ЯЗГУУРЫН БҮЛГЭМ


Даруй гурван долоо хоног дуншсаны эцэст бас нэгэн шинэ бүлгэм албан ёсоор байгуулагдав. Улаанбаатар хотод өдгөө утга зохиолын чиглэлээр идэвхтэй болон идэвхгүй үйл ажиллагаа явуулдаг өтөл болон идэр насны, нийгмийн янз бүрийн давхаргаас гаралтай гишүүдийг нэгтгэсэн миний л мэдэхийн арваад бүлгэм /Хүрээ хөвгүүд, Улаанбаатарын зохиолдчидын клуб, Хөх Мэдрэхүй, Харьцангуй, БиШүБи, Шинэ мянган, Гал урсгал, Шинэ үнэр г.м/ байгаа дээр нэмэгдэн "ЯЗГУУРЫН БҮЛГЭМ" байгуулагдлаа.
Би вээр, эл бүлгэмийг үүсгэн байгуулагч гурван бодьгалийг ухамсар болон ухамсаргүйн түвшинд өөртөө харьцангуй нээсэн хүн мөний тул доор цөөн үгийг эвлүүлэх нь үүрэг гэж үзсэн болно.


Бямбаахүүгийн НАНЖИД

Боловсролын их сургуульд утга зохиол заадаг энэ залуутай нэн богино хугацаанд анд манд болсоны уг шалтгаан нь адилхан баяддаа ч биш, аз ерөөлтэйдөө ч биш, ердөө л түүний мөн чанар ноён нуруутай холбоотой гэж би мунхагладаг юм. Хотын хормойноос тэр бүхнийг эхэлсэн. Хойморт нь гараад суучихад би л гайхахгүй.
Нанжаа бол манай ХӨХ МЭДРЭХҮЙг анх үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг. Тэр манай бүлгэмээс гараагүй. Угаасаа ч бид батлах тарааж балайраагүй.
Мань эрийн шүлгүүд гунил гомдолоор сүлжсэн энгийн хэллэгүүдээс л бүтчихдэг. Энд тэнд очиж уншиж улайрч явсаныг нь санахгүй юм. Цаашид уран зохиол шинжлэлээр энэ үеэ оройлох үүрэг нуруун дээр нь буйг л мэдэх юм.


Амарбаатарын УРАНТОГОС.

Гадаад харилцааны мэргэжилтэн энэ бүсгүй аймшигтай реал идеаг гайхамшигтай лирика болгож чаддагаараа цөөн гэхэд дэндүү цөөн энэ үеийн хэдэн шүлэгчдээс ялгардаг /на/.
Басхүү хэдэн мөр холбосныхоо төлөө хэнхдэг цээжээ задгайлж, ахан дүүсийн баасан тангарагтай агуу их утга зохиолын тостой идүүр лүү өнгөлзөөгүйд нь өргөмжлөн баясдаг.
Магадгүй ЯЗГУУРын бүлгэмийн хамгийн радикал бодьгал нь ТЭР мөн. Цааш нь олон юм хэлмээр байгаа ч цаасаар удахгүй хэвлэгдэх номыг нь цагаа заран уншихыг хүсээд зогсоц хийе дээ.



Гүйцэтгэгчийн ОРГИЛБОЛД

Заль эргэсэн нүдтэй, цус болсон өмдтэй залуу их сургуулийн нэгийн ард таарсанаас хойш дөрвөн он сүүлээ шарваж одсон байтал дөрөө харшуулсаар дэргэд үлдсэн анд минь юм даа. Баатар хотод бид үхэхээс бусдыг л үзсэн. Үхэж болох байсан. Гэхдээ үхээгүй.
Түүний шүлгэнд гурав биш юмаа гэхэд ганц давалгаа лавтайяа би. Уянгийн цэнхэр давалгаа. Яарал, хүлцэлийн аль нь үгүй болохоор тэр надаас өөр. Өөр хүмүүст би дуртай. Магадгүй энэ бол хайрлахын шалтгаан.
Зарим нь гарууд согтуудаа "МЗЭ"-ийн 80 жилээр хэвлэгдсэн арван номоос түүнийхийг хамгийн сайн нь гэх юм билээ. Тэрийг нь тэр цаг хугацаа гэдэг үүр шөнөөр орж гардаг шар амьтан мэдэх биз. Итгэлтэйгээр өгүүлэх минь. Залуу насаа дуустал тэр ахиад хоёр ном өлхөн босгочих байхаа.



За гаруудыг таниулахад нэг иймэрхүү. Тэд тийм яс радикалууд биш л дээ. Гэхдээ... яруу найргийн хувьд яах аргагүй ЯЗГУУРЫН... /Энэ чанарыг Нанжид нэг удаа "Төрмөл" гэж тодорхойлсон юм/

15 Сэтгэгдэл:

О.Элбэгтөгс said...

Saihan baina duu nartaa amjilt husii avyaslag zaluu shuu

Б.Баясгалан said...

өө, гурван дүүдээ тулгын гурван чулуу шиг туждаа хамт явахын ерөөл өргөе өө...

О.Элбэгтөгс said...

zaluus olon toon deer shuu hen negniig ni sugalj avxh ireed magtaagui bolno.

Б.Баясгалан said...

би бол хөөрхөнөөр нь Тогосоогоо л сугалж аваад магтаад баймаар байна шүү. Наад хоёрыг нь зодож байвал таарсан хүүхдүүд дээ, ер нь.

oldoshaksli said...

hn
tagtaa odoo yu geed bgaa

Б.Баясгалан said...

нээрээ Нанжид сайн сайн... Жижиг Оргилыг л зодож баймаар хүүхэд дээ. /хэхэхэ/

ЗОРИГТ8 said...

сүрхий хүүхдүүдийм....

О.Элбэгтөгс said...

Banai jijig Orgil chine jijighen biyendee baimgui tom shuleg bichdeg er bhgui yu.

Арима said...

Гурван дүүдээ гэгээн сайхан бүхнийг хүсье ээ.

Р.Улам-Оргих said...

сүрхий хүүхдүүдийм...DAA HEHE. AMJILT.

megaduta said...

"Язгуур"-ынхны талаар асуумаар л санагдаад хэл загатнаад яваад байсын. манайхан байж л дээ. урагшаа

Г. Оргилболд said...

oo sn baitsgaana uu. ene baysaa egch hairlaad bgaa ni ene uu eswel... namaig zodoj bn gj zuudeldeg bhaa.

Б.Баясгалан said...

-*dag* bainga davtagddag odoo tsagt hamaarna... Hajuud gal manalzuulj, utaa baagiulaad, tom tom yariad alhaad baihaar chini l haaya haaya tsohiod avahsan daa muu tuuchiig gej moroodiishdee, egch ni.

oldoshaksli said...

Баатар хотод бид үхэхээс бусдыг л үзсэн. Үхэж болох байсан. Гэхдээ үхээгүй.

Г. Оргилболд said...

үхэх бодол төрөхгүй байхад амьдрах шалтгаан олдож л тараа... хэнийг ч хайрлах чадалтай байхад намайг хайрлаж л тараа... хахахахахахахахахахах

Post a Comment