Mанай үеийнхэн.

Удахгүй МУИС-ийн Утга Зохиолын Нэгдэл-ийн шинэ эмхэтгэл хэвлэгдэж Чөлөөт сэтгэлгээний дуулал наадам болох гэж буйг тохиолдуулан андуудынхаа инээмсэглэлээс хуваалцая.

...ЦӨН ТҮРЭХ, ШИНЭ ҮЛГЭР ЗОХИОХ ЦАГ...


...Өлзийтөгс найрагчтай уулзалдаад...


...дугуйлан дээрээ...


...Болор цом,модон шат...


...дуулал бас бургас...яруу найрагч гэж өөртөө эс итгэвээс яруу найргийг хэрхэн олох билээ...


...ирээдүй гэхдээ энэ зурагнаас тод...


...Бадма найрагч шадарлан...


...дүүнүүдтэйгээ...


ХӨХ МЭДРЭХҮЙ ийн эхэлжээ.

Nude.

Хүрээ хөвгүүн Савкад...

Нүцгэн хөнжилөөс би вээр

нүцгэн биеэр сугарч

Нүцгэн хувцасыг огоорон

нүцгэн хивсийг гишгэлэн

Нүцгэн шилийг нэвт,

нүцгэн тэнгэр ширтэхүй

Нүцгэн тэнгэр надад

цонхыг илчилнэм.

Нүцгэн цонхыг хөндөж

нүцгэн агаар хүртэнгээ

Нүцгэн үсээр бүрхмэл

нүцгэн тэргүүнээ эчихүй

Нүцгэн толиноо тусах

нүцгэн дүр минь үзэсгэлэнт.

Нүцгэн биеэ тийн

төгс төгөлдөрт сэтгэхүй

Нүцгэн сэтгэлийн угаас

баясалын найлзуур модон дэлгэрээд

Нүцгэн ухамсарын үрээр,

нүцгэн бүхэнтэй учрах минь

Нүд аньсан хойно ч,

үл балрах ухамсаргүй.

Модод над шиг эрх чөлөөнд дуртай

Модод над шиг эрх чөлөөнд дуртай

Гудамжинд гараан алдалж зогсох шиг

Мөчрүүд нь агаар сүлбэж агсамнадаг...

Салхины аясаар навчис нь эрх чөлөө гэж

Хашгичдаг...

Намайг нэрээр минь дуудаж айлгүйтдэг...

Модод над шиг эрх чөлөөнд дуртай

Модод над шиг...



Г.Сүхзориг*.

"Эрх чөлөө-Миний сүүдэр" ном.

54-р тал.

----------------------------------------------------------------------------------------------------------------------

*Энэ залууг яруу найрагч эс гэвэл

Эмзэг эрхтэнээ тасдаж өгсүү би!

Мөрөөдлөөс минь ч холын хээнцэр сэтгэлт ...


Бардам энхрийлэл, янаг дурлалын тухай
Бадагхан шүлгийг би чамд зориулъя, бүсгүй минь
Бадрангуй сэтгэлийн илч гэрлээс хэзээ ч
Баяр хөөр, хөгжөөн цэнгэл дайжихгүй...
Түнэр харанхуй сэтгэлийг ч
Дурлалын түүдэг гийгүүлнэ
Түймэр болон авалцвал
Зовлонгийн шалтгаан болно
Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй ч
Дутуу хагас амьдрал гэж бас байдаггүй...
Энхрий янаг хийгээд хээнцэр сэтгэлт бүсгүй минь
Эрхэм дээдийн хүсэл, миний сэтгэлийн гайхшрал минь
Чиний гунигийн толь мэт нүдэнд чинь юутай
Чимхийн төдий харуусал торно вэ?
Хэнд ч, хэзээ ч үл итгэхийг чи өөртөө андгайлсан мэт
Хэлэх үг чинь хэгжүүн, харц чинь юутай жуумгархан
Хэнхдэгэн цаана чинь цохилох
Хэсэгхэн зүрх чинь ямархан бэ?
Мөрөөдөл минь байхаас татгалзсан
Мөрөөдлөөс минь ч холын бүсгүй минь
Ямар ч утга агуулаагүй мэт хэрнээ надад
Янаглангуй санагдах ер бусын харцаараа чи
Яагаад намайг сонжинхон ширтэнэ вэ?
Яагаад ч юм намайг сонжинхон ширтэх чинь
Ялдам энхрий агаад чиний надаас
Янаглал биш итгэл эрэлхийлэн байгааг илэрхийлэх хэрнээ
Ямар ч утга агуулаагүй хэвээрээ байна...
Хэзээ ч мөрөөдөж байгаагүй мэт надад санагдах
Хэнэггүй гэнэн, хээнцэр сэтгэлт бүсгүй минь чи
Хэзээ ч мөрөөдөхгүй байж үзээгүй миний
Хэтэрхий холын мөрөөдөл хэвээрээ л баймаар байна уу?
Хээнцэр сэтгэлт бүсгүй чи...

/Д.Энхболдбаатар/

Хөл алдам тэнгисийн гүнд

Хөл алдам тэнгисийн гүнд чи минь бий
Хөх ягаан цэцэгсийн дунд нойрсож бий
Хөдлөхийн төдий тэнгис сэрэн давалгаалж,
Хөөсрөх давалгаан хөлийг минь үнсэн таалж бий.

Нүд алдам тэнгэрийн тэртээ чи минь бий
Нүүх үүлсэд гунигаа шившэн инээж бий
Нэргүй хагацал хэлгүй мөрөөдлөөс алсад,
Нэн тод чанад эгшиглэн дуурьсан бий.

Ф р а н ц К А Ф К А - Х У В И Р А Л.

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!.

МИНИЙ ХУВЬД УРАН ЗОХИОЛ БОЛ ГАРЦ

Б.БАЯСГАЛАН:

МИНИЙ ХУВЬД УРАН ЗОХИОЛ БОЛ ГАРЦ

Батсуурийн БАЯСГАЛАН Говь-Алтай аймгийн Бугат суманд 1986 онд төрж, 2008 онд МУИС-ийг төгссөн. Өдгөө МҮОНР-д ажилладаг. Тэрбээр саяхан “Арван гуравдугаар сарын бороо” хэмээх уран бүтээлийн анхны түүврээ хэвлүүлсэн юм.

- Уран бүтээлийн анхны түүврээ эх барьж авсанд баяр хүргэе. Уран зохиолын ертөнцтэй Та хэрхэн холбогдсон хүн бэ?
- Баярлалаа. Шүлэг бичиж эхлэхэд юу нөлөөлснийг мэдэхгүй. Харин уран зохиолд дурлахад аавын маань асаасан гэрэл гэгээ нөлөөлсөн шүү. Манайх Говь-Алтай аймгийн Бугат суманд байдаг байлаа. 1990-ээд онд, ардчилал зах зээл эхлэх үеэр аав маань нутагтаа хувийн жижигхэн лааны үйлдвэр байгууллаа. Лаа хийдэг айл чинь хөдөөгийн буйдад гэрэл гэгээгээр дутна гэж үгүй. Гэрэлтэй айл чинь яах билээ, бөөн ном сонин гэр дүүрэн зулчихаад л ийш тийш хараад өнөөхөө шагайгаад сууцгаачихна шүү дээ. Тэгэж би аав ээжийгээ дагаж лааны гэрэл бараадан сонин, ном үсэглэсээр 1 дүгээр ангид орохоосоо өмнө бие даагаад уншдаг болчихсон байв. “Раамын үлгэрийн цоморлиг” уншчихсан хүн чинь цагаан толгой энэ тэр гэж ярихгүй шүү дээ… Харин 2 дугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн санагдана.
- Өнөөдрийн манай уран зохиолын талаар залуу хүний хувьд ямар санаа оноотой явдгийг тань сонирхож байна?
- Монголын уран зохиолын маргаашийг би их өөдрөгөөр хардаг. Өөрийнхөө үеийн залуусыг гадаад ертөнцийг их уншаасай, бас үндэснийхээ уран зохиолыг их судлаасай гэж боддог. Өөрөө ч мөн тийм байхсан гэж шамдаж явна. Монголчууд уран зохиолын өвийн хувьд их баян ард түмэн. Өөрийгөө хэн болохыг мэдэхгүй, бас бусдыг хэр болохыг танихгүйгээр “давшилтанд” орж болох уу даа.
- Уран зохиолыг нэг хэсэг нь сэтгэлийнх, нөгөө хэсэг нь сэтгэлгээнийх байх учиртай гэх зэргээр маргадаг. Таныхаар бол уран зохиол гэж юу вэ?
- Зүрх үү, тархи уу гэдэг дээр сонголт хийж болно гэж үү? Мэдрэмж үү, сэтгэлгээ юу гээд маргалдаад л байдаг юм. Сэтгэлээрээ, мэдрэмжээрээ бичнэ гэдэг их л уугуул мөн чанар, унаган авъяасны үр шим байх. Харин уран бүтээлч цаг хугацааны явцад төлөвшөөд, төгөлдөршөөд, оюуны хувьд бяд суугаад ирэхээрээ сэтгэлгээний гайхамшгийг бүтээдэг байх. Сэтгэлгээ, мэдрэмж хоёр салшгүй найзууд болохоос дайсан биш. Бие биенийх нь өөдөөс сөргүүлээд маргалдаад байх шаардлага юу байна… Бусдын хувьд юу юм мэдэхгүй, яг миний хувьд бол уран зохиол “Гарц” л болж таарч байна… Ганцаардлаас, санааширлаас, бусдаас, өөрөөсөө, ахуйгаас, харанхуйгаас бас гэрэл гэгээгээс гээд л…
- Өөрөө шүлгээс гадна үргэлжилсэн үгийн төрлөөр бичдэг, орчуулга хийдэг. Ойрд энэ чиглэлээрээ юу амжуулж байна?
- Тийм мундаг зохиолч, орчуулагч биш шүү дээ би. Үргэлжилсэн үг ч бай, орчуулга ч бай надад бол залуу хүний хувьд өөрөө өөрийгөө нээх гэсэн эрэл хайгуул л юм даа. Хэд гурван өгүүллэг бий. Орчуулгын хувьд болвол энэ чиглэлээр хилийн гадна мэргэжил олчих юмсан гэж хүсэх л юм. Б.Ринчен гуай “Марк Твений минь махы нь идэж дээ” гэсэн шиг орчуулга гэдэг овилгогүй болгоны оролдоод байдаг эд биш дэгээ. Муу орчуулгыг бол орчуулж байна уу, оршуулж байна уу гэж л ярина. Орчуулга хийж байгаа хүн цаад зохиолынхоо өмнө ч, эх хэлнийхээ өмнө ч асар их хариуцлага хүлээж байгаа хэрэг. Тиймээс л орчуулгын эрдмийг мэргэжлийн түвшинд эзэмшиж байж би орчуулагч гэж хэлэх зүрх хүрэх байх. Одоо бол надад баахан зориг, хоосон санааширал л байна.
Хэд хэдэн яруу найрагчийн бүтээлийг англи хэлнээс өөрийнхөө хэмжээнд хөрвүүлэх гэж хичээсэн. “Орчуулагчдын гар дороос орхигдож үлдэж чадсаныг нь л яруу найраг гэж нэрлэе” гэж Роберт Фрост хэлсэн байдаг даа. Тэгэхээр яруу найргийн орчуулга гэдэг боломжтой ч юмуу, үгүй ч юм уу бүү мэд. Харин үргэлжилсэн үгийн нэг том зохиолыг дотроо бол амлаад авчихсан яваад л байгаа. Тэрнийхээ гүйцэтгэлийн хугацааг нь “ямар ч л гэсэн амьд ахуйдаа” гэж тогтоосон.
- Уран зохиолын ертөнцөд тодорхой үеийнхэн өөр өөрийнхөө өнгө аясаар дуу хоолойгоо гаргаж байдаг шиг санагддаг. Таны үеийн хэсэг залуу уран зохиолын дугуйлан хичээллүүлдэг, бас ихэнх нь номоо гаргажээ. Тэднийхээ талаар товчхон яриач?
- МУИС-ийн Утга зохиолын нэгдэл биднээс өмнө, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай нарын үеэс л үндэс мөчир нь салаалсан өндөр түүхтэй ариун хүрээлэл. Энд бидний оюутан нас, ойворгон гэнэн, дурсамжтай мөчүүд өнгөрсөн. Найзууд маань бүгд анхны номуудаа гаргачихлаа. Ганц шүлэг гэхгүй үргэлжилсэн үг, жүжгийн зохиол бичдэг “хүүхдүүд” ч бидний дунд бий. Бас хэл ус сурч, биеэ бэлтгэж буй нь ч бий. Алт, мөнгө, хүрэл үе нь яах вэ. Хамгийн гол нь үе үе бүхэн өөр өөрийн гэсэн тодорхой үүргийг хүлээж, түүнийгээ маш сайн биелүүлж байж л Монголын утга зохиол хөгжинө шүү дээ.
- Танд хамгийн их таалагддаг зохиол, зохиолчийг нэрлээч гэвэл хэн хэнийг гэх вэ?
- Канадад байдаг эгч маань надад маш их ном явуулдаг юм. Тэгэхээр би номоор их баян. Тони Морисон гэж Нобелийн шагналтай, хар арьст хадагтай бий. Түүний “The Bluest eye”, “Beloved” гээд хоёр зохиол байдаг юм. Эдгээрийг их догдолж уншдаг. Сэнгийн Эрдэнэ гуай бол үнэхээр мундаг. Мэдээж өөр олон зохиол, зохиолчид бий л дээ. Яруу найрагчдын тухайд бол Батжаргалын Одгэрэл найрагчийг хүндэлдэг.

"МОНЦАМЭ мэдээ" сонин. 2009.04.03-ны дугаараас

Сойвон цагаан хус...

Сойвон цагаан хус

Сорви мэт үзэгдэх

Сохор цэлдэн нар

Толбо татан бүдгэрэх

Бохир манан хулдсан

Охор нарийн гудманд

Борооны дараах мөөг шиг

Олон шүхэр дэлгэгдэн

Шүхэр бүхний дор

Яст мэлхий мэт хүмүүс

Шүтээн сүмийн зүг

Могойн чуулган мэт мурилзах

Хөлөрч бурзайсан замаар

Хөлөө чирэн алхалхад

Анивчах тутам нүцгэрэх

Архины лангуун хот

Амьсгаа татан хөрч

Мөргөлийн дуу эхэлнэм.

ХАВРЫН ӨДРҮҮД

*Хар даа! Түүний харц хаврынх!

хаврынх!

хаврынх!

хаврынх!

хаврынх!

хаврынх!

...

Торхтой усанд минь тогорууд зэллэсэн хаврын өдрүүд

Тоонот гэрийг минь нар хэссэн цоорын аялгуу шиг бүлээхэн өдрүүд

Дээрээс асгарсан нарны цацраг-алтан бороо

Сэтгэлд нь шингэсэн

Дээлийн минь өнгө шиг дулаахан царайтай хүмүүс

Толгод дамжиж дуулсан үдшийн бүүвэй тойг, тойг хаврын өдрүүд

Томоогүй үг чихэнд минь шивнэсэн зүүдний ч юм шиг гэмгүйхэн өдрүүд

Бууж үдлээгүй алжаалаа тээсэн хаврын чимээ, усан салхи

Буулгандаа талхиулсан тэрэгний шар шиг ганц хоёроор гэлдрүүлэх хаврын өдрүүд

*Яруу найрагч Дорждамбын Баттогтох

Чи ямагт...

Чи ямагт сайхан шүлэг байдаг
Чихний чинь хонхор
Нүдний чинь гэрлийг зурах гэж
Би шатаж явна
Чи ямагт жинхэнэ шүлэг байдаг
Чимээгүй санаа алдах
Уртаар инээхийг чинь бичих гэж
Би буцалж явна.

"Хөх мэдрэхүй"-нхэнд бүх "сэжиг" буй болбоос...

("Хөх мэдрэхүй "хамтлагийн бүлэг залуусын яруу найргийн тухай )

Ер нь үг утгын "авъяастан" ертөнцийг "сэжигч" нүдээр харсан цагаас шүлэг бичиж эхэлдэг гэж манай талынхан үздэг. ( Жич: энэ санааг Ням-очироос зээлдэв)

Сэжиглэж эхлэхдээ хэдэн настай ч байж болно. Гол нь үеэ л өнгөрүүлээгүй байх нь чухал. Гэтэл насны тэтгэвэрт суугаад "одоо л шүлэг бичье" гэж ханцуй шамлан зүтгэдэг өвгөцүүл минь та нарын аливааг "сэжигч" нүдээр харах үе чинь нэгэнт өнгөрсөн байдгийг анхааруулъя. Бүтэх бүтэхгүй юмаар оролдож өөрийгөө зовоохгүй байх нь өндөр настай хүний сонгодог зарчим хэмээн манай талынхан үздэг. Манай талынхан бас ямар ч сэжиггүй шүлэг бичдэг "нөхдүүддээ" нуулгүй хэлэхэд дургүй. Эртний Хятадын нэгэн домогт "бурхан багш хүнийг шавраар бүтээхдээ сүүлдээ жаахан залхуураад ур муутай бөөн бөөн шавар тастаад амилуулж орхисон" гэдэг шиг ертөнцийг "сэжиглэн" харахыг үл хүсээд зөвхөн "сүсэглэн" явдаг олонд зориулж яруу найргийг "ядууруулахыг" л манай талынхан дэмждэггүй гэсэн үг. Тэгээд ч иргэний гал цогтой дайчин яруу найрагч хийгээд улс төрийн улаан "карьерчин" хоёрт өнгө зүс, өндөр намын ялгаа буй ч үг хэл, үзэл санааны "агаар" нэгэн буй гэдэгт манай талынхан бас огт эргэлдэггүй. Тиймээс яруу найраг-улс төр, яруу найраг-иргэний үүрэг, яруу найрагч-ард түмэн, яруу найрагч-тэнгэрийн хүү гэсэн түмэн тэнэг санаархалд төөрөлдөж орхисон заримуудаа хувь тавиланд нь даатган үлдээхээс өөр "хувь тавилан" үгүй гэж сананам.

Нэг.

Уран зохиолд улдэх эсэх нь хуний хувь тавилангаас шалтгаална. Тэр тусмаа яруу найрагт хувь тавилан ямар их нөлөөтэйг ярих ч юм биш. Хорин гуравхан насалсан Гомбын Сэр-од уран зохиолын түүхэнд үлдэж, ная хүрсэн найрагчийг нам, одон хоёртой нь бүгд мартаж л байна шүү дээ?

Гэхдээ үлдэх эсэхийн төлөө санаа сэтгэлээ зовоох нь яруу найрагчийн зорилго бас биш. Гол зорилго нь "өөрийгөө л нээх, өөрийгөө, өөрийгөө, бурхан минь өөрийнхөө тархинаас илүүдээд байгаагаа өөрийнхөөрөө илэрхийлэх". (Жич: энэ санааг Батнасангаас зээлдэв)

Магадгүй хамгийн зөв зам яруу найрагт "өөртөө үнэнч байх" ч байж болох юм. Харамсалтай нь хэн хүссэн бүхэнд энэ тавилан оногддоггүй билээ. Үнэн худал ямар нэгэн замаар уран зохиолын нэр алдрын оргилд хүрсэн хэн ч бай хувь хүнд өөрийгөө яаж илэрхийлэхийг болоод ямар хувь тавилан сонгохыг заах эрхгүй, харин хүний эрхийн тунхаглалд хүндэтгэлтэй хандаж "зөвлөх" гэсэн ганцхан "заалт" -ыг ашиглаж болох юм.

Мөн хэтэрхий их онолын бороохойнд нүдүүлсэн утга зохиолын онолжсон боловсролтой багш нарын "гэгээн" гайгаар өөрөөсөө төөрөөд явчихсан "заримуудын" замаар замначихгүйг хүснэм. Миний дуулж, сонссоноор дээхэн үеийн Д.Намдаг гуайн "гэр сургууль" шиг ардчилсан зарчим манай уран зохиолын сургалтанд үгүйлэгдээд байгааг өгүүлэх юун.. Юуны төлөө тийм "ардчилал"-ыг хүснэ вэ, гэвэл уран зохиолын ирээдүйн төлөө гэж хариулмаар байна. Хариулт минь хангалтгүй бол цааш нь унших хэрэггүй. Шууд л больчих, тэгээд ч сувгаа бүү солиорой, байгаарай гэж царай алдан гуйх онцгүйш дээ? Энэ бүгдийг тойрон тойрон тоочсоны учир яруу найргийн "Хех мэдрэхүй" бүлгийнхэнтэй холбоотой билээ.

Нэгийн нэг буюу Эхлэл

Үг, ур хоёр хөөж явдаг "яруу найруулагчдын" эгнээнд зогсохыг хүсээгүй, зогсох огт сонирхохгүй яваа хорвоо ертөнц, хүний мөн чанар, юмсын зүй тогтол, учир шалтгааныг сэжиглэн харсан "сэжигч" хэдэн залуу ""Хөх мэдрэхүй " хэмээх уран зохиолын бүлгэм байгуулж, хувь тавилангаараа холбогджээ. Одоо бүгдэд маш товчхоноор ойлгомжтой болсон бол Баяраа, Хатанбүүвэйбаатар, Элбэгтөгс, Оргил, Хангал, Оргилболд, Энхбаатар гэсэн шинэ нэрсийг яруу найрагт зарлан дуудахыг хүснэм. Түүнчлэн яруу найрагч мэтээр зүгээр ч нэг зарлан дуудах төдий бус тэдний уран бүтээлийг өөрийн хир хэмжээгээр задлан шинжлэхийг хүснэм. Зарим шүлэгт "найруулга" л байдаг. Хэрэв шүлэг бичсэн үгсийг "баллуурдаж" орхивол тэр шүлэгт юу ч үлдэхгүй. Хов хоосон "гоё" үгс байснаас өөр юу ч байсангүй. (Жич: энэ санааг Энхболдбаатараас зээлдэв )

Харин олзуурхмаар нь "Хөх мэдрэхүй"-нхэн баллуурдахад "юм" үлдэхээр шүлэг бичихийг зорьжээ. Зориод ч зогсохгүй "Чимээгүй хот" (О.Элбэгтөгс), Төгөлдөр эртийн гунигшил" (Г.Оргилболд), " Бороо орохын өмнөх өдөр"(М.Хангал), "Нэг урлаг"(Я.Баяраа), Саранд үүрлэсэн шувуу" (Ж.Оргил), "Санаа алдахаас өөр салхигүй" (Ш.Хатанбүүвэйбаатар) гэсэн анхныхаа бүтээлүүдийг хэвлүүлээд амжжээ. Тэр бүтээлүүд нь бүхэлдээ, ямар нэг байдлаар санаатай эсвэл санаандгүйгээр баллуурдахад "юм "үлдэхээр шүлэг бичих гэсэн чин эрмэлзэл, эрэлхийлэл, оролдлого, туйлын хүслэнгээр дүүрэн байгаа нь гайхалтай. Манай талынханд "Хөх мэдрэхүйн" маш таалагдсан нь ердөө тэр туйлын хүслэн. Учир нь 1990-ээд оны эхэн үеийн бидний зорьж тэмүүлж, яруу найргийг ойлгож ухаарч байсантай ямар нэг талаар адил санагдаад байгаа юм. Ш.Хатанбүүвэйбаатарт нэг ийм шүлэг бий.

Тэнгэр яагаад

Цэлийтэл нээсэн цонх шиг

Хоосон гэдгийг... (Ш.Хатанбүүвэйбаатар 2008,24) Тэр таньж мэджээ. Нарийндаа бол тэнгэр хоосон биш л дээ? Одод хийгээд оддын мананцар, хар нүх, соронзон хуйгаар дүүрэн. Харин түүнийг хоосноор төсөөлөх, тэр л хоосноос төсөөлөл бүтээх нь оюун санааны яруу найргийн "боломж". Хатанбүүвэйбаатарт бас нэг ийм шүлэг бий.

Би намрын намарт хөглөрдөг

Улаан шаргал навчсыг гишгилдэг

Солонго дамнадаггүй мөнхийн манантай

Уулын бэлд амьдардаг ганцаардал (Ш.Хатанбүүвэйбаатар 2008,32)

Тэр ертөнцийн дотоод "гүнигийг" сэрэл мэдрэмжээрээ нээхийг зорьжээ. Олон шүлгэнд нь ийм чанар буй. Гэхдээ ганцхан зүйл л сэтгэл гонсойлгоно. Тэр нь дэндүү олон "тосгон". Арван хэдэн шүлгэнд нь аймшигтай ч гэмээр гунигаар дүүрэн" тосгон" байна. Дээрээс нь хайрын шүлэг бүхэнд чинь нэг "нүд" байх юм. Шүлэг бичих гэж үзээд бүтэлгүй, шүүмж рүү орсон хэн нэгэн шиг би хувьдаа чамайг хэнтэй адилхан, түүнтэй төстэй гэж шүүмжлэн хэлэхгүй. Яруу найраг бичихийн зовлонг, яруу найраг бичиж үзсэн хүн л мэддэг юмш дээ?

Харин М. Хангалд нэг ийм шүлэг бий. Хачирхмаар энгийн атлаа хашгирмаар нууцлаг. Охин минь чиний ирээдүйг харлаа

Энэ хорвоог цэцэг мэт төсөөлөх дэлбээ минь

Энэ хорвоог солонго гэж бодох гэгээн туяа минь

Тэртээ оны дараа төрөх энхрий охин минь

Чиний ирээдүйг харлаа.

Хорвоог нуур мэт сэтгэх дусал минь

Энэ бүсгүйг ээж чинь болгоно... (М.Хангал,2008,61)

Түүнд "зөн билгийн "чанар байна. Ирэх цагийг тэр харж байна. Магадгүй түүнд харагдаад байгаа ирээдүйн дүр зураг амьдралд нь биелэнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Яруу найрагчдад байх энэхүү "зөн билиг", мэргэ төлөгчдийнхнөөс огт өөр бөгөөд арилжаа оролцоо, ашиг орлого, үзлэгийн мөнгө, үзмэрч засалч зэрэгтэй хольж хутгахгүй байх нь зөв биз. Тэгээд ч "үхлээ бүү зөгнө" хэмээн Б.Пастернакийн хэлдэг ч ортой гэдгийг манай талынхны хайртай цөөнгүй яруу найрагч баталсан байдаг юм. Үнэндээ яруу найрагт "зөн билиг" гарцаагүй. М.Хангалд бас нэг ийм шүлэг бий.

Одоогоос эхлэн 30 жил уйлна

Орилох минь хөг ортол

Ор минь намаг болтол

Арьсаар минь мөөгөнцөр ургатал

Амьдарч уйлна. (М.Хангал 2008,55)

Тэр бас ирээдүйн хувь тавилангаа зөгнөжээ. Ялимгүй гунигтайгаар, ирээдүйд ганцаардахаар, хэн нэгнээс асуусан асуултаар дүүрэн шүлгүүдээ бичжээ. Асуулт гэснээс чамд хэлбэр чухалгүй ч чи санаандгүй "хэлбэрийг" чухалчилсан байх юм. Тэр олон "улиг" санагдмаар давталтуудаас зайлсхийх, яруу найраг сэтгэлээ уудлах сэтгэцийн "ажил" гэдгийг ухаарснаа улам гүнзгийрүүлээрэй.

Харин Гүйцэтгэгчийн Оргилболдын гүйцэд "дотогшилсон" цөөнгүй шүлгүүд төгөлдөр эртийн яруу найргийн амь амьсгалаар дүүрэн санагдав. Түүнд ийм нэгэн шүлэг бий.

Бойтогны чимээнээс үргэсэн... Шувууд

Сүмийн хонхон дээр завилах авай.

Хүн л... хүн чанараа гээжээ. (Г.Оргилболд,2008, 45)

Тэр гайхмаар "сэжиглэжээ". Ийм л сэжгүүд Оргилболдын бусдаас ондоо байх хүслийг бадраадаг шиг санагдана. Модон сандал, ойн цоорхой, сарны гэрэл, зуун жил, ганцаардал, сархадын жүнз гэсэн хэдхэн үшээс, монгол яруу найргийг авармаар бодогдтол шүлэглэсэн тал бий ч Оргилболдын яруу найргийг анзаарахаас өөр аргагүй юм. Өөр бас нэг ийм шүлэг буй.

Нэгэн зулын бүдэг шаргал гэгээн дор сууж

Ногоовтор навчсын уйт-санаашралыг сонсов.

Мөнх бусын мөхөл ямархан сайхныг мэдрэхдээ

Мөнхийн усыг бүтээгээгүй

Бурханд тэргүүн удаа талархав. (Г.Оргилболд 2008,41)

Юу ч гэмээр юм бэ дээ? Оргилболдын ертөнц ийм гэгээн юм даа? Гэгээн "сэжигээр" дүүрэн юм, аа.

Моддын навчис яагаад шарлах, яагаад өвс ногоо ургах ба эс ургах, яагаад бүсгүйн нүднээс гуниг цэлмэх, эсвэл бөөн гуниг хуралдах, яагаад аав ээжийн үрчлээс нэмэгдэх, хүүхэд төрөх, хүн үхэх, яагаад нар сарны явдал, гуйлгачны алга шиг сар, яагаад араа нь гацсан машин шиг эх орон гэсэн "сэжигч" бодлуудаас яруу найраг эхэлнэм.

Харин "Хөх мэдрэхүйн" Элбэгтөгсийн шүлгүүд хэтэрхий "хэлбэр" хөөсөн хялбар оролдлогуудаар дүүрэн юм. Нуугаад яахав, надад ер бусын Баатарын Галсансүхийн, ердийн нэг хуулбар шиг санагдав. Галсансүхийн галзуу "сэжгүүд" Элбэгтөгсийн "Чимээгүй хот"(2008)-оор нэг тэнүүчлэн байна.

Нүцгэл хонгор минь, нүцгэл

Нүх бүхэнд чинь лаа хийж асаая (О.Элбэгтөгс" Чимээгүй хот",2008,43) гэсэн "садист" шүлэг хийгээд

Аавынхаа тарьж ургуулсан модыг тайрч банзлаад

Авсаа би бэлдлээ (О.Элбэгтөгс, 2008, 21) гээд л олон шүлгүүд чинь оролдлого юм. Гэвч оролдож байна гэдэг нь сайхан. Би ч хувьдаа "данх, манх "гээд л олон хүний шүүмжлэх донг оволзуулсан шүлэг бичиж л явлаа. Ялгаагүй Элбэгтөгс шиг оролдож л явсан хэрэг. Энүүхэндээ гэхэд дараа нь миний шүлгүүдийг даруу бусаар хэлэхэд "ойлгох шүүмжлэгч" төреөгүй юм.

Том үүлс мэт мөрөөдлөө тээсээр

Том хотод мөрөөрөө амьдарнам.

Том гуталнууд жижиг гуталнуудыг гишгих

Тоост гудманд жирийн гутал алхалнам (О.Элбэгтөгс "2008,37) гэсэн сонин шүлгүүдийн чинь өлгөж аваад магтмаар байсан ч Дундговийн хүргэнээ бодоод ялимгүй "хазганаж" дуу хуурын өлгий нутгийн хүү энэ тэр гээд худлаа шагширмаар байсан ч ирээдүйг чинь хайрлаад энэ удаа жаахан хатуу үг хэлчихлээ. Өөр арга байсангүй. Өөрийн гэсэн "сэжиг" төрүүлэхэд л өөрөөрөө жаахан оролдмоор байна даа?

Олон хүн монгол яруу найргийн ирээдүйд эргэлзэж байхад итгэдэг хүн бас цөөнгүй байгаа нь сэтгэл уужруулна. Тэр итгэл ирээдүйд биелэх эсэх "Хөх мэдрэхүй"-хний хир өсөхөөс шууд бус ч шалтгаална. Шулуухан хэлэхэд залуу шүлэгч Ядамсүрэнгийн Баяраа, Жаргалсайханы Оргил хоёрын яаж өсөхөөс бараг шууд шалтгаална. Баяраа хүүд нэг ийм шүлэг байх юм. Анзаарагдмаар л юм.

Чи ямагт сайхан шүлэг байдаг

Чихний чинь хонхор

Нүдний чинь гэрлийг зурах гэж

Би шатаж явна. (Я.Баяраа" Нэг урлаг" 2008, 22)

Хайр сэтгэлийг тэр "сэжиглээд" байна. Хэрэггүй дэмий "шаталт" гэж сэжиглээд байна. Тиймээс л ийм өөр шүлэг бичигдсэн байх. Бусад шүлгүүдэд нь ч "нэг урлаг" байгаа нь бас л анзаарагдана. Өөрийнх нь шүлэглэснээр:

Цонхны хаалтыг туулан нар дэвтэрт тусна

Нарны туяаг туулан үзэг цаас эрээчнэ... нэг урлаг

Эрээн цаас энгэрийн халаасанд

Эндээс гараад цас гишгих... нэг урлаг (Я.Баяраа,2008,17) Үнэхээр энэ хорвоо бүхэлдээ "нэг урлаг" ч юм билүү. Тэгээд л "Зовлон" шүлгийн чинь 9 дэхь зовлон чинийх байгаасай гэж хүслээ. Ж. Оргилын шүлгүүдэд байдаг шиг эмзэглэл, Баяраагийн шүлгүүдэд харин ховор юм.

Шүлгүүдээс нь би Оргилыг олж хараагүй ч "Хөх мэдрэхүй"-хний нийтлэг шинж бусдаасаа илүү түүний яруу найргаас мэдрэгдэнэ.

Юмс бүхэн бүүдийгээд

Ертөнц надад харагдахгүй байна

Тэмтэрч үзэхээр гараа сунгавал

Тэнгэр шиг хоосон байна. ( Ж.Оргил "Саранд үүрлэсэн шувуу"2008,29) гэсэн мэдрэмжийг "Хөх мэдрэхүй"-н бусад яруу найрагчдаас олж харж болно. Мөн намраас өөр улирал үгүй мэт, гуниг өөр сэтгэлийн өнгө байхгүй юм шиг шүлгүүд чинь нэг л тиймхэн байна.

Эцэст нь надад цонхоор тэнгэрийг хараад бүгд л хоосон гэсэн бодол тээх хүсэл төрлөө.


Цонхоор тэнгэр л харагдана.



Нэгийн хоёр буюу Төгсгөл

Мэдрэгдээд байгаагаар бидний Монголчуудын 1990-ээд оноос хойш хийсэн "механик" ардчилал мөдхөн дуусах нь. Тэгээд оюун санааны "ардчилал" эхлэх биз,ээ. Тэр сайн цагийг манай талынхан лав тэсэн ядан хүлээнэм. Зүгээр мөрөөдөн хүлээж суугаагүйг минь он цаг гэрчлэх болохоор "Хөх мэдрэхүй" -нхэнд удахгүй яруу найрагт байж болох бүх "сэжиг" буй болбоос би хувьдаа баярлаж үхнэм зээ.

(үргэлжлэл бий)


Пүрэвхүүгийн Батхуяг

2008.03.28

Дорноос хавар ирэхүй


Õàðöàà àñààæ

Äîðíî ç¿ã øèðòýõ¿ë

ªâºë ãýñæýý...

“Õàéëàí öàãèéí íóëèìàñ äàà” ãýòýë

Íàðíû í¿äíýýñ óíàõ

Õàâàð àæýý...

*Г.Бадамсамбуу

Төрийн ордон

Тэр хуучин тоосгон байшин

Тэр хуурмаг саарал өнгөтэй

Тэр өнгө нь зохисон гэж жигтэй

Тэр хуучин тоосгон байшин.


Тэр хуучин тоосгон байшин

Тэр ханандаа том цонхтой

Тэр цонхоороо бүхнийг ширтэж залхаадаг

Тэр хуучин тоосгон байшин.


Тэр хуучин тоосгон байшин

Тэр эртний тавилгаар дүүрэн

Тэр тавилгануудад жаргалтай дурсамж үгүй

Тэр хоосон хуучин тоосгон байшин.


Тэр хуучин тоосгон байшин

Тэр цэлгэр хар хаалгатай

Тэр хаалгаар орсон хэн ч эргэж ирээгүй

Тэр тийм хоосон хуучин тоосгон байшин.


Тэр хуучин тоосгон байшин

Тэр олон тоосго багахан шавраас бүтсэн

Тэр шавар нь урсаж одоо тоосгонууд л үлдсэн

Тэр ийм хоосон хуучин тоосгон байшин.

Маргааш гэдэг өдөр, ингэж ирдэг байжээ...

Зогссон цаг гэнэт л цохилоод эхлэх шиг

Зориг итгэл минь сэрэх

цаг байжээ, бас.

Зогссон морь гэнэтхэн цогиод эхлэх шиг

Зорилго найдвар минь тодрох

агшин байжээ, бас.

Мартсан танил гудманд таараад

гараа сунгах шиг

Малгайд нь тогтсон цас алганд унаад

хайлах шиг

Манантайхан хотоороо мөр зэрэгцэн

зугаалах шиг

Маргааш гэдэг өдөр, ингэж

ирдэг байжээ, бас.

Үдшийн дуурьсал

Символизмын эцэг Шарль Бодлерын шүлгээс монголд орчуулагдсан тохиолдол гарын арван хуруунаас хэтрэхгүй. Тэдгээр орчуулгаас С.Дуламын “Үдшийн дуурьсал” хамгийн шилдэг нь:




Үдшийн дуурьсал

Эмзэг энэхэн мөчид ишин дээрээ чичирхийлэх
Цэцэг болгон уугсан хүжийн үнэртэй
Цэнгэг үдшийн шуугиан анхилуун амьсгалтай хөөцөлдөж
Эргэлдэн налрах бүжиг нэг л алжаангуй

Цэцэг болгон уугисан хүжийн үнэртэй
Энэлсэн зүрх мэт чичигнэх хийлийн аялгуу
Эргэлдэн налрах бүжиг нэг л алжаангуй
Цэлмэг атлаа гунигт тэнгэр тахилын сэнтий гэлтэй

Энэлсэн зүрх мэт чичигнэх хийлийн аялгуу
Цэлийсэн харанхуй хоосноос хирдхийн цочих сэтгэл
Цэлмэг атлаа гунигт тэнгэр тахилын сэнтий гэлтэй
Эвдэрч хамхарсан урьдын сайхнаа цуглуулнам

Эргэн жаргах наран царцуу улаан хүрээтэй
Чиний тухай дурсамж л мөнгөн хумх шиг гэрэлтэй.



Harmonie du soir

Voici venir les temps oщ vibrant sur sa tige
Chaque fleur s'йvapore ainsi qu'un encensoir ;
Les sons et les parfums tournent dans l'air du soir ;
Valse mйlancolique et langoureux vertige !

Chaque fleur s'йvapore ainsi qu'un encensoir ;
Le violon frйmit comme un coeur qu'on afflige ;
Valse mйlancolique et langoureux vertige !
Le ciel est triste et beau comme un grand reposoir.

Le violon frйmit comme un coeur qu'on afflige,
Un coeur tendre, qui hait le nйant vaste et noir !
Le ciel est triste et beau comme un grand reposoir ;
Le soleil s'est noyй dans son sang qui se fige.

Un coeur tendre, qui hait le nйant vaste et noir,
Du passй lumineux recueille tout vestige !
Le soleil s'est noyй dans son sang qui se fige...
Ton souvenir en moi luit comme un ostensoir !



"Нэг л өөр хvн"-ий тухай хөрөг

Зvрхний садантайгаа учирсан минь

1979 онд МУИС-д элсэж нутгийн анд орос хэлний ангийн Ч.Дашдоржтой аж төрөх болов. Тэр хуучин оюутан тул найз олонтой, дээд ангийнхан манай тасгаар орж гарч, шvлэг найраг уншиж, хуучлах. Тэдний дэврvvн яриан дунд "нэг л өөр хvн"-ий нэр vе vе дурдагдана. Дашдоржоос тvvний тухай асуувал "Ирэхээр нь танилцууламз. Уртад явсан" гэж билээ.

"Урт" гэдэг нь намрын ургац хураалтад хоёрынхон тvрvvлж яваад, сvvл мушгиж ирдэг уламжлалыг оюутнууд ийн нэрлэдэг юмсанж. Өдөр хоног ээлжилсээр ч нэртэй олон зохиолч, судлагч төрvvлсэн гэх МУИС-ийн алдарт "нэгдэл" ч цуглардаггvй, мөнөөх "нэг л өөр" залуугийн бараа ч байдаггvй. Угаасаа орон суурин газар дасч, хотших сэтгэлгvй, элдэв зvйл эрээчигч хөдөөгийн надад "амьд" шvvмжлэгчтэй танилцах хорхой байсан хэрэг.

Удалгvй "уртынхан" ирж, оюутны байр, хичээлийн танхимд шуугиан шаагиан ихсээд нэг л өөр болоод явчихлаа. Хичээл ном жигдэрч, шинэ оюутан лекц семинараа ч ялгахгvй дэмий л ном шагайж шогшсоор сар илvv өнгөрчээ. Нөгөө шvvмжлэгчийг vе vе санаж, бас мартсаар явах.
Намрын налгар өдөр сургуулийн vvднээ гэр орноо санагалзсан шигээ хөх пvvшиг уугиулан зогсож байтал дээд ангийн болтой өндөр бор залуу ирээд "Говь-Алтайн Норов зохиолч уу?" гээд гар барьж байна. “Намайг яахаараа... Зохиолч мохиолч ч гэх шиг...” хэмээн бодмоглох зуур:

-Би нэг юм бичлээ. Чи vзээд өгөөрэй гээд дэвтрийн гол цааснаа ар өвөргvй гараар бичиж, тvvнийгээ засч баллаад эх адаг нь ч мэдэгдэхээргvй шахам болсон зvйл өгчихөөд найзуудтайгаа яваад орчихлоо. Нөгөөхийг нь хичээл дээр уншлаа. Нэг залуу зохиолчийн номын шvvмж аж. Утга зохиолын хувьд "дур"-аас цаашгvй хөдөөний хөөдгөр надад бяцхан атаархал харвасныг одоо нуух юун. Мань "шvvмжлэгч" навтаргадаа нэрээ "зоогоогvй" байна. Дараагийн завсарлагаар хайж олоод, навтаргыг нь өгч, яримаар юм байна гэх маягийн юм цухуйлгавал:

-Дараа уулзцагаая гээд яваад өгөв.
-Этгээд нөхөр vv гэсэн шvv юм бодогдож байна...
Нэг орой хичээлээс ирвэл нөгөөх нөхөр, Дашкатай ямар нэг орчуулгын тухай ярилцаж суув. Дашдорж над руу: "За хө нөгөө"... гэтэл, нөгөөх:
-Бид хэдийнээ танил болсон шvv дээ гээд инээж билээ. Энэ бол мөнөөх "нэг л өөр" шvvмжлэгч буюу Д.Галбаатар байсан юмсанж. Бид ингэж танилцсан.

Тvvнээс хойш сайн андууд болж, сургуулийнхаа утга зохиолын нэгдэлд дөрвөн жил бужигнаж дотно нөхөрлөсөн билээ. Тvvнээс хойш 20 гаруй жил уран бvтээлийн замд дөрөө харшуулжээ.
Долоо хоногт нэг удаа цуглардаг дугуйлангийн vеэр бид бvтээл хэлэлцэн, ширvvхэн маргалдана. Ийм vед Д.Галбаатар бусдын яриаг анхааралтай сонсоод төгсгөлөөр нь шиг цөөн боловч нэлээд бодитой онолын шинжтэй vг хэлнэ. Эцсийн дvндээ тэдгээр vгс л маргааны учгийг тайлахуйц ханатай байдагсан. Өдгөө Галаа маань эрдмийн дээд зэрэг, цолтой тэргvvлэх эрдэмтдийн нэг болж өсөхийн хамт биднийг уран бvтээлийн замд өсч өндийхөд тvшиг тулгуур, дотно зөвлөх минь болсоор явна..

Д.Галбаатар тэр vед ирээдvйтэй гэгдэх хэд хэдэн залуу найрагчдын номд ширvvхэн шvvмж хэвлvvлсэн, лут амьтан явсан мөртлөө миний мэт эхлэн бичигчийг тоож, зохиол бvтээлээ харилцан уншилцаж, чин сэтгэлийн нөхөр, зөвлөгч байсанд одоо ч бид хvндэтгэлтэй ханддаг юм. "Нvдээ нээгээгvй ангаахай" мэт бидний молхи толхи vгсийг олон жил тэвчээртэй сонсож суусныг бодоход сvрхий хэрсvv, хол явах хvмvvн байжээ гэх бодол төрдөг юм.

Удалгvй Д.Галбаатарыг нэрт шvvмжлэгч, доктор Ц.Мөнхийн шавь нь гэдгийг мэдсэн. Хожим Ц.Мөнх багш Зохиолчдын хороогоор тааралдах бvрд:
-Цаад нөхөр чинь ойрд юм бичиж байна уу?
-Шvvмж нь гарсан. Уншив уу?
-Бvтээлийн шагналаа Ложоогоос ирж ав гээрэй гэхчилэн тvvнд их анхаарал тавина. Тэр их хvн залгамжлагчаа таньж, итгэл өгч, сэтгэл талбин явсан нь тэр байсан юм билээ. Галаа ч багшийнхаа итгэл горьдлогыг алдаагvйгээр барахгvй "Багшийн эрдэм зогссон газраас шавийн эрдэм эхэлдэг" хэмээх сургаалыг амьдрал дээр харуулсан юм.

Ц.Мөнх багш гөжvvд юм шиг, цөөн эрс vгтэй, хvнтэй ном ярихаараа мэтгэхийг урьтал болгоно. Тухайн vедээ vг нь "нэг л өөр" сонсогддог ч эцсийн дvндээ голыг нь олсон байдаг. Доктор Д.Галбаатар ч яг тийм араншинтай, дөлгөөн тайван, vнэнийг улаан нvvр рvv харж байгаад хэлж чаддаг хvн. Ер нь онолын өргөн боловсролтой, маш сайн бэлтгэгдсэн судлаач, дээр нь судалгаа болон уран сайхны шvvмжлэлийн бvтээл нь сайхан найруулгатай, асуудлын гол чухлыг олж санаагаа цэгцтэй илэрхийлэн, хурц өнгө аястай бичдэг, төрөлхийн шvvмжлэгчийн авъяас билигтэй мэргэжилтэн.

Яагаад ч юм Д.Төрбат, З.Тvмэнжаргал, П.Баярсайхан, Д.Батжаргал, шvvмжлэгч Ц.Энхбат... биднийг эрдмийн зэрэг хамгаал. Мэдлэг мэргэжлээ нэг сайн сэлбээд аваач. Зохиолчийн хөдөлмөр, урлан судлалын чиглэл хэтэрхий хоцроод байна гэж шахаж шаардах. Зарим маань ч сэдэв сонгож байх бололтой. Тэр бусдыг их хvндэтгэдэг, тэр тусмаа өөрөөсөө настай хvмvvс, багш нартаа их дотно хандана. Нуух юу байхав заримдаа хэд гурваараа нийлээд яриандаа халуурч бусдын тухай муу сайн vг унагах vед их таагvй байдаг. Ер нь л оюутны гайхалтай сайхан он жилvvд байлаа.

Нөхрийн сураг

Д.Галбаатар оюутан болохоосоо өмнө анхныхаа шvvмжийг залуу уран бvтээлчдэд тэр бvр олддоггvй "Яргуй" сэтгvvлийн хуудсанд хэвлvvлчихсэн, оюутан ахуйдаа олон уран бvтээлд шvvмж бичиж, эрдэм шинжилгээ-судалгааны арга зvйг сайн эзэмшиж, томоохон судлагч, шvvмжлэгчдийн анхаарлыг татсан мэргэжилтэн болж төгссөн юм. Тvvнд доктор С.Лувсанвандан гоо зvй, С.Дулам уран зохиолын онол зааж, Ц.Сvхбаатар найруулга зvй, А.Шархvv, Н.Төмөрхуяг нар гадаад уран зохиол, ахлах багш Ж.Дагвадорж аман зохиол зааж, доктор Д.Ёндон, Х.Сампилдэндэв, Б.Ганбат, Б.Цэдэв, Ч.Билэгсайхан, Д.Цэнд, Ц.Хасбаатар, Ш.Гаадамба зэрэг ахмад болон тvvний өмнөх vеийн судлагч шvvмжлэгчид маш их урам дэм өгч байсныг бид vргэлж мэдэрнэ.

Мөнх багшийн дараа шvvмжлэл судлалын зөвлөлийн эрхлэгч Ч.Дагвадорж гуай ч тvvнд ихээхэн анхаарал тавьсныг мэдэх билээ. Бас тэнхимдээ багшлахаар болоод хөөр болж явтал Яамны коллегийн хурлаар Ховдод томилсныг ч мэдэх юм. Тэр өөрөөс эс хамаарах нэг "маапаан" орчихсон юм гэж ярих. Харин дараа жил нь би тэнхимдээ багшаар vлдсэн. Ийнхvv найз маань Ховдын Багшийн Дээд сургуулийг "босголцохоор" явсан. Тvvнээс хойш нөхрийн бvтээлийг уншиж, бусдын амнаас сургийг сонсох нь олон болсон доо. 80-аад оны дунд, сvvл хагаст Галбаатар Катуутай хамт Торгууд нутагт шинжилгээний ангиар явна гэнэ. Увсын баяд дөрвөдийн нутагт явна гэнэ, Завханы хотгойд сартуулаар зусах шахаж гэнэ гэж дуулдах..

-Нvдээрээ инээчихээд vргэлж нэгийг сэдэж, төлөвлөж, хэрэгжvvлж явдаг тvvнийг ажил нь амралт, зvдрэл нь цэнгэл болж явах заяанд төрсөн хvн гэж бид хааяа нийлэхээрээ дурсцгаадагсан. Тэгж явж өөрөө ч төлөвшсөн. Бас дуурсах нэр, дуудуулах цол хэргэмтэй, зовхи нь өөдөө олон сайн шавь дагуулсан. Зохиолчдын Онц Их хурлын vеэр "Зvс бvгэг андууд" шvлгийн бяцхан ном зохиолчдын хорооныхны гар дамжиж, нэг хэсэг нь олзуурхан шохоорхож, зарим нэг нь хачирхан шvvмжилж яриа хөөрөө өрнөөд явчихсан.

Тэд Галбаатарын шавь нар гэнэ. Ховдын Багшийн дээдийн оюутнууд юм байх гэлцэх. Мөн "хөрөнгөтний vеэ өнгөрvvлсэн гаж урсгалын шvлэг" гэх коммунист маягийн зэмлэлийн vгс ч унагацгааж л байсан. Бvх юм хуучнаараа "хөлдvv" байсан цаг vе юм даа. Тэдгээр залууст хөрөнгөтний урлагийн гаж нөлөө гэж юу байхсан билээ. Монгол яруу найрагт эртнээс уламжлалтай сэрэл, мэдрэхvйн vvргийг хэт шvтэх өнгө аяс, хандлага л байсан. Энэ vед Галаа шvлгийн чөлөөт хэлбэрийн тухай, уран бvтээлчийн эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний тухай, уран зохиол урлагт олон урсгал чиглэл зэрэгцэн орших жам ёсны тухай өгvvлсэн хэд хэдэн хурцхан өгvvллээ хэвлvvлээд байсан билээ.

Яг энэ эгзэгтэй эрэл хайгуул, тэсрэлтийн vед залуу уран бvтээлчдийг нөмөр нөөлөгтөө авсан ганц шvvмжлэгч нь миний анд байлаа. Ямар ч гэсэн тvvний урлаг, амьдрал, ертөнцийг "нэг л өөр өнцгөөс" хардаг ухааныг шавь нар нь өвлөсөн нь Монголын утга зохиолд шинэ vзэгдэл, утга зохиол дахь ардчилал, шинэчлэлийн хөдөлгөөний нэг том жигvvр болж төлөвшсөн. Тэд янз бvрийн урсгалуудыг vvсгэж, өдгөө "Мөнгөн vеийнхэн" буюу 1990-ээд оныхны дийлэнх нь тvvний номын шавь нар. Тэд уран бvтээлийн янз бvрийн арга дэгийг барьж бvтээлээ туурвидаг бие даасан томоохон уран бvтээлчид болцгоожээ.

Тэдний дотор орчин vеийн постмодерн чиглэлээс гадна уламжлалт сонгодог реалист чиглэлийг сэтгэлгээ, урлал зvйн хувьд шинэчлэн хөгжvvлэгч зохиолч, найрагчид хамаардаг бөгөөд уншигчдад vнэлэгдсэн нэгэн бvхэл бvтэн vе уран зохиолд байр сууриа эзэлжээ. Үvний vрээр Монголын орчин vеийн уран зохиолын бvх төрөл зvйлийн өнгө төрх, сэтгэлгээ, туурвил зvйд асар том шинэтгэл хийгдсэнийг өдгөө хvлээн зөвшөөрч байна. Тvvний шавь нарын дотроос мөн цөөнгvй эрдэмтэн төрсөн билээ. Энэ бол судлаачийн уран зохиолын ертөнцийг цогцолбороор шинэчлэх vзэл баримтлалын vр хаялга нь байсан юм. Тэд ч бас багшдаа хир халдаах дургvй. Бас Ховдын БДС, МУИС, Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд хорь гаруй жил багшилсан гээд олон зуун шавь нарын тухай ч урт яриа vvсгэж болно.

Бvтээлийн тухай хэдэн vг

Профессор Д.Галбаатарын шvvмжлэлийн болон судалгаа шинжилгээний олон талт ажлын онцлогийн талаар би мэргэжлийн нарийн ширийн vнэлгээ өгч дvгнэж чадахгvй биз ээ. Ямар ч гэсэн тvvний уран бvтээлийн өсөлтийг гурван vе болгож болмоор санагддаг. Гэвч нэг наргиантайдуу өчил хэлье. Саяхан би нэг шинэ номыг нь "нухаж" суугаад мань хvнийг бvтээлээр нь гурав хувааж болох юм байна гэж бодов.

Эхнийх нь "ард тvмнээсээ" юм мэдэх гэж хэсэж яваа хавчиг vvрэгтэй "бадарчин". Үvрэгт нь голдуу сонин сэтгvvлийн хайчилбарууд байх. Тэр нь хэвлvvлсэн шvvмжvvд. Учир нь Галаагийн 1980-аад оны бvтээлд нь уран сайхны шvvмж, өгvvлэл зонхилж, нэрт зохиолчдын болон өөрийн vеийн залуу уран бvтээлчдийн зохиолд vнэлгээ өгч алдаа эндэл, ололт амжилтыг оносон шударга, онол гоо зvйн vндэслэлтэй нарийн нямбай задлан шинжилж, тайлбарлаж, vнэлгээ өгөх барил давамгайлж байв.
Харин хоёрдугаар Галаа болохоор хөдөөгийн нэг томоохон хийдийн гавж ламтан байх юм. Чөмгөө дундлахаас буцахгvй зөндөө ном бясалгаж, бас бvтээгээд дамжаа барьчихсан, нэлээд хэдэн эрдэмлэг шавьтай.

Цанид чойрын номд нэвтэрсэн мэргэн гэгддэг хол ойрын нэлээд хутагт хувилгаадтай дагсалдаад гартуулчихсан, тэгсэн мөртөө тэдэндээ хадаг өргөөд шавь орчихсон идэрхэг нэгэн гавж. Ингэж бодож сэтгэлдээ төсөөлөн харж суусны учир бол тvvний 1990-ээд оны бvтээлvvд нь утга зохиол дахь тулгамдсан асуудлууд болон нийгэм-утга зохиолын харилцаа хамаарал, уран бvтээлийн арга найруулга, шинэчлэлийн цаашдын бодлогын чанартай уран сайхны болон шинэ сэтгэлгээний онол арга зvйн чиглэлд асуудал дэвшvvлсэн онолын томоохон өгvvлэл, ганц сэдэвт бvтээлvvд байдгаас тэр юм.

Гурав дахь буюу өнөөгийн Галаа бол хамба байх юм. Завилан суусаар хоёр хонго нь эвэрчихсэн горзгор хөх хамба. Тэр хамба болоод ч таргалсангvй (өөрөө номын хvн тарган байдаггvй гэж цэцэрхэх). Эрдэм гэж хэмжээгvй. Олон сvмбvм ном бvтээчихсэн, тvvнийг нь олон хийдийн их бага шавь цугаар бясалгаж суудаг. Орхимжтой орхимжгvй олон шавь, сvсэгтэн хоёроо ч бараг vл ялгана. Ялгаяа гэж ч боддоггvй, хөх хомоолын vнсээр буйлуулсан шар тамхийг байсхийгээд хамартаа чихээд найтаах ч vгvй, нvд сvvмийлгэн бодлогоширч суух.

Ийн төсөөлсний учир гэвэл тvvний сvvлийн арав гаруй жилд туурвисан бvтээлvvдийг уншиж байхад монгол уран зохиолд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийн чиг хандлага, хувьслын ололт, дутагдал, vр дvнг нэгтгэн дvгнэсэн эрдэм шинжилгээний томоохон бvтээлvvдээ туурвиж, ялангуяа монгол уран зохиолын судлалд бvрхэгдсэн, орхигдсон, будлиантсан, хориглогдсон, хэлмэгдсэн онол тvvхийн ээдрээтэй зангилаа асуудлуудад анхаарлаа хандуулж гvнзгийрvvлсэн явдал юм.

Д.Галбаатарын шvvмж, өгvvлэл, ном зохиол, ганц сэдэвт эрдэм шинжилгээний зохиолууд, хурлын илтгэл хvртэл содон сонирхолтой асуудлыг хөндөж, шинэ онол арга зvй ашигласан олон талтай байдаг учраас эрдэмтэд, шvvмжлэгчдийн анхаарлыг ямагт татаж маргаан мэтгэлцээнд дуудаж, заримдаа бvр хэрvvл хэлцэл мэт хурцдаж ил далд сайшаал, муушаал хоёрын "туйлд" хуваагдах нь байдаг. Энэ бvхнийг нь мэдэх бvрдээ "Болжээ, муу нөхөр минь хvчтэй, цог хийморитой л явна даа" гэх сэтгэлийн омгорхол төрдөг байлаа.

Ялангуяа судлаачийн 1990-ээд оноос хойш бичсэн "Эрс эргэлтийн босгон дээр", "Энэ хэдэн хvvхдvvдийн "турсагыг хуулахгvй" юмсан", "Ав хоморго бvхэн "аллага" байдаг", "Гvехэнээс гvнээ дэвшихийн vлгэр", "Өрөөсөн жигvvртэй шувуу нисч vл чадмой", "Хуучин цагийн "Толь Гэндэн" буюу орчин цагийн "Улаан шувуу"-ны жиргээ", "Шоовдорлогдсон салбарын дvр зураг, хувь заяа", "Залуу яруу найрагчид vндэснийхээ уламжлалыг vгvйсгэж байгаа нь vнэн vv" зэрэг олны анхаарлыг татсан шvvмжлэлийн өгvvллvvд Монголын утга зохиолын ертөнцийг хөдөлгөөнд оруулсан билээ.

1989 оны зун Зохиолчдын хороон дээр халтихан уулзахдаа “Өнгөрсөн жил Москвагийн Их сургуулийн онолын тэнхимд нэг жил боллоо. Нөгөө мундаг А.Гаспаров, П.А.Николаев, Г.Н.Поспелов гуай нар чинь тэнд байдгийм байна. Намар Горькийн сургуулийн Дээд курст явах боллоо. Шалгалтад тэнцсэн” гэж хуучлаад, миний "Тэжээвэр" туужийг дэлгэрэнгvй задлан шинжилсэн 20 шахам хуудас том өгvvлэл өгөөд:

-Хөдөөний намайг тоож харах хvн байхгvй. Чи vvнийг хэвлvvлчихийг бодоорой. Найз нь хөгшчvvлтэйгээ хэд хоноод явах минь. Паспорт, виз гээд амьсгаа дээр явсан. Тэр шvvмжийг би одоо ч хэвлvvлж чадаагvй, хадгалж л явдаг юм. Энэ vед "Уран зохиолын онолын vндсэн ойлголтын товч тайлбар толь" (Ховд.анхдугаар хэвлэл. 1988), "Гэгээн алсад одох юмсан" (УБ.1989 Ц.Энхбат, До.Цэнджав нарын хамт) хэмээх анхныхаа номуудаа хэвлvvлсэн байв.

Тvvнээс хойш нөхрийн сураг Москвагаас сонсдох болов. Горькийд сурч, бас монгол туургатны уран зохиол, монгол бичгийн хичээл заадаг ч гэх шиг, Петербург, Варшавын Их сургуулиудад мэргэжил дээшлvvлсэн гээд... Монголын нэр хvндтэй сонин сэтгvvлд өөрчлөлт шинэчлэлийн асуудлаар томоохон өгvvлэл шvvмжvvд нь ойр ойрхон нийтлэгдэж эрч хvчээ авч байгааг би зөнгөөрөө мэдэрч байлаа. Сургуулиа төгсөөд МУИС-д багшлах болсноор бид дахин ойр аж төрөх болов.

Энэ он жилvvдэд дэд докторын зэрэг (1993) хамгаалж, "Монгол дууль" (1995), "Хөөрөлдөөн" (1995), "Үгийн урлагийн ертөнцөд хийсэн тэмдэглэл" (1996), "Эрс эргэлтийн босгон дээр" (1997), "Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь" (нэмэн засварласан II 1993, III хэвлэл. УБ-Сөvл 1995), "ХХ зуун-Модернизм-Сонгодгууд" (Дээд дэвтэр.1996), "Х1Х зууны төгсгөл ХХ зууны эхэн vеийн Оросын модернизм" (Доод дэвтэр. 1997) их сургуулийн оюутанд зориулсан хоёр дэвтэр томоохон сурах хэвлvvлж, "Монголын орчин vеийн уран зохиолын тvvх"-ийн гуравдугаар ботийг зохиолцон, тvvний удирдлагаар Америкийн Р.Уэллик, О.Уоррен нарын "Уран зохиолын онол" (1999) хэлбэр судлалын тулгуур бvтээлийг орчуулж хэвлvvлсний зэрэгцээ хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэргийг "Монголын уран зохиолын аргын судалгаа" (1999) сэдвээр хамгаалсан нь яах аргагvй бяр хvч тэгширсэн томоохон эрдэмтэн болж төлөвшсөнийг харуулсан билээ.

1990-ээд оны сvvлчээр Токиогийн Гадаад судлалын их сургуульд уригдан ажиллаж байхад нь ч шvvмж, өгvvллvvд нь тасралтгvй нийтлэгдэж, маргаан мэтгэлцээн дэгдэн, шинэ vзэл онол барьж байгаа нь илт мэдрэгдэж, утга зохиолын судлал шvvмжлэл хөдөлгөөнд орж, өөрийн гэсэн эзэн оронтой болж байгааг би маш сайн мэдэрч байлаа. Японд ажиллах хугацаандаа туурвисан "Монголын уран зохиолын онол тvvхийн зангилаа асуудлууд" (2001), амьдралынх нь 20 гаруй жилийн vйл бvтээл болсон "Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь" (нэмэн засварласан 1Ү хэвлэл. Токио. 2002) хэмээх эрдэм шинжилгээний дорвитой том бvтээлvvд нь 2001, 2002 оны шvvмжлэл судлалын номинацид дараалан тэргvvлж, "Алтан өд" шагналыг хvртэх нь тэр.

Тэргvvн ном бол монгол аман зохиолыг хуучин уран зохиолтой, социалист реализмыг социалист бус реализмтай нь, урд одоогийн олон "изм"-ийг модернизмтэй цөлбөн судлаад, ул мөрийг нь Монголын аман ба бичгийн уран зохиолын эрт vе рvv хөөж тодруулсан сонирхолтой бvтээл юм. Харин "Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь" хэмээх онол, шинжилгээний жинтэй бvтээл нь эрдэм шинжилгээний ажлын төдийгvй бvх шатны сургалтын vйл ажиллагаанд өргөн ашиглагддаг хамгийн нэртэй, эрэлттэй ном болжээ.

Эл хоёр номын талаар Япон, Солонгос, Хятад, Орос болон манай тэргvvлэх эрдэмтэд өндөр vнэлж, өдгөө уран зохиолын судалгааны ажилд байнга иш татдаг тулгуур бvтээлийн нэг болжээ. Ер нь тvvний бичсэн ном бvр нь ямар нэг шагнал хvртдэг нь тvvний шvvмжлэл, судлалын ажлын шинэлэг сэтгэлгээ, арга барил, vзэл онолтой холбоотой гэж би боддог. Япон, Солонгос, Англи, Орос, Хятад хэлээр эрдэм судлалын бvтээлvvд нь хэвлэгджээ. Миний нөхрийн "нэг л өөр" байр суурь, vзэл санаа, онол эшийн биелэл бvрийг нийгмийн оюун санаа ийнхvv өөрийн эрхгvй алгаа дэлгэн авсаар л байна... Би хувьдаа Төр эрдэмтнээ тэврэн vнсэнэ гэдэгт итгэж байна.

Төгсгөх хэдэн vг

Бид хоёр нөхөрлөөд 25 жил болжээ. Хэн хэнийхээ яс чанарыг таньж, ханшийг нээсэн олон ч сайн муу vйл хэрэгт оролцлоо. Д.Галбаатар маань өнгөндөө эрс, ясандаа бол их уяхан, vг нь хатуу, чанар нь зөөлөн, vйлэндээ vнэнч, зорьсондоо хэт шаргуу л хvн. Ийм хvнтэй нөхөрлөхөд хэнд ч бол ухаан хэрэгтэй гэж би боддог юм. Тэр манай утга зохиол, тэр тусмаа орчин vеийн уран зохиолын судлал шvvмжлэлийн салбарын тэргvvлэх мэргэжилтний нэг гэдэгт хэн ч эргэлзэхгvй. Тvvнд эрдмийн дээд зэрэг, цолоос гадна утга зохиолын ертөнцөд асар их нөлөө, нэр хvнд хуримталжээ.

1980-аад оныхон буюу Бид тvvнийг хvндэтгэдэг. Бас тvvний араас Монголын утга зохиолын 1990-ээд оныхон хэмээх бvхэл бvтэн "залуу арми" жагсаж явна. Тийм учраас нөхрөө vнэлсэн хэдэн vг маань цаашдын ажил vйлд нь урам дэм болох нь юуны магад хэмээн мунхаглаж энэ тэмдэглэлээ биччихээд "хаа нэгтээ хэвлvvлнэ" гэж "хариу барихаар" шийдлээ. Галаа доктор над шиг хадгалаад vлдэж мэдэх хvн. Тэр хийж бvтээх ид насан дээрээ явна. Хийсэн бvтээснийг нь чамлах арга алга.



Төрийн шагналт зохиолч Далхаагийн НОРОВ

Цөхрөлийн сонет

Онгон сэтгэл минь занданшив

Омголон зүрх минь чулуужив

Очтой нүд минь унтрав

Оргилуун хүсэл минь замхрав

Орь дуу минь сарнив

Оюун бодол минь самуурав

Одоо надад хэн ч хэрэггүй.

Охидоос болж занданшив

Охидоос болж чулуужив

Охидоос болж унтрав

Охидоос болж замхрав

Охидоос болж сарнив

Охидоос болж самуурав

Одоо надад хэн ч хэрэггүй.

ЗАЙГУУЛ ШИДТЭН

I

“Үүл арилж
Эх наран үзсэн мэт
Мөс арилж
Мөрөн ус олсон мэт...”

МНТ.10.238

ApologiZe ид HIT болж байх үед UNDERGROUND дурсамж уншиж суусан нэгэн залуу α эрийн домогт хэт итгэснээс 10000 дахь хүүхэн лүүгээ нэн зоримог алхсан тэр гудамж дэндүү абсурд.

Зөнөг МАРКЕС ногоон цустай эмгэн хүчиндээд арван жилийн өмнө МАКОНДО-д цөлөгдөн, тэндээ 300 жил бороонд хоригдоод оргож явах замдаа осолд орсон энэ гудмаар JE.LO-гийн хонго, PAMELLA-гийн хөхнөөс уйдаж эр хүн болохыг тэсгэлгүй тэмүүлэгч нэгэн хүү түүний мөрийг шүргээд яаран одов. Ухамсаргүй зөрөлдөгсдийн усан нүднүүд шүлсээр дүүрээд халин асгарах гэж буй мэт санагдахад АЙВОЗОВСКИЙ-н давалгаан дунд ХЭМУНГУЭЙ-н ӨВГӨН хүчгүйдэх мэт тэр хэсэг азнах авч, 10000 дахь хүүхэндээ хэт яарах тул ДОН КИХОТ лугаа гэнэн шийдмэг, ТАРАС БУЛЬБА лугаа цог хийморлигоор үргэлжлүүлэн алхах болой.

Тэр яг л ПУШКИН-ы КАЗАК мэтээр 9999 хүүхний ард гарсан бөгөөд, тэд нь өдий хүртэл АЛИСАГИЙН ГАЙХАМШГИЙН ОРОН-оос мултарч амжаагүй буй. Ийн байсаар тэр ер нь ЭМИЛИ шиг юмтай л учрах биз. Тэгээд тэр нь олсноос өлгөгдчихөөр АХМАТОВА шиг үхдэггүй охиноор зоримогхон сольж чадах л эр.

ҮНХЭЛЦЭГ-ийн сүйх дэргэдүүр нь яг л ПО-гийн хэрээ шиг нисэн өнгөрөх цагт тэр ЗАМЗА-гийн цонхон доогуур зөрж явсан юм. Яг энэ үед түүнд МИЗОГУТИ-н адил гаж хүсэл төрж, азгүй цохны цонх руу КАСТАЛИ-аас хулгайлж гарсан ШҮРЭН ЭРХ-ээ нүүлгэчих нь тэр. Цонх хагарсан байтал хэн ч цухуйж загнасангүйд тэр огтхон ч үл гайхсан ба үүнийг нь хэт хөөрсөн үедээ ухамсараа умартдаг САРМАГЧИН өвөөгийнх нь талаарх ДАРВИН хийгээд ФРОЙД-ын онол судалгааны ажлуудтай холбон ойлгууштай.

Яаруухан алхахад нь хайсан доторх зүлэг ногоо ШАР ӨРӨӨ-г санагдуулах агаад хэрэв ШУВУУН СААРАЛ-аа унасансан бол энэ зүлгэн дээгүүр эгээ л ГЕНДОЛЬФ шиг дүүлэн нисэхсэн гэж бодохын завсар шүлсээ залгичихав. Энэ үйлдлээсээ болж яг л ДАНТЕС-ийн адил сандралд орсон бөгөөд учир нь түүний шүлс ходоод хямраах үйлчилгээтэй тул тэр үргэлж МОБИ ДИК шиг шүлсээ олгойдуулж, БЛУМ шиг нулимчиж явдаг юм. 10000 дахь хүүхнийд оронгуутаа л бие засах өрөө лүү нь харайлгах нь гэсэн бодол мань эрийг яг л шүүхэд дуудагдсан К. мэт болгож орхих ба, зохисгүй бодлоосоо ангижрахыг хүсэхдээ толгойгоо сэгсэрэх нь өтгөс АДАМ бээр NIRVANA-гийн дуунд тэргүүнээ савчих мэт.

Барагцаалбал ЖААЛ ХҮҮ эргээс харайгаад ИСЫК КУЛЬ-ийн усыг хүрэлцэн мэдрэх хүртэлх хугацаатай дүйцэх зайг туулваас хүүхний үүднээ хүрэлцэн очих байв. Энэ нь тийм ч хүнд асуудал биш байжээ. Залуу үлдсэн газрыг эгээ л ЗАДИГ мэт туулсан юм. Гэхдээ энэ завсар хуучин номын худалдаанд нэг ном үзэж байснаа, анги дэвших дүрмээр дороо хэдэнтээ үсчсэн хийгээд хоосон байшингаасаа дүрвэн гараад чичирч зогссон хоёр этгээдийг тайвшруулж гэрт нь оруулсаныг дурьдах нь зүйтэй болов уу. Бас дэргэдүүр нь үнсэж үнгэлдэн зөрсөн идэр насны хятад, царайлаг Франц охин хоёрыг үзээд зогсоогоороо хэсэг бясалгасан санагдана. Тиймээс түүний сүүдэрлэн зогссон ГЕРМАНТ-ын харшийн дэргэдэх ЦАГААН ХУС-ыг БОДЬ МОД гэвээс зохино. БОДЬ МОД-ноос СААРЬ ХЭЭР-ийн зүг эргэж 9 алхвал 10000 дахь бүсгүйн хаалганд хамар нь түг хийтэл тулах нь тэр. Жаахан бясалгачихаар хамар нь уртасчихдаг нь түүний нэг том сул тал л даа.

Хамраа арайхийн хэвийн хэмжээнд нь оруулаад эргэтэл хаалга онгойж, 10000 дахь бүсгүй гарч ирлээ. Залуу утгаа бүсгүйгээс АМИТАБА-тай учирсан мэт хурц мэдрэмжийг хүртэх ёстой байтал, ГОМЕР-ийн нүдээр ЖОКОНДА-гийн инээмсэглэлийг үзэх мэт алхайралд автав.

Өмнө нь эгээ л ДАВИД шиг идэр чийрэг эр зогсож буйг хараад сандарсан хүүхэн БОЛОР ШААХАЙ-гаараа довжоо товшин бууж иртэл, ЛОТТА-гийн үхлийг үзсэн ВЕРТЕР мэт ганихарсан эр, РОМЕОГ-гийн цогцосыг үзээд ЖУЛЕТТА цээжээ өрлөх адил гүн шийдмэг эргээд харанхуй алсад шар нохой адил шарвалзан одов.

ApologiZe ид HIT болж байх үед UNDERGROUND дурсамж уншиж суусан нэгэн залуу α эрийн домогт хэт итгэснээс 10000 дахь хүүхэн лүүгээ нэн зоримогоор алхан ирсэн, гэвч эргээд гэрийн зүг хулжин одсон энэ гудамж дэндүү абсурд.


2008.03.05 Улаанбаатар хот.

Mes sentimperations.

...

Хачин тунгалаг хоолойгоор

Хараал урсгах чинь

Ерөөл мэт сонсогдном.

Хачин тунгалаг нүднээс чинь

Хагацах нулимсыг

Рашаан мэт амталнам.

Хачин тунгалаг мутраар

Хацардах чинь

Тэврэлт мэт мэдрэгднэм.

Хачин тунгалаг биеэ

Харамлан хураахыг чинь

Хайр гэж бодном.

Хамаг эрхтэнээ чамд зориулж

Алтаар бүрмээр санагднам.

2009.01.23

Улаанбаатар.

Ай.., Бадма Бадма Бадма... Бас хотын шөнө түнэр...

Өвөл... Бадма ахын хайку алхам тутам дайралдана. Гишгэлэн одоход, гэмгүй цасан энэ л үгсийг гиншинэ..,

***

Амьдрал үхлийн хооронд

Алив бүгд унамуй,

цас унамуй...





...надад гэж зэхсэн мэт, нам гүмийг туулан харьж явна..,

***

Дунд голын дээгүүр алхахад

Хуучин гүүр хяхтнана

Шөнө дүнсийнэ.

"Хөх шуурга"-ны өмнөх нам гүмд...

Тэдний шүлгийг уншихаар цээжинд цус амтагдаад байх юм. Ихэнх нь хэвлэгдээгүй шүлгүүд байна. Тэд хэвлэгдэж юун 10 баллын давалгаа, цунами... за цаашлаад бараг галав юүлэхийн дайны юм "Монголын уран зохиол"-д болох байх аа. Би мэдрээд байна бас баярлаад байна. Баярлах болсон учирыг өгүүлбэл:

Сүүлийн үед сонин сэтгүүл уншихаар яагаад ч юм уур хүрээд байдаг байлаа. Монголчууд монгол хэлээ голж, англи хэлээр шүлэг бичдэг болж гэнэ. Сортоотой соотгорууд нь Америк явж амьдрах болж, согогтой согтуучууд нь Монголдоо үлдсэн ч гэх шиг... Багадаа "горшоонкноосоо олон унасан мулгуу" "сэтгүүрч" сэтэртэй юмнууд ингэж тархи угаагаад байх боллоо. Минийхийг биш л дээ. Ард түмний... тэд ч бас угаагдахгүй л дээ... Тэр болгон.

Ингэнгүүт шаал дургүй хүрээд... монголоор жинхэнэ яруу найргийг бичиж тууриваад "дэлбэрээд" гараад ирэх зовхи нь өөдөө, ширхэг нь босоо хүүхдүүдийн эрэлд гарлаа. Нэг охин утасдаад МУИС-ын Утга зохиолын нэгдлийн шинэ жилд урьж байна. Энд тэндхийн "будаатай хуурганд очдоггүй ч", нөгөө л эрлээ үргэлжлүүлж очсон юм. Тэдэнд бас хайж яваа гэдгээ ч хэллээ. Яахав дээ болоо ш дээ. 90-ээд онд бужигнуулж явахад юун ийм сайхан шинэ жил хийх (оюутны утга зохиолын нэгдэл шүү)... арайхийж мөнгө нийлүүлж "ганц юм" зохицуулж байсан байх. Тэндээс 2 номтой буцлаа. Хэд хоногийн дараа Бүүвэй ярьж байна.

- Ах хүү ямар байна. Таалагдахгүй байна уу?

- Энэ "Хөх сэрэхүй" гэж юу юм бэ?

- Оо яахав. Бид юм даа.

- Ахын дүү хэдэн шүлэг нэмээд аваад ирээч. Найз нарынхаа...

- ОК. Дийд дийд...

Ингээд эр хүмүүс шиг сайхан сууцгаалаа. Хангал, Баяраа, Бүүвэй 3 ирэв. Овоо мултарч байна. Одоо л бид танилцаж байгаа юм шүү дээ. Урьд нь эднийг огт танихгүй... хараад байсан чинь "Нүүрэндээ плитка-тай, нүдэндээ зажигалка-тай" хүүхдүүд байна. 10-аад жилийн өмнө манай "Хүрээ хөвгүүд" ингээд л том том юм яриад л сууж байдаг байсан байх даа. Юун ч "гоё" онгироо юм. Өхөөрдмөөр ч юм шиг. Зарим нэг ярианаас нь сийрүүлье.

- Ах аа? Нэг юм асууя.

- За тэг.

- Би гацаад байна.

- Тэгэхээрээ яадаг юм.

- Толгойгоороо хана мөргөдөг юм.

- Хүүе тэгж болдоггүй юм. "компод"-той болдог юм.

- Ах аа? "компод" гэж юу вэ?

Хахаха... иймэрхүү л яриа болов. Хамгийн гол нь ах нь та нарын шүлгийг уншлаа. Таалагдлаа. Бас бодлоо. Яруу найргийг яаж бичих ёстойг зааж байна даа. Та нар зөв маргалдаж байна. "Мэдрэмжийн яруу найраг" уу? "Агуулгын яруу найраг" уу? ... Мэдээж хоёулангийнх нь "нэгдэл" байх нь юу юунаас илүү чухал байна. Энэ хоёр хоёулаа ажиглагдаж байгаа нь М.Хангал, О.Элбэгтөгс нарын шүлэг байна. Ш.Хатанбүүвэйбаатар, Ж.Оргил хоёр бол зоригтой туршигч, ideamaker-үүд, бусдынхаа шүлгэнд их нөлөөлдөг "Хөх мэдрэхүй" бүлгийн түүчээ болж яваа хүмүүс шиг харагдаж байна.

Я.Баяраа... чи шүү. Яруу найргийн дотоод хөгжимийг чиний шүлгүүдээс сонсч байна. Ном чинь таалагдлаа. Энэ таван залууд нэг л юм байна. Эд "Хөх шуурга" дэгдээж, тэнгэр хангайг эвгүйтүүлбэл би лав гайхахгүй. Ер нь шүлгийн ур хийц, уран бүтээлчийн хувьд эрийн цээнд бол хэдийн хүрчихсэн...манай том том шүүмжлэгч нар хүртэл "гар нь салгалж" номынх нь өмнөх үгийг бичицгээсэн байна. (Модернизмийн тухай бичдэг доктор Амартөвшин гэж бас ямар "чапак" байна ээ.)

Харин дүү нартаа нэг юм захия. Та нар өр нь "Хөх мэдрэхүй" гэж өөрсдийн раrtу-тай болно байгаа. Бидний яруу найраг ийм, бидэнтэй төстэй нь ийм гээд ялгарч харагдах нэг тийм юм зохиовол. Би лав тийм үдэшлэгт очно. Бас та нарыг сонсоод ч уйдахааргүй юм билээ.

Бас нэг юм байна. Манай улс "цаас" үйлдвэрлэдэггүй. Шүлгийн ном гаргана гэдэг хэцүү ажил. Шүлгийн номонд оруулах шүлгээ хэрхэн тестэлдэг талаар өөрийн туршлагаасаа хуваалцъя л даа. Эхлээд бичсэн шүлэг өөрт таалагдах ёстой. Дараа нь энэ жинхэнэ "Хүний сэтгэлийг хөдөлгөж чадах, эс чадахыг" бүсгүйчүүд дээр туршижийнаа. Воо... ингээд болж байвал цуглуулжийнаа. Тэгээд нэгэнт л өөртөө зориулж, бас тэр шүлгээс эмэгтэй хүн кайф авсан, жинхэнэ "садар самуун"-д уриалан дуудсан яруу найруулга учир "ном" болгож, хэвлүүлж, бусадтай арга туршлагаа хуваалцах нь таны л хэрэг...Всё.

Ингээд "Чихнү чимэг болсон, аялгуу сайхан Монгол хэлнийхээ" өмнө сөгдөж, мэхийн ёсолж байгаад тандаа дуулгах сайхан мэдээ байна аа. "Хүрээ хөвгүүд" өөрсдийн залгамж халаа хийгээд уран зохиолыг, монгол хэлийг цэвэр ариун байлгахын төлөө яруу үгийн хэлхээг таслахгүй залгаж явах хойч үеэрээ "Хөх мэдрэхүй"-г тунхаглан зарлаж байна.

За дүү нар минь сонсов уу? Энэ бол асар их хариуцлага шүү? Яруу найргаар ялан дийлэх, дийлдэх яахав. Гол нь монгол хэлээрээ урьд байгаагүй утга, уянга төгс яруу найраг бүтээх хариуцлагыг та нарт хүлээлгэлээ. (Америк явсан байвал а..а) Урагшаа дүү нар аа? Уулыг нураа, Усыг эргүүл... "Хүрээ хөвгүүд"-ийн Савка ах нь.

Энэ үйл явдалд сэтгэл хөдлөөд Савка ах нь эрхгүй шүлэг бичив. Зөвхөн та нарт зориулж шүү (Энэ бол санаа...).

"Хөх мэдрэхүй"-д зориулав.
Миний яруу найраг
Миний л... яруу найраг
Бусдын яруу найргаас
Буруу байх ёстой
Зөв гэгддэг хүмүүсийнхээс
Зөрүү байх ёстой
Тэр чигээрээ тэр
Тэрслүү байх ёстой
Тэвчээр цухалыг нь барж
Тэсэрч дэлбэрэх ёстой
Тэр чигээрээ тэр
Миний яруу найраг
Миний л... яруу найраг аа.
Сонсоод
Согтох ёстой
Согтуу нь солиорох ёстой
Урвасан нь уйлах ёстой
Ухарсан нь сөрөх ёстой
Унтсан нь сэрэх ёстой
Умартсан нь санах ёстой
Миний яруу найраг
Миний л... яруу найраг аа.
Хүүхнүүд сонсоод
Хөгжих ёстой
Хөхнийх нь даруулганд
Хөндүүрлэх ёстой
Хормой хотоор нь салхилах ёстой
Хөнгөнөөр санаа алдах ёстой
Хэрэв тэгж чадахгүй бол
Хэн ч биш ээ.
Миний яруу найраг
Миний л... яруу найраг
Элгээрээ хэвтэж
Эцэслэхэд
Энэ биеэс минь тасраад
Эрчит жигүүрээ дэлгэж
Элин халин одох
Эргэлдэж дээгүүр минь нисэх
Эхэр татан санаа алдах
Эргэж харахгүй тонилох
Миний яруу найраг
Миний л... яруу найраг аа.
Зангирч, нулмистай минь хамт
Залгигдсан
Хэрэгтэй цагт ирдэггүй
Хэрэг тус болдоггүй
Замын хүний хань
Завхай хүний зугаа
Ууж согтуурахад нэмэр
Ухаан санаа самууруулагч
Урьд хожидыг сануулагч
Задарсан,занагдсан, залхаагдсан
Миний яруу найраг
Миний л... яруу найраг аа.

"Хөх мэдрэхүй" нэрээ өндөрт өргөж, энэ нэрэндээ нэгдэж, овоглож, нөхөрлөлөөсөө урвалгүй яваарай. Дүү нар минь. Та нарт ах нь итгэж байна. Бас "Хөх шуурга"-ыг тэсэн ядан хүлээж байя.

"Нам гүм"-д нам гүм бичив.

Үнэндээ...


Галсансүхийн тухай бичнэ гэдэг хүнд билээ. Тийм ч учраас хүмүүс тэр бүр бичиж чаддаггүй байх. Ямар ч байсан өнөөг хүртэл миний санаанд хүртэл бичсэн хүн л лав гарсангүй. Эхлээд нэг гуйхад нь баахан магтав аа. Орох газаргүй болтол нь ч юм уу даа. Дараа нь унштал өнөөх нь элэглэн гутаадаг реалист арга бүхий хогийн сав болсныг нь хараад люмпен арга барилаасаа ичсэндээ delete хийж орхив.
Дараа нь Галсан ирж байна аа.

Найз нь бүх шүлгээ эмхэтгээд дээрээс нь 50 шинэ шүлэг нэмээд Бээжинд аягүй гоё хавтастай жинхэнэ барууны pocket стилийн ном болгож гаргалаа.Тэрэнд чи л шүүмж бичиж өгөх хэрэгтэй.
Савка (энэ миний найз нарын дууддаг багын хоч) одоо л чамд…өнөө маргаашгүй….
Би ч сууж үзсэн юм аа.Одоо л Галсанг яг шинээр бичье.
Галсансүх.
Талсансүг.
Алсан үг…
Алдарт Баатарын Бадралын энэхүү гурван шад томъёоллыг бичиж орхиод цаашаа ганц ч мөр тавьж чадсангүй. Онгод хийморь ирсэнгүй юү? Яав бүү мэд.
Баатарын Бадрал минь миний оюун санааны эцэг “Хүрээ хөвгүүд” бүлгийн лидер юм шүү дээ. Одоо аягүй бол үүнийг уншаад нэг хоржоонтой үг бэлдчихсэн л байгаа.
Үнэндээ Галсансүхийн шүлгүүдийн тухай биш, Галсансүхийн тухай эхэлж яривал ойлгомжтой болох байх.

Тэр бол яг л хүүхэд юм. Магадгүй гэрийн сөхсөн хаяа эсвэл буриад дүнзэн байшингийн сүүдэрт хэвтээд номын далайд умбаж, том болоод их зүйлийг бүтээж, эмээдээ зөндөө их юм авч өгөөд, дээрэнгүй бурангуйгаараа түрий баригч этгээдүүдийг гэсгээн цээрлүүлж, “Загалмайлсан эцэг” шиг өмнөө сөхрүүлэн уучлал гуйлгаж буй мэт дүр зургийг төсөөлсөн яг л хүүхэд юм.
Тэр арга замыг хэзээ ч хорон муухай боловсронгуй аргаар биш, өөрөөр хэлбэл, захиалгаар хөлсний алуурчнаар бус зөвхөн шүлгээр илэрхийлж чадсанаараа л гайхамшигийг бүтээсэн юм.

Тэр маш их аймхай. Яагаад ч юм бүү мэд. Тэр хэлэмгий доломгой, хурц тод хэллэгүүд бол биеэ хамгаалж буй тэмцэлийн хэлбэрүүд, ой санамжууд юм. Төсөөлөх гээд үзье л дээ. Жишээ нь, би түүнийг гаражид нь согтуу орхиод явахад тэр үедээ хашгичиж гуугачаад байсан. Хэд хоногийн дараа гэв гэнэт утсаар надад гомдсоноо маш уран яруу өгүүлээд хариу хэлэхийн завдалгүй тасалж орхисон. Хэрвээ би түүнийг гомдоогоогүй бол тэр над руу хэзээ ч утасдахгүй. Мөн тийм цэцэн цэлмэг, “Паах энэ чинь юу вэ? Шүлэг байна шүү дээ” гэж уулга алдам үг өгүүлбэрүүд хэлэхгүй. Бас хариу сонсож бусдын хэлдэгээр хэрэлдэж хариугаа авч дийлэхийг хүснэ ээ дээ. Түүнд тэгэх хэрэг байсангүй. Магадгүй бухимдалаа тэрүүхэн зуур илэрхийлээд мартах ой санамжаа цэвэрлэх гэсэн энгийн хялбар зорилго л байлаа. Нэг бодлын их аймхай ч юм шиг.

Тэгэхээр ихэнх шүлэг нь түүний ой тогтоомжинд үлдсэн бухимдалууд. Өөрөөр хэлбэл, биеэ хамгаалан тэмцсэн хариу үйлдлүүд юм.
Ялангуяа Москвад Элчингийн буудалд түшмэлүүд яаж авирлаж байсныг нь юм уу. Хүмүүсийн дунд далавчаа унжуулан явдаг эцэг хүний тухай шүлгүүдийг нь санаарай. Магадгүй тэр үед Галсансүх эцэг болох бэлтгэлгүй байсан байж болох авч одоог хүртэл түүний насанд хүрсэн хийгээд энэ хүн эцэг хүн, өөрөөр хэлбэл, бусдын үнэлэмжээр 40 дөхөж яваа эр мөн үү биш үү гэдэгт хүртэл эргэлзээ төрдөг юм.
Тэр бол маш эрх танхи. Түүнийг бага насанд нь эмээ нь байх аа даа, юм бүхнээс өмгөөлж хамгаалж ирсэн байдаг. Яваандаа тэр хамгаалагч нь цуйвангийн гурил хэрчдэг эхнэр нь ч юм уу болсон бололтой.

Ямар нэгэн хэцүү зүйл тулгарвал эхнэрийнхээ өмгөөлөлд, магадгүй хүүхдүүдээсээ ч эрх танхи авир гаргадаг байх гэж би боддог юм. Хааяа эрхлэнгээ архи, пиво ууна. Хүн юм хойно шоудна. Чөтгөртэй сугадалцаад шүү. Гэхдээ тэр эхнэрээ хэзээ ч муу хэлэхгүй. Зарим нэг эрчүүдэд эхнэр нь, хадам ээж нь арандаг, үзэн ядалтын бай нь байдаг бол Галсансүхийн дотор хүн, гадар хүн хоёр нь бие биедээ дайсан. Өөрөөр хэлбэл, биеийнх нь хийж үйлдсэн үйлдлийг сэтгэл нь шүүн тунгааж, гэсгээж, өөрөө өөртэйгөө ярилцсан хэлэлцсэн шүлгүүдийг бичсэн байх жишээтэй. Түүгээрээ бол Галсансүх гайхалтай эрх танхи хүн. Зөв эрхэлсэн хүүхэд гэх үү дээ. Амьдралын туршлага, эрээн барааныг яаж ингэж нэвт харж чаддаг байна аа. Хог гэж. Магтаж байгаа юм биш шүү. Зүгээр л бодит байдлыг хэлэхэд…За тэгээд эх оронч, шоронгийн атаман, зүсэн зүйлийн дүр байдлыг харж болох боловч үнэндээ бол мань хүн хүүхэд л юм шүү дээ.

Гэхдээ Галсансүх шинэчлэгч юм шүү. Тэр бол уран бүтээлч хүн. Шүлэг бичих гэдэг бол түүний хувьд шүлс хаяхтай л адил амархан зүйл. Шүлэг бол зүгээр л халхавч, түүний цаана 40 хүрч яваа хүүхдийн зүггүйтлүүд л бий. Энэ бол цаг хугацааны шинэчлэл байлаа. Хип хопыг африк гаралтай америкчүүд гаргаж моодонд оруулсан шиг. Зүгээр жаахан зүггүйтсэн нь зөвхөн Галсансүхийнх л байх. Галсансүхэд л зохих шинэчлэл байлаа. Амьдралын тухай бодож бясалгасаар байгаад паникт орсон, үс сахал нь ургасан гүн ухаантан, алдартай, энгэр дүүрэн одон, шүүгээ дүүрэн “стакан”-тай хүмүүс хүлээн зөвшөөрч нэг шилэн аягаа хүртэл өгсөн тийм л шинэчлэгч.

Яруу найргийг амьдралын утга учраа болголгүй хөнгөн зугаа мэтээр нулимж чадсандаа энэ шинэчлэлийн үнэ цэнэ оршиж байлаа. Өөрөөр хэлбэл, цагийн саалтанд энэ тухай ам нээж чадаагүй Монголын утга зохиолын докторууд хожмын өдөр ном хэлэлцэх цагт хойгуур сууж доогуур дуугарах учиртай тул чаддаг бол та нарт хугацаа байлаа.(Ер нь бол байгаа) Үнэндээ одоо л бич гэсэн өдөөлт юм. Ер нь нэг удаа од шүүрсэн хүмүүс нэг удаагийн хэрэглээний бээлий гэдэг шиг олон байх юм.

Яахав сайн найзаасаа эхэлж матарлахад Д.Энхболдбаатар байна. Яг үнэндээ яруу найрагч биш билигзүйч хүн юм шиг байгаа юм. Яруу найраг нь явахгүй болохоор роман, жүжиг, кино юм юмаар л оролдож байна. Нэг хэвэнд цутгачихсан юм шиг жүжиг бичдэг Батрэгзэдмаа, 200 гаруй ч бил үү зохиолын дууны шүлэг бичсэн магтууч Баянмөнх гэх мэтчилэн хүмүүсийг бус гагцхүү Галсансүхийг л “ Шинэчлэгч” хэмээн чанга дуугаар хүлээн зөвшөөрнө, за.

90-ээд онд Галсансүхтэй хамт нэгэн цаг үед амьдарч байсандаа өөрийгөө азтай гэж боддог юм. Шинэ мянган гараад ч мөн адил хамт амьдарсаар байгаадаа баярладаг юм. 90-ээд онд люмпен, модернистоороо хуваагдаж, ёстой уйдах завгүй дэврүүн мөрөөдөмтгий явсныг минь сонссон хүн одоо лав итгэхгүй.
Жишээ нь, нэг өдөр Галсантай таартал мань хүн нэг боодол, тэр үеийн модернистуудын имиж болсон шүүлтүүргүй “Pall Mall” барьчихсан хурдан хурдан алхалж таарлаа.

Иосиф Бродский урьсан. Маргааш Америк явлаа. Баяртай…
Бид ч бөөн баяр, найз минь Америк явах нь. Өнөөх Иосиф Бродский бүр захиа бичиж биеэрээ уриад шүү дээ. Бэлтгэлд нь мань хүн боодол тамхи барьчихсан л явж байх… Найзынхаа өмнөөс хөл газар хүрэхгүй баярлаж, дахин нэг боодол тамхи авч өгөөд сайн сайхан явахыг ерөөгөөд саллаа.
Гэвч долоо хоногийн дараа өнөөх л Их сургуулийн гудамжиндаа таарсан ч миний л хувьд өнөөх Америк явсан эсэх тухайд дахин ерөөсөө асуугаагүй юм. Одоо бол хүн итгэхгүй л дээ. Бид тийм л дэврүүн залуу, залуургүй амьдарч байсан юм. Яадаг юм.

За яахав…”Бурханд хэлэх зөвлөгөө” гэнэ үү? Ингэхэд мань эр шашин шүтлэгийн хувьд ямар түвшинд явааг нь төвөггүй ойлгож болох байх.
“Битгий хуц” гэдэг нь бас л өнөөх хүүхдийн тоглоом шүү дээ. Ориг натур нь бол жинхэнэ “монгол” хүн юм шиг байгаа юм.

Майскийн бичиж үлдээсэн, одоо бараг хошин яриа шахуу болсон нэг үг байдаг даа. Өнгөрсөн зууны эхээр Их хүрээнд амьдарч байсан нэлээн чинээлэг монгол гэрийн эзэн өглөө нь Христийг магтан дуулж цуглаанд очдог. Өдөр нь буддын лам нар авчирч гэртээ ном уншуулдаг. Орой нь гэрийнхээ гадна том түүдэг асааж бөө бөөлүүлээд байсанд түүнд хандан:

-Та яг аль шашныг нь шүтдэг юм бэ гэж асуухад
-Алийг нь ч биш. Гэхдээ аль нэг нь надад тус болж л таараа гэж хариулж байсантай л адил тийм орги “натур” юм.
Биднийг хүмүүжүүлсэн шашингүйн үзлийн ай савд түүний шүлгүүд гайхалтай нийцэж, олон хүмүүсийн талархлыг хүлээж байгаа ч түүний шүлгийн цаад утга санаа нь буддист соёл иргэншилийн тасархай эмэг эхийн гэрийн хүмүүжил дээр хожим хойно орос хэлээр уншиж зах зухаас нь амталсан Зен буддизм, “агшин зуурын гэгээрлийн арга зам”-ын зарим нэг мэдлэг бүхий ихээхэн саармаг “буддист” болохыг нь төвөггүй мэдэж чадна.

Ер нь чөлөөт “буддист” хүн л
“Бурхан чи битгий хуц”
“Бурхан чамайг хүндлэн биширнэ” хэмээн нэг дор хэлж чадах биз ээ. Өөр ямар ч шашинтан чадахгүй. Үүн дээр би харин сэтгэл ханамжийн баталгаа өгч чадна шүү.
Үгэнд ямар бузар байх биш дээ. Энэ хүн монгол хэлээр, найруулга зүйгээр, үгсийн сангаар, ер нь бол бүгдээр нь л танагийг нь тасартал “тоглох” байх. Гээд яахав дээ. Цорын ганц юм.

Та нар тэгээд хүүхдийн эрхийн тунхаглалыг сайн уншиж судлаарай. Энэ бол Галсансүхийн шүлгүүдийг ойлгоход маш хэрэгтэй. Хүүхдийг эрхлүүлж, түүнийг дураар нь байлгах гэдэг ямар их авьяас чадварыг нь нээдгийг Галсансүхийн амьдрал, уран бүтээлээс бэлхнээ харж болно.”Ноцтой мэдээ” гээд нэг сонинтой нэр холбогддог юм.Тэр сонин дээр бичигдэж, бухимдаад шүүхээр заргалдаж мөнгө төгрөг нэхэх гэж байгаа бол болиод “Өө энэ чинь хүүхэд юм шүү дээ” гээд нэг удаа өнгөрөөгөөрэй, соёлт ухаант хүн та гэж гуйх байна. Хүүхдийн тэнэглэлээр олсон цөөхөн цаасаараа тайван амьдраад хэдэн шүлэг бичиг, хөөрхий. Танд биш юм аа гэхэд бас л таны хүүхдэд хэрэгтэй. Хүүхдээрээ байж, сэтгэж, туурвина гэдэг шинэчлэл юм.

Мөн эмх замбараагүй мэт гаднаа харагдавч дотроо гайхалтай уянгалаг, хөг найрал төгс бүтээх нь шинэчлэл юм. Хуучин юмыг шинэ юм шиг харагдтал нь будах ч бас шинэчлэл юм. За одоо ингээд миний орос хэл дууслаа.
Галсансүх ээ чамд хэлэхэд номоо дахин дахин хэвлэж баян болоорой. Хагас жилд нэг солонгос хоолонд оруулдагаа улиралд нэг болговол маш их баярлана. Дээр өгсөн гарын “өгзөггүй” номыг чинь нэг хүүхэнд саймшраад бэлэглэчихсэн. Ганцыг ёсоор нь өгөөрэй. Илүүг гуйхгүй.

Хүндэтгэн ёсолсон “Хүрээ хөвгүүн” Г.Савка