. . . Эх орон


Малгайн уур адил манан дээшлэх өглөө
Мандах нарны өлмийд дуншиж цэцэгс ургана
Монгол бичгийн адил бороо шиврэх үдэш
Моддын мөчир дагаж навчсын нулимс урсана
Судар мэт ийм л сайхан нутагтаа
Шувуудын жиргээнд уярч удаан амьдарна аа би

Хөхний толгой адил хүрэл шовх оргилыг
Хүү нь ижийгээ хөхөх мэт будан үлгэж хононо
Хэцэн дээр суусан болжмор хэлээрээ хөгжимдөөд
Хэвлээрээ унасан манан боргон дээгүүр нүүдэллэнэ
Урлан мэт ийм л сайхан нутагтаа
Уусан нялхарч удаан амьдарна аа би

Норж нэвтэрсэн өвсийг алгандаа өргөхөд
Нойтон агаар үнэртэн тэнгэр цэлмээд
Нарнаас сүрэглэн буух алтан цацрагууд
Номын хуудаснаа шингэж тарни болно
Уншиж ханамгүй ийм л сайхан нутгийнхаа
Утганд шимтэн удаан амьдарна аа би

Гоёмсог тэргүүнээ өндөрт өргөн голын тэртээгээс буга хатирхад
Гандуу дээлтэй өвгөн хуурч шиг салхи үе үехэн сэвэлзээд
Говийн зэрэглээнээс алдуурсан хулан гал зүсээ хувилан ирж
Ганц цагаан гэрийн минь гоёлын даашинз шиг нутгийг үнэрлэн зогсоод хүлэг болно
Өөрөөрөө гоёдог Эх орныхоо
Өлгийг задлан нойрстолоо удаан амьдарна аа би







Яруу найрагч Цэвэлмаагийн ЭНХБОЛДын блогоос

7 Сэтгэгдэл:

Anonymous said...

Сайхан шүлэг.

Enbos said...

Балай балай шүлэгчид их болж дээ. Бүгдийг нь дэмжих хэрэг байгаа ч юм уу үгүй ч юмуу

oldoshaksli said...

Hoyulaa minii huuhed gedeg shig...

Gehdee hezee ch eruul bus uhaantai elii balai HUN shuleg bichdeggui l yum l daa. Ug ni.

enkhbold said...

сайхан дууны үг байна

Р.Улам-Оргих said...

zugeer l aytaihan yum

Toshiloo said...

нэг л хэмнэлээр нэг л зүйлийг өгүүлсэн мэт

oldoshaksli said...

neg l henmel
negen zuil...

Post a Comment