Гэрэл гэгээний тухай хамгийн гэгээн төсөөлөл минь ч...



Гэрэл гэгээний тухай хамгийн
гэгээн төсөөлөл минь ч
Гэртээ ирсэн өдрийн тунгалаг
үүртэй эгнэшгүй.

Эгэл жирийний тухай эрхэм
нандин хүсэл минь ч
Эргэж гэртээ ирсэн тэрхэн
мөчийг гүйцэшгүй.

Өнө мөнхийн тухай хамгаас
гүн бясалгал минь ч
Өргөө гэртээ үдэх амгалан
өдрүүдтэй эгнэшгүй.

Хайр, итгэлийн тухай хамгийн
уянгат мөрүүд минь ч
Халуун бүлээрээ хэлэлцсэн бүлээн
үгсийг гүйцэхгүй.


2009.07.30
Улаангом

14 Сэтгэгдэл:

Duurnee said...

Үнэн байхоо үнэн байх гэхдээ гэрээсээ холдож үзээгүй мань мэтэд бол мэдэрч амжаагүй л эд байна :)

Б.Баясгалан said...

saihan shuleg. haridag chini sain bolson baina shuu harhuu mini...

Solera said...

geree sanaj uzeegui hun ch geree sanamaar saihan...

О.Элбэгтөгс said...

buh zuil hund hetsuu sanagdaad itgel naidwar aldagdahiin uyed ger oron tursun ahan duusees iluu achtan ugui dee saihan shuleg baina

havriin_misheel said...

hamag biy zaadlaaraa salah geed vxexnee ydaj baihad jihee xoldooson iim l yanztai baihiim chamaig yavsnaas xoish xurdan irj tordlogond oruulj baga toiruugiin xdn pubd or taviadch hamaagui lipton tsaigaa uuy tamxiina bi daana

Toshiloo said...

saihan

Г. Оргилболд said...

Увс аймагийн Улаангом. Нээрээ Сан Антино Спөрс хожсон гэж байгаа. Бас Бүрэнтөгс түрүүлсэн гэлүү Хаха

Mimi said...

өнө мөнхийн тухай хамгаас гүн бясалгал минь ч
өргөө гэртээ үдэх амгалан өдрүүдтэй эгнэшгүй...гайхалтай хэлжээ...сайхан

oldoshaksli said...

Ger orontoi hun l
Eh orontoi hun.

Ц.Энхболд said...

чамайг дурламтгай гэж бодсонгүй шүү. гаднаас нь хаалгыг нь зөөлөн хааж зогсохдоо сэтгэл зүрхний хаалгаа нээмээр санагддаг байх даа.

oldoshaksli said...

Hun buhen durlamtgai gej baruun garchin ahiin heldeg unen shuu

uiten said...

сайн шүлэг байна.

oldoshaksli said...

Ee banjigiin dagina mini gej.
Yamar sonin hun be!

havriin_misheel said...

good

Post a Comment