Сар шинийн мэнд...


“Үүл арилж
Эх наран үзсэн мэт
Мөс арилж
Мөрөн ус олсон мэт...”
МНТ.10.238

Төв Азийн тэгш өндөрлөгт гар газар хөл хөсөр амьдран суугч сүүлчийн нүүдэлчид, сарны тоололоор бар жилээ үдэж туулай жилээ тосож байна.
Эх хэлнийхээ халуун амьсгалаар оюун санаа нь дэлгэрэн торнисон ахан дүүстээ сар шинийн мэнд дэвшүүлье!

Айсан ирэгч туулай жилдээ...
Өнгө зүс тань намрын амуу мэт гэрэлтэй
Өмсгөл зүүсгэл тань хаврын яргуй мэт гэгээтэй

Хүсэл сэтгэл тань өвлийн тэнгэр мэт тунгалаг

Хүч, оюун тань зуны наран мэт эрчит болтугай!


Нүүдэлчин сэтгэлгээ маань монгол хэлэнд хураагдаж монгол хэл минь оньсогондоо хураагдахуйн учир битүүний энэ өдрийн ерөөл буяныг бодож, таван өнгийн оньсого таалгая аа! Тэгш зөв таасан хүнийг дээдлэн хайрлахын сэтгэл минь нэгэн алдаар уртсаж, нэгэн атгаар чангармой.


Нээх оньсого:
Хүнхээрийн хаан
Хүнээр бөөлжинө
Тэр юу вэ?

Нэмэх оньсого:
Өндөрийн өвөрт
Өнчин яргай
Тэр юу вэ?

Өрнөх оньсого:
Зэрэгцээ хусны цаана
Зээрд морь янцгаана
Тэр юу вэ?

Хөтөл оньсого:
Алдар нэрийг минь дуудахын зуурт
Арилан сарниж одно би.
Би хэн бэ?

Өндөрлөх оньсого:
Нохой унаад
Тэмээ туугаад
Илжиг үүрээд
Ямаа дагуулаад
Явж байна аа.
Би хэн бэ?

4 Сэтгэгдэл:

Solera said...

Номын гэгээн анддаа сар шинийн мэнд дэвшүүлэхийн сацуу учир мэдүүлсэн уран үгсэд нь талархмой. Өчүүхэн дорд би бээр нээх оньсогыг мэдүүлж, бусдыг номын ахан дүү нартаа даатгаж байна...Нээх оньсогын тайлал нь өргөө цагаан гэр минь билээ.

Г. Оргилболд said...

Жаран жилдээ нэгэнтээ тохиох "Илжигэн" хэмээх Цагаан төмөр туулай жилдээ эртний ерөөлөөр заяагдсан буй бүхэний адил дэлгэрч байх болтугай Номын анд нөхөд минь...

Дээр нэгэнтээ нээх оньсогын тайлалыг Тогосоо минь хэлсэн тул өндөрлөх оньсогын тайлалыг үгүүлэхэд ТУУЛАЙ болой.

Toshiloo said...

Сайхан шинэлээрэй. Говь явах уу

oldoshaksli said...

Saruul uhaanii gegee tussan gazar
Sain uiliin modon urgadag bilee

Post a Comment