Миний Римбо


"Бүтэн хиртэлт" кинонд Леонардогийн бүтээсэн Римбогийн дүрийг энэ залуу над эрхгүй санагдуулдаг. Хийсгэлэн, зэвүү хүрмээр хорон үгтэй, эсрэг чанар бүхнийг нь хурцлах хирнээ зөвтгөх "Авьяас".
Арван зургаатай Римбогийн шүлэгнээс далан зургаатай философичид ч ишилдэг. Чухам тэр л философичидын нүдээр би Начинг хардаг юм. Гэхдээ яруу найрагчийн зүрхээр хайрладаг юм.
Цаг хугацааг тоглоом мэт үздэг.
Над руу цагаа зогсоогоод гараа сунгадаг.
Амьдралыг зүрхнийхээ цохиолтоор хэмждэг надад амьд явааг минь үргэлж сануулдаг.
Миний Римбо...




...Шийтгэлийн хариу


Чамд буу бариулж байгаад
Яг өөдөөс чинь тамд учрахдаа
Баярлах инээдээ бэлэглэж
Гохоо дархаас чинь өмнө
Нэг сайхан үнсмээр л байна
Гэвч яая гэхэв
Хийсэн зүйлийнхээ төлөөс болж
Ийм шийтгэл хөзөрдөж байгаад
Өөрөө зохиосноороо
Хэлсэн амандаа хүрээд
Энэ зүрхээ цоо будуулий даа


Тэмээнд 12 жилийн бүх л шинж байдаг гэдэг шиг тэрний шүлэгт манай "Хөх мэдрэхүй"-нхэний номуудын нөлөө нэлээдгүй байгаа нь анзаарагддаг.
Элбэгтөгс бид хоёр анхны номоо хамтарч гаргахдаа хассан шүлэг нь хэвлэсэн шүлэгнээсээ олон байсан санагдана. Зуу гаруйхан хуудсанд хоёр хүний номыг багтаах гол шалтгаан нь уран бүтээлдээ туссан бусдын сүүдрээс зайлсхийсэн хэрэг байсан юм...


...Лолита

Шаргалхан үсээ салхинд хийсгээч
Лолита минь
Шамрага төдийхөн мананг гэнэтхэн зүсээч
Лоли минь
Чиний дэргэдээс цаг хугацааны
хүрдийг түр зогсоож
Чивчрэнгүй бодлынхоо хүрднээс
мянган санаа цацраахсан
Над руу хараач
Лолита минь
Нарнаас ч илүү солонгорох
алтлаг инээдээ түгээ
Лолихон минь
Буржгархан үсэндээ долгио цалгиасан
Давалгаа мэт үгсийг
Бодлын минь бэсрэгхэн орон зайд чулуудаад
Далайд живүүлээч
Лоли минь
Лолихон минь
Лолита минь


Шүлэг

Хов хоосон цагаан цаасан дээр
Хав хар бэх дүрэх тэр эрхэмсэг үес
Эхэлж бодох агшин минь байнам
Бодож дууссанаа зураглаж
Эхлэх минь
Өгүүлбэрийн гэгээн цомирлог байнам
Үүсгэсэн санаа бодорлоо
Хүүрнэн бичих минь
Шад мөрүүдийн цуваа байнам
Үргэлжлүүлэн бичээд цэг тавихад
Шүлэг болсон байнам


ГЭХДЭЭ, Сэмбэ ахын анхны ном, Бүүвэйгийн цагаан ном, Тогосоогийн хэвлэгдээгүй шүлгүүд л надад миний Римбогийн ном шиг сэтгэгдэл төрүүлдэг дээ.

Бадаглалын тогтолцоо, давталтын техникийг сайн эзэмшээгүй байж задгай verslibre бичиж эхэлдэг нь Начингийн үеийн залуусын хамгийн том алдаа. Түүний шүлгэнд энэ алдас нь харин ч оноо болоо юу даа гэж санагдсан шүү. Хүрээ шүлгэнд эрс анзаарагддаг сэтгэлийн хат, эрс уналтууд түүний verslibre-г амилуулж байна. Цаашид үүндээ өөрийн ихэд шамдан илэрхийлэхийг хүсдэг нүүдэлчиний ахуй, уламжлалт дүрслэлээ илүү сентименталь хөг аясаар шигтгэж, хамгийн гол нь уран бүтээлдээ нас биенд хүрсэн эр хүний ёсоор хандахыг хүсье дээ...


...Их сургуулийн гудамжинд би хайртай

Их сургуулийн гудамжинд би хайртай
Ихэл дотно санагдах нандин бүхэн минь
Энэ л цэг дээр оршдог
Хажуугаар зөрөх ихэмсэг охид нь
Хачин их санааширлыг минь аваад оддог
Бага тойруугийнхаа
Багахан энэ гудамжинд би хайртай
Бага гэлтгүй их зовлонг минь тээдэг учраас
Сэлбийн гүүрэн дээр зогсоод
Сүүрс алдан алхах үдшээр
Дотуур байрных нь гэрлүүд нэг нэгээрээ асахад
Дотночилж нандигнасан судар мэт
Хавар намарт солигдох
Доод курсийнхээ охидод ч хайртай
Сэм сэмхэн санаа алдах мэт
Сэвсгэр үүлсийн манан адил
Их сургуулийн үймээнт гудамжинд би
Ихийн их хайртай

Их сургуулийн бүх найз нартаа



UB LiFE

Амьдрал тэр чигээрээ л
Жүжгийн гол тайз санагдахад
Ахиад зохиох уянгат аялгуу л
Жинхэнэ амьдралын мөн чанарыг таниулдаг

Анд нар минь тэр чигээрээ л
Худал хуурмагийн дунд бие биеэ золиход
Амихандаа намайг хэн гэх совин
Хайран чиг зүрхийг минь ярдаг


Элсэн цаг

Элсэн цаг чимээгүйхэн
Нэгээс нөгөө рүү урсана
Энэлэн хийгээд шархалсан зүрхний минь анирыг
Надаас чам руу зөөж урсана
Ширхэг элснийх нь тоогоор
Хуучны дурдатгалууд сэргэхэд
Шив шинэхнээр дахин би дурлана
Цөөрмийн навчин дор хучигдсан
Чиний нулимс
Цөлөөс хамагдаж шилэнд
Онгологдсон элс шиг
Чив чимээгүйхэн асгарна
Ялгуун эгшиглэх хийлийн таталт шиг ирсэн хайр чинь
Яг энэ элсэн цаг мэт урсахад ирсэн замаараа чи буцсан


За тэгээд,
Бичсэн бүхэн шүлэг биш
Учирсан бүхэн дурлал биш гэдгийг
Миний Римбо мэднэ дээ...


...Хавар

Нарны илч одогсдын гунигийг авч явсан мэт
Гунигтайхан цонхоор ёлтойн тусахад
Хумсны минь толио шаргал туяанд уусаж
Зүйрлэшгүй тунгалагшина
Удахгүй асгарах борооны бүдэг чимээг
Намар өвлийг тэс ч зүүгдэн хоцорсон навчис
Судасныхаа лугшилтыг түргэстэл хүсэмжилнэ
Яг л ийм далд оршихуйн чинадад нуугдаад
Өөрийгөө навчаар өлгийдөн дуут шувуудын
Жиргээг сонсон хэлийг нь сурахсан
Тэгээд чиний төсөөлөлд буусан
Цаг зуурын мананг арчин
Олоон гэнэн хайрын хүслүүдээ гал болгон асаагаад
Зүрхний чинь гүнд
Хаврын урь орсон өдөр
Нөхдөө дагуулан нисэж ирэхсэн........

23 Сэтгэгдэл:

Г. Оргилболд said...

Сайн уу? Анд минь. Би танайд очлоо. Тамхи бэлдээд байж бай.

Начин дүүдээ анхны номын мэнд хүргэе..! Сайныг хүсэе.

nachin said...

Bayraa tamxi tatax tenhelgui baigaa ygd gevel bid 2 today hahaha zgr l uuguulsiiin kkke

agai said...

энэ өдөр танайд саатав, баярлалаа

Б.Баясгалан said...

Хол яваарай, өндөрт гараарай.

Анхны номын баярыг эндээс сэтгэлээрээ хуваалцъя.

Р.Улам-Оргих said...

Бадаглалын тогтолцоо, давталтын техник gdg ee chi uuruu tugs ezemshsij chadsiimuu.

nom zui said...

hugshuun chi naadhiinhaa nom zuig hiihgui yasiim.
kkkkke
shuleg gdg shuleg n chinii neg urlag gdg shulegnii huulbar yum shiw deee
kkkkkkke

nachin said...

vnen xaanach vnen bilee xuulaal biz chadaj baigaam chine chii xuulhana ysiin tguul ain chadal chine xvrexgui ym chine kke

oldoshaksli said...

yur ni bol odoo tsagiin shulegchid nom zuidee anhaarag heregtei bolood l bgaa daa

ЗОРИГТ8 said...

цэцэн цэлмэг үгтэй мундаг хүүхдүүд шүү

О.Элбэгтөгс said...

za daa huulah muulahiin tuhaid bol Mongol ugiig hen neg ni huwichlaad awtsan tuhaid yarii ur hiits utga sanaa gedeg bol jinehen tuhain hunii huwiin ezemshliin zuil bh daa za bolii bolii

О.Элбэгтөгс said...

nowsh darhand awsan muuhai tortogtoi har energy ene biyes saldagguiee
darhand awsan shuu darhanaas bish hahaha

О.Элбэгтөгс said...

oirdoo yu ch bichij bas msrt baga uzegdeheer bolood bh shig baina uchir ni bugd utgagui sanagdaad buhniig dord biye deerd uzeh zan maani sergew bololtoi
darhan yawsanii gai gor

oldoshaksli said...

za muu duu
muu ah nar ni
ELBEGt muu uilchilsiim blgui dee
Uushil.

Bexenzvrxt said...

юу байцгаана. Начиндаа баяр хүргье. Номоо авчирч өгсөнд баярлалаа. Элбэг юу байна. Дарханаас хар энерги авчихдаг муу байнашүү. Ер нь цом хар энерги өгчихдөг юм бишүү золиг гэж.

Арима said...

Өө баяр хүргэе Начин дүүдээ. шинэ номын сургаар дүүрэн сайхан өдөр вэ өнөөдөр чинь

Anonymous said...

Дархан явсан хүн бүхэн
Долоон шүлэг бичих хэмжээний энерги алдсан
Батлан хэлсэн
Батхуяг
Муу юманд бага оролц
Миний зарчим шүү

oldoshaksli said...

tegeed l bidnii shin jild irsengui dee TA.

oldoshaksli said...

tegeed ch shhulgiig energeer bichdeg eseh ni AInshteeniiheer haritsangui.
E=mc2

oldoshaksli said...

tegeed ene yusuu musuu Messemjer listeeree messenjerd za yu.
bs

Р.Улам-Оргих said...

ene nachin neeree nabakowiig unshaagui baij yu bodoj lolito loli ntr gj shuleg bichsiin boloo hihi

Р.Улам-Оргих said...

zaza muu naiz

Р.Улам-Оргих said...

mini...

oldoshaksli said...

unshsan l gesiish dee uuruu.
hihi

Gehdee buuveig bol unshsan baihii.

Buuvei harin Lolitag unshsan ni gartsaagui.

Post a Comment