АРХИН МУХЛАГ ЭНДЭЭС ОЙРХОН...


-Өвөр монголын их сургууль
төгсөх дурсгал


Миний их сургуулиас
их ойрхон цэмцэгнэсэн
жижиг жижиг
архин мухлагууд
Миний баяр гуниг ба
Хорин насны хөнгөн догдлолуудыг
Эзэрхэх гэж
Үдэш бүр цэцэрхнэж байдаг
Ацаг буюу шүднийх нь
Аль нэг нь дутуу
Аргаа барсан
Шархтай зэмдэг монгол нэртэй
Мухлагуудад
Монгол хэл сурдаг оюутнууд
Уйтгартайгаа цуг
Үргэлж очдог...

[ . . . ]


Хорин нас
Хорьдугаар зуун
Миний их сургууль
Жижиг жижиг архин мухлагт
Бүслэгджээ
Уйтгараа даахгүй
Архи даадаг тэсвэр
Ай даа энд
Яруу найраг бол
Сэтгэлээс гадуурх үхэл юм
Ахын минь хэлдэг
Аугаа их хөгшин буурай үндэстэн
Архины дараа сая санаж олдог
Аугаа их богд Чингис
Аливаа сайн сайхны төлөө
Архин хундгаа өргөнө
Өвчтэй гэх
Хамаг гүйцэд
Хичээл саатах шалтгаан

Өдөр бүрий миний нөхдөөс
Эмнэлэгт очих хүн
Тасрахгүй

Янаг дурлал ба Төвд хэл
Яруу найраг ба
Ялимгүй учрууд

Ай даа удахгүй би
Өвөр монголын их сургуулиа төгсөнө



"Яруу найрагч С.Баянцагаан"





“Өнөр цэцэг” сэтгүүлийн 1982 оны 2-р сарын дугаарт нийтлэгдсэн эхээс нь
Улаанбаатар хотноо 2007 онд гарсан
“Өвөр монголын одоо үеийн шүлгийн сонгомол” эмхэтгэлийн 309-313-р талд
крилл үсгээр хөрвүүлэн хэвлэснээс хэсэглэн авав.

10 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Архины дараа сая санаж олдог
Аугаа их богд Чингис...

Өвөрлөгч найрагчийн гуниг... Ёстой сайхан шүлэг байна. Нээрэн л ингэж бичихээс өөр яаж бичих вэ дээ, яалтай билээ дээ...

Р.Улам-Оргих said...

yanztai, yanztai... taalagdlaa nadad l law

oldoshaksli said...

zandraabaidii guai zarim muri ni aldaj buulgasan bh magadlaltai.

Г. Оргилболд said...

Хорин нас
Хорьдугаар зуун
Миний их сургууль
Жижиг жижиг архин мухлагт
Бүслэгджээ
Уйтгараа даахгүй
Архи даадаг тэсвэр
Ай даа энд
Яруу найраг бол
Сэтгэлээс гадуурх үхэл юм.

О.Элбэгтөгс said...

Монгол хэл сурдаг оюутнууд
Уйтгартайгаа цуг
Үргэлж очдог...

oldoshaksli said...

Ай даа удахгүй би
Өвөр монголын их сургуулиа төгсөнө

Enbos said...

Үсүд Т.Төмөрхүлэг багшид нөгөө Бодлерийн шүлгийг үзүүллээ л дээ. Ёстой түүхий эд байна гэсэн шд. хэхэ. Тэр том хүнээс зөндөө их сургааль сонсов шүү.

oldoshaksli said...

ehees ni buulgaagui bolhoor tegj baigaa l daa.
argagui.

Үсэн дотор минь шувуу жиргэнэм said...

сайн байна уу? моо байна аа хөө со са юу байнадаа хаагуур л аялаад байна хөгшин нь нэг ийм бологг шинээр нээж байгаа өргөтгөж амжаагүй л байна р

oldoshaksli said...

Mo
mini
MO
bhdaa bichseer l bgaarai

MO
bish bolchvol
biden hoyort biye
biye huleeh
shaardlaga ugui l
bolno doo

Post a Comment