...Гэтэл



...Гэтэл НЯМ-ОЧИРын шүлгүүд эрс шулуун хэллэгтэй голдуу үхэл, сэтгэл алдралын үе агшин дахь хүний сэтгэлийн гүн хямралын байдлыг хүчтэй илэрхийлэхийн хамт үе үе хүсэл тачаалын элемент үзэгдэх нь ч бий. Жишээ нь: Нэгэн амиа гээгч нөхөртөө зориулсан цагаатгал шүлэгт:

Тэр унажээ
Замын хажуу руу унажээ
Зовлон шаналал, хайр дурлалыг хамтад нь
Зориглон тэвэрч үнсэх гээд
Замын хажуу руу унажээ
Согтуу байжээ.
Тэр унажээ
Замын хажуу руу унажээ
Түүний хөлд чулуу бүдрээгүй
Тэр зөнгөөрөө унажээ
Тэр бас шавар шавхай, тоос шороотой
Тэврэлдэж ахан дүүс болхыг хүсээгүй
Тэмдгэрч үүр цайн
Тэндээс нар мандана гэж итгэжээ
Замын хажуу руу унажээ
Тэс өөр зүйлс
Тачаангуй дүрсүүд нүдэнд нь үзэгдэж
Тархи толгой нь дэлбэрч
Тэгээд бас гол нь тасарчээ
Тэр согтуу байжээ
Зүүдэнд эрлэгийн элч иржээ
Зүүд мэт амьдрал зүүд мэт нүүр царайсын тухай
Зөндөө их үлгэр ярьж
Зуун жил ч уйдамгүй, дуусашгүй
Зүйрлэшгүй амтат дарс өгч
Зүүдэнд түүнийг умбуулан
Тэр унажээ
Замын хажуу руу унажээ
Согтуу байжээ.

/”С.А-д зориулав” Замдаа гарцгаая хүрээ хөвгүүд ээ. 169-р тал/

хэмээн өгүүлжээ. Харин...












Утга зохиол судлаач, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор,
МУИС-ийн тэргүүлэх профессор Дашлхүмбийн ГАЛБААТАРын
“Монголын уран зохиолын онол түүхийн зангилаа асуудлууд” номын
407-408 дугаар талд буй.

13 Сэтгэгдэл:

ollie said...

гоё юм байнаа ..,

oldoshaksli said...

ANU

shuu dee

О.Элбэгтөгс said...

chi uurt bgaa nomoo nadad yawuulaach huree huvguudiin zamd garsan nom

Б.Баясгалан said...

bi Nyam-Ochir ahiin neg nislegtei shulgend durlaad, huulj avah geseer baital Bayaraa huu nomii ni butsaagaad avaad yavchihsan daa. odoo hurtel haramsaad l /bodoh bur gol zuraad/ baidag yum... hehe

Арима said...

Huree hovguudiin nomiig araas ni ehlen unshij bilee. Nyam-Ochir ahiin shulguudees ehleed l...

oldoshaksli said...

bi huyagaa ahaas guigaatii

ollie said...

ахаан, Ану-г байна гэж мэдсөөн ;)

oldoshaksli said...

ovoo sh dee

he he

ollie said...

”С.А-д зориулав” гэдгийг хараал мэдсэн л дээ ;)

Г. Оргилболд said...

muu naiz min... sain naiz min...

oldoshaksli said...

irehgfui dee
hugshuun

ha ha

Bexenzvrxt said...

enuugeer yu bnadaa. Minii yarih eostoi sedveer gusaad bgamuudaa. Yag l minii mashin tavisan gazar bnadaa...

oldoshaksli said...

mani mashingui ee. Ul ni tsoortol gutlaa umsdug heveeree.

uuchlaarai.

Post a Comment