Яруу найргийн гаргалгаа

Юм бүхэнд яруу найргаар хариулна гэдэг, тэгж чадна гэдэг гайхалтай хэрэг шүү. Үүнийг би жинхэнэ урлагтай амьдрал гэж бодоод байгаа юм. Амьдрах урлаг. Амьдрал бол урлан. Тэр урландаа гутлаа арчилгүй ордог мөртлөө хачин зарчимч нэг залууг би сайн таних юм. Түүнийг би АНДаа ч гэдэг, АХаа ч гэдэг, ямартай ч засаршгүй яруу найрагч даа.

Хоёр Түнэлийн хооронд
Хүдэн манан татахад...
Түнэлийн тэнгэр нүдэнд тултал мэлтийж
Түргэн нүүгч үүлс нь оддыг хөндөн шаргиулахад... Түнэл бол жинхэнэ урлан. Тэр зүгийн хүмүүс бар адил бардам, ус адил уяхан. Тийм нэгэн хөвүүнтэй ийм нэгэн хотод ийм нэгэн үлгэр зохиож явах яруухан байдаг аа. Яруухан амьдралаараа бид даруухан сүлжилдэж, сүлжилдэх тусмаа ариусан буйгаа мэдэрдэг юм даа.


Жаргалсайханы ОРГИЛ. Яруу найргийн гурав дахь номоо хэвлүүлэв. Хэрэв би хүн аваас, ТЭР хүмүүний сэтгэлийн хөдөлгөв. Шүлгийн сайн мууг цаг хугацаа ч шүүж чадахгүй. Тиймээс үргэлж бурханы үүдэн дээр уулздаг андынхаа тухай, түүний шүлгийн тухай тэмдэг нэр оролцуулан бичих хүсэл эс төрөх, зориг эс хүрэх. Нандин дурсамжуудаа дэлгэчихвэл үнсээр хийсчихнэ...

Зүгээр л... Түүний номыг угтаж бичсэн дуудлагаа үзүүлье. Үүнийг уншсан хэн бүхнийг номонд дуудъя...



Н О М Ы Н Д У У Д Л А Г А . . .

* * *
Аглаг тэртээ уулнаа түүдэг асаан шүлэг хэлэлцэхүйд, ассан галын цог үсчин мөр давж харанхуй сансарт хамаарах мэт гэгээн үгсийг уншигтун!

* * *
Хөлгүй ёроолоосоо цалгих их уснаа сал тавьж, андыг уриад дарсыг сөгнөн хөлчихүйд: “Зах хязгааргүй гэдэг нь тэнгэрийн уудам уу? Усны гүн үү?” хэмээн мэлмэрэн гуних мэт тунгалаг мөрүүдийг уншигтун!!

* * *
Орон хотын гудмаар хөврөх хүмүүн урсгал дундаас, ядаж мөрийг нь шүргээд зөрмөөр хүслэн төрүүлж, ариусган татах ялдам инээмсэглэл мэт эгшигт шүлгүүдийг уншигтун!!!

* * *
Аглаг тэртээ уул хэмээх нь хоёр Түнэл уул,
Хөлгүй гүн ус хэмээх нь гурван цагийг мөнх тольдогч Хөвсгөл далай,
Орон хотын гудам хэмээх нь дөрвөн улиралын Улаанбаатар гэнэм.



За харин энэ бол түүний номыг нээгээд анх уншсан шүлэг. 56-р талд нь буй:


Нэг давхрын дуулал

Гадаа хүүхдүүд шуугилдаж нойр үргээнэ!
Ганц давхарт амьдрах тийм хүсмээр юм бишээ.
Гэвч тэдний үгүйд эл хуль сандайлчихаад
Гэмтэн мэт хөдлөх бүрийг даган ажих нь тэсвэрлэшгүй...

Жаалуудын инээд хүйтэн ханыг нэвтэлж чадалгүй
Жаран зүгтээ цуурай болон одвол
Тэднийг дагаад сэтгэл минь хамт явчих шиг
Тэрүүхэн дороо л эзгүйрэн хоосрох уйтай...

Ганц давхарт амьдрах хүсмээр юм биш ч
Ганцаардлын шилбийг илбэн сууснаас хувь дээрээ.
Аз жаргалын дууг цор ганилаар дуулснаас
Амьдрал дунд зүдэж явсан нь илүү сайхаан.

2010.07 УБ хот

12 Сэтгэгдэл:

oldoshaksli said...

Баатар хотоор сонин гэвэл энэ шив дээ.

Ч.Өсөхболд said...

Баатар хотын сонин...

О.Элбэгтөгс said...

Аз жаргалын дууг цор ганилаар дуулснаас
Амьдрал дунд зүдэж явсан нь илүү сайхаан. үнэн шүү,,,

Р.Улам-Оргих said...

Жаргалсайханы ОРГИЛ. Яруу найргийн гурав дахь номоо хэвлүүлэв. Хэрэв би хүн аваас, ТЭР хүмүүний сэтгэлийн хөдөлгөв.

oldoshaksli said...

Нандин дурсамжуудаа дэлгэчихвэл үнсээр хийсчихнэ...

Bexenzvrxt said...

Гоё хавтастай ном байна лээ. Эрхзүйч залуу маань өөрөө надад өгсөн юм.

Арима said...

Цонхны цаана юу ч юм болоод...
Огтоос тайван сууж болохгүй нээ
Ойртож, хүнд зузаан хөшгийг ярваас
Олон жилийн өмнө Түнэлд минь бударсан цас!

Anonymous said...

saihan shuleg baina shine nomoo gargasan zaluud bayar hurgey

Delgermurun Purevkhuu said...

Блогийн зүүн дээд буланд байгаа хөрөг эзнийх нь зураг мөн үү. Энэ хүмүүнтэй мөн ч олон таарч байлаа :D Даанч намайг танихгүй л байх лдаа

oldoshaksli said...

minii zurag muun mun

Anonymous said...

магтаал нь ихэдсэн гэлтэй

oldoshaksli said...

mash zuv dugnelt baina.
Turulhiin byalduuch hun bichlegiin chadvar muutai baina gedeg gamshig.

Post a Comment