"Огторгуйн далай" яруу найргийн наадам...


Өчигдөр буюу нэгдүгээр сарын гучинд Улаангом хотноо Ойрадын их бичгийн хүн Равжамба Заябандида Намхайжамц буюу Огторгуйн далайгийн нэрэмжит "Огторгуйн далай" яруу найргийн наадам долоо дахь удаагаа зохиогдож, тэргүүн шүлгийн цомоо өчүүхэн надад хадгалуулав.
"Огторгуйн далай" яруу найргийн наадам насанд хүрэгчид болон хүүхэд гэсэн хоёр шатлалтайгаар зохиогдож, насанд хүрэгчдэд Б.Дагьмэд, Б.Батхишиг нар удаалж хүүхдүүдийг Хяргас сумын сурагч Энхтайван тэргүүлэв.

Эл наадмыг Ойрадын түүх соёлыг судлан хамгаалах "ТОД НОМЫН ГЭРЭЛ төв" болон "Увс Аймгийн Утга Зохиолын Нэгдэл", "Оюунтаны залгамж" ТББ-ууд хамтран зохион байгуулсан бөгөөд Тэрэлж ХХК-ний Ерөнхий захирал Б.Бат-Амгалан ивээн тэтгэжээ.
Миний бие уг наадамд Б.Пүрэвсүрэн ахын дурсгалд зориулсан мөчлөг болон "Улаангомдоо эргэн ирэхүй.." ёслолын шүлгээ өргөсөн болно.
Дор уг наадмын балчир шүлэгчидийн эхний шатнаас даруухнаар хасагдсан нэгэн охины шүлэгийг сийрүүлхийн учир нь эхний сонсголоор чихний тольтонд хадгалагдан үлдсэнийх болой...

Цагаан өнгө

Ээжийн дэргэд зүүд эрх цагаан
Эцгийн ерөөлд үйлс тэгш цагаан
Эргэж ирэх бүрт нутаг цагаан
Эндээс явах минь утга цагаан
Би цагаан өнгөнд биширнэм
Цэгээн утганд уярнам

Унтаа нялх амьтан зүүдлэж сэрдэг
Уураг сүүний өнгө болхоор
Учирлыг бэлгэдэн амрагтаа барьдаг
Уул цэцгийн нэр болхоор
Би цагаан өнгөнд биширнэм
Цэгээн утганд уярнам.

7 Сэтгэгдэл:

havriin_misheel said...

bayar xvrgii

havriin_misheel said...

neeree mongo gj ovool ym ogoo biz atmeer shiljuuljheech ogotoriin dansruu irtel chine hadgalaad baij baiy kke

Anonymous said...

баяр хүргэе!!!

Б.Баясгалан said...

bayar hurgeye duudee.

chimee said...

ene huuhed hedtei huuhed yumbe
oor shulegnuud ni bnuu

В.Түвшинтогтох said...

Зураг нь хүүхэд,
Төрх нь томоо эр.

oldoshaksli said...

BAYAR la la

Post a Comment