Хүн алах тухай мөрөөдөж явдаг...



Би ч новшнуудын новширолд новширсоор новширсон новш л доо. Тэхээр хүн муулах алах хоёрын заагийг олж харахгүй болтлоо зүрх минь жижгэрсэн. Гэхдээ өчигдөр Буянзаяа гуайн номыг найзынхаа эзгүйд эхнэрээс нь булааж аваад буландаа харьж унших хүртэлээ энэ тухай нэг их боддоггүй байлаа. Нэгийн зэрэг бодсон гэхэд "Архетип" гэсэн томъёололоор ороогоод Кармагийн урдаас шидчихсэн.
Эр хүн гэж юу болох. Түүний анхдагч идеа нь юу болох талаар хэдэн боовоо унжуулсан новшнуудтайгаа өнөө орой хар бор дарс уулгүй шиг хар муу санаагаа дэлгэлдэе гэж саналаа. Энэ ч яахав нар жаргахаас хойших асуудал. Харин нар огторгуйн геометрт авч болох хамгийн оргил цэгтээ хүрчээд байгаа энэ мөчид сайн ах нарын хэдэн сайн үгийг харуулъя. Оршуулж ойлгоно уу, оршоож ойлгоно уу. Новшнуудын дур. Харин охидууд бол өөр шүү. Янханд ч гэсэн бурханлаг чанар хангалттай бий. Эр хүнд бол үгүй. Энэ талаар дараа нухацтай ярилцаж болох юм.


1.

Дандаа л эхнэртэйгээ эвтэй байдаг эрчүүдийг би ойлгодоггүй
Агтлуулсан адуу шиг хүлцэнгүй тийм эрс
Араатан шинжээ нууж явдаг
Аймшигт араншин нэг л өдөр гаргадаг

Дарс уухаараа уйлж унждаг эрчүүдийг би ойлгодоггүй
Дарсан байцаа шиг нуугдмал тийм эрс
Хөнөөл дайсагналдаа багтаж ядахаараа
Хөхөртөл уйлан байж тайвширч авдаг

Таарах бүрд минь инээд алдаж явдаг эрчүүдийг би ойлгоддоггүй
Тамын энэ амьдралыг диваажин шиг санадаг тэр эрс
Хонжоо ашиг гаргахын төлөө
Хоёр нүдийг минь ухахад ч бэлэн явдаг

Үргэлж л дуугшй байдаг эрчүүдийг би ойлгодоггүй
Үзэн ядалтынхаа галыг утаагүй асааж сурсан тйим эрс
Хүнгүй зэлүүд буйдхан газар
Хүн алах тухай мөрөөдөж явдаг...

2002.01.28

Цэнд-Аюушийн БУЯНЗАЯАгийн "Цаг хугацааны далавч"
32-р тал





2.

Цавчуулах гэж урганам
Цагаахан хүзүү сунгаж урганам

Илэх гаргүй тэр сэтгэлийг
Иртэй болгох гэж
Ийнхүү нар бүлтэгнүүлэн урганам

2002


Төрийн БАЯНСАНгийн "Сар гуаглах зүсэм үдэш"
42-р тал




3.

Гарыг минь хүйтэн гээ юү?
Зүрх минь хав халуун
Хөрөхөөс нь өмнө урж идмээр халуун шүү.

Хуруу минь чичирч байна уу?
Хуйлран хүрхрэх далай
Төвдөө нам гүм биш үү?

2004.11.22


Гунаажавын АЮУРЗАНы "Non plus ultra"
6-р тал





4.

Уг нь Нямбуугийн НЯМДОРЖийн шүлгийг оруулъя гэж санасан юм. Гэхдээ... гэхдээ олонхид унших уншихгүй юм гэж бас бий.

12 Сэтгэгдэл:

oldoshaksli said...

Martsanaas ugluu manii utasni erhiig sungasan gart bayarlalaa.
Sain sanaat ter sarmagching neree helvel sain baina.

Эрх зүйт хууль, шударга ёсны төлөө said...

Тэр чиний элгэн садангийн хүн байсан

Anonymous said...

ааа улаан туг гэж эцэстээ олонхи болж хувирдаг байна шүү хэхэ

Б.Баясгалан said...

orj irsen dariudaa nud haltiraad garaad yavchihmaar yamar haashaa zurag tavichihsan yum be?

muu orgil said...

buzar chini iim aihan shulguudiin omno bichih yum oldoogui yumuu

ollie said...

гоё юм бичжээ.

oldoshaksli said...

Хуруу минь чичирч байна уу?
Хуйлран хүрхрэх далай
Төвдөө нам гүм биш үү?

Anonymous said...

za gutsaaa

Anonymous said...

soliorooo solior zao

Я.Баяраа said...

za yostoi er shinjee ilruullee dee. Ene nerguibaatar.

Anonymous said...

eoooo ymar zagatnaj bgaa gazar maajij ugsun shvlegnvvd we goy goy wahaha

Я.Баяраа said...

ednuus chin er humuus baihgui yu

Post a Comment