MEMONTO


С.Н-д

Хүүхэн хараа минь юм бүхнийг
Шарлуулж хардаг өвчтэй болсныг
/Ямар сайндаа л би хаврын үдэш Намрын тухай шүлэг бичхэв дээ/
Хүүхэд настайгаа санамсаргүй таараад
Хүрз шиг хүйтэн гарыг нь атгахдаа мэдлээ:

"Алхан одох гудам нь түүнд шат мэт санагдаж буйг
Шат мэт гудмаар алхалах нь шаналант баясгаланг авчирж буйг
Өгсөж уруудах нь угтаа агаар нэгэн орчлонгийн
Өдөр бүхэн түүнд шинэ гараг нээсэн мэт
Амьд сэрэгдэл төрүүлж буйг, төсөөлж байна..."

...Хамгийн сүүлд ийм нэг агшин надад
Харанхуй шөнө гүүрэн дээрээс шүлсээ хаяхад тохиож билээ
Зулай дээрээс нь нулимахыг ч үл анзааран
Зугатах мэт хурдлан одох хөнгөн тэрэгний араас
Зурагтай сэтгүүл эргүүлдэг шигээ л хоосноор ширтэхэд:

"Би гэдэг ертөнцийн сүүлчийн хүн шиг санадаж билээ..."
Би гэтэл ертөнцийнхөө сүйрлийн өмнө
Хайлган хавраар хатсан цэцэгсийг шүлэглэн суух
Харанхуй цаг хугацааны өмнө зогсож байжээ.


2010 он. Баатар хот.

8 Сэтгэгдэл:

oldoshaksli said...

muza yanjingiin mutarch hurshgui
alsiin uul ruu bi yavlaa.

Enbos said...

Memento bish uu?

Б.Баясгалан said...

gaihaltai saihan shuleg bna...

Арима said...

neeren l saihan shuleg..

О.Элбэгтөгс said...

zerleg zuleg baina. oird iim shuleg unshsangui bayarlalaa.

Enbos said...

Шүлэг бол сайхан болжээ. Нэг л өөрөөр бичиж буй чинь сайхан байна.

oldoshaksli said...

Зугатах мэт хурдлан одох хөнгөн тэрэгний араас
Зурагтай сэтгүүл эргүүлдэг шигээ л хоосноор ширтэх

Nomulan... said...

Ямар сайндаа л та хаврын үдэш Намрын тухай шүлэг бичхэв дээ.
...Тунгалаг болжээ.

Post a Comment