Хүн болсон нь

Шоргоолжны нүхэнд
ус цутгасан
төрхгүй
Шовойсон хөх юм.
Шар мах ташсан
Туж зумлуулсан
Турсгаа хуулуулсан...
Гэрийн тооноор
чулуу нүүлгэсэн
саваагүй
Гялтгар хөх юм
Там идсэн, тасдуулсан
Тэгж
Хүн болсон...


Яруу найрагч Б.Пүрэвсүрэн
“Гуу Гуу” номын
10-р талд буй.

7 Сэтгэгдэл:

arag ulaan hongor ni bain aa said...

huuh blog chin yamar goe bolchhihoo we.
soliotoi haragdjiina. yaay

Б.Баясгалан said...

блогийнхоо өнгийг жаахан шингэрүүл ээ. Нүд их ядраах юм. Урт юм тавьбал уншиж чадалгүй, шууд хаахаар юм байна. Хар дээр хачин тод шар өнгө ч байх шиг. хэхэхэ.

Б.Баясгалан said...

Пүрэвсүрэн гуайн шүлэг их сайхан юм. Яруу найрагч Цэвэгжавын Батбаатарын "Хүүхэд нас" гэж нэг шүлэг бас санаанд орлоо.

Хүүхэд нас

Тавагтай чихэрт гараа дөхүүлбэл
Танихгүй хүн авчих гээд байдаг
Танхил нууцхан эрдэнэ байлаа
Аавынхаа хажуугаас жаахан л холдвол
Айлын хоймор төөрчих гээд байдаг
Аймхай, бяцхан тэнгэр байлаа
Харанхуй шөнө гэрээсээ л цухуйвал
Хадны мангаа идчих гээд байдаг
Халирхай, зөөлөн хүүхэд байлаа
Бүсэндээ гялбуулсан урт хутгаар
Бөөсгий засдаг хүмүүсийн дунд
Бүлтийсэн чимээгүй бурхан байлаа
Ц.Батбаатар

oldoshaksli said...

Harin tiimee.
Ungu ni hund bgaa.
Huiten udruud duushaar shingeruulnee.

Batbaatar gej saihan shulegch shuu. Humuusiin dursgasan nomiig gamgui zarchihdagaas l bish
he he

Арима said...

bulee tatuulsan saihan shuleg yumaa

Р.Улам-Оргих said...

uuu saiham bn. saiham bn. boon arhidalt

oldoshaksli said...

uusan idsenee end tend hutsaj yavdagaa bolioroi nohoi mini

Post a Comment