Амьсгал царцаасан идэр ес

Ахиад ганц л хоног тэсвэл
Амьсгал царцаасан идэр ес эхэлнэ
Мартаж амжаагүй гунил дурсамжууд агаарт царцаж
Магад миний янжуурын утаанд хөндүүрлэх өдөр ирнэ

Цөлд хаягдсан тэнүүлчин мэт амьдралтайгаа би
Цөхрөлтгүйгээр зууралдсаар байх болно
Утаа ханхалсан үсийг минь үнсэх цаг хугацааг
Уйтгар хэмээн нэрлээд шүлгээ бичих л болно

Нэг л зүүдлээд сэрэхэд идэр ес ирнэ
Нэмж ганцхан зүүдэлхэд үхэл дэргэд ирнэ.









Энэ охор шүлгийг
золбин ноход энгэрт минь ноцохоос
хоёр хоногийн өмнө буюу
12-р сарын 21-нд
ЯЛГУУН pub-д
амьд гэрчийг байлцуулан
бичсэн болой.

17 Сэтгэгдэл:

Кена said...

Нэг л зүүдлээд сэрэхэд идэр ес ирнэ
Нэмж ганцхан зүүдэлхэд үхэл дэргэд ирнэ....

сайхан бичжээ

Б.Баясгалан said...

saihan shuleg bna...

ollie said...
This comment has been removed by the author.
ollie said...

таалагдлаа.

Anonymous said...

давгүй шүү момо

Г. Оргилболд said...

Хазах шүдгүй байж хуцаж явдаг золбин ноход хэзээ ч зууж чадахгүй.

О.Элбэгтөгс said...

Zolbin nohod urgelj derged chine bg yum shuu hamgiin oir

ulam orgih ni bain aa said...

heeeh
hezee nohoind hazuulchhaa we
tegeed gaigui yu
emlegt uzuulsiimuu tegeed

oldoshaksli said...

Zolbinguudaas aij yavah ni
Zorigtnuudaas hulchiij yavhaas ch hetsuu yum

Anonymous said...

яахав дээ л шүлэг байна.

oldoshaksli said...

yahav dee

Artur Rembo said...

nohod nohod boloh odor bas bainaa baina

,.,., said...

noxod bolox odor shvv

oldoshaksli said...

shunu

havriin_misheel said...

Нөхөд ноход болох өдөр байнаа байна

miigaa said...

Таалагдлаа.

oldoshaksli said...

taalaliig taalav

Post a Comment