртээ зүрхэндээ шивнэж явна даа.


Сүүлчийн зураг:
Пүрэвсүрэн найрагч эгүүрийн биеэ зурсан нь. Энэ зургийнхаа доор тэр:
"Оргил хэц нь өндөр боловч
Оройн чулуу намхан"
хэмээн таталсан байдаг юм. Тэгээд номныхоо эхний хуудсанд аавын минь нэрийг бичээд "Өндөрхангайн Пүрэвсүрэнгээс өргөн барив" гэснийг би ахин дахин эргүүлэн суух дуртай.


Ай хөөрхий. Пүрэвсүрэн ахад зориулсан нэгэн цагийн дараа өнөөх өдрүүд ахиад л дэргэд ирснийг анзаарлаа.
Тэд дуулалдсаар унаж дуусахад
Тэнгэр хов хоосон...


Бурхны мэлмий нараар ширтэж, тэнгэрээс хэн нэгэн намайг дуудаж байна...
...Өнгө авиа ч эс хүрэх
Алсын уул руу би явлаа. Тэнд Пүрэвсүрэн ах саравчлан суугаа. Оргилд хэцэд нь гарч оройн чулууг нь хөндөхийн үес тэр хормойгоо гүвэн босоод Содномнамжил тойныг дуудна. Алтан овооноос мордсон ах минь алга урвуулхын зуурт дэргүүлж ирнэ. Тэгээд бидэн гурав хамтаар Эрээнцавыг зорин талын зүг бууна аа.

20 Сэтгэгдэл:

ollie said...

Тэд дуулалдсаар унаж дуусахад
Тэнгэр хов хоосон...

сайхан мөр байна.

oldoshaksli said...

hov hooson...

Б.Баясгалан said...

Ямар нандин зургууд оруулаа вэ?... Энхбаатар золигийн шүлгийнх нь дэвтэр надад хадгалаастай байгаа юм сан. Тэрнийхээ далимаар ч болов уулзахгүй юм байхдаа. Шил нь татаад, гараа дэвээд, хөл нь цамхраад цааш алхчихвал эргэж харна гэдэг сэтгэл байвч бие эрхтний байрлалын хувьд ихээхэн хөдөлмөр гаргах хэрэг болно доо... хэхэ.

oldoshaksli said...

bidnii umnu aidas turuulem hernee hair hurem urt udaan tsag hugatsaa baina shuu dee.
nuugdmal aa.

Б.Баясгалан said...

нуугд малаа... гэснүү... зөз... нууглаа л гэвтжаахаас...

oldoshaksli said...

ha ha
muuhai mushgina aa.

oldoshaksli said...

harchaad ter sarlag chin messengereer murguud unval bi odoo yahii

Б.Баясгалан said...

hooroor ni mal bolgochihloo l doo... morgood ch bagadna...

О.Элбэгтөгс said...

zugeer bhad zugeer baigaarai anduudaa.
Bayaraa deerh 2 muriig urgelj uglej yawdag bilee.
Jinhene Mongol er hun bn bh shuu. Amidad ni ene huntei uulzaj chadaagui ni toogui.

oldoshaksli said...

Chi iim ug heleh erhtei hun mun.

Цасны охин said...

Яруу найргийг ялгуун их мөрөн хэмээвээс өөрт нь цутгах түмэн голын өчүүхэн нэгэн усан судас байхыг хүснэм гэж хэн нэгэн шүлэглэсэн байдагсан. Яруу найрагч ажгуу энэ ХҮН

Б.Баясгалан said...

ter tolgoigoo suraar orooson zurag bol uneheer id huchtei ed bna aa... ahin dahin haraad bmaar erchimleg yum...

Арима said...

saihan...

oldoshaksli said...

Яруу найрагч ажгуу энэ ХҮН

sirus said...

энэ ясан сонирхолтой бичлэг вэ?

oldoshaksli said...

tsaad chin ug ni yaruu nairagch baisiim baigaam

Anonymous said...

Энэ Б.Баясгалан энэ тэр гэсэн ховч новшнууд та нар зайлаачээ. ямарч авъяасгүй юм байж өөрсдийгөө бас яруу найрагч энэ тэр гэж солиороод байх юм. Баясгаланаан чи бол байдаг л нэг тэнэг охин ш д..
Чамд шиг юм Марин Цветаеваагийн дайны яруу найрагч гэж өөрийгөө яаж бодож чадаж байна аа. Чи түүний дэргэд чийгний улаан өтний ч дайнд хүргэхгүй хөгийн амьтан ш дээ.

oldoshaksli said...

Yoh.
ZArim hunii tarhind utgun ni iheer hursan baidag bololtoi. Neree heleed haraaj sur.
Tegeed minii andiin neriig bitii changa duud.

Бадамсамбуу said...

Муу найзын минь тухай сайхан зүйл хийжээ. Маш баярлалаа. Пүүжээ маань ер бусын сайхан хүн байсаар бурханы оронд одсон билээ...

Я.Баяраа said...

OOh ta nar harsan uu.

Badma ah bui biyeree minii blogoor orood garsan baina.
Goyo yumaa.

Post a Comment