ХАЙРын ШҮЛЭГ...



Өөрийгөө би хайрлаж чадаагүй
тийм хайраар чамайг би хайрласан
Өөрийгөө чи хайрлаж чадаагүй
тийм хайраар чамайг би хайрласан
Мөнгөн бургасны зулзаган мөчрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөнхийн сайхан хөх тэнгэрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөлсөн чулуу, цэгээн урсгалыг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөрөөдлийн цэцэрлэг уулынхаа үнэрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Өөр хэн ч хайрлаж чадахгүй тийм
хайраар чамайг би хайрласан
Өлмийг чинь шүүдрийн гилбэлгээн долоох шиг
тийм цээлхэн эгшнийг хайрласан
Булаг ус бөгтөр улиастай учралт газар
Бургисан жаргалын минь хэмжээгээр
Өвс унахыг хайрласан...

1991





Яруу найрагч Төрийн БАЯНСАН
"Гуниг шагайх үдэш" /2002.УБ/
номын 18-р талд буй.

21 Сэтгэгдэл:

oldoshaksli said...

ая оруулан дуулж өгмөөр

Арима said...

Сайхан шүлэг..

Б.Батзаяа said...

Чи сэтгэлийн үгс энгийн мэт боловч ийм л яруу сайхан байдаг даа.

Б.Баясгалан said...

Төрийн БАЯНСАН найрагчаа гэж...

Р.Улам-Оргих said...

begter, geeee, ta 3 niiltsen biliad etr tsohio yuwjiin gj sonsloo. uulzhuuu. bi ch gesen bilaerd etr tsohimoor l bn. daanch hamt togloh hun baidguu. gantsaaraa gantsaardliin bug bolchoo l alhjiina.

Anonymous said...

nohod hutsnam

oldoshaksli said...

ish buuvei mini ee. Nadruu gants zalgavaas hanatal chin bur heden tsagaar ch hamaagui hutsmaar l bna. Hutsdag nohod olon ch cham shig mini ulidag l alga daa. Uzeed uguyu gesen ch.

О.Элбэгтөгс said...

chi yagaad zaawal buuweig gej bodoo we

Г. Оргилболд said...

Сангаа ах аа гэж...

Б.Баясгалан said...

hutsaj baina gej ulisan bol Buuwei l baij taarna sh dee... hehehe

Гоомарал said...

Сайхан шүлэг. Би уншиж байсан юм байна

oldoshaksli said...

urt gudamnii tugsgulg uilj suugaa ter huu...

Bexenzvrxt said...

Мань мэт нь гайхахааргүй л шүлэг байна.

Начин said...

Бас л хэрэгтэй үгийг цагт нь оноод хэлжихдэг туучий юм даа Ёсоо гуай

oldoshaksli said...

tan met yaj gaihah bilee

Gaihahaa medeh neg hereg
Gaihaj buugaa es medeh ni bas neg hereg...

Хадбаатар said...

hairiig hairlahsan.

Я.Баяраа said...

Dulii bagshiin UG

Anonymous said...

hairlamaar bas hairluulmaar

Я.Баяраа said...

ahiin mini shuleg

Б.Батзаяа said...

Чи сэтгэлийн үгс энгийн мэт боловч ийм л яруу сайхан байдаг даа.

Чин*

Я.Баяраа said...

uzesgelent baidal yaruu bodoltoi...

Post a Comment